mmnews.mn | 2025-10-22

НИЙГЭМ

НИЙГЭМ
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар мэдээлэл өглөө.Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байна.Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч уг стандартын шаардлага хэрэгжихгүй байна. Төвийн 6 дүүрэгт хяналт, шалгалт хийхэд насны ангиллаар төрөлжүүлээгүй, хурд сааруулагчгүй, аюул учруулахуйц ирмэгтэй, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй, засвар арчлалтыг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатарт бүртгэлтэй тоглоомын талбайнуудын дийлэнх нь засвар хийх шаардлагатай байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 183 тоглоомын талбай бүртгэлтэй байгаагаас 49 нь л шаардлага хангаж байна. Тиймээс стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ. Уг ажилд  иргэд, ААН, дүүргүүдийг  хамтран ажиллахыг уриалж байна гэв.
2024/05/01
533
НИЙГЭМ
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдлаа. 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:Баянгол дүүрэгт 96 дугаар сургуульБаянзүрх дүүрэгт 14 дүгээр сургуульСонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургуульХан-Уул дүүрэгт 34 дүгээр сургуульЧингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульСүхбаатар дүүрэгт 3 дугаар сургуульЦэрэг татлагын байранд очихдоо: Иргэний үнэмлэхЦэргийн үүрэгтний үнэмлэхМэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэхСургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.
2024/05/01
832
НИЙГЭМ
'Хуульчийн Про Боно өдөр-2024' өдөрлөгөөр иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө.   Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад /Мишээл, Драгон, Дүнжингарав, Баянгол, Баянхошуу, Сэлбэ/ хүрэлцэн ирж, мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.
2024/04/30
479
НИЙГЭМ
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талд Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг   5 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 5 дугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучна. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/04/30
555
НИЙГЭМ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-оос 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 195, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 130, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, бусад 9 хэрэг байна. Зөрчлийн шинжтэй 60.209 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.156 зөрчлийг шийдвэрлэсэн байна.  Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.312 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 844 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:  Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2587, Танхайрах 156, Хүний биед халдах 359, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 297, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.604, бусад 3.153 зөрчил байна.Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 297 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.   Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр арван найман насанд хүрээгүй 3 иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн. Иргэн “Б” нь өөрийн урьд өмнө ажилладаг байсан нэр бүхий төрийн бус байгууллагын удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдээллийн технологи болон урьд ажиллаж байхдаа олж авсан мэдээллийг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөтлөн хариуцдаг сайт руу нэвтрэн орж, уг сайтад байрласан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэр бүхий 18 ажилтны цалин, нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээлэл, жагсаалтын мэдээллийг татан авч, хуулбарласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.Иргэн Ө зэрэг нэр бүхий 8 этгээд нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 8 иргэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.Нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай ойгоос тээврийн хэрэгсэн ашиглан хууль бусаар 0.84 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 3.230.089 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.  Иргэн Г нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хяналтын цэгээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 3 ширхэг тул загасыг тээвэрлэн байгаль орчинд 2.448.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Иргэн О нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө “Pajero” маркийн тээврийн хэрэгслээр 1.12 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 299.831 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.  Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
2024/04/30
649
НИЙГЭМ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6-р сард нээнэ
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм. Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн 6 дугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төлийгүй Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.
2024/04/29
616
НИЙГЭМ
'Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал' зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, илтгэлийг хэлэлцүүлэн, нэгдсэн шийдэлд хүрч, цаашид анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ:Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэлзүйн бэлтгэлжилт болон орчиндоо дасан зохицох чадвар дутмаг байгаагаас үүдэн хоёр туйлт эмгэг гэх мэт сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсээд буй юм. Иймд хүүхдийг багаас нь цэрэгт татагдан эх орноо хамгаална гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй болов уу.Ташрамд, уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмч нар, Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн албан хаагчтай ангиудын сэтгэл зүйч, эмч нар оролцсон юм.
2024/04/26
604
НИЙГЭМ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг шалгаруулах журмын санал боловсруулав
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Орон Сууцны бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпораци, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэлийн төлөөлөл болон Кореа Их сургуулийн Сэжонг кампус дахь Хот судлалын тэнхимийн төлөөлөл оролцон, Нийслэлийн түрээсийн орон сууцны бодлогын талаар хэлэлцсэн юм.Энэ үеэр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэл түрээсийн орон сууцны байгууллага, түүний менежментийн санал, түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулж, танилцуулав. Мөн талууд төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны өнөөгийн нөхцөл байдал, түрээсийн орон сууцны төсвийн талаар хамтран судалгаа хийхээр төвлөсөн бөгөөд уг судалгааны бичиг баримт нь улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн суурь мэдээлэл болох тул нэн хэрэгцээтэй гэдгийг онцолсон юм. Тэрчлэн түрээсийн орон сууцны бодлогыг урт хугацаагаар төлөвлөж, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн орон сууцны судалгааг нарийвчлах саналуудын боловсронгуй болгохоор шийдвэрлэхээр тохиролцов.
2024/04/25
610
НИЙГЭМ
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон
Хотын төвд балгас болоод удаж буй “Хангай” зочид буудлын барилгын асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд өөрийн олон нийтийн сүлжээ /Х/ хуудсанд ийнхүү нийтэлсэн байна:1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Доод 1 давхрыг нь Б.Жаргалсайхан, Номингийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй.Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад, балгас болсон барилгаа цэгцэлмээр байна…..
2024/04/24
492
НИЙГЭМ
Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 500 орчим алба хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм.  Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, зүрх судас, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг 9 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийлээ.  Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, "Жаргалант" сэргээн засах төв-113 дугаар анги, АШУҮИС-ын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажилласан юм.
2024/04/23
566
НИЙГЭМ
‘Дөл’ тэмцээний аваргуудыг шалгарууллаа
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр:Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 118-р сургуулийн “Сүлд” тасаг тэргүүн байр, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн “Тусгай тасаг” тасаг дэд байр, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Дайчин” тасаг гутгаар байр, Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн “Хар сүлд” тасаг тусгай байранд тус тус шалгарлаа. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргууд шалгарлаа. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн ахлах ангийн 1400 гаруй сурагч хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин оролцсоноос есөн сургуулийн багууд II шатанд шалгарсан юм.Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн сурагч А.Эрхэмбаяр:Би 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт суралцдаг байхдаа анх удаа цэрэг-спортын “Дөл” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон, тэргүүн байранд шалгарч байсан удаатай. Харин энэ удаад Багануур дүүрэгт тасгийн ахлагчаар томилогдон, дүүргээсээ шалгарч, нийслэлд өрсөлдөж буйдаа баяртай байна. Уг тэмцээнд оролцох гэж удаан хугацаанд бэлдсэн, мөн бусад оролцогч сайн бэлдсэн харагдаж байна. Тэр хэрээр өрсөлдөөн гарч, тэмцээний чанар жил ирэх бүр сайжирч байгаа нь сайшаалтай.Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч Н.Нямцоож:Уг тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Анх 2022 онд оролцохдоо тасгаараа нийт багаас 11 дүгээр байранд, ганцаарчилсан төрөлд II дугаар байранд шалгарч байлаа. Энэ жил тасгийн захирагчаар оролцож буйдаа баяртай байна. Уг тэмцээнээр дамжуулан эх оронч үзэл, багаар ажиллах ур чадвар, тэсвэр хатуужил, цаг баримтлах зэрэг чадварт суралцсан. Хамгийн гол нь ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж, армид ажиллахаар шийдэхэд минь томоохон түлхэц болсон.Баянгол дүүргийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн сурагч Б.Амгаланбаатар:“Дөл” тэмцээн нь энгийн спортын тэмцээнээс ялгаатай нь цэргийн дэг жаягийн дагуу болдог. Тухайлбал, тасгийн хамт олны жигдрэлт, жагсаалын үзүүлэлт, 16 тоот дасгал, гранат шидэлт, бууны задаргаа, угсраа, сумлагаа зэрэг олон ур чадварыг сорьдогоороо онцлогтой хэмээлээ.
2024/04/23
495
НИЙГЭМ
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг бүрэн унтраалаа.Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт  80.400 га талбай өртсөн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын 4 ханатай  гэр, амбаар, малын хашаа өртөж шатсан байна.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
2024/04/22
421
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.04.15-21/ нйислэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 43 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 106 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.Үүний 87 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, нэг хүүхэд бэртэж, гэмтжээ.
2024/04/22
414
НИЙГЭМ
2024 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1,6 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ
Гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2 хувиар буурч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь нөхөн төлөгджээ.Прокурор хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 116.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, 289.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрөл тус тус олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.Эх сурвалж: УЕПГ
2024/04/22
551
НИЙГЭМ
Агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн.Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа.Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа.
2024/04/21
573