ТАНИН МЭДЭХҮЙ
ТАНИН МЭДЭХҮЙ
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 2-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт үед олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна. Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна. Эх сурвалж: ЦУОШГ
2024/01/26
342
ТАНИН МЭДЭХҮЙ
Японд төгсөгчийн дурсамж-түүх
Олон нийтийн сүлжээнд бусдад санаа өгөхүйц үр өгөөжтэй пост тааралдах нь олонтоо. Иймд бид энэ булангаараа дамжуулан зарим постыг тухайн хэрэглэгчийн илэрхийлж буй маяг жанрыг хадгалан, байгаа чигээр нь уншигчдад хүргэхийг зорьж байгаа болно. Ингэх нь ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүүтэй дөхөм байдлаар хүрэх байх. /Via Mendee Menkyu/Анх Японд сургуульд орчоод л "за ангайж явж бгаад төгсөөд
чадвал Англи, Америкт мастер, болохгүй бол эндээ мастер хийчээд харина даа" маягийн юм боддог блаа. Тэгсэн 2-оо төгсөхийн зун хэлний бэлтгэлд хамт байсан хятад найз “хүүе эндэхийн оюутнууд 3-аасаа ажил хайдаг юм бна, гоё гоё том
компаниудад 3-аасаа дадлага хийж болохым бна хамт судлая” гээд. Баахан компаний
танилцуулга уулзалт, ярилцлага, шалгалтанд очдог ажилтай болж билээ. Тэрнээс
өмнө сургуулийнхаа кампусаас сүртэй холдоогүй, Японд сайн идээшээгүй байсан болохоор
ажиллаж үлдэнэ гэж боддог ч үгүй байж. Тэгсэн том том компаниудын гоё гоё оффис
ороод, ажилладаг хүмүүсийн яриаг сонсоод, амбицтай оюутнуудтай танилцсан чинь
юун нөгөө сул дорой ноомой, хичээл дээр дуугарч ядсан японууд.
Нэг удаа Токиогийн төв метроны буудал хавьд төв байртай 2 компанийн
ярилцлага таараад нэгийг нь дуусгачихаад ланч идэнгээ хааны ордны цэцэрлэг
орсын. Өмнө нь ордог ч үгүй хаашаа ч мангар юм. Тэгсэн компаниудын байр яг
ингэж харагдаад, за энэ хавьд л ажилладаг хүн болъё гэж шийдэж билээ. (Энэ бүүр
дараа нь хөгширсөн хойноо хааны ордон тойрч гүйхдээ авсан зураг)
Тэгээд ормоор байгаа ажил, компани гэхээр тэр үед ямар юм
мэдэх биш үзсэн хэдэн кино, ном, уулзсан хүмүүс дунд гоё, лаг санагдсан
хүмүүсээ бодоол investment banking-д л орно гээд зүтгэж үзлээ. Тэгсэн бөөн
өрсөлдөөн. Дандаа Киото, Токио, Кейо, Васеда гэх мэт дотоодын том сургуулиуд
эсвэл гадаадад том, томдуу сургууль төгссөн нөхдүүд. Тэгээд юугаа ч мэдэхгүй,
жижиг сургуулийн, яджаахад нийгмийн ухааны гар баахан унаал яваад байлаа. Үсрээл
грүпп ярилцлага даваад ахиад нэг ярилцлаганд орно. Тэгээд бусад Япон оюутан шиг
өөр янз бүрийн салбарыг нээх сонирхохгүй зүгээр ярилцлагын бэлтгэл л гэж нэг
хэдэн компани дээр очсон болоод нээх ч олон компанид ч очсонгүй. Санхүүгийн
байгууллагуудын сонгон шалгаруулалт эрт эхлээд эрт дуусдаг болохоор хэдэн
ормоор байсан газраа унаж дуусангуутаа “За бүтэхгүйм бна, том сургуулийн мастерт
орж байгаад ахиж үзээд алдъя” гэж бодоод мастерт орлоо. Санаатай баагий MBA-д
орчуул даалгавар хичээл ихтэй, ажлын ярилцлаганд гүйх завгүй болно гээд мастерт
ороод бгаамаа.
Тэгээд л мастерт орсноосоо эхлээд хичээлээ хальт л хийгээд
санхүүгийн байгууллагуудтай холбож өгдөг, кок авдаг гэгддэг болсон болоогүй
баахан тэмцээн мэтгэлцээнд ороол материалаа бэлдвээ. Тэгсэн арай том сургуулийн
оюутан болсон чинь өмнө нь материалаа явуулаад явуулаад бүтдэггүй байсан
газрууд “материалаа гялс өгөөрэй ярилцлагын өдрөө шийдье” гэж ярьж энэ тэр.
Хөдөөний надад соёлын шок. Тэгээд зуны дадлага овоо хэдэн газар хийлээ. Тэгсэн
нэг банкны хургандуу даргатай ланч идэх болсон чинь асуужийнэ, “Монгол юмуу?
Арима Зоригү гэж танихуу?” гэж. Сонсож л байснаас таних биш “үгүй” л гэлээ. “Манай
багийнх штэ, өмнө нь бас өөр банканд хамт байсан. Төрмөл гар даа, төслийн бичиг
баримт, компаний тайлан нэг уншаал хэдий орчмын төсөл, хэдээр авах ёстой
компани гэдгийг шууд хэлдэг. Чи тийм байж чадах уу?” л гэнэ. Чадийштээ гэцэн
бол тэднийх намайг авах байсан болуу гэж хааяа боддын.
За тэгээл унаж тусаал явжийтал ихэнх гадаадын санхүүгийн
компанийг дуусгалөө. Юу ч мэдэхгүй, санхүүгийн байгууллага, систем ямар
байдгийг мэдэхгүй байж гадаадын санхүүгийн байгууллагад investment banker юмуу
хувьцааны аналист болно гэцэн. Компани тайлан тооцоо хараад дүн шинжилгээ
хийдэг гэхээр арай ойрхон буугаад, төсөөлөгдөөд байгаам л да. Тэгээл хэд хэдэн
компанид овоо дээшээ явж дадлага хийсэн ч ажилд орох урилга байхгүй. Гэхдээ
ярилцлаган дээр хүмүүс их асууна: “чи манай хувьцааны арилжааныхантай уулзмаар
бнуу? бондын...” гээл. Нөгөөх нь “үгүй би банкер л болно” гээстэй. хаха
Тэгж явж байгаад ажилгүй хоцролтой биш гээд Япон
компаниуддаа ярилцлага өгч эхэлвээ. Ороод 2,3 жил ажиллаж байгаад цалин
өндөртэй гадаад компанид орно гэж бодоостой, чааваас. Тэгээд 2,3 компаниас
урилга аваад, одоогийн компаниа сонгох болов оо. Шалтгаан нь бараг л ярилцлага
энэ тэр дээр уулзсан хүмүүсийн царай харсан. Япон компаниуд оюутан авахдаа “за
чи ороод энэ ажлыг хийнэ” гэж авахгүй, бөөнөөр нь аваад 2,3 сар бэлтгэл
хийлгээд дараа нь “ямар хэлтэст ормоор бна” гэж асуусан болоод шууд өөрсдөө
хуваарилна. Би ч нөгөө investment bank-ийн
хэлтэст л гэдгээ хэлээд явлаа. 3 сарын дараа хуваарь гарсан чинь хувьцааны
арилжааны хэлтэс бдымдаа хаха. Гэхдээ хэлтэсдээ ороод ажил хийгээд явсан яг л
миний характерд таарсан ажил байсан л даа аз болж.
Хувьцааны арилжаа гэж баахан клайнт архи уулгадаг ажил гээл
тоодоггүй байсан чинь шал ондоо байсан. Ондоо ч юу байхав, архидах нь архидана
гэхдээ ажил ч бас хийнэ. Сайн клайанттай шөнө 2,3 хүртэл уугаад таксинд суулгаж
өгчөөд, өөрсдөө өглөө 6 гэж ажилдаа очоод репорт, мэдээ бэлдээд, шартаад
ажилдаа очиж байгаа клайнтыхаа өглөөний уулзалтанд хэрэглэх юмыг нь бэлдэж
өгнө. Хэрэглэх үгүйг нь мэдэхгүй л дээ. Үхэх гэж бсан ч “өчигдөр баярлалаа
зугаатай блаа” гэж худлаа үнэн утасдана (мөнгийг нь өөрсдөө гаргаад худлаа
инээж суужийсан ч). Энэ пацаан тасраад алга болохгүй, уужаахдаа ч хувьцааны
мэдээ анзааржийж гэж харагдах гэж бгаам л даа.
Эхний жил боссыг дагаж хувь хувьсгалаар архи ууж явна.
Багаараа уувал заавал 1-дэхэд ууна. 2,3,4-дөхөд клайнттай уух магадлал их. 5-дахид
уувал давраад хагас сайн байхгүй болоод эхнэр хүүхэдтэйнүүд нь балрана гээд
хэхэ. Хүн дагуулж орох аятайхан хоолны газар, хүнтэй хоолонд ороод ярих юм гээд
их юм сурсөөн. Япончууд нэг газар хоол идэж ууж яваад газраа их солино. Дундуур
нь харих хүмүүст шанстай. Эхний жилийхэн гэхдээ ихэнхдээ л төгсгөл хүртэл дагана.
Тэхдээ тооцоо бол эхний жилийхэн эрэгтэй бол хэд хүртэл явсан ч
1000иэн(10доллар). Зарим халуурцгаасан, өөр бас нэг хоёр архидалттай өдөр 1дэхийн
архидалтын дараа 2доход ажил дээр унтчихгүйхэн шиг байж байтал нэг мэдэхэд
4дөхийн орой болцон юм шиг л санагддаг блаа.
Дараа нь тэр багийнхаа шугамаар гадаад яваад 2 жил болоод
Токио руу буцах үед манай босс өөр хэлтэс рүү шилжцэн бсын. Шинэ босс: “энэ нөхрийг
trader болгодымуу, хэр вэ?” гэсэн манай муу хуучин босс: “нэг авах юм нь хэд
хүртэл уусан ч ажил дээр надаас өмнө заавал ирсэн бдгийн, хонодог байсан бхаа
хаха. Клайанттай харьцдаг трэйдэрт алзахгүй” гэж хэлсэн бдгийн хөөрхий. Тэгээд
одоогийн ажил дээрээ очиж бгаам л да. Шинэ босс маань өөрөө ХонгКонг эд нарт
удсан асар туршлагатай айхтар хүн байсан. Өөрөө Солонгос цустай болохоор
тэгдиймүү, гадаадад удсан болохоороо тэгдиймүү их элгэмсэг. “Клайант гадаад
хувьцаа гэхэд л чиний царай орж ирж байхаар бол” гээд их ч юм зааж өгсөн. Ер нь
багаасаа багш, боссын азтай.
Ажилд ороод оюутан байхад төсөөлж байснаас өөр байсан юм.
Хүн хүн өөр өөр орчин болохоор 100% бүгд тийм биш л байх л да. Би өөрийгөө
азтай сайн баг, босстой таарсан гэж боддийн.
1. Япон компани их ажиллуулдаг, гадаад компани чөлөөтэй гэж
боддог бсан. Эсрэгээрээ. Гадаад компаний Япон салбар болохоор харьцангуй цөөхөн
хүнтэй учир их ажиллана. Япон клиентээс ажил олж авдаг, тэгэх гэж орсон хүмүүс
байдаг учир доторх хүмүүс нь Япон компаниас ч илүү Японлог. 2. Япон компанид
хөгширтлөө том ажил даатгадаггүй гээд бдаг харин ч томдуу компани бол эртнээс
харилцаатай клайанттай , асуудал гарсан ч том асуудал гаргахгүй зохицуулж болох
болохоор багачуулдаа даатгах, даатгаж чадах ажил ихтэй. 3. Япон компанид
гадаадтай харьцах шанс бага гэж боддог байсан харин ч Японоос гадагшаа
бизнестэй холбогдох магадлал их. Гадаад компанийн салбар бол Япон салбар л
болохоор Японы л ажлаа хийх нь их. 4. Ер нь ийм ажил хийнэ, ингэнэ тэгнэ гэж
анхнаасаа өөрийнхөө боломжийг хязгаарлахгүйгээр аль болох олон хүн, олон
компанитай уулздаг байж л гэж боддын. Ядаж л ажилд ороод мэдэхгүй салбар
яригдах үед аа энэ салбар чинь иймэрхүү гэсэн ерөнхий мэдлэгтэй бол дөхөмтэй. 5. Японуудыг намхан, удаан алхдаг. Хүүхнүүд нь намхан, майга гэсэн төсөөлөл их
бх. Токиогийн төв буудал хавиар ажлын өдөр, өглөө ч юмуу тарах үед очоод
үзээрэй. Хүмүүс нь өндөр, түргэн түргэн алхсан, хүүхнүүд нь царайлаг Ажилд орсон хойно ч төсөөлж байсантай адилхан
байсан юм.
2024/01/26
337
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
-Аргын тооллын: 2024-01-26, Баасан гараг. Билгийн тооллын 16, шарагчин үхэр өдөр, үнэг-8 одтой, шороо суудалтай, 3 хөх мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр -Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:27-17:41. -Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.-Үс бүү засуул, өвчин тусах тул цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
2024/01/26
278
ТАНИН МЭДЭХҮЙ
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүддээ дараах дүрмийг тоглоомын аргаар зааж хэвшүүлээрэй
Дүрэм 1. Гарах замаа урьдчилан харж, мэдэж авах: Олон хүнтэй газар орсон бол онцгой үед хэрхэн яаж гарах вэ гэдэг талаар бодож, ойлгож авах хэрэгтэй. Битүү орчинд ороод хаагуур, яаж гарахыг хүүхдэдээ зааж сургасан байх нь чухал. Дүрэм 2. Сандарч болохгүй: Та түймэр гарч байгааг эсвэл утаа үнэртсэн боловч бусад хүн үүнийг анзаараагүй бол сандрах хэрэггүй. Ийм нөхцөлд чангаар тайван энэ байранд утаа үнэртэж байгаа талаар хэлж, энэ байрыг орхин гарахыг, хэн нэгнийг хүлээхгүй байхыг, хурдан гарахыг уриалж хэлнэ. Мөн олон хүн аврах гэсэн нь ганц ч хүнийг аврахгүй байдалд хүргэж болох учир эхлээд өөрийгөө, өөрийн хариуцаж буй хүнээ аюулгүй болгох хэрэгтэй.Дүрэм 3. Амьсгалын замын эрхтнээ хамгаал: Хэрвээ та устай яваа бол тэр нь таны амийг аварч болно. Бээлий, ороолт, малгайгаа норгоод хамар амаа таглан аль болох нойтон алчуураар дамжин амьсгал. Дүрэм 4. Хүүхдийг өөрийнхөө тухай боддог болгох: Хэрвээ хүүхэд онцгой нөхцөл бий болоход маш хурдан гудамжинд гардаг болгож сургах нь чухал. Эцэг эхийгээ болон найз нөхдөө хүлээж хэрэггүйДүрэм 5. Олны өөдөөс явж болохгүй: Хэрвээ та олон хүний дунд орсон бол зөвхөн тэр олны урсгалыг дага. Аль болох хурд, чиглэлийг нь яг таг дагах хэрэгтэй ба хэн нэгнийг түлхэж огт болохгүй. Хэрвээ хүүхэд цуг байгаа бол тэр хойно биш яг урд чинь явах ёстой. Хэрвээ утаа гарах нь их биш бол жижиг хүүхдийг мөрөн дээрээ суулгаж болно. Ганцаараа яваа бол гараа цээжин дээрээ авч тохойгоо бага зэрэг гадагш чиглүүлэн гараа атгана. Таныг дарж унасан байлаа ч ийм байрлалтай байхад та амьсгал авч чадна. Хүүхдэд олны урсгалын өөдөөс явж эцэг эхийгээ хайж болохгүй гэдгийг сайн тайлбарлаж өгөх нь зөв. Дүрэм 6. Унасан бол хурдан бос: Хурц өнцөг, янз бүрийн саадаас аль болох холуур тойр. Олны дунд явж байгаад унасан хүнд босоход 3 секунд л бий. Ямар ч хамаагүй аргаар аль болох хурдан босох хэрэгтэйДүрэм 7. Их утаатай үед шаланд наалдан хэвтэх: Шатсан хортой бодис үргэлж дээшээ чиглэх учир та аль болох доошоо болох хэрэгтэй ба хөдөлгөөний хурд чинь саарах байсан ч хамаагүй. Боломж байвал мөлх, дөрөв хөллө, аль болох шаланд ойрхон бай. Хүнийг ухаан алдуулах хорт утаа таны биеийн түвшнөөс дээр байх нь чухал. Утаа гарч байх үед хүчилтөрөгч доод хэсэгт их байх ба харагдах орчин ч доор сайн байдаг.Дүрэм 8. Лифтнээс хол байх: Буух үедээ шатаар буух бөгөөд лифт ашиглаж яасан ч болохгүй. Гал түймрийн аюулын үед баримтлах журмаар бол түймрийн үед ашиглах зам, хэрэгсэлд ямар нэг лифт, урсдаг шат ашиглаж болохгүй гэж заасан байдаг. Түймрийн үед хүмүүс шатаар биш урсдаг шатаар доошлох бодолтой байдаг ч энэ нь утаатай бүсэд аваачих өндөр магадлалтай. Шат нь түймрийн эсрэг янз бүрийн гарц, хаалгатай, хашлага хамгаалалттай учир илүү найдвартай. Урсдаг шат түймрийн үед автоматаар зогсох бөгөөд ямар нэг онцгой нөхцөлд дахин ажиллаж болох учир хүн унаж, хувцас хунар нь хөдөлгөөнт хэсэгт хавчигдах аюултай байдаг.
2024/01/25
297
ТАНИН МЭДЭХҮЙ
Ухаантай хүний зургаан шинж тэмдгийг эрдэмтэд нэрлэжээ
Ухаалаг хүн бүх боломжит сэдвээр мэдлэгээрээ сайрхах, математикийн асуудлыг аянгын хурдаар шийдэх шаардлагагүй. Энэ асуудлыг судалж буй эрдэмтэд өндөр IQ ч гэсэн ухаалаг хүний хамгийн чухал шинж тэмдэг биш гэж үзэх хандлагатай байдаг. Оюун ухааны тухай ямар нотолгоо байна вэ? Хариу нь энд байна.Ухаалаг хүн гэдэг нь өөрчлөлтөд дасан зохицож чаддаг, сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирддаг уян хатан сэтгэлгээтэй хүн юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг хүмүүс одоогийн судалгаанаас харахад оюуны, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн оюун ухаан зэрэг хэд хэдэн төрлийн оюун ухааны чадвартай байдаг аж. Тэднийг бусдаас ялгаруулах олон багц чанарууд байдаг.УХААНТАЙ ХҮН ЗҮРХ СЭТГЭЛЭЭРЭЭ СЭТГЭДЭГОлон жилийн турш оюун ухаан, зүрх сэтгэл хоёр эсрэг тэсрэг хүч гэж үзэгдэж, өрөвдөх хүслийг ухаалаг хүний зан араншинтай хамт авч үзэхгүй явж ирсэн. Харин эдүгээ шинэ судалгаанаас харахад сэтгэл хөдлөлийн өндөр оюун ухаан, өндөр IQ хоёрын хооронд хамааралтай байна. Бусдыг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавьж, өрөвдөх чадварын оноо өндөр байх тусам үр дүнтэй үгээр ойлголцолын оноо өндөр болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлийн оюун ухааны нэг хэсэг болох Бусдыг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавих чадвар, танин мэдэхүйн оюун ухааны нэг хэсэг болох ойлголт нь шууд хамааралтай. Тиймээс хэрэв та зүрх сэтгэлдээ удирдуулдаг бол оюун ухаандаа ч бас удирдагдах магадлал өндөр юм.УХААНТАЙ ХҮН ЕРТӨНЦИЙГ СОНИРХДОГӨндөр оюун ухаантай хүмүүс унших дуртай гэж таамаглахад хялбар л даа. Гэхдээ ухаалаг байна гэдэг нь олон ном уншдаг гэсэн үг биш. Энэ нь бүх зүйлийг сонирхож, шинэ зүйлийг сурах байнгын хүсэл эрмэлзэлийн тухайд юм. Ухаалаг хүмүүс бусад хүмүүсээс мөн соёл, амьтад, түүх, ер нь ертөнцийн талаар суралцах дуртай. Ном унших дуртай байх нь ухаантайн шинж тэмдэг байх албагүй ч суралцах дуртай, сониуч зантайг илтгэдэг бөгөөд эдгээр нь аль хэдийн ухаалаг хүний шинж чанарууд юм.УХААЛАГ ХҮН БОЛ САЙН АЖИГЛАГЧӨрөөн дэх хамгийн ухаалаг хүн үргэлж хамгийн чанга дуутай нь байдаггүй. Ухаантай хүн амжилтаараа гайхуулахын оронд ихэвчлэн даруухан, дуу шуугүй, ажиглагч байх нь элбэг. Тайван ажиглах чадвар нь бусад хүмүүсийн талаар зөв дүгнэлт хийх боломжийг олгодог зан үйлийн нарийн хэв маяг гэх мэт бусдын анзааралгүй өнгөрдөг зүйлсийг харах боломжийг олгодог.УХААЛАГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ ЧАДВАР САЙТАЙӨөрийгөө хянах чадвар нь та төлөвшсөн гэсэн үг. Та бусдад хор хөнөөл учруулахгүйн тулд сэтгэл хөдлөл, ааш авираа хэрхэн хянахаа мэддэг. Өөрийгөө хянах нь ухаалаг байдлын шинж тэмдэг бөгөөд энэ нь ярих, үйлдэл хийхээсээ өмнө илүү олон удаа боддог гэсэн үг юм. Монголчууд долоо хэмжиж, нэг удаа огтол гэдэгтэй дүйх байхаа.УХААЛАГ ХҮН ХЭМЖЭЭ, ХЯЗГААРАА МЭДДЭГМаш ухаалаг хүмүүс бүгдийг мэддэг юм шиг ааш зан гаргах нь бүү хэл ингэж ч оролддоггүй. Үнэн хэрэгтээ ухаантайн шинж тэмдэг бол бүх зүйлийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Ухаалаг хүн өөрийн хэр хэмжээг мэддэг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ нь танд шинэ нөхцөл байдалд байнга нээлттэй байж, илүү ихийг сурах боломжийг олгодог.УХААНТАЙ ХҮН УЯН ХАТАН БАЙДАГХамгийн ухаантай хүмүүс удирдаж чадахгүй зүйлдээ санаа зовж, цаг үрдэггүй. Хэрэв та хэрхэн уян хатан байж, урсгалыг даган хөвөхөө мэддэг бол та маш ухаалаг байх магадлалтай. Ухаалаг хүмүүс урьдчилан тодорхойлсон төлөвлөгөөг хатуу баримтлахын оронд уян хатан, нээлттэй сэтгэлгээтэй хэвээр үлдэж, юу ч тохиолдсон амьдралд амархан дасан зохицож чаддаг. Энэхүү уян хатан байдал нь таныг асуудлыг шийдэж, амаргүй нөхцөл байдлаас гарах арга замыг хурдан олж чадна гэдгийг харуулж байна.эх сурвалж: ИНОСМИорчуулсан Татар С.Майдар
2024/01/24
485
ТАНИН МЭДЭХҮЙ
Мэгжид Жанрайсиг бурхан
1911 оны цагаагчин гахай жилийн зуны илүү дунд сарын шинийн аравны өдөр, VIII Богд Жэвзүндамба хутагтын лүндэнгээр “Мэгжид Жанрайсиг” бурханыг бүтээж эхэлжээ. Ингээд 1913 оны зуны сүүл сарын шинийн наймны өдөр бүтээн дуусгаж равнайлсан байна. 1937-1938 онд дуган доторх “Мэгжид Жанрайсиг” бурханыг Зөвлөлтүүд буулган нурааж, зөөвөрлөн авч явжээ. Харин дуганыг нь 1940-1960-аад оныг хүртэл, улсын төв архив болгон ашиглаж байжээ. Гандантэгчэнлин хийдийн цогцолбороос 6 дуган хадгалагдан үлдсэн бөгөөд түүний нэг нь Мэгжид Жанрайсигийн дуган юм. 1991 онд “Мэгжид Жанрайсиг” бурханыг бүтээн залах тухай ” Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбатын зарлиг гарч, энэ зарлигийн дагуу Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээх ажил өрнөж, 1996 оны 10 сарын 27-ны өдөр буюу билгийн тооллын XVII жарны гал хулгана жилийн намрын адаг сарын 16-ны өдрийн морин цагт түмэн олны өмнө мэлмийг нээн, равнайг өргөж, Монгол түмний их шүтээн болгон сүндэрлүүлбэй.
Энэхүү аугаа их үйлсэд Монголын ард түмэн чинхүү сүсгийн сэтгэлээр оролцсон юм. Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит, Бурханы шашны дээд сургуулийн оюутнууд 2000 гаруй Аюуш бурханы хөргийг бүтээж, Мэгжид Жанрайсиг бурханы дуганы дотор хананд залжээ. Нийт ард түмнээс өргөсөн Аюуш бурханы хөрөг 4500 орчим буй. Мөнхүү Дээрхийн гэгээн IX Богд Живзүндамба хутагт багшийн санаачлага тааллаар Мэгжид Жанрайсиг шүтээний хоёр талд, Очирваань ядам болон Манзушри бурханы хөрөг дүрийг бүтээн, 2011 онд залсан болно.
Мэгжид Жанрайсигийн дуганы дэргэд “Мэгжид Жанрайсиг дацан”—ы дуганыг барьж, их бурханы тахил, өргөлийн ном хурлыг 1996 оноос дахин сэргээж, тасралтгүй хурж байна. МБШТөв Гандантэгчэнлин хийд.
2024/01/23
541