НИЙГЭМ
НИЙГЭМ
Эрүүл саруул болсон охин нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн.Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна.Тэрээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
2024/02/07
1682
НИЙГЭМ
Өмнөд бүсийн аймгуудтай цахим хурал хийлээ
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна. Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй, Шивээговь, Баянтал сумдууд их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Тус аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт адуу, мал ихээр уруудан орж, малчдад хүндрэл үүсгэж байгаа тул сумын “Буянт” багийн төв дээр отрын штабыг байгуулжээ.Харин Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Хужирт сумын 10 багийн 1346 өрх өвөлжилт хүндэрсэн бөгөөд 9 сумын нийт 2971 толгой мал хоргодоод байна.Түүнчлэн Өмнөговь аймгийн хувьд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2. 042. 001 толгой мал өвөлжиж байна.Тиймээс УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах зудын эрсдэлийн төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авах, зам даваа хаагдсан болоод тээврийн хэрэгсэл явах боломжгүй газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт солилцож ажиллахыг үүрэг болголоо.
2024/02/06
384
НИЙГЭМ
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 15-нд эхэлнэ
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 15-аас эхэлнэ.Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.
2024/02/06
520
НИЙГЭМ
Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандивыг гардууллаа
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандив өгөх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь МиньЖуань хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаатай, мөнхийн хөрш орны ард иргэдэд тусалж, мөнгөн хандив үзүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулахад ард иргэдээ чадавхжуулах нь чухал бөгөөд байгалийн гамшигтай тэмцэх, онцгой байдлын асуудал нь Монгол, Хятад хоёр улс хамтран анхаарч ажиллах чухал асуудал юм” гэдгийг онцолсон юм. Дээрх арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол улс дахь Байнгын төлөөлөгч Тапан Мишра, МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Архангай аймгийн ЗДТГ-ын орлогч болон Дорнод аймгийн удирдлагууд оролцлоо.
2024/02/06
422
НИЙГЭМ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэр бээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг хэллээ.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
2024/02/06
405
НИЙГЭМ
Зүүн бүсийн аймгуудтай цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо
УОК-ын Шуурхай штабаас зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ.Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвсний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, УОК-ын Шуурхай штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу арга хэмжээг авч, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйчилгээ болоод цасанд боогдсон зам, даваа гаргах, өвс тэжээл, түлш түлээ хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд онцоллоо.
2024/02/05
495
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн /гал түймэрт-2, зам тээврийн осол-5, ахуйн осол-3/ нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/02/05
426
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:- Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм.Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн 14 хоног хугацаанд олон нийтээс санал авна гэдгийг Хотын дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/05
449
НИЙГЭМ
Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон Ахмадын хорооноос
2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр тус яаманд үр бүтээлтэй, олон жил
ажилласан ахмадуудаа удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан хүлээн
авч, хүндэтгэл үзүүллээ.
Хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн залуу нас, хүч хөдөлмөрөө
харамгүй зарцуулж ирсэн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж,
ахмадуудын туршлага өнөөдрийн залгамж халааг авч ажиллаж байгаа
залуучуудад үргэлж үнэ цэнтэй хэвээр байх болно гэдгийг онцлов.
Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил үр бүтээлтэй
ажиллан, өндөр насны тэтгэвэртээ гарч буй 4 ахмад ажилтанд хамт олных
нь зүгээс сайн сайхныг хүсэн дурсгалын бэлэг гардууллаа.
Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уг уулзалтад Цагдаагийн “Сүлд” чуулгын
авьяаслаг уран бүтээлчид, ая дууны мэндчилгээ өргөн барьсан юм.
Нийт ахмадууддаа энх байж мөнх жаргахыг ерөөл дэвшүүлье.
2024/02/04
519
НИЙГЭМ
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм.Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар бүхий гэсэн байгууллагуудаас бүрдэж байна.НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2024/02/02
478
НИЙГЭМ
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт /2024.02.01/ зохион байгуулагдлаа.Энэхүү уулзалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд хүний эрх, тэгш байдлыг ханган ажиллах чиглэлээр санал солилцов. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцлоо. Цагдаагийн хурандаа Б.Сүхболд хэлсэн үгэндээ:“Цагдаагийн байгууллага жил бүр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ төлөвлөж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэгдсэн сургагч багшаар дамжуулж алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр 11 ажлын хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.
2024/02/02
469
НИЙГЭМ
ЦЕГ: Сул орон тооны зар
ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙН ХЭСГИЙН ДАРГА-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжилтэй;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-6, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 30%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. БАРИА ЗАСЛЫН СУВИЛАГЧ-2Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Сувилах эрхийн гэрчилгээтэй /хүчинтэй /;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. НЯРАВ-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр ба түүнээс дээш/;-Нягтлан бодох бүртгэл санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн; -30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ, АРХИВЧ-1Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-Дээд боловсролтой /бакалавр/;-Албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдсан;-30 хүртэлх насны /эрэгтэй бол цэргийн алба хаасан байх/;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай байх.Цалин:-Үндсэн цалин ТТ-9, онцгой нөхцөлийн нэмэгдэл 20%, цолны нэмэгдэл 25%, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал цалин авах боломжтой.Байгууллагын давуу тал:-Төрийн тусгай албанд томилогдож, Цагдаагийн цол олгогдоно;-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой;-Эрэгтэй тасралтгүй 20 жил, эмэгтэй 16 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоно. СЛЕСАРЬ, ҮЙЛЧЛЭГЧ, ЗӨӨГЧ-БЭЛТГЭГЧАжлын байранд тавигдах ерөнхий шаардлага:-18-45 насны;-Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай.Цалин:-Үндсэн цалин ТҮ-3 /слесарь/, ТҮ-1 /үйлчлэгч, зөөгч-бэлтгэгч/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, сар бүр ажлын үр дүнгээр 25% хүртэлх ур чадварын нэмэгдэл, улирал бүр ажлын үр дүнгээр 40% хүртэлх урамшуулал авах боломжтой. Байгууллагын давуу тал:-Цэвэр агаарт, байр орон сууцаар хангагдана;-2-5 насны хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулна;-Найрсаг хамт олны дунд, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломжтой.Хаяг байршил:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалан тосгон шар хад хэсгийн Тусгалтын ам хотоос 68км зайд байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 99839535, 88164531
2024/02/02
2805
НИЙГЭМ
14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна.Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын. Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Говь-Алтайн Булган, Чандмань, Үенч, Алттай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Хүрээмарал, Эрдэнэцогт, Гурванбулаг, Богд, Галуут, Жинст, Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Өлзийт, Хархорин, Гучин-Ус, Арвайхээр, Хайрхандулаан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Баянцагаан, Цээл, Баянжаргалан, Жаргалант, Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Баянгол, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг, Дундговийн Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Баяндалай, Цогт-Овоо, Ханбогд, Мандал-Овоо, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өндөрхаан, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Дорнодын Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.Мөн Увсын Завхан, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай, Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант, Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус, Өмнөговийн Баян-Овоо, Говьсүмбэрийн Чойр, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.
2024/02/02
441
НИЙГЭМ
Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдах боломжтой юм.Болзолт уралдаан ньХог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх;Гудамж, зам, талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;Хогийн сав, бункерүүдийн хогийг суллаж цэвэрлэх;Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;Үерийн далангийн суваг, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж, үр дүнг дүгнэнэ.Аяны хугацаанд хийж буй ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг хяналт тавьж, явцын үнэлгээг хийнэ.Хоггүй шинэлцгээе.УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
2024/02/02
502
НИЙГЭМ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардууллаа
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан хэмээв.Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:-Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа.Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү:-2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна гэв.2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:-Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна хэмээв.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/02/02
618