НИЙГЭМ
НИЙГЭМ
14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна.Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын. Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Говь-Алтайн Булган, Чандмань, Үенч, Алттай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Хүрээмарал, Эрдэнэцогт, Гурванбулаг, Богд, Галуут, Жинст, Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Өлзийт, Хархорин, Гучин-Ус, Арвайхээр, Хайрхандулаан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Баянцагаан, Цээл, Баянжаргалан, Жаргалант, Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Баянгол, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг, Дундговийн Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Баяндалай, Цогт-Овоо, Ханбогд, Мандал-Овоо, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өндөрхаан, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Дорнодын Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.Мөн Увсын Завхан, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай, Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант, Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус, Өмнөговийн Баян-Овоо, Говьсүмбэрийн Чойр, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.
2024/02/02
351
НИЙГЭМ
Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдах боломжтой юм.Болзолт уралдаан ньХог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх;Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх;Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэнэ.Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ.Хоггүй шинэлцгээе.УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
2024/02/02
393
НИЙГЭМ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардууллаа
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан хэмээв.Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:-Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа.Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү:-2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна гэв.2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:-Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна хэмээв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/02
496
НИЙГЭМ
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж мөнгөн хандив хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд 19 аймгийн 232 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна. Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байгаа юм. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж 12.3 сая төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэн өглөө.
2024/02/01
345
НИЙГЭМ
Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо
Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж, хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхүүд усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсацыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болголоо.Мөн Хөвсгөл аймгийн Галт, Рашаан, Рэнчинлхүмбэ сумын зүүн урд хэсгээр шар ус хальж эхэлсэнтэй холбогдуулан 500 м газарт 90 см өндөртэй далан босгосон.Халиа дошин үүссэний улмаас мал, амьтны сэг зэмээр дамжин халдварт өвчин халдварлах, гэр, байшин эвдэрч улмаар иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна суурин газарт жорлон, бохир хальснаас гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй юм.
2024/02/01
327
НИЙГЭМ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байнаIV сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундж ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байнаV дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.Эх сурвалж:ЦУОШГ
2024/02/01
370
НИЙГЭМ
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.ЭНЭ ХҮРЭЭНД:Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв.Дараа нь “Миний бэлэг” морин хуурын сургалтын төвийн сурагч хүүхдүүд хөгжмийн зохиолч Ц. Сүхбаатарын “Үүлэн бор” бүтээлийг тоглов.1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
2024/02/01
488
НИЙГЭМ
Малчид мал худалдах захиалгаа Хөдөө аж ахуйн биржэд өгч байна
УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна.Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Хөдөө аж ахуйн биржэд урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүллээ.Амьд мал худалдан авах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхөөс 20.100 толгой мал худалдах захиалга Хөдөө аж ахуйн биржэд өгөөд байна.Дундын зуучлалгүй мал худалдан авах ажил Дорнод аймагт мөн зохион байгуулагдаж байна. Хэрвээ та мал худалдах бол https://trade.mce.mn/ хаягаар захиалга, зараа өгөх боломжтой.
2024/02/01
391
НИЙГЭМ
Аавынхаа үргэлжлэл болж Онцгой-д зүтгэж буй бүсгүй
Тэсэлгүй түүнээс жинг нь асуув. Төсөөлж байсанчлан зуугийн тал. Шавилхан биетэй ч шаггүй бүсгүй аж. Багийн эрчүүдээ удирдан гал ус, гамшиг ослын өөдөөс сөрөн ордог салааны захирагч. Хаа байсан Хөвсгөлийн Хатгалд төрж өссөн ч ханиа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд суурьшсан. Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгсдөг бол тэрээр ахлах дэслэгч цолтойгоор дүүргэжээ. Харин одоо ахмад. Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Өлзий-Оршихыг танилцуулж байна. -Намайг Мэндсайханы Өлзий-Орших гэдэг. 1998 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцсан. Би уг нь математикийн багш болох мөрөөдөлтэй байв. Гэнэт л аавынхаа мэргэжлийг өвлөе гэдэг шийдвэрт хүрсэн. Аав минь сумынхаа Онцгой байдлын албанд няраваас эхлээд, аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч гээд бүхий л албыг нэр төртэйгээр хаагаад 2004 онд тэтгэвэртээ гарсан хүн. Гэхдээ тэтгэвэрт гараад удаагүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би дөрвөн эгчтэй, айлын бага охин. Аавынхаа үргэлжлэл болж энэ албанд зүтгэе гэж төлөвлөж Онцгой байдлын сургуулийг сонгон суралцаж байв. Харин одоо нэг эгч Хатгал сумын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангид дуудлага хүлээн авагч, нөхөр минь бас Онцгойгийнх. Аавынхаа албыг гурвуулаа үргэлжлүүлж явна. Ээж минь харин насаараа тогооч хийсэн. Одоо зээ нараа тойруулсан сайхан эмээ бий.-Миний хань Н.Норовсүрэн, одоо ОХУ-д Гал эсэргүүцэх академид суралцдаг. Бид оюутан байхдаа танилцсан. Нөхрөө дагаад Увс аймгийн Баруунтуруун суманд ирж салааны захирагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Нэг охинтой. Анх ирж суурьшихад нөхрөөс минь өөр таних хүнгүй их хэцүү санагдаж, ээж эгч нараа их санадаг байлаа. Одоо бол сумынхантайгаа ах дүү, төрөл садан мэт болцгоож дээ. -Би Онцгой байдлын сургуулийг “онц” дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгссөн 10 дахь төгсөгч. 2009 оноос хойш 11 жилийн дараах “онц төгсөгч” нь би байв. Төгсөх жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагууд дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнээс багаараа V байр эзэлж байлаа. Саяхан төгссөн сургуулийн хоёр ч танхимаас надад багшлах санал тавьсан. Би ярих, хүнд юм заах дуртай. Тиймээс ирээдүйд багш болчихсон явахыг үгүйсгэхгүй. -Сагс, волейбол, хөл бөмбөг, таеквондо гээд сонирхдоггүй спорт үгүй. Ялангуяа дунд сургуульд байхдаа юм юм оролддог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хөл бөмбөгийн улсын аваргад оролцож, хоёр удаа аймгийн аварга болсон. Онцгой байдлын мэргэжлийн гал унтраах, техникийн олон төрөлт спортоор эмэгтэйчүүд хичээллэвэл сонирхох бодол бий. Мөн Баруунтуруун сумынхаа эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Өөр нэг хобби даалин оёх. Даалин оёх үед өөр юм огт бодохгүй, яг тухайн цагтаа төвлөрч чаддаг болохоор бясалгал шиг санагдаж маш их тайвшралыг олдог. -Хөдөө орон нутагт эмэгтэй салааны захирагч байна гэдэг амаргүй. Манай анги дөрвөн салаатай. Эмэгтэй салаан захирагчтай байхын давуу тал юм болов уу, манайхан хоорондоо нээлттэй, амь нэгтэй. Бэрхшээлтэй зүйл гэвэл, өвөл аврах ажиллагаанд явах үед маш их даардаг. Ядаж манай сум өвөл их хүйтэн байдаг онцлогтой ч холбоотой юм даа. Биеийн хүч, чадал шаардах ажилд алба хаагчдадаа тусалж чаддаггүйдээ заримдаа гэмшдэг.Эх сурвалж: ОБЕГ
2024/02/01
563
НИЙГЭМ
Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ
Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрхэн шийдэх бол хэмээн иргэд чих тавин хүлээж байсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:- Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй.Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно. Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 4,9, 5,0 гэдэг дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, маргаашаас:1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гаригт2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гаригт3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гаригт4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гаригт5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гаригт замын хөдөлгөөнд оролцохгүй.
2024/01/31
466
НИЙГЭМ
“Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 1, 2-нд болно
“MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.Хоёр дахь жилдээ болох гэж буй “MEF | Youth Perspective” арга хэмжээний хүрээнд залуус нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг чухал сэдвүүдийн талаар хэлэлцэж, салбартаа тэргүүлж буй дотоодын болон олон улсын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох боломжтой юм.“MEF | Youth Perspective 2024” үйл ажиллагааны танилцуулга бичлэгтэй ЭНД дарж танилцаарай. Мөн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, арга хэмжээнд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР
2024/01/31
299
НИЙГЭМ
Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдөр тохиож байна.Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” ХК-тай хамтран Монгол Улс түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан тусгай марк гаргадаг уламжлалтай.Энэ уламжлалын дагуу “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кулитц, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Германы харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.Монгол, Германы хооронд 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд Улаанбаатар, Берлин хотод цуврал арга хэмжээг зохион байгуулна.
2024/01/31
286
НИЙГЭМ
“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой
Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна. Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлнэ. Ингэснээр таны байршлыг зөв тогтоож, богино хугацаанд хариу арга хэмжээг зохион байгуулах ач холбогдолтой юм. Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.
2024/01/31
386
НИЙГЭМ
ЭМДҮЗ-ийн зарим нэг тогтоолд орсон өөрчлөлтийг танилцуулах уулзалт арга хэмжээг зохион байгуулж эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн албан хаагчдад ЭМДҮЗ-ийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг даваа гаригт зохион байгуулсан. Мөн “Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн нэгдсэн холбоо”, Орон нутаг дахь холбоо салбар зөвлөлийн гишүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн газрын төлөөллүүдэд дээрх тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр тогтоолын шинэчлэлтэй холбоотой эмч, мэргэжилтнүүдийн саналыг авч, сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлэг хувиарын дагуу нийслэл болон орон нутгийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үргэлжилнэ.
2024/01/31
321