mmnews.mn | 2025-08-02

НИЙГЭМ

НИЙГЭМ
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав. Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.  
2024/10/29
336
НИЙГЭМ
Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд индексийн урамшууллаа гардан авлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн өдрийг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан “Нийслэлийн шилдэг мeнeжмeнттэй сургууль, цэцэрлэг”-ийг 7 дахь жилдээ, “Шилдэг мeнeжмeнттэй мeнтор сургууль”-ийг анхны жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олголоо.Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.Шагнал гардуулах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотод 2024-2025 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 657 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 128.580 хүүхэд суралцаж, 15.950 багш, ажилтан ажиллаж байгаа бол 318 ерөнхий боловсролын сургуульд 399.264 хүүхэд суралцаж, 25.041 багш, ажилтан ажиллаж байна.“Нийслэлийн шилдэг менежменттэй  цэцэрлэг”-ээр:1. Баянзүрх дүүргийн Г.Мандалсүрэн эрхлэгчтэй 122 дугаар цэцэрлэг2. Хан-Уул дүүргийн Б.Бямбасүрэн эрхлэгчтэй 189 дүгээр цэцэрлэг3. Баянгол дүүргийн М.Раднаашаарий эрхлэгчтэй 97 дугаар цэцэрлэг4. Хан-Уул дүүргийн Т.Бямбахорол эрхлэгчтэй 290 дүгээр цэцэрлэг5. Баянзүрх дүүргийн Д.Мөнхзаяа эрхлэгчтэй  20 дугаар цэцэрлэг6. Баянгол дүүргийн Ж.Батцэцэг эрхлэгчтэй 93 дугаар цэцэрлэг7. Хан-Уул дүүргийн Б.Батгэрэл эрхлэгчтэй 190 дүгээр  цэцэрлэг8. Хан-Уул дүүргийн Э.Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэг9. Чингэлтэй дүүргийн Г.Дэлэгмаа эрхлэгтэй 293 дугаар цэцэрлэг 10. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-аар:1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” сургууль2. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай 25 дугаар сургууль3. Баянгол дүүргийн МУГБ Н.Лхагва захиралтай Монгени сургууль4. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль5. Баянзүрх дүүргийн Л.Батсайхан захиралтай 132 дугаар сургууль6. Сүхбаатар дүүргийн Д.Оюунгэрэл захиралтай тусгай боловсролын 35 дугаар сургууль7. Хан-Уул дүүргийн Р.Өлзийхишиг  захиралтай 34 дугаар сургууль8. Сонгинохайрхан дүүргийн М.Туулсайхан захиралтай 12 дугаар сургууль9. Баянзүрх дүүргийн А.Гантулга захиралтай 84 дүгээр сургууль10. Баянгол дүүргийн Т.Баасанцэцэг захиралтай 141 дүгээр сургууль“Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг”-ээр:1. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг2. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг3. Хан-Уул  дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг сургууль”-аар:1. Чингэлтэй дүүргийн Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургууль2. Сонгинохайрхан дүүргийн МУГБ Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй сургууль3. Хан-Уул дүүргийн МУГБ С.Эрдэнэбат захиралтай 63 дугаар сургууль 4. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль 5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль6. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль 7. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай Сэтгэмж сургууль 8. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль 9. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль10. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль"Багш гэр бүл"-ээр:   1. Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ё.Батбаяр, тус цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Онцбаяр2. Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Э.Ганболор, тус сургуулийн химийн багш Д.Цэрэндолгор3. Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг сургуулийн математикийн багш С.Нармандах, 53 дугаар сургуулийн багш Б.Сайнзаяа 4. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн биеийн тамирын багш Б.Хорол, 38 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Д.Мядагмаа5. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн захирал Д.Болд, тус сургуулийн хими, биологийн багш Н.Чимгээ6. Хан-Уул дүүргийн 34 сургуулийн биеийн тамирын багш Г.Билгүүн, тус сургуулийн зураг зүй технологийн багш Ц.Бямбацэрэн7. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ж.Нямбат, тус сургуулийн газарзүйн багш Г.Даваасүрэн
2024/10/29
502
НИЙГЭМ
'Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд' эрдэм шинжилгээний хурал боллоо
Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын 60 жилийн ойн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд “Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдэвт онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 30 гаруй илтгэл ирснээс өнөөр 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер Л.Эрдэнэбат “Манай байгууллага нь бүс нутаг, хот, тосгоны төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр байнгын судалгаа хийх чиг үүргийнхээ хүрээнд хот байгуулалтын өнөөгийн төлөв, чиг хандлага олон улсын болон манай улсын хэмжээнд ямар түвшинд байгааг уг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхийг зорьсон. Цаашид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон олны хүртээл болгохын сацуу оновчтой санал, дүгнэлтийг бодлогын түвшинд тусгахаар зорьж байна” гэв. “Престиж инженеринг” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Миний хувьд уг хуралд хот төлөвлөлттэй холбоотойгоор үерийн хамгаалалтын байгууламжийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваан авч үзэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Тодруулбал, 1966 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн хамгаалалтын байгууламжийн талаар тусгаж өгч байгаагүй талаар нэгдүгээр үе шатанд дурдсан. Харин хоёрдугаар үе шатанд 1966 оны үерийн дараа хот төлөвлөлтөд Туул, Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөгөөг боловсруулж, 1990 он хүртэл хэрэгжүүлсэн талаар авч үзсэн. Гуравдугаар үе шатанд 1990-2023 он хүртэлх цаг хугацааг тодотгон, шинэ суурьшлын бүс бий болсноор үерийн хамгаалалтын байгууламжийг үгүй хийж, Улаанбаатар хотыг эрсдэлтэй байдалд оруулсан талаар тусгасан. Эцэст нь 2023 оноос хойш “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын байгууламжийг хамгаалах, бусад инженерийн байгууламжтай холбох санал, шийдэл үр дүнтэй хэрэгжиж буй талаар гаргаж ирсэн юм” гэлээ. Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Архитектурын салбарын ахлах багш  Н.Нарантуяа “Би “Улаанбаатар хотын гоо зүйн үзүүлэлт судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Орон зайн уран сайхны шийдэл нь хот төлөвлөлтөд чухал ач холбогдолтой зүйл хэдий ч манай улсад орхигдсон сэдвүүдийн нэг байдаг тул уг сэдвээр судалгаа хийсэн. Цаашид хот төлөвлөлтийн чиглэлийн судлаачид энэ төрлийн судалгааг хөндөх, иргэдэд мэдлэг, мэдээлэл, ойлголтыг өгч, бодлого төлөвлөлтөд тусгах, улсын комиссоос барилга, байгууламжийг хүлээн авахдаа гоо зүйн үзүүлэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлсэн” хэмээв.
2024/10/29
336
НИЙГЭМ
Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13715 айл, өрх байгаагаас 8840 айл өрхийг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй. Түүнчлэн нийслэлийн 6 дүүрэгт ачаа, хүн зөөврийн 52 ширхэг лифтийг шинэчилжээ.
2024/10/29
330
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 89 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.21-27/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан.Нийт дуудлагын  66 нь гал түймэр,  20  нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/10/28
331
НИЙГЭМ
'Ирээдүйн хотын иргэд' төслөөр 240 сурагч төрийн байгууллагуудтай танилцаад байна
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгааг хийжээ. Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулжээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 3 сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 80 сурагч Улаанбаатар хотын зарим байгууллагатай танилцах аялалд оролцоод байна. Сурагчид нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцжээ.НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Уг төсөлд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жишиг сургууль” төслийн хүрээн дэх 8 сургуулийн 5000 орчим хүүхдийг хамруулж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын нутгийн захиргааны болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулж, аялуулах, төр нийгмийн зүтгэлтэн, олон нийтэд нөлөөлөгч хүмүүстэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой” гэлээ.Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат болох юм.Мөн ирэх даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.
2024/10/25
270
НИЙГЭМ
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас судалгаа явуулахыг даалгасан Японы нүүрсэн хилийн байгууллагын зөвлөх багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн төлөөлөгчид Улаанбаатар хотын эрчим хүч, хүлэмжийн хий, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай судалгаа явуулж буй бөгөөд судалгааг 2025 оны хоёрдугаар сард дуусгаж, хэрэгжүүлэх үе шат руу шилжүүлэхээ илэрхийлэв.Улс орны тогтвортой хөгжлийн зорилгыг хангах гол хүчин зүйлийн нэг болох байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг нэвтрүүлэх ажилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтран ажиллаж буй төлөөлөгч нарт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин талархал илэрхийлж, дээрх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байгаа болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний бусад олон төрөлт эх үүсвэрүүдийг турших зэргээр ажлууд хийгдэж байгаа” гэдгийг онцоллоо.Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог. Тиймээс эрчим хүч, агаарын бохирдлыг шийдэх асуудлыг нэн тэргүүн зорилтын нэгээр авч үзэж байна. Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш сайжруулсан шахмал түлш түлдэг. Гэр хорооллын 200 мянга орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйлийг үүсгэдэг бөгөөд иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй тул асуудлыг шийдвэрлэхээр ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагатай Улаанбаатар хотын зүгээс хамтран ажиллаж байгаа билээ.
2024/10/25
301
НИЙГЭМ
НҮБ-тай хамтран Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төлөөлөгчид талархал илэрхийлэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Энэ хүрээнд бидний хамтран хэрэгжүүлж буй “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Аливаа улс оронд агаарын бохирдлын асуудал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй учраас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих хэрэгцээ байгаа билээ.Тус төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын нэн шаардлагатай байгаа 50 өрхөд цахилгаан халаагуур, халаалтын зориулалттай нарны зайн хавтан худалдан авах, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр эмзэг бүлгийн айл өрхүүд дотоод орчны агаарын бохирдолгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслөөр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг талууд уулзалтын үеэр онцолсон юм.НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн улд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлэв.
2024/10/25
336
НИЙГЭМ
11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан. 11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай зарим мэдээллийг хүргэлээ.Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд бид урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж буй. Тухайлбал метро, дүүжин тээвэр, туулын хурдны зам зэрэг томоохон төслийг нийслэлээс хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ богино хугацаанд түгжрэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж шаардлагатай арга хэмжээг хурдан хугацаанд авч шийдвэрлэхгүй бол Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгт хүрч оргил ачааллын үед замын хөдөлгөөний тэг зогсолт тогтмол болох эрсдэл өндөр байна. Та бүхэнд зарим статистик тоо мэдээллийг хүргэе. Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам 2 сая хүртэл тооцоолол гарсан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд буй. Тиймээс бид түгжрэлийг бууруулах богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах арга хэмжээг аваад байна. Ингэснээр ирэх сарын 8-ны өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаарыг олгохгүй.
2024/10/24
356
НИЙГЭМ
Техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана
Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн хуульд торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт хүргүүлээд торгох шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулахаар өөрчлөх боломжтой. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Улсын Ерөнхий Прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал гарч жолоодох эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан шүүх болон эрх бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулах, мэдээлэл солилцох журам, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг баталсан.Энэ журмаар шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлнэ. Харин хугацаа дууссан буюу 16 дахь хоногоос сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж оногдуулахаар журамд тусгасан. Мөн хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулахаар журамд тусгаад буйг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгасан. Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан. Тиймээс 12 дугаар сарын 01-ний өдрөөс техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана" гэв. 
2024/10/24
351
НИЙГЭМ
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулдаг билээ. Сонгон шалгаруулалтыг түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах үүднээс цахимаар явуулж, Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын биржийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батчимэгтэй ярилцлаа.-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хэдэн удаа газрын дуудлага худалдаа зохион байгуулсан бэ? Дуудлага худалдаагаар авсан газрын давуу тал нь юу вэ?-Он гарснаар өнөөдрийн байдлаар нийт 9 удаа 89 байршилд дуудлага худалдаа зохион байгуулсан. Үүнээс 35 байршилд ялагч тодорч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан олгосон. Дуудлага худалдаагаар авсан газар нь архитектурын төлөвлөлтийн даалгавартай байдаг.  Энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн цаашид хийх ажлуудад давуу тал болдог. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлөв байдлын чанарын баталгааны дүгнэлтийг өгдөг. Энэхүү дүгнэлтийг 5 жилд нэг удаа хийдэг бөгөөд дуудлага худалдаагаар үнэ төлж газраа авснаар давуу талыг эдэлж буй.  -Иргэд газрын дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ?-Иргэд газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтад оролцох хүсэлтээ илгээнэ. Дуудлага худалдаа болохоос 7 хоногийн өмнө хүсэлтээ өгч бүртгүүлнэ. Ингэхдээ дуудлага худалдааны анхны үнийн дэнчингийн 10 хувь буюу 12500 төгрөгийг Төрийн санд тушааснаар оролцох эрх нээгддэг.-Дуудлага худалдаанд оролцох боломжгүй иргэн, аж ахуйн нэгж байгаа юу?-Газар эзэмших, ашиглах хоёр зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулагддаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглах эрхийн зөвшөөрөлтэй гэрчилгээ олгогдог бол 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай компанид эзэмших эрх нь олгогддог. Иймээс газар ашиглах болон эзэмших эрхтэй аль ч аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой.-Газрын дуудлага худалдааг зохион байгуулж буй ач холбогдол нь юу вэ?-Газрын тухай хууль шинэчлэгдсэнээр дуудлага худалдаагаар газар олгоно. Бусад зориулалтаар газар олгохгүй гэдэг заалттай болсон. Тухайн газрын дуудлага худалдаанд хэдэн хүн оролцож байгаагаас хамаараад үнэ хэд дахин өсөж болно, эсвэл анхны үнээр ч зарагдаж болно. Амины орон сууц болон гэр бүлийн хэрэгцээнээс бусад газар дуудлага худалдаагаар зарагддаг.-Дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?-Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу 16 бүсэд 17 зориулалтаар дуудлага худалдааны анхны үнийг тооцдог. НИТХ-ын тогтоолоор 16 бүсийг төвөөс алслагдсан байдлаар тогтоосон.Төвийн 1 дүгээр бүс дээр хамгийн өндөр үнэ нь 1 мв.к нь 140,800 төгрөг. Хамгийн багадаа алслагдсан 16 дугаар бүс дээр 1 мв.к нь 220 төгрөгөөр анхны үнийг тогтоодог.
2024/10/23
1536
НИЙГЭМ
Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа
Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-г шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”Есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”Есөн иргэнийг “Бүтээлч ахмад”Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Ахмадууд та бүхнээсээ залуучууд бид сургамж, сургаалаа авч, туршлага солилцон ирээдүйн Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, хамтдаа зүтгэж буйдаа баяртай байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв. Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай “Бид 2018 оноос хойш газар тариалангийн ажил эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалаад байна. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” гэлээ. Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүлийн хувьд дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тууштай хийдэг. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм. 
2024/10/23
323
НИЙГЭМ
П.Эрхэмбулган: Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай бөгөөд ирэх 7 хоногт дархлаажуулалт дуусна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг цаашид 2 дахин нэмэгдүүлж, 2000 гаруй ор дэлгэх нөөцийг бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулна” хэмээлээ.Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг албаны хүн зөвлөж байна.
2024/10/23
270
НИЙГЭМ
Г.Отгонтамир: Өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.Тэрбээр “Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв. 
2024/10/22
301
НИЙГЭМ
Д.Хадбаатар: Нэг удаа галлахдаа 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, өрхөө бүтээх зэргээр угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар ярилцлаа.Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэчнээн дуудлага мэдээлэл ирээд байна вэ? Гал түймэр гарч буй шалтгаан нөхцөл нь юу вэ?Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1493 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад буй.  Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.Иргэд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах ёстой вэ?Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн албан байгууллага хийх бус иргэд ч мөн бэлдэх хэрэгтэй. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учраас шахмал түлшний хэрэглээ нэмэгддэг. Гэвч энэ үед пийшин, зуух дэлбэрэх явдал цөөнгүй гардаг. Иймд иргэд юунд анхаарах ёстой вэ? Сайжруулсан түлшээр нэг удаа галлахдаа 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж буй. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
2024/10/22
286