mmnews.mn | 2024-11-23

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн биеэ сайхан авч явдаг нууцаас....
Эмээ чинь яаж ингэж сайхан биеэ авч явдаг юм бэ?"...Бөөндөөд хариулчихая хэмээн нэрт сэтгүүлч Амбасэлмаагийн зээ охин  сэтгүүлч Саруул ийн бичжээ.1. Өглөөний ундны өмнө хийдэг 5 минутын дасгал. 1970-аад оны эхээр "Хөдөлмөр" сонинд нийтлэгдэж байсан дасгалыг хайчилж аваад амьдралынхаа турш хэвшил болгосон явдал миний хамгийн зөв сонголт байсан гэж одоо ч ярих дуртай.ЖИЧ: Хайдав гуай яг тэр дасгалыг хийдэг байсан гэсэн шүү. Хоёр жилийн өмнөөс заалгаж аваад өглөө бүр хийдэг болсон хүний хувьд хэлэхэд "биеийн булчин, шөрмөс баярлалаа" гэхээр дасгал байна лээ. Та нар фитнесс энэ тэрд явж чадахгүй нь гэж толгойгоо өвтгөхийн оронд ядаж өглөөдөө өөртөө 5-хан минутыг зориулаад сурчих гэж хатуухан хэлнэ. Өсгийтэй гуталтай 9 давхар руу торох ч үгүй гардаг нууц нь энэ.2.Хүүхэд байхад эмээгийнд очиход халуун саванд нь сайхан сүүтэй цай байгаадаа гээд тонгойлгох бүрт дандаа буцалсан ус байдаг байлаа.Бусад айлын эмээ нар сайхан сүүтэй цай оочоод сууж байхад манай эмээ яагаад? гэж урамгүйхэн боддог бодол маань хожим юмны зах зухаас ойлгохтой болоод ирэхийн цагт өөрчлөгдөж билээ. Эмээгийн амьдралдаа хэвшил болгосон гол зүйлүүдийн нэг нь цэвэр ус тогтмол уух.3.Эмээ залуу байхаасаа 21.20 цагт орондоо ордог. Од, гариг, эрхэс ивээж байдаг цаг гэл үү дээ, хүүхэд байсан болохоор яг таг сайн санахгүй байгаа ч ямар ч байсан энэ цагт амрах сайн гэдгийг эмээ маань ой тойнд суулгачихжээ.Түүний хэлдэг үг "Эрт унтаж, өглөө сэрэх нь эрүүл, эрч хүчтэй байхын үндэс". Одоохондоо энэ зөвлөгөөг нь бүрэн хэрэгжүүлж чадахгүй л байна.4.Эмээ илүүдэл жинтэй хүнд дургүй. Жаахан  жин нэмэх маяг ороод ирэхээр “миний охин таргалж болохгүй шүү. Ер нь хүн их идээд ирэхээр амарч хэвтэхийн түүс болж ажлын бүтээмж буурахаас гадна тархинд нь гэдсэн дэх хоолоо яаж шингээх вэ гэсэн бодол л эргэлдэнэ.Хүн ер нь хагас өлсгөлөнгийн байдалтай байх үедээ л оргил бүтээлүүдээ туурвисан байдаг юм шүү дээ” гэж захина.5.Эмээ хоолыг их нямбай хийнэ. Сүүлний өөх нимгээн хярж хэрчсэн хар шөл. Гурил нимгэн банш хийнэ.  Цэвэрхэн идэнгтэй сайхан хоол хийдэгсэн. Сэтгэлээ гаргаж нямбай хийсэн хоолоо тэгж их идэхгүй. Гэдсээ биш сэтгэлээ дүүргэхийн ухааныг тэндээс л анх мэдэрч өссөн дөө.6.Үсээ битгий орой дээр нь чанга боож байгаарай. Тэгэхээр яадаг юм бэ эмээ? гэхээр “толгой дээрээ хамаг арьсаа татаж боогоод эргээд задгайлах тоолонд чинь нүүрний арьс руу чинь нүүж үрчлээ нэмнэ”. Миний хувьд онцгой тохиолдол л биш бол нүдээ жартайтал татаад үсээ дээрээ овоолохыг урьтал болгодоггүй. Энэ жижиг зөвлөгөө бол эмээгийн гоо сайхны бяцхан зөвлөгөөнүүдийн нэг.7.Эмээ сувилалд амрах дургүй. Саравчин доор яригддаг даралтны эм, үе мөчний сайн эмнэлэгийн тухай хөгшчүүдээс сонсож байснаас хэдэн оюутнуудтайгаа маазарч суух нь хамаагүй дээр гэнэ. Эмээгийн амнаас залуусын орчин үеийн хэллэг унахад нээх их гайхаад байхааргүй болсон. Яагаад гэвэл өвчин, зовлон биш өөдрөг тэмүүлэл эмээг минь залуу эрч хүчтэй болгодгийг мэддэг болсон болохоор тэр.8.Дулааны цагт ажил руугаа солионы шилэн трико цүнхлээд аваад явж байгаарай миний хүү. Энэ бол эмээгийнх нь орос сургуулиас эзэмшсэн соёл. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр паарайчихаад л өвлийн гуталтайгаа тайзан дээр тууж явах юм. Хүнд соёл гоозүй байх ёстойг үргэлж сана!9.Нэг өдөр эмээ утас цохилоо "хаана байна" гэлээ. Эмээ даараад хоолой өвдчихөж. Гэртээ байна гэтэл. Хувцас хунараа тааруулж өмсөх чинь "хувийн зохион байгуулалт"-ын асуудал. Битгий байгууллагын ажил үрээд гэртээ хэвтээд бай гэж загнасан юмдаг. Хувцас хунараа тааруулж өмсөх, ажил хөдөлмөрт шамдахын чухлыг үргэлж сануулна.Одоо хэр нь эмээгийнхээ зарим өмссөн туфлийг хаанаас ийм хөөрхөн гутал аваа вэ гэж асуумаар тийм гоё сонголттой бас мэдрэмжтэй. Гоёл чимэглэл, эд хэрэглэлийн донж маягийг тааруулж, тохируулахын нууцыг нь суралцсаар л явна даа.Өөр зөндөө хэвшил, зөвлөгөө бий.Via-Saruul Byambadorj
2024/03/07
1057
ТАНИН МЭДЭХҮЙ
Шар сүү биеийн хорыг тайлна
ШАР СҮҮг хэрэглээд буй хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг. Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж. Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна. Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай. Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдагсан. Зун болохоор л муу ээж минь – Гүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэс гэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нь ээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ. Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий. Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг. Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа. Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана. Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа. Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд юүхэв. Уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэнийг шар сүү гэнэ. Үүнийг зарим нутагт шар ус, шарс гэх зэргээр нэрлэх нь ч бий. Ээдэм, аарцыг шүүх үед шар сүү тунарч ялгардаг бөгөөд ээдмийн шар сүү нь зөөлөн, харин аарцных исгэлэн үнэр амттай байдаг. Хийж бэлтгэхдээ ээдмийг цагаан бөс тааранд уутлаад, гэрийн зүүн хатавчны ханын толгой болон гадаа тусгайлан бэлдсэн модонд өлгөж шар сүүг нь шавхраадаг.Хэрэглээ: Аарц, ааруулын шар сүүг зутан болон бор хоолонд нэмж амт, үнэрийг нийлүүлэх уламжлал бий. Харин ээдмийн шар сүүг чихэр, жимсээр амталж, ундаа болгох, буудайн гурилд нэмж алтан шаргал өнгөтэй боов боорцог хийх болон арвай, замбаа багсарч амтлахад хэрэглэнэ. Мөн шар сүүг хоол ундны зориулалтаас гадна ахуйн хэрэгцээнд малчид өргөнөөр хэрэглэдэг. Тухайлбал, аарцны шар сүүгээр туранхай малыг угаавал тарга, тэвээрэг сууна. Арьс шир угаавал арьсны үс сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанар нь сайжирдаг. Мөн өтсөн малын өттэй хэсгийг угаахад маш сайн цэвэрлэгддэг. Бас аарцны шар сүүг өвс ургамал, тэжээлтэй хольж багсран, малын тэжээл болгодог.Ач холбогдол: Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг. Шар сүүг байнга уувал хавдрыг сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ. Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж болон ахуйдаа хэрэглэх боломжтой болсон. Ялангуяа ээдмийн шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэгт сайн нөлөөтэй. Мөн шар сүүг цөс угаахад өргөнөөр хэрэглэдэг.
2024/03/07
600
ТАНИН МЭДЭХҮЙ
Хүмүүсээ засахыг зүрхэн тушаа чухалчилдаг удирдагч бидэнд хэрэгтэй
Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд Чингис хааны нэгэн захиаг уншуулж, асуултанд хариулах даалгаврыг өгсөн байна. Одоо хамт уншицгаая. 1. Чингис хааны Чанчун бумбыг урьсан захиа:"... Тэнгэр Дундад улсыг таалахаа больсон нь түүний хэт их тансаглал, ихэмсэг, тоомжиргүй байдлаас болжээ. Харин умард газар амьдрагч надад хэт их шунал үгүй билээ. Би тансаглалыг жигших ба даруухан амьдрахыг илүүд үзнэ. Би нэг л төрлийн хоол идэж, нэг л хүрэм өмсөнө. Би өөрийн эгэл малчдын адилаар хувцаслаж, иднэ. Би хүмүүсээ өөрийн хүүхэд адил үзэх ба чадварлаг хүмүүсийг ивээж өөрийн ах дүү мэт харна. Бид нэг ижил зарчмыг шүтэх ба бидний нэгдэл нь бие биенээ хайрлах үзэл дээр төвлөрнө.    Цэргийн дасгал сургуулилт дээр би үргэлж урд нь явах бөгөөд дайн тулаан болоход ард нь үл хоцроно. 7 жилийн хугацаанд би агуу үйлийг бүтээж, бүх дэлхийг нэгэн эзэнт гүрний дор цогцлоолоо. Гэхдээ надад ямар нэг онцгойлох авъяас, чанар үгүй билээ.Жингийн төр /Зүрчид/ тогтворгүй тул, Тэнгэр намайг тэтгэж хаан суудалд суулгав. Өмнө зүгт Сүн, умард зүгт Хүй хо /Кипчак?/, Зүүн зүгт Шиа /Тангут/, баруун зүгт орших зэрлэгүүд бүгд миний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөв. Миний санахад эрт үеийн манай Шаньюгаас хойш ийм том улс цогцолсон нь үгүй. Миний эрх мэдэл их боловч үүнийг дагаад надад ирэх үүрэг хариуцлага хүнд бөлгөө. Улсыг удирдахдаа ямарваа нэг дутагдал гаргуузай гэж айна. Гол гатлахдаа бид завь бүтээдэгтэй адилаар улсыг удирдахдаа бид эрдэмтэн мэргэдийг залдаг. Их хааны суудалд сууснаас хойш хүмүүсээ засах асуудлыг ямагт зүрхэн тушаа чухалчилж ирсэн боловч өнөөг хүртэл 3 /чун/, 9 /чин/-гийн суурийг эзлэх чадамжтай хүмүүсийг олж чадахгүй байсаар байна. Дээрх бүх өгүүлсэн зүйлсээс улбаалж, би эрхэм эрдэмтэн таныг үнэний туйлд нэвтэрч, зөв замаар алхаж ирсэн гэдгийг сонслоо. Гүн судалж, өргөн туршлагажиж, юмс үзэгдлийн хуулийг үзжээ...Би өөрийн туслах Лиу Чунг Лу-г илгээж хөсөг, хамгаалалт бэлтгэж таныг авчруулах зарлиг буулгав. Мянган лигийн газрын холоос битгий бэрхшээгтүн..."    2. Америкийн дунд сургуулийн хүүхдүүдэд дээрх захидлыг бүрэн уншуулаад ийм даалгавар өгч байна. - Чингис хааны Чанчун бумбатай уулзах зорилго юу байсан бэ.- Чингис хаан өөрийн амьдралын замналыг юу гэж дүгнэж байв. Тэрээр өөрийгөө хэрхэн дүгнэж байв. - Монголын эзэнт гүрэн байгуулагдсан амжилтын нууц юу вэ. 3. Ингэхэд бид ийм дасгал дунд сургуульд хийж байсан уу. Бүх юмандаа Чингис нэр өгч, гадаад жуулчдад Чингисийн үр сад гэж сагсуурахаас цааш бид Чингис хааныхаа бодол, санал, итгэл үнэмшлийг судалсан удаа бий юу. Америк хүүхдүүд биднээс илүүг мэдэж байна. Бид харин хоцрогдсон, улирсан баларсан, авлигажсан боловсролын системтэйгээ зууралдсаар улиг болох нь. Энэ даалгаврыг монголын төрийг эзэгнэж байгаа намын лидерүүд, улстөрчдөөр хийлгэмээр байна. Баян тансаглалд яаж хандав. Хүмүүсээ яаж хайрлав. Эрдэмтэн мэргэдийг хэрхэн хүндлэв гээд. Манай энэ 32 жилд Чингис хааны саяны захианд гарч буй дүр төрхтэй нийцэх нь битгий хэл чигчий хуруунд нь дөхөж очих ч улстөрч төрсөнгүй. Бидэнд хүмүүсээ засах асуудлыг зүрхэн тушаа чухалчилдаг удирдагч хэрэгтэй байна. Тийм л хүнийг, тийм намыг л гаргаж ирмээр байна. Үгүй бол хулгай хийдэг, худал ярьдаг, баян тансаглаж казино тоглодог, найр наадам дуур хуураас өөр юм мэдэхгүй жижиг гаруудаар 2000 жилийн түүхтэй үндэстний хувь заяаг бариулсаар залхаж гүйцлээ.Хүн таних анхан шатны чадваргүй тул тойрон хүрээлэгчдээр хамгийн чадамжгүй нохдуудыг эхлээд тавина. Дараа нь өөрөө чадамжгүй тул тэр нохдынхоо ваакумд орж таг сохорно. Гэтэл энд Чингис хаан маань юу гэж бичсэн байна. Хүмүүсээ засах асуудлыг чухалчилахад улсыг удирдах 3-9-н чадамжтай хүмүүсийг одоо хэр нь хайсаар байна гэж бичиж. Тэрнээс сонгуульд үнэнчээр зүтгэж, цүнх барьж сайн гүйсэн учир дарга болголоо гэж бичээгүй байгаа биз...Via-Өлзийбаярын Ганзориг
2024/03/06
418
ТАНИН МЭДЭХҮЙ
Хумсны доорх цагаан толбо ямар учиртай вэ?
Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан толбо ямар учиртай болохыг тэр бүр бид мэддэггүй. Гэвч бидний төдийлэн анзаардаггүй энэхүү толбо нь бие эрхтний толь ажээ. Биеийн аль хэсэг өвчилсөн болон асуудалтай үед хумсан дээрх тус цагаан толбо нь хэлбэрээ өөрчилдөг байна.1. Эрхий хурууны хагас дугуй хэлбэртэй цагаан тэмдэг нь алга болвол сэтгэл санаа гүн стресс гутралтай байгааг илтгэх аж.2. Долоовор хурууны цагаан нь жижгэрсэн эсвэл алга болсон бол таны элэг цөс, нойр булчирхай асуудалтай болсныг илэрхийлж буй юм.3. Артерийн даралт ихэссэн тохиолдолд дунд хурууны цагаан нь алга болдог байна.4. Ядам хурууны цагаан нь алга болсон тохиолдолд дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдож буй хэрэг.5. Таны бүдүүн нарийн гэдэс өвчилсөн буюу өрөвсөлтэй болсон тохиолдолд чигчий хурууны цагаан нь жижгэрч алга болдог байна .Эх сурвалж: Borhuul
2024/03/06
865
ТАНИН МЭДЭХҮЙ
Сошиал медиа оролцоо буурсаар байна
Сошиал медиа оролцоо - engagement улам буурсаар…Rival IQ 2024 оны Social Media Benchmarks тайлангаа гаргажээ. Facebook, Instagram, TikTok болон X дээрх 5 сая пост, 10 тэрбум гаруй хариу үйлдэл буюу reactions, comments гэх мэт оролцооны үзүүлэлт дээр тулгуурлан гаргасан тайлан гэнэ.Мөн Alcohol, Fashion, Financial Services, Food & Beverage, Health & Beauty, Higher Education, Home Decor, Influencers, Media, Nonprofits, Retail, Sports Teams, Tech & Software, Travel гэсэн 14 голлох салбарын хувьд бенчмарк хэлбэрээр сошиал медиа үр дүнгийн үзүүлэлтийг гаргасан байна.Манай байгууллагын сошиал медиа маркетинг хэр амжилттай байна? гэдэг асуулт та маркетерүүдээсээ асуудаг бол хариуг өөрийн салбарын дундаж үзүүлэлттэй харьцуулан эндээс харж болох нь ээ.Голлох үр дүнг товчхон: Бизнесийн байгууллагуудын хувьд органик үр дүн буурсан. TikTok оролцооны түвшин гэхэд л 50% буурсан. Харин Facebook-н хувьд оролцооны түвшин бага зэрэг өссөн байна.7 хоногт хийх постын тооны хувьд Instagram болон TikTok дээр бага зэрэг өссөн бол Facebook болон Twitter дээр буурчээ.Баяр, тэмдэглэлт өдрүүдийн хаштагтай постууд л бүх салбарт хамгийн өндөр оролцоог бий болгосон байна.Инстаграм дээр Reels ердийн видеог гүйцэж түрүүлсэн. Reels хийхгүй байгаа бол Инстаграм дээрх хамгийн өндөр хариу үйлдэл, оролцоо бий болгодог контентийг хайхрахгүй байнаа гэсэн үг.TikTok 2.63%-н оролцооны түвшингээр тэргүүлж, бусад өрсөлдөгчдөө хол орхисон хэвээр байна.FacebookFacebook-с эхэлье, Facebook дээрх голч оролцооны үзүүлэлт 0.063% (Дагагчдийн тоотой харьцуулсан хариу үйлдлийн дундаж түвшин. Өөрөөр хэлбэл тухайн хуудасны нийт дагагчдийн хэдэн хувь дунджаар хариу үйлдэл үзүүлж буйг харуулна.) буюу сэтгэлээр унахаар бага оролцоог харуулж буй хэдий ч энэ үзүүлэлт өнгөрсөн оныхоос бага ч гэсэн өссөн гэнэ.Энэхүү маш бага хариу үйлдэл, оролцооны үзүүлэлт бүх салбарт ижил байна гэнэ. Хамгийн өндөр оролцоотой үзүүлэлттэй нь согтууруулах ундаа, эрүүл мэнд, гоо сайханы салбар байгаа бөгөөд тэргүүлэгч нь спортын багуудын үзүүлэлт болж байна. Гэхдээ л 1% ч хүрэхгүй буюу 0.30%-н үзүүлэлттэй байх юм.InstagramInstagram дээр арай дээр, оролцооны түвшин 0.43%. Энэ нь өнгөрсөн жилийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлт бөгөөд 2021 оныхтой харьцуулахад талд нь ч хүрэхгүй үзүүлэлт гэнэ. Спортын багуудынх 1.5% бол боловсролын салбарынх 2.5%-тай байна.X (Twitter)Хуучнаар Твиттер буюу X-н хувьд байдал бүүр ч муу. Нэг жиргээнд ногдох оролцооны дундаж түвшин 0.03% ч хүрэхгүй. Өмнөх оныхоос ч буурсан үзүүлэлттэй байна.TikTokТикТок өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад сайн үзүүлэлттэй. Нэг видеоны оролцооны голч түвшин 2.4%, дээд боловсролын салбарын хувьд энэ үзүүлэлт 9.2% хүрчээ.Өмнөх жилийн хувьд TikTok-н оролцооны түвшин нэг бичлэг тутамд 5.69% байснаас харахад сүүлийн 1 жилийн хугацаанд оролцооны үзүүлэлт талаас илүү хувиар буурчээ.Эх сурвалж: Натхауз
2024/03/06
341
ТАНИН МЭДЭХҮЙ
Баян хүн шиг бодож сэтгэ
Хятадын хамгийн баян хүн Жак Ма:“Хэрэв та гадил, мөнгө хоёрыг сармагчингуудын өмнө тавьбал сармагчингууд гадилыг сонгоно, учир нь сармагчингууд мөнгөөр маш их гадил худалдаж авч болно гэдгийг мэддэггүй.Хүмүүст АЖИЛ, БИЗНЕС хоёрыг санал болговол тэд АЖЛЫГ сонгоно, учир нь БИЗНЕС нь цалингаас илүү МӨНГӨ олох боломжтой гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй” гэжээ.Ядуу хүмүүс ядуу байгаагийн нэг шалтгаан нь тэд бизнес эрхлэх боломжийг мэдэхгүй, сураагүйтэй холбоотой юм.Тэд сургуульд маш их цаг зарцуулдаг бөгөөд сургуульд сурч мэдсэн зүйл нь өөрийнхөө төлөө ажиллахын оронд цалингийн төлөө ажиллахад сургадаг.Ашиг нь цалингаас илүү байдаг, учир нь цалин хөлс таныг тэтгэж болох ч ашиг нь таныг баяжуулж чадна. Энэ зөвлөмжийг санаж яваарай.
2024/03/04
409
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-03-04, Даваа гараг. Билгийн тооллын 24, Сумъяа гараг. Гар одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын гурван хөх хөхөгчин үхэр өдөрБарилдлага: РашаанШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: ХийӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:27-18:41Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болойТухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
2024/03/04
349
ТАНИН МЭДЭХҮЙ
Жаргаж байна уу гадаадад?....
Babo Babo гэх Австралид амьдарч байгаа залуу олон хүнд сайхан ойлгогдохоор бичжээ.  Зарим найзууд надаас, жаргаж байна уу гадаадад? гэж асуудаг. Олон жил болж байгаа юм чинь, овоолж байна уу мөнгийг? гэж..  Худлын хачиргүйгээр, үнэний дэнсэнд ойртуулж Хариулт болгон асуултад тань хэдэн үг дайя.  Тиймээ би энд, таны бодсон шиг жаргаж байгаа  Тэр тусмаа, арай эрт ирдэг байж гэж, бодож байгаа  Боломж нь байгаад, нөхцөл нь бүрдвэл өшөө удна гэж төлөвлөж байгаа Бодсон бүх зүйлсээ амжуулчихаад нутаг буцна гэж зорьж байгаа Яагаад би жаргаж байна вэ гэж үү?  Яг үнэнээ танд, одоо би хэлье …  Утаагүй агаараар үр хүүхдүүд минь амьсгалж байгаа болохоор  Урвалд ороогүй эрүүл хүнсийг, өдөр бүр хэрэглэж байгаа болохоор  Танил тал, хээл хахууль гэхгүйгээр хүссэн ажлаа амжуулж болдог болохоор  Түгжрэлд саатаж, зам дээр мөлхөж түмэн цагаа хоосон үрэхгүй байгаа болохоор  Дусалсан хөлсийг минь, чамлахааргүй үнэлдэг болохоор  Дэврүүн мөрөөдлийг минь, чадлаараа дэмждэг болохоор  Хүссэнээ авахгүй ч гэсэн, хангалуун амьдарч болдог болохоор  Хамгийн гол нь гэр бүлтэйгээ, хамтдаа их цагийг өнгөрөөх боломжтой болохоор..... Би жаргалтай байдаг юм аа …  Гэхдээ амьдралд та нэгийг авбал, нөгөөг өгөх нь золиос юм …  Амсаж байгаа жаргал минь, учирч байгаа золиостой минь цуг ирдэг юм аа … Яг ямар золиос гаргаж байна гэж үү?  Ялгаа байхгүй танд би дахиад үнэнээ хэлье.  Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдөө санан бэтгэрэхийн …  Ажил төрөл, хамт олон, найз нөхдөө бодон дурсахын …  Таваг дүүрэн загсаасан өрөм, тамшаалж уумаар иссэн айраг …  Ээжийн чанасан банштай цай, эрхлүүлэн хошуу дэвсэх хайрын харц …  Талын салхи, таанын үнэр, голын чимээ  Агтын төвөргөө, аргалын утаа, хурганы майлаан  Тал нутгийн минь, амар амгалан тайван байдал  Тансаглал гэмээр Монгол хүний, чин сэтгэлийн элгэмсэг занг …  Яриад байвал зөндөө л зүйлс байна даа  Яахав таныг залхаахгүйн тулд одоо ингээд зогсооё  Жаргаж байна уу чи? гэж надаас дахиад нэг асуу  Жаахан ч эргэлзэлгүйгээр хариулт минь адилхан байх болно.  Гэхдээ, золиос дундаа жаргаж байгааг минь  Зөвөөр ойлгож нэгийг тунгаагаарай гэж хүсье. Boogi 2024.03.01 in Kununurra
2024/03/02
6677
ТАНИН МЭДЭХҮЙ
Хамгийн хүйтэн гуравдугаар сар 1985 онд тохиожээ
Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны гуравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 2-8°С хүйтэн байжээ. Энэ нь 1979 оноос хойшхи хамгийн хүйтэн гуравдугаар сар болсон юм. Харин 2018 оны энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0-9°С градус дулаан байсан нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн дулаан гуравдугаар сар болж байв.  Ерөнхийдөө 2013 оноос хойш олон жилийн дунджаас дулаан гуравдугаар сарууд үргэлжилж байгаа боловч энэ жилийн хувьд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь.Эх сурвалж: Ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл
2024/03/01
354
ТАНИН МЭДЭХҮЙ
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт боллоо
БШУЯ-наас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийг хийлээ.Энэхүү арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,  Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” төслийн зөвлөх Др.Ражу Варанаси болон боловсрол, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд оролцов.  БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд тус нээлтийн үеэр салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлснийг олон нийтэд танилцуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачлагыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юмБоловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байгаа юм.Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна.  Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам боллоо. Цаашдаа энэхүү хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм.
2024/02/29
311
ТАНИН МЭДЭХҮЙ
Яаралтай тусламжийн тусгай дугаарт холбогдохгүй байвал +976 угтвар хийж залгаарай
Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугааруудад дуудлага өгөхөд гар утасны загвараас хамаарч холболт үүсэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс дээрх тусгай дугаарт дуудлага өгөх үед холбогдохгүй байвал өмнө нь +976 угтварыг нэмж залгах ёстой юм байна.Харин тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэх, эсвэл бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
2024/02/29
306
ТАНИН МЭДЭХҮЙ
Өвөр Монголын алдарт эмч На багш буюу Нагуунбилэгтэй Хөх хотод уулзсан нь
Олон хүнийг эмчилж буянтай үйл хийж байгаа Нагуунбилэг эмчийг үзэгчдэд танилцуулж нэвтрүүлэг бэлтгэсэн "Аяллын тойрог"-ийнхонд талархал илэрхийлье.
2024/02/26
651
ТАНИН МЭДЭХҮЙ
А.Бат-Амар: Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг AUTOBOX аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас автотээврийн салбарын цахим үйлчилгээний Auto box аппликейшны үйл ажиллагааны  талаар тодрууллаа.-Авто тээвэртэй холбоотой цахим үйлчилгээг нэгтгэсэн Autobox  аппликейшн гарсан. Үйлчилгээг хэрхэн хялбараар авах вэ?-Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.Тус аппликейшнээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Нэвтрэхдээ E-Mongolia платформын танилтын дан систем буюу хяналтын системээр дамжин нэвтэрч, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой.- Иргэдэд хүндрэл чирэгдэл болдог тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимаар авах боломжтой юу?-Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан.Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ. Одоо цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой.Энэ нь маш их цаг хугацаа хэмнэсэн зардал хэмнэсэн чухал ажил болсон гэж харж байгаа.-Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ зэрэг өөр ямар үйлчилгээг авах боломжтой вэ?-Тус аппликейшнаас одоогоор нийт 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой.  Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.Бүх төрлийн лавлагаануудыг авах боломжтой. Тухайлбал, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой.Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлнө. Жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно.
2024/02/26
487
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-26, Даваа гараг. Билгийн тооллын 17, Сумъяа гараг. Харцага одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын найман цагаан цагаан бич өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:40-18:30Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: ГалҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
2024/02/26
372
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-02-24, Бямба гараг. Билгийн тооллын 15, Санчир гараг. Их морь одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын нэг цагаан шар морь өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:44-18:27. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: МодҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайнӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болойТухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
2024/02/24
352