mmnews.mn | 2024-11-21

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
Аргын тооллын: 2024-04-16, Мягмар гарагБилгийн тооллын 8, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 3 хөх мэнгэтэй, арвидахын барилдлагатай, төрөхүйн шүтэн барилдлагатай, төмөр суудалтай, найралт эх одтой, цагаан нохой өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.00-19.43.-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.-Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.
2024/04/16
1141
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Аргын тооллын: 2024-04-14.  Билгийн тооллын 6, Адъяа гараг, Хаврын адаг шар луу сарын 5 шар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай, авахуйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, хэрцгий охин одтой, шар бич өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.04-19.41.-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.-Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
2024/04/14
277
ТАНИН МЭДЭХҮЙ
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр ихэнх нутгаар шуурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.  2024 оны 04-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар үүл багасна. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.  УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч +2...+4 градус дулаан байна  БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч +2...+4градус дулаан байна  ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 0...+2градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
2024/04/14
244
ТАНИН МЭДЭХҮЙ
Буяны сэдэлтэй ӨГЛӨӨ....
Өглөө 6:00 цагт сэтгэлийн сэдлийг засан буяны бодлыг үүсгэнэ. 108 мөргөл үйлдэж биеийн чилээг гарган хийн судлыг тэтгэснээр мэдрэмж нарийсан бясалгал үйлдэхэд нэн сэргэг болно. Үйлдэл бүрээ сэргэгээр ухамсарлан бясалгаснаар ухамсаргүй үйлдэл хийж дадсан сэтгэлийн буруу дадлыг ялан дийлэх зөв дадалд суралцана.Энэ Бямба гаригийн өглөө 06:00 цагт Яармаг дахь Амарлихуй хийдийн дуганд мөргөл бясалгалаар өглөөг эхлүүлж бие сэтгэлийн амгаланг мэдрээрэй. Өглөөний мөргөл, бясалгалыг Нароба институтийн багш нар хөтлөн явуулна. Та ирэхдээ 200 мл орчим ширгээсэн ус уусан байна.  Мөргөлийн дэвсгэр, (зузаан том алчуур, орны зузаан бүтээлэг байвал сайн) даавуун бээлий (мөргөх үед шаланд зуурахгүй ажлын цагаан бээлий байж болно) бэлдэж ирнэ. Мөн мөргөлийн дараа уух бүлээн ундаа бэлдэж ирнэ. (Хярам, сүүтэй цай, бор цай зэргээс аль дуртайгаа бэлдэж ирээрэй. Мөргөлийн дараа ус ууж болохгүй.)Өглөөний хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд та хүсвэл буяны сэдлээр хандив өргөж болно.
2024/04/12
541
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
Аргын тооллын: 2024-04-12, Баасан гарагБилгийн тооллын 4, Сугар гараг, Хаврын адаг шар луу сарын 7 улаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, мод суудалтай, чөлөөт эх одтой, улаан морь өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.08-19.38-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
2024/04/12
412
ТАНИН МЭДЭХҮЙ
Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Иймд:-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,-Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.
2024/04/11
428
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Аргын тооллын: 2024-04-11, Пүрэв гарагБилгийн тооллын 3, Модон хохимой өдөр. Бархасбадь гараг, Хаврын адаг шар луу сарын 8 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, хүрэлцэхүйн шүтэн барилдлагатай, уул суудалтай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин могой өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.10-19.36-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.-Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хүчин төгсөн сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/04/11
789
ТАНИН МЭДЭХҮЙ
Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж, сайн хүн болгоход эцэг эх юуг анхаарах хэрэгтэй вэ
Та бүхэн энд нэг зүйлийг бодоосой гэж би хүсэж байна. Богд Зонхов дээдэс хэдий бурхан ч гэсэн, эгэл хүний дүрээр Замбуулинд заларч, эгэл хүн яаж эрдэмтэй болж, бусдад яаж туслах зохиолыг эхнээс нь үзүүлсэн юм. Богд Зонховын аав Жамбалцанжод тэргүүтэй ном уншлагыг өдөр бүр уншдаг, ээж нь үнэнч шударга, бусдын итгэлийг олсон сайн хүн байжээ. Богд Зонховыг эхийн хэвлийд залрах үеэс ээж нь буян номонд хичээж, сахилга батыг сахиж байсан зэрэг олон нөхцөл бүрдсэн учиртай байна. Иймд магадгүй та бүхэн өөрсдөө эсвэл үр хүүхэд, ах дүү нартаа хүн бие давхар болоход яах нь зохистойг, Богд Зонхов дээдсийн ээж ямар зохиолыг үзүүлсэн гэдгээс үлгэр авах хэрэгтэй. Аав нь сэтгэл, явдал мөр сайн байхаас гадна сүсэглэж, залбирч, уншлага уншдаг байв. Эдгээр нь ухаантай хүү төрөхөд бэлгэ дэмбэрэл, буян талаасаа тустай байжээ.Одоо цагт зарим хүүхдийг багаас нь тоглоомон буугаар тоглуулдаг нь бэлгэ дэмбэрэл муу, буруу юм. Мэдээж жаахан хүүхэд тоглох, тааваараа байх хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ буруу эрхлүүлж, муу сэтгэл төрүүлэх, муу сэтгэлийг хүчтэй болгоод байвал тэр хүүхэд урьдын буянаар сайхан хүн болж төрж чадсан ч, сайн хүн болж төлөвшиж чадахгүй юм. Ийм учир хүүхэд сайн аав ээжийн дэргэд төрөхөөс гадна, сайн багшийн дэргэд хүмүүжиж, төлөвших хэрэгтэй юм. Энэ адил Богд Зонхов дээдэс урьдын бурхадын ерөөл, зохиолоор лагшин мэндэлж, улмаар аав ээж нь түүнийг Чойжи Дондовренчин багшид өргөсөн байдаг. Сайн багштай учрахад хүүхэд зөв төлөвшихөд тустай байна. Богд Зонхов дээдэс багаасаа эрдэмтэй багшаас олон увдис, номын хүч, бурхадын адис жинлавыг хүртсэн байна.Богд Зонховын гадна талд ийм сайхан нөхцөл бүрдсэнээс гадна өөрөө ямар дээдэс байсан бэ? Богд Зонхов дээдэс бусдад тустай зүйлд уйгагүй хичээл зүгтгэлийг гаргаж байв. Ном үзэж буй зарим хүн бусдад магтуулахын тулд хичээж байдаг. Тэгвэл Богд Зонхов яавал бусдыг зовлонгоос хагацуулж, сайн сайхан болгож өгөх вэ гэдгийг гол зорилго болгож, эрдэм номд хичээж, тоглох тэргүүтэй орчлонгийн сайхан бүхнээс хол байсан юм. Хүн аливаад өөрөө уйгагүй хичээж, хөдөлмөрлөн эрдэмтэй болохоос гадна зорилго сэдэл нь зөв байх ёстой. Сайн дүн авах, магтуулахын тулд зорих тусгүй юм. Зарим эцэг эх үр хүүхдээ сайн дүн авбал гар утас авч өгнө гэж барьцаа нэхэж байдаг. Хүүхэд гар утас авах зорилгоор эрдэм номонд хичээнэ гэдэг буруу юм. Иймд сэдэл зорилго зөв, сэтгэл сайтай байх чухал. Богд Зонхов дээдсийн дээдийн номыг анхааран авч буй жишээгээр авч үзэхэд, хүн хэдий чинээ өнөөдрийн аар саар, даруйдын зүйлд шунаад байвал олон хүнд туслах том зүйл бүтээж чадахгүй, үүнд саад болно. Богд Зонхов дээдэс ертөнцийн энэ насны сайхныг гоё гэж, үүний төлөө яваагүй, харин ямар түвшинд яаж хүрэх арга замыг үзүүлж байна. Үүний тулд бид эхэнд нь ерөөл тавих ёстой юм. Хэрэгтэй зүйлдээ ямар арга, замаар хүрэх вэ гэдгийг Богд Зонхов дээдэс бидэнд үлгэрлэн үзүүлсэн билээ. Мэдээж хэрэг бурхан учир ухаан сайтай гэдгээс гадна, Богд Зонхов бурхадын авшиг, даган соёрхол, адисласан үрэл, рашаан тэргүүтнийг хүртэж, тарнийг тоолох, бясалгах үүднээс оюун ухаанаа сайн болгож болохыг үзүүлсэн юм. Манзушир бурханы тарни “Ум ара база нади” тарни, Богд Зонховын залбирал “Мэгзим” уншихдаа бид өөрсдөө хойрго мөртлөө ухаан муу гээд байвал өөрийн хүсэл үйлдэл зөрүүтэй байна. Оюун ухаанаа сайжруулах олон арга байдгийг хэрэгжүүлэхэд хичээх хэрэгтэй юм. Богд Зонхов 6 жил үзэх номыг хоёрхон жилд болгоох зохиолыг үзүүлсэн нь Чойжи Дондовренчин багшийн дэргэд ерөөл их тавьж, өөрөө бэлтгэлийг уйгагүй хангасантай холбоотой юм. Хүүхэд том болоод ном үзнэ гэвэл багаасаа дэмий зүйлд цаг үрэлгүй, номонд мэрийвэл магадгүй арван хэдэн нас хүрэхэд тодорхой түвшинд бэлтгэл хангагдах нь байна. Иймд эгэл хүн хичээвэл эрдмийг бий болгож чадна. Ачит багшийн айлдвараас....
2024/04/10
6265
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-10, Лхагва гарагБилгийн тооллын 2, Буд гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мөнгөтэй, үхэхийн барилдлагатай, төрөн түгэхүйн шүтэн барилдлагатай, ус суудалтай, гоё хүүхэн одтой, хөх луу өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.12-19.35.- Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(19.40-21.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Хэл ам, хэрүүл, тэмцэл ирнэ-Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
2024/04/10
352
ТАНИН МЭДЭХҮЙ
Ирэх саруудын цаг агаарын төлөв
 Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Ирэх тавдугаар сард нутгийн баруун хагаст, зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долдугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Харин тавдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу,  зургаадугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Тав  болон зургаадугаар саруудад баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч  долдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хаврын сүүл сар болон зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.Тавдугаар сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна  Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байнаЗургаадугаар сард. Агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгор өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байнаДолдугаар сард. Агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутагаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/04/09
631
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-08, Даваа гараг. Билгийн тооллын 30, Сумъяа гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 2 хар мэнгэтэй, рашааны барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, төмөр суудалтай, дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.16-19.32-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эрлэг лугаа учирна-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
2024/04/08
356
ТАНИН МЭДЭХҮЙ
Ачит багшийн айлдвараас....
ҮХЭЛ МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЭХЭЭС ӨМНӨ БЭЛТГЭХЭД ЮУ ТУС БОЛОХ ВЭ? (Бодьсадвын явдалд орохуй 8 дугаар бүлэг: Бусдыг энхрийлэн барих үзлийн ач тусыг бясалгах) Номын ёсоор явна гэвэл өөрийн урьд үйлддэг байснаас ялгаатай үйлдэх хэрэгтэй гэсэн үг юм. Урьд үйлдсэнтэйгээ адил үйлдсэнээр болчихдог бол бүгдээрээ төгс гэгээрлийн хутгийг олох байсан шүү дээ. Төгс гэгээрлийн хутагт хүргэх номыг тусад нь анхааран авч үйлдэх шаардлага гэж үгүй болно. Эртнээс үзэл бодол маань өчүүхэн амиа хичээж, алс холыг харж чадаагүй, авал орхилыг зөв таньж бариагүй, товчдоо амгаланг бүтээх арга алдаатай байжээ. Амар амгалангийн уг шалтгааныг үнэнээсээ үйлдье гэдгээр үзэл бодлоо солих юм. Ингэж бодож үйлдэх нь урьд үйлдсэн үйлтэй зохилдохгүй болно. Бид ертөнцөөс хэтийдсэн үйлийг үйлдэхээр зорьж байна. Харин зөвхөн ертөнцийн үйлд зорьж буй хүний хувьд ертөнцийн үйлийг муу гэж хэлээгүй юм. Ертөнцийн хотол чуулганд зорьж буй хүний хувьд эд хөрөнгө, алдар нэр тэргүүтэн ологдохуун тул эдгээр нь бүрдэхэд таатай, бүрдэхгүй бол таагүй гэж үзнэ. Энэ насны амар амгаланг бүтээхийн тухайд маш олон арга хэрэглэнэ, дараа төрлийг зорьсон бодол ч төрөхгүй, урьд хойт төрлийг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл итгэмжлэхгүй, тэрнээс цаашихыг үйлдэх гэдэг ч хэрэггүй болно. Нэг л өдөр насны хэмжээ дуусч, үнэнд гүйцэгдэнэ. Насны хэмжээ нь дуусч одохын үед өөрийн амар амгалан, аз жаргалын төлөө хураасан бүх зүйлээ орхих болно. Ийм хүний хувьд дараа төрөл гэдэг киноны эхний бүлэг дуусч, дараагийн бүлэг эхлэхтэй адил болно гэсэн үг юм. Үхээд бүх зүйл дуусдаг бол өөр хэрэг шүү дээ. Киноны хоёрдугаар бүлэгт сайн сайхныг хүсч л байвал одооноос уг шалтгааныг нь бүтээхгүй бол боломжгүй. Хүн ирээдүйнхээ төлөө асар их бэрхшээлийг туулж, хичээн хөдөлмөрлөдөг. Иймдээ ч өнөөдөр идэх зүйлтэй цатгалан байна. Өнөөдөр цатгалан л бол маргааш хэрэггүй гэж байхгүй. Маргааш нь дахиад үргэлжлээд идэх хэрэгтэй болдог шүү дээ. Маргааш нөгөөдөр нь идэхийгээ урьдаас бий болгохгүй бол тэр даруйд бүтчихгүй хэцүү шүү дээ. Гэвч одоо асар их бэрхшээл туулж асар ихээр хураасан бүгд үхэхийн цагт хэрэглээ нь дуусвар болж хоцордог. Дараа төрөл үргэлжилнэ, үхэх цагт авч явах зүйлгүй атал яах гэж ийм их эд хөрөнгө, алдар нэрийг бий болгов? Энэ наснаас дараа төрөл рүү дүрст зүйл биш, тийн мэдэл сүнс дамжин үргэлжилнэ. Тийн мэдэл дээр сайн авъяасыг суулгаж чадвал тэр нь хамт явна. Иймд буяныг бүтээх гэдэг чухал хэрэгтэй байна. Буян үйлдэх гэдэг дараа төрөлд одох тийн мэдэл дээр сайн авъяасыг суулгахыг хэлэхээс тэрнээс бусад нь тус болохгүй юм. Барцад саадыг арилгах гэдэг энэ төрөлд нь хэрэгтэй болохоос дараагийн төрөлд хамаарахгүй шүү дээ. Ажил төрөл, албан тушаал, алдар нэр гэдэг ч энэ насны амьд ахуйд яригдахаас дараа төрөлд тус болохгүй юм. Буян юуг ч үйлдсэн зорилго сэдэл нь сайхан сэтгэлд эзлэгдэх хэрэгтэй. Бид дараа төрөл гэдгийг харсан хараагүй Бурхан багшид итгэж сүжиглэдэг л бол Бурхан багшийн зарлигийн дагуу үйлдэх хэрэгтэй. Бурхан багшаас нааш 17 бандида тэргүүтэй мэргэд дээдэс сүмбэр уул мэт хязгааргүй ихээр төрсөн юм. Эдгээр дээдсийн зарлиг хуурмаггүй гэдэгт баттай итгэл үнэмшил төрүүлж, хэрэгжүүлж чадвал сайн юм. Хойт урьд төрөл гэж “байна байхгүй” гэдэг. Хойт урьд төрөл байна гэвэл өмнө нь бэлтгэл хийх хэрэгтэй болно. Байхгүй гээд үйлдэхэд гэм л гарна. Байхгүй учраас ертөнцийн хамгийн сайхан хоол, хувцас тэргүүтнийг хэрэглэвэл сайхан гэж үзнэ. Харин өндөр бясалгалыг олсон бодгалиудын хувьд энэ нь гэмтэйд тооцогдоно. Буян хийх гэж их хөрөнгө зарах гэдэг ч тусгүй болно. Эд хөрөнгө, алдар нэр, эрх мэдэл тэргүүтэн бэлтгэл нь болж тусалж чадахгүй юм. Юу тус болж чадах вэ? Бусдыг энхрийлэн барьсан сэтгэл, сайхан сэтгэл тэр нь л тус болно. Ачит багшийн айлдвараас...2024.04.02
2024/04/04
502
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-04, Пүрэв гарагБилгийн тооллын 25, Бархасбадь гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 6 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үл тохирох барилдлагатай, хүрэлцэхүй шүтэн барилдлагатай, булаагч одтой, шар нохой өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.24-19.26.-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай (21.40-23.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Нүд бүрэлзэн улцайна-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. -Ханш нээх улирал 15 цаг 05минутад эхлэнэ.
2024/04/04
372
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-03, Лхагва гарагБилгийн тооллын 24, Буд гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 7 улаан мэнгэтэй, уул суудалтай, сэрэхүйн барилдлагатай, идэр шүдэн барилдлагатай, элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.26-19.25-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
2024/04/03
407
ТАНИН МЭДЭХҮЙ
13 насны домын тухай....
13 насны домыг хийчихэд хүүхэд аандаа засардаг. Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь Монголчууд 13-тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай. Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй. Нэг насных нь ойг нижгэр хийж, 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай. Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвдэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ, ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж, цаашдын зам мөрийг нь тэгштгэдэг байсан. Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд 'за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна' гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж, гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлдэг гэдэг. 13 насанд хүүхэд ихэд дэвддэг муу үйл, зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг. Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байнаа. Өсвөр насныханд зориулсан тусгай сургалт удирддаг хүний хувьд хэлэхэд хүсэл сонирхлыг нь сонсох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл тэнцвэртэй хооллох, ундлах, амьдралд бэлдэх сургалтуудад хамруулж одооноос ээж, аавынхаа үгийг сонсдог, хүмүүжил, соёлтой байхыг чиглүүлэхгүй бол одоо 13-тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон. Охин хүүхдэд өөрийн гэсэн үнэ цэнтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал.
2024/04/02
21775