mmnews.mn | 2026-06-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. 2025 оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгарууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар гардуулсан юм.Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллага гэхчлэн үйл ажиллагааных нь зорилго, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь ангилдаг. Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь шалгуур, үзүүлэлт боловсруулан шилдгүүдийг шалгаруулаад байна. Энэ хүрээнд 2025 онд 67 шилдэг эмч, 65 шилдэг сувилагч, 54 шилдэг ажилтан, 15 шилдэг эрүүл мэндийн байгууллага шалгарлаа. Үүнд:Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг,Хан-Уул нэгдсэн эмнэлэг,Сүхбаатар нэгдсэн эмнэлэг,Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв,Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв,Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв,Нийслэлийн Аддиктологийн төв,Хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс төв",Хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл төв" шалгарсан.Шилдэг Өрхийн эрүүл мэндийн төвөөр:ЧД-ийн 12-р хороо “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төв,НД-ийн 1-р хороо “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төв,БГД-ийн 21-р хороо “Ашид Амгалан” өрхийн эрүүл мэндийн төв,СХД-ийн 24, 40-р хороо “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төв,ХУД-ийн 5-р хороо “Манал-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв,БЗД-ийн 9-р хороо “Энх Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарсан юм. 
2025/12/18
599
НИЙГЭМ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа нарны эрчим хүчний халаалтын системийн талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний төслүүд дутагдалтай байна. Нийслэлийн гэр хороололд 170 гаруй мянган өрх нүүрсэн суурьтай түлш хэрэглэж, өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлдэг. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээв.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “2024 онд гэр хорооллын 68 өрхөд нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулж, бүрэн ашиглалтад оруулсан. Сүүлийн хоёр жилд 500 өрхөд суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газрыг дэмжих зорилгоор Нарны эрчим хүчний итгэлцлийн сан байгуулахад бэлэн байгаа. Ингэснээр 5000 гаруй өрхийг нарны эрчим хүчний халаалтын системд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой. Мөн нарны эрчим хүчний халаалтын байгууламж байгуулахыг дэмжинэ” гэдгийг тодотголоо.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс аж үйлдвэрийн паркийн загварууд, ухаалаг хотын хэрэгслүүдийг сайжруулахад хотын захиргаатай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, хог хаягдлын менежмент болон тойрог эдийн засгийн зарчмуудыг нэгтгэсэн ногоон аж үйлдвэрийн паркийн дизайн, тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжих, хотын үйлчилгээг сайжруулахын тулд дижитал болон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг шинжлэх, нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал солилцлоо. 
2025/12/18
430
НИЙГЭМ
'Цагаан алт' хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай.Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ  12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад нийлүүлдэг.“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхий эдээ нөөцлөн, үйлдвэрлэлээ өргөтгөжээ.“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд “Гоёл кашмер” ХХК хүчин чадлаа 30 хувиар нэмжээ“Гоёл кашмер” ХХК 2005 оноос ноос, ноолууран сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.  Хоногт 500-1,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.200 гаруй ажилтантай. 10 салбар дэлгүүртэй, 20 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 24 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа өргөтгөсөн байна.Тухайлбал 2024 онд 26.8 тн түүхий эд бэлтгэсэн бол энэ онд 81.5 тн-ыг бэлтгэжээ. Мөн хугацаанд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, экспортын борлуулалтын орлого тус бүр 30 хувиар, ажлын байр 25 хувиар нэмэгджээ. “Гоёл кашмер” ХХК үндсэн үйлдвэрлэлээс гадна хүнсний хаягдлаар хөрсний Компост бордоо гаргаж авсан бөгөөд нэг тн бордоо 3,000 тн нүүрс хүчлийн хий бууруулдаг юм байна.“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр, засгаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд талархаж, хөтөлбөрийг цаашид тууштай үргэлжлүүлэх, ялангуяа аль болох олон ээрэх үйлдвэр барих нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.Ингэснээр ноос, ноолуурыг гэхэд л дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бэхэжнэ. Мөн экспортын болон валютын хэмжээ өсөж, малчид, түүхий эд нийлүүлэгчдийн орлого нэмэгдэн, монгол ноолуурын үнэ цэн дэлхийд улам баталгаажна гэж үзэж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, бусадтайгаа хамтран ажиллахын зэрэгцээ олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд 6,000 тн ноолуур бэлтгэсэн нь анх удаа түүхий эдийн 70 орчим хувийг өөрсдөө бэлтгэсэн гэсэн үг юм.2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 493 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгоод байна. Үүний үр дүнд ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол сүлжих хүчин чадал 200,000 ширхэгээр нэмэгджээ.Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон. “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдээд байна.“Цагаан алт” хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.Хөтөлбөрийн дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болох юм.            Мөн:Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар, шинээр 2,200 орчим ажлын байр,Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22 сая ам.доллар, шинээр 3,000 гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно.Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.
2025/12/17
350
НИЙГЭМ
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх /2025.12.01/ шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч бэлэн байдлыг хангаж, хяналт тавин ажиллахыг үүрэг өгсөн. Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний 6 машин, засварын бригадын 30 машин, лабораторийн 4 машинтайгаар бэлэн байдалд ажиллаж байна. Харин шөнийн бэлэн байдлын хувьд 121 ажилтан, гэрийн жижүүрийн 44 ажилтан, 6 механизм, шуурхай үйлчилгээний 8 машин, засварын бригадын 10 машинтайгаар ажиллаж байна.Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагуудын 14400 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.
2025/12/15
253
НИЙГЭМ
'Сэлбэ 20 минутын хот'-д 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барихаас 82 блокийн суурийн ажлыг хийгээд байна. “Сэлбэ 20 минутын хот”-ын эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.Энэ талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Нийт бүтээн байгуулалтын явц төлөвлөгөөний дагуу 20 хувьтай үргэлжилж байна. 2026 онд 65 хувьд хүргэнэ. Ингэснээр эхний ээлжийн орон сууцуудыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны дундаж хэмжээг 61 м.кв байхаар төлөвлөсөн. Мөн 20 минутын хугацаанд алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчиход зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, тохижилт, үйл ажиллагаа, явуулах боломжтой 20 минутын хотын орчныг Сэлбэ хотод бүрдүүлнэ. 2025 онд нийт 113 блок барилгаас 82 барилгын суурийн ажил хийгдээд байна.  Үүнээс газар чөлөөлөгдөөгүйн улмаас 17 блок барилгын суурийн ажил эхлээгүй байгаа" гэв.Сэлбэ хотод явган хүний 42.5 км зам, 9.5 км авто зам, 19.6 км дугуйн зам барина. Мөн 3780 хүүхдийн 3 сургууль, 1200 хүүхдийн 5 цэцэрлэг барих юм. 
2025/12/15
302
НИЙГЭМ
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.12.13/ Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай танилцлаа. Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ. "Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны 7 барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барих юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны гурван барилгыг ашиглалтад оруулж, зуу гаруй айл өрх байрны түлхүүрээ гардан авчээ. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд нь оруулахаар төлөвлөжээ. Нийтийн цагаан байранд 360 өрх амьдарч байсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, хэрэглээний усаа зөөврөөр хангадаг, хана тааз нь нурах дөхсөн зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Тийм учраас дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан ч 22 удаа амжилт олоогүй юм байна. Шалтгаан нь дэд бүтэц шийдэгдээгүй, ажил гүйцэтгэх нөхцөл хүнд зэргээс болж компаниудын сонирхолыг татдаггүй байжээ. 2020 онд нийслэлийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Харин 2022 онд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нийтийн байрны оршин суугчдын хүсэлтээр албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсанаар төсөл эрчимжихэд түлхэц өгсөн байна. Төсөл амжилттай хэрэгжихэд оршин суугчдын оролцоо, идэвх өндөр байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Оршин суугчид төрийн бус байгууллага байгуулж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.
2025/12/14
314
НИЙГЭМ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ.НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар улсын хэмжээнд 1500 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 760 орчим нийтийн байр бүртгэлтэй байна. 2025 оны хоёрдугаар сард нийтийн байруудад төлөвлөгөөт шалгалт зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллээс харахад нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Үүн дотроо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү ирдэг байна. Бид нийтийн байр галын аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байна. Мөн цахилгааны асуудлууд ямар байгааг шалгаж байгаа юм. Улаанбаатарт байгаа 760 нийтийн байрны 20 нь л ААН-ийн бүртгэлтэй байдаг. Үлдсэн нь иргэний эзэмшилд байна. Нэг нийтийн байранд дунджаар 10 айл оршин сууж байна. Хамгийн олон айл амьдардаг буюу 68 айлтай нийтийн байр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байдаг. Энэ байрны амьдрах орчин харьцангуй сайн. Харин жижиг нийтийн байруудад асуудал бий. 760 орчим нийтийн байрнаас хоёр хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Үлдсэн 52 хувь нь нүхэн жорлонтой, 47 орчим хувь нь ариутгах татуургын стандарт хангасан ариун цэврийн өрөөнүүдтэй байна. Олон хүн амьдардаг нийтийн байрууд хөрсний бохирдол, гүний усны бохирдлын асуудал бий болгодог. Өмнө жил хийсэн шалгалтаар нийтийн байрууд түүхий нүүрс түлж байсан тохиолдлууд гарч байсан. Энэ жил шахмал түлш, хагас коксон түлшүүдийг түлж байна” гэлээ.
2025/12/13
396
НИЙГЭМ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Шинэ цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай юм. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2025/12/13
419
НИЙГЭМ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ.ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР:ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа,МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш Бат-Оргилын Төрмандах,АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш Хүрэлбаатарын Цэвэлноров,ШИЛДЭГ ЗАЛУУ ЭМЧЭЭР:Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн Элэг, цөс, нойр булчирхай болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат,П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн зүрх, судас, судсан дотуурх мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт,Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар тодорлоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон эмч нар, тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүслээ.Мөн удахгүй тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
2025/12/13
391
НИЙГЭМ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. Хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оруулж, Монгол Улс 937 үйлдвэртэй болсон төдийгүй 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсныг ХХААХҮЯ-наас онцлон дурдав. 2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авдаг байсан байна. Харин хүнсний хувьсгал хийсэн 3.5 жилийн хугацаанд импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллараар багасаж, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллараар буурчээ. Тухайлбал, манай улс өндөгний хэрэглээнийхээ  45 хувийг л дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. Түүнчлэн 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна. Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Цаашид үр дүнд бүрэн хүрэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх, ЖДҮ, хоршоодод очих санхүүжилтийн хүртээмж, шударга байдал, хөрсний доройтол, үрийн чанар, малын эрүүл мэнд зэрэг асуудалд төр, хувийн хэвшил хамтдаа анхаарч, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.3 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2522 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна. Энэ хөдөлгөөн зогсох ёсгүй. Цаашид тогтвортой үргэлжилж, Монгол Улс экспортлогч болох ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын хүнсээ худалдан авч хэвших нь үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж, урам өгч буй хэлбэр. Цаашлаад эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, амжилттай борлуулж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа. Тухайлбал “Гарааны био ундарга” ХХК хүнсний хувьсгал эхэлж байх үед үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 3 жил гаруйн хугацаанд борлуулалтын орлого нь 10 дахин нэмэгдэж, амжилттай ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт танилцууллаа.
2025/12/12
337
НИЙГЭМ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан  оношилгоо, эмчилгээ,  найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна.Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа.Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.    Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал  нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос   элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна.  Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.
2025/12/10
441
НИЙГЭМ
11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй.Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилласан юм.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс (2025.12.08) нээж байгаа юм. Иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах аж. Тус төвд ирсэн мэдээллүүдийг өдөрт нь нэгтгэж, ЗГХЭГ-т хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулахаар болжээ.
2025/12/09
348
НИЙГЭМ
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
Улаанбаатар хотоос гадна улсын хэмжээнд 400 гаруй суурин газар лагийг булж эсвэл ил задгай хаядаг нь агаар орчин, хөрс усны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна. Тиймээс нийслэлээс 2025-2027 онд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг зорьж буй. Энэ хүрээнд өнөөдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгуулж, нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар танилцуулж, хэлэлцлээ.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Манай улсад ашиглаж байгаа лагийг байгалиар хатаах арга нь агаар, хөрс, орчны бохирдлыг үүсгээд зогсохгүй хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс СХД-ийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд 40 орчим мянган ам.метр талбайд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг ирэх онд барихаар төлөвлөж байна. Тус үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай хамт барих асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан ч хэрэгжиж чадаагүй. Бид ТЭЗҮ-ийг шинэчилж, төсөвт өртгийг 140 орчим сая ам.доллар байхаар тооцоолж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан. Олон улсад ч гэсэн лаг шатаан боловсруулах, ингэхдээ эрчим хүч, барилгын хог хаягдал гаргаж авах зэргээр ашигладаг. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах хүчин чадалтай. Харин лаг хатааж, шатаах үйлдвэр барьснаар хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгах боломж бүрдэнэ” гэлээ.Улаанбаатар хотод “Лаг хатааж, шатаах үйлдвэр” барьснаар нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.
2025/12/08
361
НИЙГЭМ
Б.Ану-Үжин: 'Улаанбаатар трамвай' төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа.Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна. Зогсоолыг олон улсын стандартын дагуу 700 метр тутамд барина. Мөн Энхтайваны гүүрний хажуугаар шинэ гүүр барихаар төлөвлөөд байна. Депог 10 га газарт төлөвлөсөн. Бид ховилтой төмөр замыг сонгосон, зүлгэн хучилттай замыг Яармагийн трассынхаа гол замаар сонгосон. Тус төсөл нь түгжрэл болон агаар орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй” гэлээ.
2025/12/08
396