mmnews.mn | 2024-11-22

НИЙГЭМ

НИЙГЭМ
Их хэмжээний хур тунадас, цаг агаарын хэлбэлзэл нь шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна.Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан хэлж байлаа.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан:-Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зун болон энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Тухайлбал, дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэмээр дулаарч, хүйтрэхдээ 10-15 хэм хүйтэрдэг онцлог жил байлаа. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилж, олон жилийн дунджаас хүйтэн байсан. Энэ өвөл Улаанбаатар хотод хасах 42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна” гэлээ.Цаг агаарын хэт хүйтрэл нь зам дээр цацсан давс, бодисын нөлөөг бууруулж байсныг мөн албаныхан онцолж байв.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр “Шар усны үер болоход орсон цасны хэмжээ, цаг агаарын огцом дулаарал нөлөөлдөг. Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Хур тунадас их орсонтой холбоотойгоор гадаргын усны хэмжээ нэмэгдсэн” гэв.Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:-Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 161 км далан, авто замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Мөн 45 мониторингийн цооног, нэг насост станц, 12 насост худаг байдаг бөгөөд эдгээр нь хөрсний усны түвшнийг хэмждэг. Өнгөрсөн онд орсон борооны улмаас хөрсний ус 2-3 дахин нэмэгдсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн насжилт хэтэрсэн. 60 хувь  буюу 100 км орчим нь 1966-1990 онд, 31 хувь  буюу 50 км нь 1987-2018 онд, үлдсэн барилга байгууламжууд нь 2019 оноос хойш баригдсан бөгөөд есөн хувийг эзэлж байна. 2020-2023 онд тогтмол 19 байршилд халиа тошин гарч байна. Бид тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.Манайх 35 техник, тоног төхөөрөмжтэйгөөс 70 орчим хувь нь эвдрэлтэй байна. 50 хүн ажилладаг бөгөөд хүн хүч, машин техник маш дутагдалтай байгаа. Цаашид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хяналт шинжилгээний төв, ул хөрсний усны түвшин бууруулах байгууламж байгуулах, мөн шаардлагатай санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна хэмээн ярилаа.Холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэв.Мөн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, усны барилга, байгууламжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, гүний ус зайлуулах томоохон суурин насосыг гурван байршилд байгуулахаар судалж, танилцуулах, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох алба тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн дүүргийн онцгой комиссууд хуралдсаны дараа НОК дахин хуралдахаар болов.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/08
373
НИЙГЭМ
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэдгээ /2024.02.05/ мэдэгдсэн. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон юм. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.Тэгвэл өнөөдрийн байдлаар автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлээд байна.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/07
900
НИЙГЭМ
Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржинд Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олголоо
Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар дотоод хэргийн салбарын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржинд Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа өчигдөр (2024.02.06) Их сургуулийн Соёлын төвд боллоо.Тус ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Болдбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт, доктор, дэд профессор, хурандаа Д.Сэржмядаг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ХХЕГ-ын Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа А.Ганбилэг, Гамшиг судлалын хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа П.Чимэдцэрэн, Дэлхийн банкны төслийн зөвлөх, доктор Ш.Болдбаатар, ҮБХИС-ийн "Тэмүүжин өрлөг" сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, хурандаа Б.Болор-Эрдэнэ, Гамшиг судлалын профессорын багийн гишүүд, Онцгой байдлын сургуулийн 1993-2023 оны төгсөгчдийн төлөөлөл болон эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, суралцагчид оролцсон юм.Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”-ын диплом, ёслолын өмсгөл, хүндэтгэлийн зүүлт, энгэрийн тэмдгийг Их сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар гардуулан өглөө.Монгол Улсын 123 дахь генерал, хүндэт профессор, хошууч генерал О.Үржин нь 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдаж, Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан анхны Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон юм. Өдгөө хошууч генерал О.Үржин нь Дотоод хэргийн их сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн зөвлөх, Удирдахуйн ухааны профессорын судалгааны багийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Аюулгүй байдлаар магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, Онцгой байдлын сургуулийн гамшиг судлалын болон Удирдлагын академийн удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.Мөн Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн болон Боловсролын академийн жинхэнэ гишүүн, Онцгой байдлын ерөнхий газрын болон Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.Тэрээр Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч даргаар ажиллах хугацаанд орчин үеийн шаардлага, олон улсын жишиг, улс орныхоо хэрэгцээнд нийцүүлэн байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэн гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсний үр дүнд Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулж, өнөөгийн Онцгой байдлын байгууллага бий болох үндсийг тавьсан юм. Энэ үеэр хүндэт профессор, хошууч генерал О.Үржин “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, чиг хандлага” сэдвээр “Хүндэтгэлийн лекц” уншлаа.
2024/02/07
316
НИЙГЭМ
Эрүүл саруул болсон охин нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны  долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг  ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн.Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна.Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
2024/02/07
1619
НИЙГЭМ
Өмнөд бүсийн аймгуудтай цахим хурал хийлээ
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна.  Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй,  Шивээговь, Баянтал сумдууд их  эрсдэлтэй гэж үнэлэгджээ.Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй  нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн  нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна.  Тус аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт адуу, мал ихээр уруудан орж, малчдад хүндрэл үүсгэж байгаа тул сумын “Буянт” багийн төв дээр отрын штабыг байгуулжээ.Харин Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Хужирт сумын 10 багийн 1346 өрх өвөлжилт хүндэрсэн бөгөөд 9 сумын нийт 2971 толгой мал хоргодоод байна.Түүнчлэн Өмнөговь аймгийн хувьд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2. 042. 001 толгой мал өвөлжиж байна.Тиймээс УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах зудын эрсдэлийн төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авах, зам даваа хаагдсан болоод тээврийн хэрэгсэл явах боломжгүй газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт солилцож ажиллахыг үүрэг болголоо.
2024/02/06
307
НИЙГЭМ
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 15-нд эхэлнэ
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 15-аас эхэлнэ.Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.
2024/02/06
393
НИЙГЭМ
Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандивыг гардууллаа
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандив өгөх арга хэмжээг зохион байгууллаа.  Арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь МиньЖуань хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаатай, мөнхийн хөрш орны ард иргэдэд тусалж, мөнгөн хандив үзүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулахад ард иргэдээ чадавхжуулах нь чухал бөгөөд байгалийн гамшигтай тэмцэх, онцгой байдлын асуудал нь Монгол, Хятад хоёр улс хамтран анхаарч ажиллах чухал асуудал юм” гэдгийг онцолсон юм.             Дээрх арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол улс дахь Байнгын төлөөлөгч Тапан Мишра, МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Архангай аймгийн ЗДТГ-ын орлогч болон Дорнод аймгийн удирдлагууд оролцлоо.   
2024/02/06
351
НИЙГЭМ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэр бээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг хэллээ.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
2024/02/06
286
НИЙГЭМ
Зүүн бүсийн аймгуудтай цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо
УОК-ын Шуурхай штабаас зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвсний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт  буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, УОК-ын Шуурхай штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу арга хэмжээг авч, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйчилгээ болоод цасанд боогдсон зам, даваа гаргах, өвс тэжээл, түлш түлээ хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд онцоллоо.
2024/02/05
384
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын  112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн /гал түймэрт-2, зам тээврийн осол-5, ахуйн осол-3/ нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/05
322
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:- Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм.Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн 14 хоног хугацаанд олон нийтээс санал авна гэдгийг Хотын дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/05
380
НИЙГЭМ
Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон Ахмадын хорооноос  2024 оны  2 дугаар сарын 02-ны өдөр тус яаманд үр бүтээлтэй, олон жил ажилласан ахмадуудаа удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.  Хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж ирсэн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, ахмадуудын туршлага өнөөдрийн залгамж халааг авч ажиллаж байгаа залуучуудад үргэлж үнэ цэнтэй хэвээр байх болно гэдгийг онцлов. Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон  жил үр бүтээлтэй ажиллан, өндөр насны тэтгэвэртээ гарч буй 4 ахмад  ажилтанд хамт олных нь зүгээс сайн сайхныг хүсэн дурсгалын бэлэг гардууллаа.  Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уг уулзалтад Цагдаагийн “Сүлд” чуулгын авьяаслаг уран бүтээлчид, ая дууны мэндчилгээ өргөн барьсан юм. Нийт ахмадууддаа энх байж мөнх жаргахыг ерөөл дэвшүүлье.    
2024/02/04
410
НИЙГЭМ
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм.Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар бүхий гэсэн байгууллагуудаас бүрдэж байна.НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2024/02/02
388
НИЙГЭМ
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт  /2024.02.01/ зохион байгуулагдлаа.Энэхүү уулзалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд хүний эрх, тэгш байдлыг ханган ажиллах чиглэлээр санал солилцов.           Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцлоо.                    Цагдаагийн хурандаа Б.Сүхболд хэлсэн үгэндээ:“Цагдаагийн байгууллага жил бүр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ төлөвлөж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэгдсэн сургагч багшаар дамжуулж алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр 11 ажлын хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.
2024/02/02
357
НИЙГЭМ
ЦЕГ: Сул орон тооны зар
ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙН ХЭСГИЙН ДАРГА-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжилтэй;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-6, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 30%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. БАРИА ЗАСЛЫН СУВИЛАГЧ-2Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Сувилах эрхийн гэрчилгээтэй /хүчинтэй /;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. НЯРАВ-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Нягтлан бодох бүртгэл санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн; -30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ, АРХИВЧ-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр/;-Албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдсан;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. СЛЕСАРЬ, ҮЙЛЧЛЭГЧ, ЗӨӨГЧ-БЭЛТГЭГЧАжлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-18-45 насны;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай.Цалин:-Үндсэн цалин ТҮ-3 /слесарь/, ТҮ-1 /үйлчлэгч, зөөгч-бэлтгэгч/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, сар бүр ажлын үр дүнгээр 25% хүртэлх ур чадварын нэмэгдэл, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал авах боломжтой. Байгууллагын давуу тал:-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой.Хаяг байршил:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалан тосгон шар хад хэсгийн Тусгалтын ам хотоос 68км зайд байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 99839535, 88164531
2024/02/02
2671