mmnews.mn | 2025-11-10

НИЙГЭМ

НИЙГЭМ
'Сэлбэ 20 минутын хот' төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 68 хувь, зоорины давхрын угсралт 22 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.Мөн 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг сааруулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай юм.
2025/10/08
265
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. Тодруулбал, хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, алсын гурван дүүргийн суурьшлын бүс, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Тэгвэл сүүлийн үед эдгээр хориглосон бүсүүд, хотын төвийн хэсгээр адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлж байна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч байна. Хот дотор мал бэлчих нь нийтийн эзэмшлийн зам, талбайг бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ноогдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь төлүүлнэ” гэж мэдэгдлээ.
2025/10/08
276
НИЙГЭМ
Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна
Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог байна. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд манай эдийн засаг дунджаар таван хувиар өсөж байгаа ч энэ өсөлт иргэн, өрх бүрийн хаалгаар орж, үр өгөөжөө бүрэн өгч байна уу, ажлын байраар хангагдаж байна уу гэдгийг хамтдаа ярилцан, гарц шийдлийг тодорхойлох ёстой суурь асуудал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Эдийн засаг, хүн амын бүтцээрээ манайхтай төстэй улс орнуудтай харьцуулахад, монголчуудын цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувь дунджаар 8-13 нэгжээр бага байна. Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор нэмэгдүүлэх, хөдөлмөрлөсөн хүнд шударгаар хуваарилагддаг эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагын тод илэрхийлэл.Тиймээс Засгийн газар цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж, хөдөлмөрлөж буй хүн бүрийн бодит орлогыг өсгөхийн төлөө бодит алхмуудыг хийж ирсэн. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч анхаарна гэлээ. 2026 оны төсвөөс эхлэн ард иргэдийн татварын дарамтыг бууруулах шинэчлэлийг эхлүүлж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна.Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна цалин хөлсний шударга тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нь түүний хариуцлага, хувь нэмэр, хийж буй ажлын үнэ цэнтэй уялдах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцлоод, баялаг бүтээж яваа уурхайчин, монгол хүний алтан амийг аварч буй эмч, сувилагч, ирээдүйгээ хүмүүжүүлж, соён гэгээрүүлж буй багш-эдгээр мэргэжлийн хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлэх ёстой гэлээ.Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах нийгмийн гурван талт түншлэлийн механизм, хамтын хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газар бодит алхам хийж байна. Салбар бүр цалин, хөлсний бодлого, стратегиа шинэчлэн боловсруулах, нийгмийн баталгааг хангах бодит хувилбаруудыг дотоод нөөц, боломждоо тулгуурлан судалж, Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, цалин, хөлсний бүтцийг илүү оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээр үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлнэ.Анхан шатанд ачаалал ихтэй ажилладаг албан хаагчдыг бодитоор урамшуулж, шилдэг эмч, багш, сувилагч илүү өндөр цалин авдаг гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлнэ гэв.2026 онд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийслэлийн ачаалал ихтэй сургуульд ажиллаж буй болон залуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна.Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах замаар, салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026 онд нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Зөв менежментээр хүний хөгжил, шударга хуваарилалтын тогтолцоо бий болгож, баялгийн хулгайтай тэмцэж, төсөв, хөрөнгийн хязгаарлалтыг бодитоор шийдэхээр зорьж байна. Ингэж байж байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж чадна гэлээ.Ипотекийн тогтолцоог шинэчилж, “Орон сууцны банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжинд багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Нийгэм, эдийн засгийн төлөв, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрчдийн цалин хөлс, амьжиргаа, нийгмийн даатгалын тулгамдсан асуудлаар 2026 оны улсын төсөвт үйлдвэрчний эвлэлүүдээс тавьсан санал шаардлагуудыг хэрхэн тусгасан талаар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр УИХ, Засгийн газрын бодлого, байр суурь, тулгамдаж буй сорилтуудын талаар мэдээлэл сонсож, үйлдвэрчний эвлэлүүдээс явуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.
2025/10/08
271
НИЙГЭМ
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг асфальт бетоноор хучиж байна. Уг хэсгийн авто замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ. Нийт ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.    Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “ Нийт 5.9 км авто замыг шинэчлэхээс 5.2 км замыг өргөтгөж, шинэчлээд байна. Үлдсэн 700 метр замыг ирэх сарын 15-ны дотор шинэчилж дуусгана. Тус авто замыг шинэчлэхдээ дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх, цахилгааны агаарын шугамыг хүчитгэх, кабель шугам шилжүүлэх, холбооны шугам шилжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Мөн явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажлыг 10 дугаар сарын 31-нд дуусгана” гэлээ.
2025/09/29
318
НИЙГЭМ
Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна
Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон.Иймд “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах” төслийг хэрэгжүүлэх хүрээнд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн.Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр болж, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичиг боловсруулах ажлын даалгаварыг батлаад буй. Энэхүү төслийг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Тухайлбал, Багц -1 ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх бол Багц-2 ажлын хүрээнд бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх юм. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах гүйцэтгэгчээр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ шалгарч, Дэлхийн банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Одоогоор эхлэлийн тайланг засварлаж дуусган, Захиалагч болон Дэлхийн банкинд хүргүүлж, санал зөвлөмж авсан байна. Ирсэн саналуудыг тусган эхлэлийн болон дундын тайланг Захиалагчид хүргүүлэхээр  ажиллаж байгаа аж.Төслийн хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах төв магистраль шугам баригдана.
2025/09/29
277
НИЙГЭМ
'Лаг хатааж, шатаах байгууламж' төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Лаг хатааж, шатаах байгууламж” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь байгаль орчин, нийгмийн үр өгөөжтэй шийдэл бөгөөд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн болон дуу чимээний бохирдлыг хязгаарлах, мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, “ногоон хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтэд нийцсэн, шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилготой. Мөн өнөөдрийг хүртэл хуримтлагдсан лагийг устгах төдийгүй цаашдын өсөх лагийг тогтвортой, үр ашигтай байдлаар боловсруулах боломжийг бүрдүүлнэ.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна. Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-дХаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоотУтас: 976 70110071Цахим хаяг: [email protected] Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1 
2025/09/29
301
НИЙГЭМ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хагас коксын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого чиглэлд нийцэж байгаа ба нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хямд үнэ өртөг бүхий сайжруулсан, утаагүй хагас коксон шахмал түлшээр хангах, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилготой.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна. Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү. Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-дХаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоотУтас: 976 70110071Цахим хаяг: [email protected] Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1 
2025/09/29
329
НИЙГЭМ
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ.Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жон Ман тэргүүтэй багийн гишүүд Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон холбогдох зөвлөхүүд, газрын дарга нарт мэс заслын үр дүнгээ танилцууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэмжлэгийн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэгт томоохон дэмжлэг болсныг эмч нар ярилаа.Мөн төвийг богино хугацаанд ашиглалтад оруулах, өвчтөн, донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын үр дүнг сайжруулах, эрхтэн шилжүүлэх мэс заслын хүлээгдлийг багасгах, гадаад руу зорих иргэдийн урсгалыг бууруулах, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч болон Тамгын газрын хамт олонд талархал илэрхийллээ.Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос бэлтгэлээ хангаж, өнгөрсөн гуравдугаар сард анхны мэс заслаа хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгуулсан таван хүн, доноруудын биеийн байдал сайн, эмнэлгээс гарч хяналтад байна.Төв байгуулахын төлөө хамтран хичээн зүтгэсэн болон элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай хийж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аварсан эмч нарын баг, хамт олонд Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, иргэд хоорондын нөхөрлөл бэхжихэд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аливаа дэвшилтэт санал, санаачилга, тэр дундаа эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг хэллээ.Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх, 2028 он гэхэд 50 мэс засал хийж, улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
2025/09/26
314
НИЙГЭМ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэхүү шалгалтыг есдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд ажлын таван өдөр Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1986 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх аж.УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Өдгөө Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй зохион байгуулагдах болсон. Түүнчлэн Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох дүрэм журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсноор иргэд шалгалтад тэнцэх, өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэлээ.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 4043 иргэн бүртгүүлсэн. Ийнхүү 21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтыг 22 байршилд зохион байгуулж байна. Уг шалгалтад тэнцсэнээр Төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцон, цаашид төрийн албанд ажиллах үүд хаалга нь нээгдэх юм” гэв.Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд энэ оны I, II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 3515 иргэн бүртгүүлснээс 68.5 хувь буюу 2408 иргэн шалгалт өгч, 1087 иргэн тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэн шалгалт өгснөөс 19 нь тэнцэж, нөөцөд бүртгэгдэх болзлыг хангажээ.
2025/09/17
440
НИЙГЭМ
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй. Гэр, байшингуудад хийж буй дулаалгыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа.Тэрбээр “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Буян-Оргил “Манай Дэнжийн мянга орчим их хүйтэн. Энд байшингаа дулаалаад хийн хэрэглээнд шилжих боломжтой болж байна. Хий хэрэглэнэ гэдэг утаанаас сална гэсэн үг. Тийм болохоор зохих шаардлагын дагуу өөрсдөөс шалтгаалах бүхнээ хичээн хийж, хамтран ажиллаж байна” гэв.Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж буй. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
2025/09/17
308
НИЙГЭМ
Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр (2025.09.17) Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ажиллаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцлаа.Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлд Улсын Их Хурлаас байнга анхаарч, төрийн албаны шинэтгэлийн бодлогоор дэмжиж байгаа. Үүний нэг илрэл нь төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа авдаг байсныг улирал тутам болгон өргөжүүлсэн юм. Тиймээс Байнгын хорооны төлөөлөл 2025 оны 3 дугаар улирлын ерөнхий шалгалтыг зохион байгуулж буй нөхцөл байдлыг биечлэн үзэв. Улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа ерөнхий шалгалтад нийтдээ 4043 иргэн бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 1980 гаруй хүн шалгалт өгнө. Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцөд сүүлийн гурван жилд 16 215 иргэн бүртгүүлснээс 31.5 хувь нь албанд томилогдсон. Шалгалт өгч буй иргэдийн 92.6% нь төрийн жинхэнэ албанд ажиллах, 7.4% нь өөрийгөө сорих зорилгоор шалгалт өгдөг гэсэн судалгаа бий гэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комиссын дарга Б.Төгсцэнгэл өгсөн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир шалгалтад оролцогчидтой уулзаж, амжилт хүсэхдээ, өнөөдрийн шалгалт бол зөвхөн мэдлэг, чадвараа сорих шалгуур төдий бус, төрийн жинхэнэ албанд зүтгэх нэгэн алхам, монгол төрд үнэнчээр зүтгэхийн үүрэг, хариуцлагыг ухамсарлах чухал үйл явц гэдгийг онцоллоо. Тэрбээр төрийн албыг шинэтгэх хүрээнд Улсын Их Хурлаас баримталж байгаа бодлогыг танилцуулав. Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга, хөндлөнгийн нөлөөлөлгүй болгож, бүрэн цахимжуулсан явдалд шалгалтад оролцогчдын 94.5 хувь нь “шалгалтыг нээлттэй, ил тод явагдсан”, 92.3 хувь нь “шударга явагдсан” гэж үнэлсэн судалгааны дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Цаашдаа ч аль болох хүний оролцооноос үл хамаарах байдлаар сонгон шалгаруулалт явах ёстой. Гэхдээ шалгуур хангаж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийг сул орон тоонд томилох асуудлыг судалж, нөөцөөс нөхөх асуудлыг ажил хэрэг болгох шаардлагатай байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдэд хандан хэллээ. Түүнчлэн зарлагдсан сул орон тоог нөхөхийн тулд тухайн албан тушаалд тавигдаж байгаа ажил, мэргэжлийн чиглэлийг уян хатан болгож, орон нутгийн онцлогийг харгалзах хэрэгцээ бий. Төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтэд үр дүнтэй судалгаа, хэрэгжилтийн үнэлгээ гаргаж, мэдээллээр хангахыг Төрийн албаны зөвлөлд үүрэг болголоо.Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 30 жилийнхээ ойтой золгож буй байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Байнгын хорооны даргад танилцуулахын зэрэгцээ сүүлийн үед төрийн албанд шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хувийн хэвшлийн байгууллагууд ажилд авах сонирхол өндөр болсон гэв.Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны болон УИХ-ын Тамгын газрын төлөөлөл, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, гишүүн Б.Төгсцэнгэл, Б.Пүрэвдагва, Ц.Амартөгс, шалгалтын комисс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/09/17
306
НИЙГЭМ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээУлаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдууланЗам, тээврийн яамнаас агаарын тээврийн либералчлалыг дэмжиж агаарын харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулавЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам", "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа.Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд,Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх;Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх;Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно. Үүнд,Патентжуулах зардалд грант олгох;Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;Зээлийн батлан даалт гаргах;Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна.Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын ихэнх нь бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, гарааны хэлбэртэй байна. Энэ нь манай улсын хувьд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт дутмаг байгаагаас мэдээллийн технологийн гарааны компаниуд бусад улс орны хурдасгуур хөтөлбөрт хамрагдах, тухайн улсад үйлдвэрлэл эрхлэх, шилжин ажиллах эрсдэл бий болж байна. УИХ 2024 оны зургаадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.Товч мэдээУлсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт шаардлагатай 645 сая төгрөгийгЗасгийн газрын нөөц сангаас гаргана. Тус театр ашиглалтад орсон 1960 оноос өнөөг хүртэл барилгын дээвэрт их засвар хийгээгүй тул дээврийн хийц, бүтэц хуучирч, эвдрэл гэмтэл үүсжээ.
2025/09/17
314
НИЙГЭМ
'Япон-Монголын Сасакава' тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа.Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.Оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон” сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон.Энэ дагуу 2023 онд Японы “Ниппон” сангийн Удирдах зөвлөлийн дарга Юхэй Сасакава манай улсад ирж, төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллах болсон.Энэ хүрээнд талууд өнгөрсөн зургаадугаар сард “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм.“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 1000 оюутныг шалгаруулж, 5 сая гаруй ам.доллар зарцуулах юм.Тэтгэлэгт хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр орон нутагт ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилготой.Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи /, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС / Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал /, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллана.Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.
2025/09/11
293
НИЙГЭМ
Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байнаМонгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй.2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар бүр дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосны дараа буюу долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өсжээ. Үүнээс наймдугаар сард биржээр 26 удаагийн дуудлага худалдаагаар 116.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.1 сая тонн нүүрс арилжаалж, биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж  өмнөх сараас хоёр дахин өссөн байна. Онцгой дэглэмийн хугацаанд тээврийн үйл ажиллагааг оновчлох замаар худалдан борлуулсан нүүрсийг хүргэж өгөх хугацааг 2-3 дахин бууруулжээ. 2023, 2024 онд байгуулсан боловч хэрэгжилт нь зогссон байсан 29 гэрээнээс 11-ийг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулж байна.  Засгийн газрын 2025 оны 26 дугаар тогтоол, Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосон эхний хоёр сарын хугацаанд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласнаар сарын дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээний тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин тус тус нэмэгдэж онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал үндсэндээ арилж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээллээ.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц, хийгдсэн ажил, үр дүнгийн талаарх танилцуулгатай холбогдуулан биржээр өмнө нь өндөр үнээр худалдан авсан нүүрсний ачилтаа зогсоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа худалдан авагчидтай хийж байгаа хэлцлийг эрчимжүүлэх, биржийн арилжаа, ачилтыг нэмэгдүүлэх болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэнд үүрэг болголоо. 
2025/09/11
289
НИЙГЭМ
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент "Хүн төвт" эрх зүйн бодлогынхоо хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 287 дугаар захирамжаараа "Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулсан. Тус ажлын хэсэг  (2025.08.22) “Оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах" туршлага судлах уулзалтыг эхлүүллээ.Улсын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан төрийн бүхий л шийдвэр, бодлогод хүн төвт үзлийг тусгаж, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийг зорьж, “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, олон улсын төлөөлөл, экспертүүдийн оролцоотой зураглаж, төлөвлөх юм. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргалын онцолж буйгаар бол энэхүү хөтөлбөрийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Ер нь аливаа бодлого, шийдвэрт иргэдийн оролцох хувь нэмэр их байх тусмаа онцгой ач холбогдолтой, амьдралд хэрэгжихдээ үр дүнд хүрэх боломжтой хэмээв.Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг урт хугацааны бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх, хянах механизмын шийдлийг санал болгох, оролцооны зураглал гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Оролцоо" төсөл дэмжиж хамтрав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/08/23
310