mmnews.mn | 2025-09-18

НИЙГЭМ

НИЙГЭМ
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс 'Петролиум' ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны  06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/10/15
236
НИЙГЭМ
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;-Налайх дүүрэг Политехник коллеж;-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.НЗДТГ-ын Цэргийн штаб.
2024/10/15
309
НИЙГЭМ
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдаалахгүй. Тодруулбал, хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог.Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
2024/10/10
301
НИЙГЭМ
'Тэрбум мод' үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийлээ.Өнгөрсөн  гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ.  680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байгаагаас Сэлэнгэ аймаг 17 орчим саяыг тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ.Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байна.Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу толгой” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна.Аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк, санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2,1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ.Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох юм.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьж, ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ хөдөлгөөн эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 5-6 дахин нэмэгдээд байна.Тухайлбал улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292  сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрдлээ.Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая  тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж байна.Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна.Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа.Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна.Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм.Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1,000 сургагчбагш бэлтгэж байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний Замын зургийг   баталж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:“Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,“Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг  эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна.
2024/10/10
440
НИЙГЭМ
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  барилгын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.Тэрбээр эдийн засаг тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгоод Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.  Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм ч үүн рүү чиглэж байгааг хэллээ. Мөн  улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв.Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хамгаалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтойг Ерөнхий сайд нэмж тодотгов. Мөн Засгийн газраас 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон өргөжүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил, AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд онцгойлон анхаарахаа илэрхийлэв.Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ.  Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.
2024/10/10
346
НИЙГЭМ
Эрдэнэтолгойн уулзвараас 'Газарчин' сургуулийн уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгож, шинэчилж байна
Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, эхний ээлжинд "Оргил" худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр авто замыг шинэчилнэ. Хоёрдугаарт, хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ. Эдгээр замын талаар болон ойрын өдрүүдэд хийж дууссан авто замуудын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.Тэрбээр ““Да хүрээ” зах 1 дэх өдөр амардаг. Энэ өдрийг ашиглан Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Бид аль болох хугацаанаас нь өмнө ажлыг дуусгаад хөдөлгөөнийг нээнэ. Тиймээс иргэд та бүхэн зорчих замаа төлөвлөж, хүлээцтэй байхыг хүсье. Бид зам засварын талаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Циркийн уулзвараас "Барс" захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчилж дууслаа. Өнөөдөр Хүннүгийн гудамжны хойд эгнээг хааж, засвар, шинэчлэлт үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд нийт засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилнэ. Тиймээс хаасан замуудын талаар мэдээллийг Улаанбаатар мэдээ пэйж хуудсаас авч байгаарай” гэв.Түүнчлэн цаг агаар шөнөдөө хасах хэм рүү орж байгаагаас шалтгаалж өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа билээ.
2024/10/07
294
НИЙГЭМ
Баянгол дүүргийн 'Өргөө' цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй.  Тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 50 ортой “Өргөө” цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, гадна тохижилт буюу явган зам, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууслаа.Уг барилга нь тэнхлэгээрээ 18.0м x 16.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар бөгөөд дээврийг дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай байхаар шийдсэн юм. Мөн барилга нь гал тогоо, агуулах, урлаг заал, хичээлийн танхим, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
2024/10/07
336
НИЙГЭМ
'Хүрээ' амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан юм. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.Нийслэлийн олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын барилга болон тоног төхөөрөмж нь хуучирч, орны хүрэлцээ муутай олон жилийн нүүр үзсэн. Энэ хугацаанд тус эмнэлэг 500 гаруй мянган үрсийг эх барьж авсан. 65  жилийн дараа өргөтгөлийн шинэ эмнэлгийн барилгатай болсноор эх, нярайн төрөлт хэрхэн сайжрах талаар тус эмнэлгийн дарга Б.Мөнхсайхан Ерөнхий сайдад танилцуулав.Засгийн газар түүхэндээ анх удаа буюу 2021 онд эрүүл мэндийн салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь тухайн үедээ тус салбарт сүүлийн 12 жилд хийсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод төсвийн энэ хөрөнгө оруулалтаар төрөх эмнэлгүүдийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийг шийдсэн. Богино хугацаанд ашиглалтад оруулсан гүйцэтгэгч компаниуд болон эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.“Хүрээ” амаржих газрын өргөтгөлөөс гадна улсдаа хамгийн томд тооцогддог Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг мөн 2021 онд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэхээ илэрхийлж байв. Энэ дагуу хөрөнгө оруулалт, барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж ашиглалтад орсон байна.“Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн шинэ өргөтгөлөөр орж, тус эмнэлгийн эмч, ажилтнууд, эхчүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021-2023 онд нийт 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн шинэ дөрвөн давхар барилга, 2772 м2 талбайтай Перинатологийн төв ашиглалтанд орсон. Мөн Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн зургаан давхар, 9000 м2 талбайтай шинэ барилгын ажил  85 хувьтай үргэлжилж байна.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны төсөвт тусгагджээ. Онцгойлон төрөх тасгийн засвар хийгдэж гэр бүлтэйгээ хамт, төрдөг 10 өрөөтэй болсноор үйлчлүүлэгчийн болон эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж сайжирсан талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа Ерөнхий сайдад танилцуулав.Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд сүүлийн гурван жилд 175.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 79.1 тэрбум төгрөгийг барилга, 31 тэрбум төгрөгийг их засварт, 65.2 тэрбум төгрөгийг орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилга, Түлэнхийн төв эмнэлэг, Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, Яармагийн “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн барилгын төслүүдийг дуусгаж, аймаг, сумдад орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвүүдийг байгуулаад байна.
2024/10/07
370
НИЙГЭМ
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо
Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалтын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа 2 дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ том ажлын эхлэл Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Бодь” групп, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1,040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно.Мөн Төв аймгийн Баян суманд хэрэгжүүлж буй 660 МВт-ын ДЦС-ын төслийн ажилтай Ерөнхий сайд танилцлаа. Эрчим хүчний яам, “Касэн пауэр грийн энержи” компани хамтран  уг төслийг хэрэгжүүлж байна. Станцын барилга угсралтын ажлыг 2025 онд эхэлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус станц ашиглалтад орсноор жилдээ 3,7 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, нэмэлтээр 100 кГц дулаан үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр нийслэлийн Баганхангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэнэ.Засгийн газраас цаашид эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдэд хувийн хэвшлээ түлхүү ажиллуулах зарчим барьж байна. Тиймээс эрчим хүчний төслүүдэд олон улсын болон үндэсний аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулж хамтран ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалаад Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв.  Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жилд Монгол Улсын анхны том чадлын 80 МВт-ын батарей хуримтлуурын станц, Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын 50МВт-ын өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Сонгино” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулаад байна.Цаашид эрчим хүчний реформын хүрээнд Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн багц төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байна.
2024/10/07
299
НИЙГЭМ
Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орно
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн сарын 06-нд байгуулсан бөгөөд өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдрийн оргил ачааллын үед төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж буйгаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.Бүтээн байгуулалтын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг орж ирсэн бөгөөд суурилуулалтын ажил эхэлсэн. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулдаг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байв.Батарей хуримтлуурын станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи”, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компаниуд ажиллаж байна. “Энвижн энержи" компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг аж.Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станцыг өнөөдөр ашиглалтад хүлээж авсан. Үүн дээр нэмэгдээд 2027 онд ашиглалтад оруулахаар Төв аймгийн Баян суманд баригдаж эхэлсэн 660 МВт-ын цахилгаан станц, мөн Багануурын Батарей хуримтлуурын 50 МВТ-ын станцыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулснаар нийслэлд дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах Засгийн газрын зорилт биелнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.   
2024/10/07
377
НИЙГЭМ
'Өгөөмөр' захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг 10 дугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/04
315
НИЙГЭМ
Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарлана
Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж 88 км үргэлжилнэ. Уг замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих шийдвэрт хүрч, УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар болсон байна. Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатараас тодрууллаа.Тэрбээр “Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ ажлын хүрээнд “Шинэ тойрог зам”-ыг инженерчлэх олон улсын зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсон” хэмээн хэллээ.Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм.“Шинэ тойрог зам” нь хойд чиглэлдээ Дархан болон баруун аймгуудын чиглэлийн замын уулзвараас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар болон Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх бөгөөд нийт 55 км урт байх юм. Харин урд чиглэлдээ Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагаж, нийт 33 км үргэлжилнэ.Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг Туулын хурдны зам нь мөн 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг 4 эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр 6 эгнээ болох юм.
2024/10/04
4636
НИЙГЭМ
'Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд' хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулах, тэдний туршлага, ололт амжилтыг олон нийтэд таниулах зорилго бүхий “Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.Тус хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагад шагнал гардуулсан юм. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Багшийг хөгжүүлэх, ажлын байрны ур чадварыг нь сайжруулах дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг гэж байдаг. Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар мэргэжил болон заах арга зүйд сайн суралцсан 488 ажилтныг тус мэргэжлийн хөгжлийн бүлэгт оруулж, ажлын байранд бусад багш нартаа үлгэр дуурайлал үзүүлж, хөгжүүлэх ажлуудыг үе шаттайг зохион байгуулж байна. Өнөөдөр бид мэргэжлийн хөгжлийн бүлгээс бусдыгаа манлайлсан багш, сурган хүмүүжүүлэгч болон сургуулийн орчин, сургалтын хөтөлбөрөө хөгжүүлж, амжилттай удирдаж байгаа удирдлагуудыг урамшууллаа. Нийслэл Улаанбаатар хот ногоон ирээдүй рүү зорьж байгаа. Тиймээс сургууль цэцэрлэгийн орчныг ногоон байгууламжтай болгох, хамгийн их арчилгаа хийж сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлж буй багш, сурган хүмүүжүүлэгч, байгууллагуудаа шагнаж байна” хэмээсэн юм.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1000 гаруй сургуууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт 40 мянган багш, ажилтан ажиллаж, 560 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхэд бүрийг ая тухтай суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ жил нийслэл болон Боловсролын яамнаас 168 сургууль, цэцэрлэгийн барилгын төслийг хэрэгжүүлж байна. Үүний 89 төсөл, арга хэмжээ нь улсын төсвийн эх үүсвэртэй, 50 барилгыг нийслэлийн хөрөнгөөр, 12 барилгыг дүүргийн хөрөнгөөр, 14 барилгыг Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар болон бусад хэлбэрээр барих юм. Эдгээр төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр багш нарын хүртээмжийг нэмэгдүүлэх, нэг ангид ногдох сурагчдын тоог багасгах ач холбогдолтой юм. “САЙН ЗӨВЛӨГЧ БАГШ” ШАГНАЛЫН ЭЗЭДБаянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Н.МягмаржаргалЧингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Г.ТэгшбуянБаянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн биеийн тамирын багш Ж.ОюунцэцэгСонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.БаяртуяаСүхбаатар дүүргийн 281 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.НордогсүрэнХан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн бага боловсролын багш Ч.ЭнхцэцэгСүхбаатар дүүргийн Шинэ үе сургуулийн бага боловсролын багш Ц.НамжилсүрэнЧингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн математикийн багш Д.АриунбайгалХан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн газарзүйн багш А.ЦэвээнгэрэлЧингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн хөгжмийн багш Ц.ДүүрэнхундагаСүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн түүхийн багш М.ЦогбаярБаянгол дүүргийн 20 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ч.АлтанчимэгБаянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн багш Б.ҮржинлхамБаянгол дүүргийн 20 дугаар сургуулийн химийн багш С.УранчимэгСүхбаатар дүүргийн Монгол Улсын Консерватор англи хэлний багш Ч.СарнайцэцэгХан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш Н.ЭрдэнэбилэгБаянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн физикийн багш С.Цэнд-АюушСонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн дизайн, зурагзүйн багш Д.ХайдавринчинБаянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн эрүүл мэндийн багш М.АриунтунгалагЧингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн нийгмийн багш Г.Бат-УчралБаянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн сургалтын менежер багш Б.АриунбилэгСонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн биологийн багш Б.БаянжаргалХан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн орос хэлний багш Н.БатжаргалБаянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн монгол хэл, үндэсний бичгийн багш Ж.Мөнхсайхан”САЙН ЗӨВЛӨГЧ УДИРДАХ АЖИЛТАН” ШАГНАЛЫН ЭЗЭДБаянгол дүүргийн Оюуны ундраа сургуулийн бага боловсролын сургалтын менежер Т.СарантуяаСонгинохайрхан дүүргийн Хөгжил сургуулийн дунд ангийн сургалтын менежер Ч.ЛхагважавХан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн ахлах ангийн сургалтын менежер С.НаранзулЧингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг“ЦАХИМД СУУРИЛСАН PEARSON ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ” ШАГНАЛЫН ЭЗЭДНалайх дүүргийн Голомт сургуулийн англи хэлний багш А.ОтгончимэгБагануур дүүргийн Боловсрол сургуулийн англи хэлний багш У.БаяртунгалагЧингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн англи хэлний багш Б.ТунгалагБагахангай дүүргийн Хангай сургуулийн англи хэлний багш Н.РозаБаянзүрх дүүргийн 48 дүүргийн сургуулийн англи хэлний багш Ө.Чимэдцэрэн “ЦАХИМД СУУРИЛСАН EDUTEN ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ” ШАГНАЛЫН ЭЗЭДСүхбаатар дүүргийн Логарифм сургуулийн бага боловсролын багш Р.АриунсансарБагануур дүүргийн Боловсрол сургуулийн бага боловсролын багш Г.БолорооБаянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн бага боловсролын багш Б.ЭнхтуулЧингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн бага боловсролын багш Т.ЖавзанНалайх дүүргийн 119 дүгээр сургуулийн бага боловсролын багш Б.ЧанцалдуламСАЙН МЕНЕЖМЕНТТЭЙ СӨБ-ЫН УДИРДЛАГЫН БАГС.Ариунбаяр эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн удирдлагын багД.Отгонжаргал эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 214 дүгээр цэцэрлэгийн удирдлагын баг“САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ ЕБС-ИЙН УДИРДЛАГЫН БАГ”Б.Эрдэнэчимэг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн удирдлагын багБ.Болор захиралтай Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлагын баг шалгарсанд баяр хүргэе.“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДВАРЛАГ АЖИЛТАН”Чингэлтэй дүүргийн 275 дугаар цэцэрлэгийн слесарь Б.ТэргэлсайханХан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн багшийн туслах Б.ТүвшинтөгсСүхбаатар дүүргийн 2 дугаар цэцэрлэгийн багшийн туслах Д.НаранжаргалСонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн дотуур байрны багш Б.ЛхамсүрэнНалайх дүүргийн Эрдмийн оргил сургуулийн манаач Ё.ОтгонбаярБаянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Ю.ОрхонтуулБаянгол дүүргийн Сэтгэмж сургуулийн цахилгаанчин, сантехникийн слесарь Ч.АмгаланБагахангай дүүргийн Хангай сургуулийн бичиг хэргийн ажилтан Н.ЭнхтунгалагБагануур дүүргийн Гүн галуутай сургуулийн нярав Б.Бичээхүү“МАНЛАЙЛАГЧ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС”Д.Адъяасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс“ХАЙЛААСАН ТӨГӨЛ-НОГООН ЦЭЦЭРЛЭГ”Д.Ганбат эрхлэгчтэй Багануур дүүргийн 194 дүгээр цэцэрлэгЦ.Удвал эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэгД.Сарантуяа эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгХ.Пүрэвсүрэн эрхлэгчтэй Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгМ.Энхцэцэг эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 270 дугаар цэцэрлэг“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ ЦЭЦЭРЛЭГ”Ж. Жавзан эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгБ.Нэргүй эрхлэгчтэй Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгБ.Түмэнжаргал эрхлэгчтэй Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэгН.Болормаа эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 171 дүгээр цэцэрлэгЯ.Энхтуяа эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн 220 дугаар цэцэрлэгЛ.Адьяасүрэн эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэгЗ.Цацрал эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ СУРГУУЛЬ”Л.Баянтуул захиралтай Баянзүрх дүүргийн Амгалан сургуульБ.Батсайхан захиралтай Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульБ.Буянхишиг захиралтай Багануур дүүргийн Боловсрол сургуульЧ.Хишигмаа захиралтай Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульБ.Хандмаа захиралтай Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуульГ.Цолмон захиралтай Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульО.Оюунтуяа захиралтай Налайх дүүргийн Эрдмийн оргил сургууль
2024/10/04
361
НИЙГЭМ
Сэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Нийт 158 га газрыг хамрах 12 мянган айлын орон сууц бүхий Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил энэ намар эхлэх бөгөөд нэгдүгээр ээлжийн 1100 гаруй айлын орон сууц 2025 онд ашиглалтад орно.  Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүрэн зураглалыг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд олноор цугладаг томоохон зах, худалдааны төв, автобусны буудал орчимд “Сэлбэ шинэ дэд төв” гэх бичигтэй автобус цагийн хуваарийн дагуу байрших юм. Уг автобусаар зочлон VR технологийн тусламжтай дэд төвийн хүрээнд барих иргэдийн амьдрах орон сууц, орон сууцны дотоод засал, өрөөний зохион байгуулалт, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газар зэрэг бүрэн зураглалтай танилцах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэд Сэлбэ дэд төвд биечлэн зочилсон мэт бодит мэдрэмжийг VR технологийн тусламжтайгаар авах нөхцөл бүрджээ.Ташрамд, тус автобус өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 4, 5-нд Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн автобусны буудал орчимд байрлах аж.
2024/10/04
441
НИЙГЭМ
Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөөх дайчин замнал, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус сургуулийн 90 жилийн ойн баярын хуралд оролцож, генерал, офицер, ахлагч,  багш, ажилтан, албан хаагчид, сонсогч, суралцагч нарт баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.Мөн үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагааны шинжлэх ухаан, сургалт, судалгааны ажлыг шинэ түвшинд гаргаж, олон зуун сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагч бэлтгэсэн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Сургуулийн сонсогч, суралцагчид ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа, ард иргэдийн өмөг түшиг нь болж, үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.Дотоод хэргийн их сургууль улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, ард түмнийхээ амар тайван байдлыг сахин хамгаалах, хууль зүй, дотоод хэргийн салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 90 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирснийг тэмдэглэлээ.Улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын орчин эгзэгтэй байсан 1930, 1940-өөд онд хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд тус сургууль үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцоллоо. Хүйтэн дайны үед хил хязгаарыг батлан хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг сахиулахад “Төв сургууль”, “НАХЯ-ны дээд сургууль”-ийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэснийг хэлэв.Цаашид тус сургууль хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэв.Дотоод хэргийн их сургууль 60 мянга гаруй албан хаагч бэлтгэсэн бөгөөд өдгөө харьяа 12 салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандарт нэвтрүүлж байна.Сургуулийн хамт олон 2024 онд эх түүхээ түгээн дэлгэрүүлж, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах зорилт дэвшүүлэн, түүхт ойгоо 90 бүтээлч ажил хийн угтжээ.
2024/10/04
271