НИЙГЭМ
НИЙГЭМ
Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.Үндэсний II чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.
2024/03/14
226
НИЙГЭМ
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй
"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Ирээдүйн эрчим хүч - Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо нар панелистаар оролцсон юм.Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж буй. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдлийн талаар оролцогчид дараах байр суурийг илэрхийлж байлаа.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:-Энэ өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалал 1058 МВт-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалалтай адил байгаа юм. Ирэх өвлийн хувьд БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэгдүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давна. Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна.“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа:-Манай компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн судалгааг 2011 оноос эхлүүлсэн. Ийнхүү 2022 оны долоодугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Нийт 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттайгаар хэрэгжих төсөл бөгөөд хүрэн нүүрсний ордод суурилж, усны эх үүсвэртэйгээ ойрхон байгуулж байгаа. Мөн Улаанбаатар хоттой ойр буюу 120 км-ийн зайтай хэрэгжиж буй төсөл юм. Эхний 150 МВт-н барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Монгол Улс шиг дэд бүтэц, аж үйлдвэржилт хөгжих шаардлагатай улсад эрчим хүчний эх үүсвэр хямд, найдвартай, бие даасан, тогтвортой байх шаардлагатай.“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон:-Бүсчилсэн хөгжлийн форумаар эрчим хүчний салбарыг онцолж байгаа нь маш зөв. Асуудлуудыг сууриар нь ярилцах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж байж тарифын зөв тогтолцоог боловсруулна. Тиймээс эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв танин, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно.“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо:-Миний хувьд эрчим хүчний салбарт үүсээд буй бэрхшээлүүдийг шийдэх чиглэлээр судалгааны ажил хийдэг. Өнөө үед дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэл рүү анхаарч байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орсон батарейн станц дэлхийд 4-5 л байгаа. Энэ станцыг 80 МВт-р хязгаарлаж болохгүй. Харин 800-1000 МВт-н батарейн станцын хүчин чадлыг бий болгох шаардлагатай.Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши:-Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн асуудалд манай төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаа. IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд хуучирч, 30-аас дээш жилийн насжилттай болсон. Нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станц харьцангуй тогтвортой ажиллагаатай байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь байгалийн нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалж, ашиглахад батарейн систем үр дүнтэй гэв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/14
298
НИЙГЭМ
Х.Эрдэнэбилэг: Зарим иргэд суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлагдсан. Уг журмын хэрэгжилтийг хангахаар гуравдугаар сарын 9, 10-ны өдөр хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ийнхүү хоёр өдрийн турш Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 3051 малыг илрүүлэн хашаалж, эздэд нь хүлээлгэн өгсөн. Уг арга хэмжээний дүнд хориглосон бүс малгүй болж, иргэд малаа хориглосон бүс рүү дахин оруулахгүй байгаа хэдий ч зарим иргэд малаа удаа дараа оруулан, журам зөрчиж байна.Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн Дашпунцагийн Баярсайханы эзэмшлийн 305, Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Баяраагийн 172, Б.Төмөрчөдөрийн 120, Б.Дондогдоржийн 300, Д.Жанчивын 200, Чингэлтэй дүүргийн иргэн Д.Пропуск, Ш.Хүдэрчулуун нарын нийт 120 адуу удаа дараа мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд бэлчиж байгаа юм.Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Дээрх иргэд олон тооны адууг хориглосон бүс рүү удаа дараа оруулж байгаа тул цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ аван ажиллаж байгаа. Арга хэмжээ авч байгаа хэдий ч уг үйлдлээ дахин дахин давтаж байна. Олон тооны мал суурьшлын бүсэд бэлчсэнээр хотын иргэдэд эрсдэл, хүндрэл учруулж байгаа. Иймд мал бүхий иргэд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, хууль, журмаа сахин биелүүлж, хориглосон бүс рүү мал оруулахгүй байхад анхаарна уу” гэв.Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан юм.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/14
264
НИЙГЭМ
Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар /2024.03.13/ Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь лифтнүүдийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцов.Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээр”-ийг 2020 онд байгуулсан юм.Дэлхийн томоохон хотуудад тулгардаг асуудлууд Улаанбаатар хотод тулгамдах болсон тул төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм. Харин Бүгд Найрамдах Беларусь Улсын төлөөлөгчдийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
2024/03/14
293
НИЙГЭМ
ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээ
2024.03.13 Улаанбаатар хотХүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ХЭҮК-ын 21, 22 дахь илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлыг дүгнэлээХЭҮК өнгөрсөн 2021, 2022 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэл боловсруулж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. • УИХ-ын нэгдсэн чуулганаар 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг баталж, “КОВИД-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөө, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчил, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар, • Харин 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 35 дугаар тогтоолыг баталж, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, Хүүхдийн эрх, Ахмад настны эрх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон бусад асуудлаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасан.Комисс дээрх тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийснээ холбогдох албаныханд танилцуулж, тогтоолын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор “Монгол Улын Их Хурлын 2022 оны 43 дүгээр тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ21, 22 дахь илтгэлийн мөрөөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, үр дүнгээс тоймлон хүргэе. МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 21 ДЭХ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАТАЛСАН УИХ-ЫН 49 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТКомисс 21 дэх илтгэлд КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгасан. Тухайлбал:1. Унаач хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад дараах үр дүн гарлааХөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгааг Комисс дүгнэсэн. Улмаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллах санал хүргүүлснээр УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийг эрхийг хамгаалахад чиглэсэн дараах ахиц дэвшил, үр дүн гараад байна. Үүнд: • Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/12З дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл"-ийг баталлаа.• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/2З, А/27 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив“-аар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах зардалолгох эрх зүйн тогтолцоо бий болсон.• Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, Албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгасан.• УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдаагүй бусад хурдан морины уралдааны болон морины сунгаа, үсэргээний бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчилсан.Мөн Комиссын гишүүний 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/17 дугаар зөвлөмжийг Нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ны хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнзохион байгуулахгүй байх, зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариулцага тооцох чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2. Цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах ахиц дэвшил, үр дүн гарлаа Комисс 21 дэх илтгэлд Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг тусгаж, хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй талаарх зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй байгааг дүгнэсэн. Улмаар УИХ-ын 49 дүгээр тогтоолд “цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих” заалтыг оруулснаар цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд дараах үр дүн, ахиц гараад байна. Үүнд: • Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарын цэргийн албаны үйл ажиллагааг зохицуулж буй Цэргийн нийтлэгдүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” 180 дугаар зарлигаар Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрмийг тус тус баталсан. • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдолтой Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөөд байна.Мөн Комиссын гишүүний 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05/43 дугаар зөвлөмжийг Дотоод хэргийн их сургуулийн удирдлагад хүргүүлж, цэргийн дүрмийн бус харилцааг таслан зогсоох, сургалт нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, зөрчил дутагдлыг илрүүлэх, бүртгэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2024/03/13
337
НИЙГЭМ
Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд байгаагаас 25 байршлыг дүүргүүд, найман байршлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байгаа юм.Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа тошин үүссэн байршил дахь мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн. Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.Мөн халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Мөн сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай түгээх, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.Үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг НИТХ-аар баталсан. Энэ хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын барилга байгууламж, ул хөрсний усны түвшинг бууруулах байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам, газар зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байна.Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн мал бүхий зургаан дүүрэгт холбогдох байгууллагууд ажилласан. Эрсдэлийн үнэлгээгээр Багануур, Багахангай дүүрэгт өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлтэй гарчээ. Нөхцөл байдал хүндэрсэн дүүргүүдэд 6187 толгой мал хорогдсон байна. Иймд нийслэл, дүүргийн аюулгүйн нөөцөд 794.4 тонн өвс, тэжээл бэлтгэн, малчдад хүргэж, өвс, тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох, дэмжлэх үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм.Цаашид дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд дүүргүүд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангах, түүнд үзлэг шалгалт зохион байгуулах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх шаардлагатай байгааг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэллээ.
2024/03/12
283
НИЙГЭМ
Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна.Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭСХавсралт файлХавсралт:1Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ-1.pdf
2024/03/12
368
НИЙГЭМ
Тендерт урьж байна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хүрээнд Нарны замын зүүн өргөтгөх (4 км) зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох саналаа ирүүлэхийг урьж байна.Request for BidsSmall Works(Two-Envelope Bidding Process)Employer: THE MUNICIPALITY OF ULAANBAATARProject: THE ULAANBAATAR SUSTAINABLE URBAN TRANSPORT PROJECTContract title: Construction of 4.0km Sun Road East Extension (East-West)Country: MONGOLIALoan No. /Credit No. / Grant No.: 9257-MNRFB No: TYPE II – W1Issued on: March 11, 2024Mongolia has received financing from the World Bank toward the cost of the project The Ulaanbaatar Sustainable Urban Transport Project (USUTP) and intends to apply part of the proceeds toward payments under the contract for the Construction of 4.0km Sun Road East Extension (East-West).The Municipality of Ulaanbaatar (“the Employer”) invites sealed Bids from eligible Bidders for the construction and completion of the following contract package (“the Works”) that generally include construction of approximately:RFD No.Contract TitleScope of WorksContract PeriodTYPE II- W1Construction of 4.0km Sun Road East Extension (East-West)- Road and Drainage; 3.2 km- Street Lighting: 3.2 km- Road Box Culvert; 1 Location- Bus Stopes: 8 locations- Installation of Traffic Signal and CCTV Camera- Utility Relocation: Heating pipe, Water Supply, Sewerage, Heating Distribution Pipe, Electric Power Supply Cables, and Communication Cables- Associated Civil WorksConstruction: 480 days (16 months)Defects Liability Period: 1095 daysBidding will be conducted through international competitive procurement using Request for Bids (RFB) as specified in the World Bank’s “Procurement Regulations for IPF Borrowers dated November 2020 (“Procurement Regulations”), and is open to all eligible Bidders as defined in the Procurement Regulations.Interested eligible Bidders may obtain further information from Ulaanbaatar Sustainable Urban Transport Project, Oyumaa Davaajav, [email protected] and inspect the bidding document during office hours from 09:00 to 17:00 hours at the address given below.The bidding document in English may be purchased by interested eligible Bidders upon the submission of a written application to the address below and upon payment of a nonrefundable fee of Mongolian Tugriks (MNT) 700,000. The method of payment will be by bank transfer to the following account:Account number: 101900011831Name of Bank: State Bank of Mongolia (Төрийн сан)Account name: Ulaanbaatar Sustainable Urban Transport (УБ хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл ТХН)The document will be sent by email.Bids must be delivered to the address below on or before the deadline 12:00 PM / Local Time on 19 April 2024. Electronic bidding will not be permitted. Late Bids will be rejected. The outer Bid envelopes marked “ORIGINAL BID”, and the inner envelopes marked “TECHNICAL PART” will be publicly opened in the presence of the Bidders’ designated representatives and anyone who chooses to attend, at the address below on 1:00 PM / Local Time on 19 April 2024. All envelopes marked “FINANCIAL PART” shall remain unopened and will be held in safe custody of the Employer until the second public Bid opening.All Bids must be accompanied by a Bid Security of MNT 170,000,000.Attention is drawn to the Procurement Regulations requiring the Borrower to disclose information on the successful bidder’s beneficial ownership, as part of the Contract Award Notice, using the Beneficial Ownership Disclosure Form as included in the bidding document.The address referred to above is:Ulaanbaatar Sustainable Urban Transport ProjectOyumaa Davaajav, Secretary of Evaluation Committee#1604, 16th Floor, City Tower Business Center, Sukhbaatar square 8/1, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia 14200Telephone number: (976) 11 324902E-mail: [email protected]
2024/03/11
337
НИЙГЭМ
Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 малын эздийг тогтоон, хүлээлгэж өглөө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө. Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:-2023 оны мал тооллогоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд 427,184 тоо толгой мал тоологдсон. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон суурьшлын бүсэд орж ирсэн малыг Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрханд 4, Хан-Уулд 2, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хашаалан байршуулж, эздийг тогтоож байна. Суурьшлын бүсэд малаа оруулж ирэх нь нийт хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахад эрсдэл үүсгэх хариуцлагагүй үйлдэл юм.Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж:-Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдан, ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт Зүүнсалаа, Баруунсалаа, Найрамдал, Эмээлт гэсэн дөрвөн чиглэлд мал гарган, хашаалж байна. Дүүргийн хэмжээнд 73 мянга орчим тоо толгой мал бүхий 1545 иргэн бий. Нийт малын 70 хувь нь 21 дүгээр хороонд байдаг бол 30 хувь нь Төв аймгийн Аргалант, Сэргэлэн сумаас отрын байдлаар орж ирээд байгаа юм. Хашаалсан малын эздийг тогтоож, эзэд нь тогтоогдоогүй байгаа малд өвс тэжээл өгөн байршуулж байна хэмээв.Ташрамд, эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, ус тавьж өгч байгаа юм.
2024/03/11
333
НИЙГЭМ
Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ
Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.Түүнчлэн иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа юм.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2024/03/11
260
НИЙГЭМ
Нийслэлд энэ сарын 11-нд нөөцийн мах худалдаанд гарна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.Нөөцийн махны борлуулалт 03 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарахтай холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавин ажилласан.“Агро нэгтгэл трейд” ХХК 2150тн, “Стандарт мах” ХХК нь 1000тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэсэн байна.
2024/03/09
350
НИЙГЭМ
Цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг нээлээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа. Одоогийн байдлаар /2024.03.07/ 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм.Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэн өгч, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж ажилласан байна. Мөн Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн 2 дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ш туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй бөгөөд сумуудын Эрүүл мэндийн төвд мөн бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинуудыг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэн өгөөд байна.Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалын дагуу томилогдсон шуурхай бүлгийн 6 чиглэлд эрүүл мэндийн багууд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрүүдэд ажилласан.Тус багууд нь зам даваа хаагдаж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчин өрхийн нийт 470 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгосон. Мөн 478 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн бол Улсын онцгой комиссын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын дагуу дахин шуурхай бүлгийн 7 чиглэлд эрүүл мэндийн баг гаргаж, аймаг сумдын болон отор нүүдлээр явж буй малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, эмийн багц олгохоор ажиллаж байна.
2024/03/09
355
НИЙГЭМ
Охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХНХЯ, Нийслэлийн БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагуудтай хамтран“Because i am a girl” охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа. БЗД-ийн ЗДТГ-аас 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Охидын эрхийн анхдугаар чуулганыг Because i am a girl буюу “Би охин болохоор” гэсэн агуулгын хүрээнд олон улсын хүүхэд хамгаалал, охидын эрхийн хөдөлгөөнд нэгдэж охид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар дуу хоолойгоо нэгтгэхэд анхаарч байна.Чуулганы эхний хэсэгт хүний эрх, хүүхэд хамгааллын оролцогч талууд болон шийдвэр гаргагчдын төлөөлөл болох ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа, ХГБХХГ, БЗД-ийн Засаг Дарга Н.Баярмөнх хүрэлцэн ирж төрийн бодлого шийдвэрт охидын асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Дүүргийн охидыг төлөөлөн Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ Because i am a girl, буюу охидын ялгаатай байдал, нийгмийн хэвшмэл ойлголтын талаарх илтгэл, “Охидын манлайлал”, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү Миний хайртай би Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа “Хандлагын хүч”, зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.Чуулганы хоёрдугаар хэсэгт охидын өмнө тулгамдсан асуудал, шийдлүүдийг нээлтэй ярилцах, чуулганы төлөөлөгч охидод болон оролцогч талуудад охидын эрх, хамгаалал, оролцооны талаарх анхаарах асуудалд чиглүүлж Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа, Өсвөрийн парламент хөтөлбөр-2023 дэд дарга Э.Энхрийлэн, Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн, МСДТ-ийн захирал Б.Цэвэлмаа нар панелистаар оролцож өөрсдийн зохион байгуулан ажиллаж байгаа туршлага арга зүй, үзэл бодол хуваалцлаа.СтатистикБЗД-ийн хэмжээнд 0-18 насны нийт 160 мянга орчим хүүхэд байгаагаас ЕБС-д суралцаж буй 91 мянга гаруй хүүхэд байна. Үүний 45 мянга гаруй буюу 49,5% нь охид.2023-2024 онд БЗД-ийн хүүхэд хамгааллын байранд 321 хүүхэд үйлчилгээ авснаас 61% нь охид.Дүүргийн хэмжээнд охидод тулгамдсан асуудлуудын хүрээнд онцолбол:• 108, 102 утасуудад ирж байгаа дуудлагын 65 хувь охидын эрх, хамгаалалтай холбоотой асуудал.• Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөрийн кабинетээс өгсөн мэдээллээр 19-өөс доош насны төрөлт 2022 онд 175, 2023 онд 174 байжээ. Үр хөндөлт хийлгэсэн охид 2022 онд 3 2023 онд 7, жирэмсэн, тэмбүү хавсарсан охидын тоо 2022 онд 8 байсан бол 2023 онд 11 бүртгэгджээ. 1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрхийг тунхагласан бөгөөд энэхүү тунхаглалын үр дүнд дэлхийн олон улсад охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөсөөр байгаа ч тулгамдсан охидын эрх, хамгааллын олон асуудал байсаар байна. Чуулганаар эцэг эх асран хамгаалагч нартайгаа харилцах харилцаа, үерхэл нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, хувийн орон зай, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээ, чөлөөт цаг, зорилго зэрэг хөгжлийн олон асуудлыг ярилцахын зэрэгцээ нийгэмд тулгамдаж буй хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг мөн хэлэлцлээ. Тухайлбал охидын цахим дээрэлхэлтэд өртөж байгаа байдал нь хөвгүүдээс 2 дахин өндөр байгаа, Хүчиндэх гэмт хэргийн хохирогч охидын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд нийт хохирогчдын 46,8% нь 8-17 насны охид байна. Үүний 50% нь нийслэл хотод үйлдэгдэж байна. ЯХИС-ийн хийсэн судалгаагаар өсвөр насны судалгаанд хамрагдсан охидын 51% нь өөрийг нь хэн хамгаалах талаар муу мэдлэгтэй эсвэл огт мэдлэггүй байдаг бол 11% нь энэ талаар мэдлэгтэй гэжээ. Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас 2022 онд хороодын хүүхэд хамгааллын хамтарсан багт сар бүр олгодог санхүүжилтээ 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2024/03/05
292
НИЙГЭМ
Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг хийж, танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Хороо, хэсгийн ахлагч нарын хэлж буйгаар Хайлаастын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах бүрэн боломжтой аж. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэх урсгал эрс нэмэгдсэн нь эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг төрийн үйлчилгээний хүртээмжид ч сөргөөр нөлөөлөх болжээ.Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. Сэлбэ дэд төвийг дээрх хороодын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 158 га газрыг чөлөөлөхөөр болсон байна. Тус төслөөр иргэдийг тохилог, эко орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгохоор төлөвлөжээ.Хайлааст орчимд агаар, ус, хөрсний бохирдол их, нийтийн тээврийн хүрэлцээ муу, зундаа үер, хүйтний улиралд халиа үүсэх хэд хэдэн далан суваг, шуудуу байдаг. Сүүлийн жилүүдэд газар төлөвлөлтгүй олгосноос сургууль, цэцэрлэг барих газаргүй болсон гэдгийг дүүрэг, хорооны удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн ойр орчмын газрыг л гэхэд иргэн, ААН-д эзэмшүүлсэн учир сургуулиа өргөтгөх, шинээр барилга барих ямар ч боломжгүй болсон. Тиймээс эдгээр газрыг цуцлуулах шаардлагатай гэдгийг тус сургуулийн захирал Б.Нэргүй хэлж байв. Сүүлийн гучин жилд нийслэлд бий болсон утаа, түгжрэл, төлөвлөлтийн алдааг засахын тулд Засгийн газраас хотын ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон. Түүхэндээ бараг анх удаа Засгийн газар ингэж анхаарч байгаа. Ерээд онд өмч хувьчлалаас эхэлсэн луйвар нийслэлийн газраар үргэлжилсэн. Замбараагүй газар олголтоос болоод одоо сургууль, цэцэрлэг барих газраа төр буцааж өндөр үнээр худалдаж авах хэмжээнд хүрээд байгаа. Одоо төвлөрлийг буцааж задлахаас өөр аргагүй. Тиймээс нийслэлийг бүсчилж хөгжүүлэх 42 шинэ нэгж байгуулахаар Засгийн газар судалж байна. Үүний нэг нь Хайлааст. Иргэд төрийн болон нийгмийн үйлчилгээг 15-20 минутад авдаг болох учиртай. Хэрэв үүнийг бүсчилсэн байдлаар шийдчихвэл төв рүү урсах урсгал буурч, гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдэнэ. Үүнийг оновчтой хийж төрийн анхан шатны нэгжүүдээс санал авах нь бодлогын шийдвэрт чухал нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг яаралтай хийх, хороодын Засаг дарга нарын эрх мэдлийг эрх зүйн хувьд нэмэгдүүлэх боломжийг судлахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болголоо. Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ дагуу хот, хөдөөгийн хөгжлийг бодлогоор төлөвлөж, бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа. Уг бодлогыг дэмжиж байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийлж, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх нь чухал реформ болно гэдэгт санал нэгдэж байлаа.
2024/03/05
386
НИЙГЭМ
Баянзүрх дүүргийн охид эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагатай хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг 03 сарын 04-ний өдөр зохион байгуулна. Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой. Баянзүрх дүүргийн 500 охид оролцох тус чуулганд дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ, мөн дүүргийн Хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү, Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа нар Because i am a girl, Охидын манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Оролцогчид: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.БулгантуяаБаянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх“Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.НямхүүБаянзүрх дүүргийн хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Эрх зүйч, мисс Б.Гүнзаяа“Gangbay” хамтлагХугацаа:2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14:00-16:00 цагийн хоорондЗохион байгуулагдах газар:Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордон Монгол Улс 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон бөгөөд 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталж хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон. Хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд энэхүү эрхийг нийгмийн бүхий л орчинд хангах нь хүүхэд, өсвөр үеийн чадавхад, нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлнө хэмээн тодорхойлсон байдаг.1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрх гэсэн хэллэгийг анх дурдсан Тунхаглал юм.Энэхүү Тунхаглалын үр дүнд жил бүр илүү олон охид сурч боловсрох эрхээ эдэлж, олон охид бага насандаа хүчээр гэрлэхээс татгалзаж чадаж байна.Өсвөр үеийнхэн боловсролын систем дэх тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт болон өөртөө итгэх итгэл, өөрийнхөө хувийн орон зай, эрх мэдэлд халдсан гэмт үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцэж эхэллээ. НҮБ-ын судалгаагаар 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсаж байна. Мөн интернетийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд тэр дундаа охид зохисгүй контентод өртсөөр, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болсоор байна. Холбоо барих утас: БЗД ХГБХХХ. 91161029
2024/03/04
332