НИЙГЭМ
НИЙГЭМ
Нийслэл хот 2025 оныг 'Бүтээн байгуулалтын жил' болгон зарлалаа
МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.
2025/01/03
201
НИЙГЭМ
Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн.Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тонн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
2025/01/02
177
НИЙГЭМ
2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой юм байна. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2025/01/02
211
НИЙГЭМ
Онцгой гавьяа байгуулсан алба хаагчийн нэг ахлагч Г.Мөнгөншагай
Шинэ оны босгон дээр ОБЕГ-ын таван алба хаагч хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бахдам үйлсээрээ Онцгой гавьяаны эзэн болж, 16 сая төгрөгөөр шагнуулсан билээ. Тэдний нэг нь ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Г.Мөнгөншагай юм.Эх сурвалж: ОБЕГ duurenlife.mn
2025/01/02
228
НИЙГЭМ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы ихэнх, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.Харин дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Эх сурвалж: ЦУОШГ
2025/01/02
210
НИЙГЭМ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Гавьяат багш цолоор:Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан, багш Гарьдын Дагва,МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Цэвэгжавын Цэвээн,Нийслэлийн Ерөнхий боловсролын 86 дугаар сургуулийн ахмад багш Сандуйжавын Билэгмаа,МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Даваасүрэнгийн Түмэнжаргал,Гавьяат хуульч цолоор:Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Балдангийн Шатар,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Жанцангийн Бат-Ирээдүй,Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийн захирал асан Ичинхорлоогийн Буянхишиг,Монголын “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Данзангийн Лхамсүрэн,Найруулагч, Гэрлэх ёслолын ордны захирал Маруушийн Уянга,Монголын үндэсний музейн захирал Бямбажавын Сарантуяа,Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн зөвлөх багш, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Данзангийн Энхцэцэг,Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:Орхон аймаг дахь Байгаль хамгаалах зөвлөлийн дарга, ойжуулагч Жанчивдоржийн Баярсайхан,“Эко Монгол эрдэнэ” МСҮТ-ийн захирал, дэд профессор Лувсаннамжилын Эрдэнэтөгс,Хүний гавьяат эмч цолоор:АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд,Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад эмч, клиникийн профессор Жалцангийн Янжмаа,Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Дамбын Чулуунбаатар,“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Хөхөөгийн Оюунгэрэл,“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Цэлээжавын Батболд,“Бид” эмнэлгийн эрхлэгч, чих, хамар, хоолойн их эмч Долоонжингийн Итгэл,Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын захирал, хүний их эмч Дашдоржийн Атармаа,Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга асан Маанийн Оюунбат,Хэнтий аймгийн Засаг дарга асан Чойжингийн Эрдэнэбаатар,Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Балжингийн Отгонбаяр,Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Базаррагчаагийн Батболд,Гавьяат барилгачин цолоор:Барилга хөгжлийн төвийн хэлтсийн дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер Ламжавын Баярсайхан,“Мишээл групп” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Зөвлөх инженер Намбарын Нямдорж,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Пүрэвийн Батболор,“Платинум Ланд” ХХК-ийн зөвлөх Ёндонжунайн Гажидмаа,Гавьяат жүжигчин цолоор:УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Ганзоригийн Батчимэг,Гавьяат дасгалжуулагч цолоор:Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хоккейн багш дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Арслангийн Мэргэн,Гавьяат тамирчин цолоор:Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Мөнх-Эрдэнийн Баттүшиг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын ахлах референт Бархасын Ганзориг,Ахмад багш Балганы Бадрал,“Номадс турс экспедишнс” ХХК-ийн ахлах менежер Пүрэвжавын Гантулга,Морин хуур болон сонгодог хөгжмийн мастер урлаач Дамчаагийн Түвшинтөр,УИХ-ын Тамгын газрын референт Базарын Ариунзаяа,“Эрчим инженеринг” ХХК-ийн захирал Махбалын Батболд,Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан, жолооч Цэрэнгийн Цэдэн,“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах инженер Лхамсүрэнгийн Батсүх,“Монгол хаан” театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,Алтан гадас одонгоор:“Интернэйшнл медикал центер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Яндагийн Нямтогтох,“Говь” ХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн мастер Дашийн Болормаа,“Араг” продакшны хөтлөгч, продюсер Жүгдэрнамжилын Бадамханд,Чөлөөт уран бүтээлч, дуучин Ядамсүрэнгийн Гэрэлчулуун,Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү,“Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэрийн дарга Чүлтэмийн Оюунбилэг,“Булигаар” ХК-ийн технологич Санжсүрэнгийн Оюунсүрэн,“Контейнер хаус” ХХК-ийн захирал Лувсанцэрэнгийн Баярцэнгэл,Эрдэс баялагийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Чимэд-Осорын Сувдаа,“Блю инфинти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хишгээгийн Мөнхцацрал,АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны сувилагч Чойсүрэнжавын Нарандэлгэр,Хөдөлмөрийн хүндэт медалиар:Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Балгансүрэнгийн Баянжаргал,“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим засаглалын хэлтсийн дарга Хатанбаатарын Энхманлай,“Фортиус” фитнессийн багш, дасгалжуулагч Мандалбаярын Алтанжаргал,“Инновэйшн инвестмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Гомбодоржийн Эрдэнэмөнх,“Цэгц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батмөнхийн Баярсайхан нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ.Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
2024/12/30
259
НИЙГЭМ
Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн ахлах инженер Б.Содбаатартай ярилцлаа. -Метро бол маш том инженерийн байгууламж. Энэ төслийг амжилттай явуулах суурь судалгааны ажлууд ямар түвшинд хэрэгжиж байна?-Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн. Хамгийн эхний ажил бол тухайн газар шорооны шинж чанарыг судлах геотехникийн судалгааны зориулалттай геологийн өрөмдлөгийн ажил байдаг. Өрөмдлөгийн явцад усны судал таарч их хэмжээний ус өрөмдлөгийн машин техник рүү орох зэрэг эрсдэлтэй учир усны судалгаа буюу гидрогеологийн судалгааг анхлан хийсэн. Төслийн хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж талбайг нөхөн сэргээлээ. Өрөмдлөгийн талбай дээр тусгай зөвшөөрөл бүхий монгол туслан гүйцэтгэх компани ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” компанийн инженерүүд чанарын шаардлага, хяналт тавьж ажилласан. Дээрх судалгааг трассын нийт уртад хийснээр ямар хөрстэй, ямар бүтэц, шинж чанартай газар шороон дундуур бид барилга байгууламжаа барих боломжтойг мэдэж авч байна гэсэн үг.-Хөрсний шинж чанарыг тодорхойлсны дараа ямар ажил эхлэх вэ?-Нийт 42 цэгт, 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж 1.5 метр тутамд дээж авсан. Энэ нь нэг цэгээс 60 дээж авсан гэсэн үг. Тухайн дээжид лабраторийн шинжилгээ хийснээр хурдас давхаргын хил зааг, тухайн хэсгийн ширхэглэлийн бүрэлдэхүүн гэх мэт олон үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хамгийн чухал нь уян налархайн коэффициентийг тодорхойлж чадах юм. Энгийн үгээр тайлбарлавал, газрын гүнд нүх ухвал дээр байгаа хэсэг нь хүндийн жингээр суулт өгнө. Тухайн суултыг эсэргүүцэх чадварт нөлөөлөх хөрсний шинж чанарын үзүүлэлтийг мэдэж авна гэсэн үг.Тус шинжилгээний үр дүнд тулгуурлан туннелийн нүхийг ухах машины төрлийг (Tunnel Boring Machine-TBM) сонгодог. Туннелийн машин нь урдаа араа шүдтэй, 1000 орчим тонн жинтэй, 200-300 метрийн урттай төхөөрөмж юм. Slurry shield TBM, Earth pressure balance TBM гэх хоёр төрлийн туннелийн нүх ухах машин байдаг. Улаанбаатар хотын хөрсний шинж чанар нь туннель барьж байгуулахад тохиромжтой буюу итгэлцүүрийн коэффицент 23-аас дээш гарсан. Тохиромжтой шинж чанартай хөрсөн дундуур туннелийг барьж байгуулах учраас Earth pressure balance TBM буюу “Хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машин”-ыг сонгож байгаа. Урьдчилсан байдлаар 11 ширхэг туннелийн машинаар богино хугацаанд ухаж дуусгахаар төлөвлөж байна. Трассын дагуу газрын хөрсний даацын мэдээллийг авч дүн шинжилгээ хийж, хөрсний даацад тохируулж метроны туннелийн байгууламжийг төлөвлөнө.-Туннелийн байгууламж гэж цогцоороо юуг хэлж байна вэ? Нүхлэх болон ханыг бэхлэх ажил хэрхэн явагдах талаар сонирхуулаач...-Туннелийн өрөмдлөгийн машин нь ухах, сегментээр бэхлэх ажлыг шууд давхар гүйцэтгээд явдаг давуу талтай технологи. Сегмент гэдэг нь туннелийн дотор ханыг бэхлэх угсармал төмөр бетон бүтээцийг хэлж байгаа. EPB TBM буюу хөрсний даралтыг тэнцвэржүүлэн ухах туннелийн өрөмдлөгийн машины урд буюу араа шүдтэй хэсэг газрыг нүхэлж байхад гарсан шороог зөөвөрлөх, бетонон ханыг бэхлэх ажлууд нарийн дэс дараатай шууд ар араасаа хийгдээд явдаг. Туннелийн байгууламжийг дээр дурьдсанаас гадна агааржуулалтын, ус зайлуулах систем гэх мэтчилэн олон төрлийн инженерийн байгууламжийн хоршил, иж бүрдэл гэж ойлгож болно. Одоогоор туннелийг 7.3 метр диаметртэй хийхээр төлөвлөөд явж байгаа ба EPC гүйцэтгэгч шалгарсны дараа нарийвчилсан зураг төсөл боловсруулаад туннелийн диаметрийг эцэслэн шийднэ. Туннелийн диаметрийн үзүүлэлтээс шалтгаалаад ханын зузаан өөр өөр байдаг ба диаметр нь томрох тусам нэмэгдэх үндэс болдог. -Толгойтоос Амгалан хүрэх метроны шугамыг 11 километр ил, 6.6 км далд байхаар төлөвлөсөн ч бүхэлдээ далд байхаар өөрчлөгдсөн. Энэ тухайд?-Анх Жайкагийн 2013 оны ТЭЗҮ дээр хотын төв хэсэгт газар доогуур буюу далд, хотын баруун, зүүн хэсэгт ил гэх төлөвлөлттэй байсан. Метроны шугамыг газар доогуур явуулахад өртөг өндөртэй ч, давуу талууд бий. Жайкагийн анхны төлөвлөлт нь хотын төв хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй газруудад далд, хөдөлгөөний эрчим бага, сийрэг газруудад газрын дээгүүр, гүүрэн байгууламжаар анх төлөвлөж байсан. Харин зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” ХК-ийн мэргэжилтнүүдийн зүгээс 11 жилийн өмнөхөөс Улаанбаатар хотын төлөв байдал эрс ондоо болсон байна гэж үзсэн. Метроны шугамыг ил барихаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, нөгөөтэйгүүр маш том гүүрэн байгууламж баригдах учраас одоо ашиглаж байгаа авто замуудын зорчих хэсгийн эгнээ цөөрөх, дулааны болон цэвэр усны шугам зэрэг инженерийн шугам сүлжээнүүдийг нүүлгэн шилжүүлэх зардлууд их гарахаар байсан. Түүнтэй холбоотой төслийн хэрэгжих хугацаа уртсах эрсдэл харагдаж байгаа учраас 100 хувь газар доогуур болгон төлөвлөж байгаа.-Метро барьж байгуулахтай холбоотой хийгдэх ажлаас сонирхуулаач. Галт тэрэгний засварын газар буюу Депо, өртөөг хэрхэн шийдэж байгаа вэ? -Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх ба нэг депотой байна, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барина гээд нарийн тооцоолол төлөвлөлт хийж байгаа. Түүнчлэн барилга угсралтын үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хэвийн зорчих хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саарах нь тодорхой. Тухайн хугацаанд бөглөрлийг гааруулахгүйн тулд зохион байгуулалтуудыг хийгээд төлөвлөлтүүд дээрээ анхаараад явна.-ТЭЗҮ-ийн эцсийн тайлан хэзээ бэлэн болох вэ?-Геотехникийн судалгаа, тээврийн эрэлтийн судалгаа гэх мэт маш олон судалгааны ажлуудыг хийж байж эцсийн тайлангаа гаргана. ТЭЗҮ-ийн эцсийн тайланг нэгдүгээр сарын 20-нд бэлэн болгож, Барилгын хөгжлийн төв, Зам тээвэр хөгжлийн төвийн “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-өөр орж хэлэлцүүлж санал, шүүмж авч магадлалд орно. Хоёрдугаар сарын 04-нд тендэрийн II шатыг зарлах учир ирэх сарын 20-нд эцсийн тайлангаа гаргаад, 14 хоногт батлуулахаар төлөвлөөд байна.
2024/12/26
280
НИЙГЭМ
Фото сурвалжилга: 'Тавантолгой түлш' ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
2024/12/26
257
НИЙГЭМ
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж буй. Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
2024/12/26
192
НИЙГЭМ
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
Оны онцлох хүүхэд-2024” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 32 дахь жилдээ шалгаруулав.Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар 2024 оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулав. Шадар сайд Т.Доржханд шилдгээр шалгарсан хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, Монгол Улсын хөгжилд илүү их амжилт гаргахыг ерөөлөө. 2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 73 хүүхдийг 2024 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгаруулсан байна. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлДорноговь аймгийн Сайншанд сумын хоёдугаар ЕБС-ийн 9Б ангийн сурагч Б.ПҮРЭВСҮРЭН,Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Ц.НАРАНБОЛОР,Нийслэлийн “Сэлбэ” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Г.САЙНЦАГ Сурлагын амжилт төрөлДархан-Уул аймаг Дархан сумын “Эмпати” сургуулийн 12Б ангийн сурагч Т.СУВД,Нийслэлийн “Эрхэт Эрдэм” сургуулийн 12А ангийн сурагч Ч.ИРМҮҮН,Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Дарын” ЕБС-ийн 10В ангийн сурагч Ш.УЛПАН Оюун ухааны спортын төрөлДархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 9-4 дүгээр ангийн сурагч Э.ҮҮРИЙНЦОЛМОН,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Б.ГАНХҮҮ,Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч А.ОЮУН-ЭРДЭНЭ,Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.ТҮВШИНБАЯР,Нийслэлийн “Оюут” бага сургуулийн 5А ангийн сурагч Г.ДЭЛГЭРМАА,Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Эрдмийн далай сургуулийн 2А ангийн сурагч Н.АЗ-ЭРДЭНЭ Урлаг, уран бүтээлийн төрөлОрхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар ЕБС-ийн 12Г ангийн сурагч Б.АНУЖИН,Нийслэлийн 14 дүгээр ЕБС-ийн 11А ангийн сурагч О.ХҮСЛЭН,Монгол Улсын хөгжим бүжгийн консерватори сургуулийн Сонгодог хөгжмийн сургуулийн Төгөлдөр хуурын 8А ангийн сурагч Б.ЭНХСАРУУЛ,Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог бүжгийн 10В ангийн сурагч Ү.АНАР,Нийслэлийн “Үй цай” сургуулийн 7А ангийн сурагч Э.АРУУХАН-ҮЖИН,Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч О.ЭГШИГЛЭНТ-ОД,Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч С.БИШРЭЛ Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Номуундалай” сургуулийн 12Д ангийн сурагч Т.БАЯСГАЛАН,Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.МӨНХБААТАР,Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Э.ГАНЦООЖ,Нийслэлийн “Арвис” ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.СОЛОНГО Биеийн тамир, спорт төрөлОрхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” сургуулийн 12А ангийн сурагч Д.ДАГВАДОРЖ,Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.ЧИНСЭТГЭЛ,Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Т.АРИУНЗАЯА,Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.АНУДАРЬ,Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Б.САЙННЯМБУУ,Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургуулийн 9Г ангийн сурагч Б.БУЯНХИШИГГовьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Д.ҮҮРЦАЙХ,Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч А.БААТАРЦОЛ,Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч М.ӨЭЛҮН,Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ш.НАМУУНДАРЬ,Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.СУМЪЯАБАЗАР ,Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 12-1 ангийн сурагч Б.АМГАЛАНБААТАР,Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Р.МӨНХ-ОД,Нийслэлийн “Орчлон” сургуулийн 11Б ангийн сурагч Э.АНИМА,Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.ЧИМЭДЛХАМ Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч төрөлАрхангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ө.БҮРЭНБААТАР,Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн 7Г ангийн сурагч Т.ТЭМҮҮЛЭН,Дархан-Уул аймгийн Дархан сумын Од сургуулийн 12-1 ангийн сурагч Д.НОМИНЗУЛ,Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.ТҮВШИНЖАРГАЛ,Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5Б ангийн сурагч Ү.ЭМҮЖИН,Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч З.АЛТАНБАГАНА Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлДархан-Уул аймгийн Дархан сумын Дархан Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Э.ТҮВШИНЗАЯА,Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Д.БАГАХҮҮ,Нийслэлийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.ЭНХЖИН Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Соого сейкео” ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Ө.ДОЛЖИНСҮРЭН,Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын “Тэмүүжин” сургуулийн 11Г ангийн сурагч Б.НОМИНЖИН,Нийслэлийн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн 9В ангийн сурагч Х.ЦОЛМОН Багийн амжилт төрөлДархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” сургуулийн 11-6 ангийн сурагч Г.ЭНХДӨЛ, А.ЛХАМ-ЭРДЭНЭ /Бүжгийн спорт/,Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “СОЁМБО БАГ“ /14 гишүүнтэй/,Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн БОЛОР ШИГТГЭЭ-3 хамтлаг /7 гишүүнтэй/
2024/12/26
198
НИЙГЭМ
Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг
Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүргийн цас цэвэрлэгээний ажлын талаар “Охь мандал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.Тэрбээр “Бид цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан бүх байгууллага бэлэн байдалд ажилладаг. Өчигдөр гэхэд оройны 21:00 цагт бэлтгэлээ базааж, шөнийн 03:00 цагаас ажилдаа орсон. Манай байгууллага нийт 28 гаруй машин, механизмтай. Өнөөдрийн байдлаар давс цацах тусгай зориулалтын 4 машин болон бусад тусгай техник хэрэгсэл гээд нийт 7 техник хэрэгсэлтэй цас цэвэрлэж байна. “Нисэхийн тойрог”-оос “Шувуун фабрик”-ийн эцсийн буудал хүртэл нийт 21.4 км авто зам болон Морингийн давааны өгсүүр хэсэг, Нисэхийн аюулгүйн тойрог орчимд 40 гаруй туслах замд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж байна. Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж давс цацах, халтиргаатай зам, гэрлэн дохионы хэсгийг түлхүү анхаарах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 04:00 цагаас халтиргаа, гулгаа ихтэй байршлуудад давс цацаж авто замын нөхцөлийг хэвийн хэмжээнд хангуулж ажилласан” гэлээ.
2024/12/25
206
НИЙГЭМ
Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж байна.
2024/12/25
199
НИЙГЭМ
Ах дүүс нийлэн говьд заган ой үржүүлж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ах дүүсийн таван айл нийлж заган ойг үрээр тарьж ургуулах ажлыг 2018 оноос хийж хэрэгжүүлж эхэлжээ.Говь нутагт цөлжилтийг зогсоох хамгийн ач холбогдолтой ургамал нь заг мод юм.Нөөц нь жилээс жилд багасч байгаа загийг тарьж ургуулах аргыг Монголчууд тэр бүр сайн мэддэггүй. Харин ах дүүсийн нэг нь Хятадад заг модыг үрээр тарьж ургуулах ажил хийж байгаад туршлага судалж ирсэн байна.Загийг үрээр тарих нь маш их хөдөлмөр хугацаа шаардсан ажил. Загийн навч гэж хэлж болох замбагыг намар түүж авна. Түүн дотроос загийн үр болох шар будаанаас жижигхэн хар үрийг түүж авч, бууцаар бордсон талбайд суулгаж ургуулсан байна.Тэд бүтэн хоёр жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст 300 га газарт суулгах 250,000 ширхэг суулгац ургуулж авчээ.
2024/12/24
215
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар:Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Төв, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.Төлөв байдал: 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.Гал түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны орцны хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн эзэмшлийн “Hyundai HD-170” загварын хог тээврийн ачааны автомашины тэвшин дээрхи хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь 12.23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 12.24-ний өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/12/24
206
НИЙГЭМ
Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2024 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн салбар нэгж, алба хаагчдаа тодрууллаа. Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нар оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.Энэ үеэр бригадын захирагч, хурандаа Б.Мандахгэрэл 2024 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг танилцууллаа.Тухайлбал, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 онд улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, 115 өрхийн 661 иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.Мөн химийн хорт бодисын аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 удаагийн нийт 594.2 тн бодисыг аюулгүй тээвэрлэхэд 90 гаруй алба хаагч 117 хоног үүрэг гүйцэтгэсэн.Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах хүрээнд нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд тус ангийн зургаан алба хаагч 24 нэр төрлийн багаж, хэрэгсэлтэйгээр 85 хоног үүрэг гүйцэтгэж, 30-120 метрийн гүнээс зургаан нэгж тээврийн хэрэгслийг татан гаргаж, 34.7 тонн шатах тослох материалыг аюулгүй болгоход гар бие оролцлоо.Түүнчлэн ОБЕГ, нийслэл, Соёлын яам, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ, "Түүлс маркет"ХХК-ийн дэмжлэгтэйгээр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.
2024/12/24
188