mmnews.mn | 2024-11-21

НИЙГЭМ

НИЙГЭМ
Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм
“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн /2024.01.22/ Баянхонгор аймагт боллоо. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцов.Монголын тэмээн соёл,тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Энэхүү зөвлөгөөнд 7 аймгийн 20 гаруй сумын 100 гаруй тэмээчид, малчид оролцож, буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, мөн буйл зорох, бурантаг томох, 3 насны тэмээ уралдуулах зэрэгт хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна,  тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Тэрбээр, 2023 оны урьдчилсан тооллогоор манай улсад 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн байна. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний 5 байрт жагсаж байна. Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл  билээ. Дэлхийд ховордсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг мөн юм. Тиймээс бид монгол тэмээгээ улам өсгөн үржүүлэх ёстой. 1954 онд 895 мянга гаруй тэмээ тоолуулж байсан рекорд амжилтад хүрэх, түүнээс давж гарах нь монгол төрийн бодлого, тэмээчдийн хэтийн зорилго мөн. Тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоно гэвэл өрөөсгөл болно. Учир нь амгалан дөлгөөн зантай, холыг туулах, ачаа, өл даах чадвараараа гарамгай, уналга эдэлгээнд амархан сурдаг, тэвчээртэй, дуулгавартай гээд олон сайн чанарыг агуулсан монгол тэмээ Монгол орны говь, цөлийн экологийн нөхцөлд гайхамшигтай дасан зохицсон амьтан билээ. Түүнчлэн хоёр бөхт монгол тэмээний генефондыг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм. Тиймээс төр, засгаас хоёр бөхт монгол тэмээг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно.Эрдэнэт тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Баянхонгор аймаг 10-аадхан хоногийн өмнө “Ламын гэгээний улаан тэмээ”-гээ үүлдрээр батлууллаа. Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдрийн, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж,  Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”-гээ, Ховдынхон “Дөргөний тэмээ”-гээ “Омог” болгон батлуулахаар ажиллаж байгаа сайхан мэдээ байна. Өмнөговийнхон “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог үйлдвэрлэж, Баянхонгорын “Их халбаганат” компанийн ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан брэнд түвшний бүтээгдэхүүн болсон байна. Энэ мэт сайн жишээ олныг дурдаж болно.Цаашид та бид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байна. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, тэмээчдийн туршлагыг харилцан солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад өнөөдөр эхэлж буй “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна хэмээв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/25
315
НИЙГЭМ
Архитектор: Анх баригдсан хүзүүвчинд бурууг тохож болохгүй
Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр болсон дэлбэрэлттэй холбоотой үйл явцад буруутан болоод буй нөгөө хүзүүвчний талаар  архитектор Т.Учрал ингэж бичжээ."Энэ Хас тэмдэгтэй барилга 2014 онд баригдаж дуусч байсан үе...Тухайн үед энэ барилга Тагнуулын Ерөнхий Газрын зориулалттай баригдаж байсан гэх... Гэхдээ ТЕГ энд байрлах боломжгүй гэсэн шалтгаан дүгнэлтээр /Хууль зүйн яамны мэдэлд байсан/ дүүргийн Прокурорын барилга болгох гэж оролдож байгаад дараа нь миний сонссоноор менежментийн хувьчлал хийсэн гэж дуулсан... Тэр үед гол нь 2 талд орон сууц байгаагүй.Надад олон асуулт байна! 1.Зохион байгуулалттай татварын мөнгө үрсэн, үнэгүйдүүлсэн?2.Орон сууцыг хэн зурсан, ямар компани зурсан?3.Яагаад галын гарц гаргалгүй битүүлж орон сууц зурсан?4.А даалгавар хэн гаргаж, эскизийг хэн баталсан?5.ОБГазрын хэн гэж албан тушаалтан ямар дүгнэлт гаргасанг харах?6.Магадлал дээр ямар эксперт үзэж зөвшөөрч дүгнэлт гаргасанг харах?7.Улсын комиссын гишүүдийн дүгнэлт харах?8.Энэ сургууль барилгыг яаж авсан?9.Улс төр хамаарал бүхий гэж хардаж байна? Энэ бүхнээс хариуцлага нэхмээр байна."Энэ хавьд өмнө нь ямар ч барилга байхгүй хоосон тал байхад хамгийн анх тусгай зориулалтаар энэ хүзүүвчээр холбогдсон таван блок барилга баригдсан юм. Дөрвөн тал руугаа орц гарцтай төлөвлөгдсөн…Сүүлд эргэн тойронд нь орон сууцууд нэмэгдсээр, өмнөх орц гарцуудыг бөглөн, сул зайнд нь энэ өндөр орон сууц баригдсан байсан! Иймд энэ хавьдаа л анх баригдсан барилгын хүзүүвчинд бурууг тохож болохгүй шүү!"
2024/01/25
317
НИЙГЭМ
Туршлагатай ХАБ мэргэжилтний санал
18 жил ХАБ хийсэн ч ослын талаар эрт дүгнэлт хийхгүй ээ. Осол гэнэт гарчихдаггүй, үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ослын ICAM судалгааны PEEPO хүчин зүйлсээр тайлбарлахад:1. People - Хүн (2 жолооч эрүүл байсан уу? Газын машины жолооч аюултай ачаа байнга тээвэрлэдэг, эрхтэй байсан уу? Хэзээ унтаж, хэзээ боссон, ядарсан байсан уу? Эргэлт хийж байх үед утас дуугарч анхаарал сарниулаагүй биз? Харамсалтайгаар амь насаа алдсан манай Онцгой байдлын 3 албан хаагч яагаад замын хажууд яагаад зүгээр зогсож байсан юм? Ямар нэг хаалт хашилтын ард нуугдаж болоогүй юм уу? гм)2. Equipment - Тоног төхөөрөмж (Газын машинд өдөр тутмын үзлэг хийсэн байсан уу? Шил толь хэвийн байсан уу? Машинтай мөргөлдөхөд хавхлага салж унадаг уу? Өвлийн дугуй тавьсан уу? Дугуйны хээ хэвийн байсан уу? Ёмкостийн насжилт хэр байв? Актлагдах шахсан, хана нь нимгэрсэн ёмкость бол эвгүй)3. Environment - Байгаль орчин (Цастай, гулгаатай байсан уу? Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв уу? Өдөр шөнө байв уу? Салхи, шуургатай байв уу?)4. Procedure - Дүрэм журам (Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй биз? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мөрдсөн үү? Осол гарахаас сэргийлэх ямар ямар журмыг байгууллага мөрдүүлдэг байв? Ямар журам зөрчигдөв? Онцгой байдлын журам дээр хий алдагдсан үед тэдэн метр зайтай зогсох ёстой гэдэг заалт байгаагүй юмуу? Яагаад хайран залуус зүгээр зогсож байгаад дэлбэрэлтийн үед шидэгдсэн ёмкость-д цохиулав? Хяналтын камерын бичлэг дээрээс эсвэл би буруу харав уу? Онцгой байдлын манай Баатруудыг хамгаалах дүрэм журам хэр найдвартай байна?)5. Organization - Байгууллага (Жолооч өдөр тутмын зааварчилгаагаа авсан уу? Нийт ажилтны сургалтандаа суусан уу? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мэдэх үү? Шалгалтаа хэзээ өгсөн? Ямар үнэмлэхтэй байсан? Ослын үед мөрдөгдөх Онцгой байдлын журам байдаг уу? Байсан бол ямар шат дарааллаар хэрхэн ажиллах ёстой байсан? Ажилтан энэ талаар мэддэг, сургагдсан байсан уу?)... гэх мэт маш олон хүчин зүйлсийг судалсны дараа Ослын дүгнэлт гарч ирдэг. Осол нийлмэл хүчин зүйлсийн нэгдлээр гардаг юм шүү, хэзээ ч нэг хүчин зүйлээр эсвэл нэг баримтаар хэн нэгнийг буруутгаж болдоггүй. Учир нь ослын шалтгаануудыг нийтэд нь арилгаагүй цагт Осол гарсаар л байдаг.Онцгой байдлын Баатруудынхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.За тэгээд мэргэжлийн хүмүүс ажлаа хийхэд нь саад бололгүй, ямар нэг дүгнэлт хийхгүй байцгаая.Б.Ганжигүүр2024 оны 1-р сарын 24.
2024/01/25
444
НИЙГЭМ
Эмгэнэл /ОБЕГ/
Бидний эрхэм дотны нөхөд, Онцгой байдлын албаны шилдэг залуус, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар маань гамшиг, ослоос ард иргэдээ авран хамгаалах ариун үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад халуун амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.Ажил албандаа чин сэтгэлтэй, чигч шулуун зүтгэлтэй, хамт олноо манлайлагч эрхэм журмын нөхөд та бүхний минь бусдын төлөөх хичээл зүтгэл, нөхөрсөг даруу зан, гэгээн дүр нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэж, байгуулсан гавьяа, баатарлаг үйлс нь мөнхөд дурсагдах болно.Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН
2024/01/24
244
НИЙГЭМ
Улсын Онцгой комиссын хуралдаан боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэгдавхартаа 2 үйлчилгээний талбайтай,  барилгын хийц бүтээц бетон каркас дүүргэлтийн блок, хөөсөнцөр дулаалгатай барилгын гадна хэсэг 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны 1 давхарын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан.Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.Цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг хийж байгаа бол нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүрэг, орон нутгийн захиргааны байгууллагууд, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтан, алба хаагчид гал түймэрт өртсөн автомашиныг шилжүүлэх ачих, зорчих хэсгийг чөлөөлөх, цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Гал түймэрт орон сууцны барилгын гадна ил зогсоол болон автозам дээр байсан нийт 29 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр шатлагад өртсөн бол 10 иргэн түлэгдэж, гэмтсэн.Харамсалтайгаар Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагч амь насаа алдаад байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, түлэгдэж бэртсэн иргэдэд эмнэлгийн бүхий л төрлийн эмчилгээ, сувилгааг хийх, ар гэрт нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.  Хуралдаанаас гарсан шийдвэрийг  маргааш буюу 25-нд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, холбогдох арга хэмжээг авна. 
2024/01/24
283
НИЙГЭМ
ЭМГЭНЭЛ
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.Монгол Улсын Засгийн газар
2024/01/24
338
НИЙГЭМ
Удирдлагуудын мэргэжлийн алдаанаас болж алба хаагчид амь эрсэдсэн үү
Өнгөрөгч шөнө Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дээр гарсан аймшигт ослын талаар нийгэм даяараа эмгэнэн гашуудаж, хэлэлцэн шуугиж байна. Энэхүү дэлбэрэлтийн уршгаар ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван сайхан залуу амь эрсэдсэн нь харамсаад баршгүй эмгэнэлт явдал юм. Тэгвэл тэднийг амь үрэгдэхэд хүргэсэн нөхцөл шалтгааны талаар мэргэжилтнүүд үгээ хэлээд эхэлжээ. Тэдний үзэж буйгаар, газаас үүсэлтэй гал түймрийн үед гал сөнөөгч, аврагчдыг ойртуулах ёсгүй аж. Тэгээд ч газаас үүссэн галыг усаар шүршиж унтраах ёсгүй гэлцэнэ. Хэрэв инженер мэргэжилтнүүдийн тайлбарлаж буй эдгээр үндэслэлүүд үнэхээр үнэн бол манай Онцгойгийн удирдлагууд уучилж болшгүй том мэргэжлийн алдаа гаргажээ хэмээн үзэхээр байна. Гал сөнөөгчдийг дотор нь оруулж бужигнуулах биш, харин ч бүр эсрэгээр нь хязгаарлалт хүрээ татаж хэнийг ч ойртуулахгүй байлгах ёстой байсан бус уу?! Онцгой байдлын ерөнхий газрын дарга телевизээр ярьж байхыг сонсоход, газтай холбоотой ослын үед яаж ажиллах дүрэм журам байдаггүй ч гэх шиг. Тэдгээр нь байдаггүй байлаа ч ядаж яаж ажиллах тухай энгийн ойлголтыг энд тэндээс сонсож мэдээгүй байдаг юм байх даа....Асуудалд ном журмынх нь дагуу хандсан бол өнөөдөр Тэд амьд байх байлаа! Бас нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаж буй нь, Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны улс орнуудын элчин сайдын яамдууд  өглөөнөөс эхлэн эмгэнэл илэрхийлсээр байхад манай "хамаг бүдүүн дарга" нар бүр таг чиг шүү! Уг нь бараг л сонссон даруйдаа талийгаачдын гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлэх ёстой бус уу!
2024/01/24
305
НИЙГЭМ
Гандантэгчэнлин хийд эмгэнэл илэрхийллээ
2024 он 1 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд гарсан аймшигт ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн НОБГ-ын гал сөнөөгчдийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү харамсалтай үйл явдалд амь насаа алдсан талийгаачдын хойтын буянд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ерөөл хуран залбирч байна. Мөн олон иргэд сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсонд гүнээ харамсаж, ослын улмаас хохирсон ард иргэдийг бурхан шүтээндээ даатган залбирч байна. Ариун сайн явдлын ерөөл буянаа зориулж Агуу дээд буян хураасны үрээр Аюулт зовлонд автсан хамаг амьтан Авралт гурван эрдэнийн ивээлд багтах болтугай МБШ Төв-Гандантэгчэнлин хийд
2024/01/24
368
НИЙГЭМ
Хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээнэ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлөх, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна.Эх сурвалж: ОБЕГ
2024/01/24
356
НИЙГЭМ
Гал түймрийг бүрэн унтрааж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээг авч хэрэгжүүллээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт  хүлээн авсан.Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги,  Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан.Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгууллаа.Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь  ослын улмаас НОБГ-ын  Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ.Ар гэр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь Гүн эмгэнэл илэрхийлье.Эх сурвалж: ОБЕГ
2024/01/24
264
НИЙГЭМ
ЦЕГ: Гадаад улсын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 1-р сарын 23-ны 23:00 цагийн үед БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна. БГД-ийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй тохиолдолд ажиллан тус зочид буудалд урьдчилсан байдлаар гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
2024/01/24
364
НИЙГЭМ
Аймшигт дэлбэрэлттэй холбоотой олон нийтийн сэтгэгдлүүд
2024 оны 1-р сарын 24-нд шилжих шөнийн нэг цаг орчимд Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан том тэрэг суудлын жип машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт үүссэн аймшигт осол гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас том хэмжээний гал түймэр гарч ойр орчмын байшин барилга, машин тэрэг шатан иргэдэд ихээхэн хохирол учруулаад байна. Тухайн дэлбэрсэн машины шидэгдсэн ёмкость доор онцгойгийн гурван албан хаагч залуус дарагдан, аврах ямар ч боломжгүйн улмаас бусдынхаа нүдэн дээр амь насаа алдсан харамсалтай явдал болжээ. Ингээд энэхүү цочирдом үйл явдалтай холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээнд санал бодлоо илэрхийлж байгаагаас тоймлон хүргэе. 
2024/01/24
404
НИЙГЭМ
Улсын нөөцөөс 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг он дуустал хугацаанд хязгаарлаж, улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алсдагдсан 3 дүүрэгт 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.Мөн аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж, ахуй нэгжүүд орон нутгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлэх боломжтой болж, энэ сарын 19-ний байдлаар Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймагт нийт 110 тонн тэжээлийг нийлүүлжээ.Махыг худалдан авах нийлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээндУОК, ХХААХҮЯ-тай хамтран, хөдөө орон нутгаас явуулын байдлаар малчдын гар дээрх махыг худалдан авах ажлыг эхлүүлж, одоогоор 21 аймгаас худалдан борлуулах, хүнсэнд хэрэглэх зорилгоор 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах, дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг амжилттай эхлүүллээ. Хөдөө аж ахуйн бирж нь худалдагч болон худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар бөгөөд захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн.Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, 362.6 сая төгрөгийн үнэ бүхий 350 толгой амьд хонь, 70 орчим тн хонь, ямаа, үхрийн махыг арилжаад байна.Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжийг, үйлдвэр худалдан авагчдад нэг дороос бөөн худалдан авалт хийх, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
2024/01/24
328
НИЙГЭМ
Газ ачсан машин дэлбэрч, гурван албан хаагч амиа алджээ
Өнгөрөгч шөнө аймшигт осол гарсны уршгаар цэл залуухан 28-30 насны гурван албан хаагч амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид очиж ажиллах явцад хийн сав дэлбэрч, шидэгдсэний улмаас Онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдсан байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр Замын-Үүд хүргэхээр газ тээвэрлэж явсан ачааны машин Ниссан патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт үүсэж, тэр хавийн 60 айлын орон сууц  болон 20 гаруй машин галд өртсөн байна. Одоогоор сураггүй болсон зарим иргэдийн мэдээлэл тодорхойгүй, 15 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. 
2024/01/24
549
НИЙГЭМ
Төрөлжсөн асрамжийн газрыг цахимжуулах төслийн уулзалтыг зохион байгууллаа
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг даалгаад тус яамны зүгээс дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо.
2024/01/23
248