НИЙГЭМ
НИЙГЭМ
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж мөнгөн хандив хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд 19 аймгийн 232 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна. Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байгаа юм. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж 12.3 сая төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэн өглөө.
2024/02/01
438
НИЙГЭМ
Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо
Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж, хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхүүд усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсацыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болголоо.Мөн Хөвсгөл аймгийн Галт, Рашаан, Рэнчинлхүмбэ сумын зүүн урд хэсгээр шар ус хальж эхэлсэнтэй холбогдуулан 500 м газарт 90 см өндөртэй далан босгосон.Халиа дошин үүссэний улмаас мал, амьтны сэг зэмээр дамжин халдварт өвчин халдварлах, гэр, байшин эвдэрч улмаар иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна суурин газарт жорлон, бохир хальснаас гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй юм.
2024/02/01
406
НИЙГЭМ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байнаIV сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундж ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байнаV дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.Эх сурвалж:ЦУОШГ
2024/02/01
451
НИЙГЭМ
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.ЭНЭ ХҮРЭЭНД:Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриаллаа.Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд гардуулж өгөв.Дараа нь “Миний бэлэг” морин хуурын сургалтын төвийн сурагч хүүхдүүд хөгжмийн зохиолч Ц. Сүхбаатарын “Үүлэн бор” бүтээлийг тоглов.1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулж, улмаар 2002 онд морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг үндэсний хөгжим морин хуураа сэргээн хөгжүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, монгол түмнийхээ үндэсний бахархал, соёл сэтгэлгээг өргөжүүлэн баяжуулах, дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
2024/02/01
635
НИЙГЭМ
Малчид мал худалдах захиалгаа Хөдөө аж ахуйн биржэд өгч байна
УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна.Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Хөдөө аж ахуйн биржэд урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүллээ.Амьд мал худалдан авах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхөөс 20.100 толгой мал худалдах захиалга Хөдөө аж ахуйн биржэд өгөөд байна.Дундын зуучлалгүй мал худалдан авах ажил Дорнод аймагт мөн зохион байгуулагдаж байна. Хэрвээ та мал худалдах бол https://trade.mce.mn/ хаягаар захиалга, зараа өгөх боломжтой.
2024/02/01
531
НИЙГЭМ
Аавынхаа үргэлжлэл болж Онцгой-д зүтгэж буй бүсгүй
Тэсэлгүй түүнээс жинг нь асуув. Төсөөлж байсанчлан зуугийн тал. Шавилхан биетэй ч шаггүй бүсгүй аж. Багийн эрчүүдээ удирдан гал ус, гамшиг ослын өөдөөс сөрөн ордог салааны захирагч. Хаа байсан Хөвсгөлийн Хатгалд төрж өссөн ч ханиа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд суурьшсан. Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгсдөг бол тэрээр ахлах дэслэгч цолтойгоор дүүргэжээ. Харин одоо ахмад. Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Өлзий-Оршихыг танилцуулж байна. -Намайг Мэндсайханы Өлзий-Орших гэдэг. 1998 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн суралцсан. Би уг нь математикийн багш болох мөрөөдөлтэй байв. Гэнэт л аавынхаа мэргэжлийг өвлөе гэдэг шийдвэрт хүрсэн. Аав минь сумынхаа Онцгой байдлын албанд няраваас эхлээд, аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч гээд бүхий л албыг нэр төртэйгээр хаагаад 2004 онд тэтгэвэртээ гарсан хүн. Гэхдээ тэтгэвэрт гараад удаагүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би дөрвөн эгчтэй, айлын бага охин. Аавынхаа үргэлжлэл болж энэ албанд зүтгэе гэж төлөвлөж Онцгой байдлын сургуулийг сонгон суралцаж байв. Харин одоо нэг эгч Хатгал сумын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангид дуудлага хүлээн авагч, нөхөр минь бас Онцгойгийнх. Аавынхаа албыг гурвуулаа үргэлжлүүлж явна. Ээж минь харин насаараа тогооч хийсэн. Одоо зээ нараа тойруулсан сайхан эмээ бий.-Миний хань Н.Норовсүрэн, одоо ОХУ-д Гал эсэргүүцэх академид суралцдаг. Бид оюутан байхдаа танилцсан. Нөхрөө дагаад Увс аймгийн Баруунтуруун суманд ирж салааны захирагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Нэг охинтой. Анх ирж суурьшихад нөхрөөс минь өөр таних хүнгүй их хэцүү санагдаж, ээж эгч нараа их санадаг байлаа. Одоо бол сумынхантайгаа ах дүү, төрөл садан мэт болцгоож дээ. -Би Онцгой байдлын сургуулийг “онц” дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгссөн 10 дахь төгсөгч. 2009 оноос хойш 11 жилийн дараах “онц төгсөгч” нь би байв. Төгсөх жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авсан. Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагууд дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнээс багаараа V байр эзэлж байлаа. Саяхан төгссөн сургуулийн хоёр ч танхимаас надад багшлах санал тавьсан. Би ярих, хүнд юм заах дуртай. Тиймээс ирээдүйд багш болчихсон явахыг үгүйсгэхгүй. -Сагс, волейбол, хөл бөмбөг, таеквондо гээд сонирхдоггүй спорт үгүй. Ялангуяа дунд сургуульд байхдаа юм юм оролддог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хөл бөмбөгийн улсын аваргад оролцож, хоёр удаа аймгийн аварга болсон. Онцгой байдлын мэргэжлийн гал унтраах, техникийн олон төрөлт спортоор эмэгтэйчүүд хичээллэвэл сонирхох бодол бий. Мөн Баруунтуруун сумынхаа эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Өөр нэг хобби даалин оёх. Даалин оёх үед өөр юм огт бодохгүй, яг тухайн цагтаа төвлөрч чаддаг болохоор бясалгал шиг санагдаж маш их тайвшралыг олдог. -Хөдөө орон нутагт эмэгтэй салааны захирагч байна гэдэг амаргүй. Манай анги дөрвөн салаатай. Эмэгтэй салаан захирагчтай байхын давуу тал юм болов уу, манайхан хоорондоо нээлттэй, амь нэгтэй. Бэрхшээлтэй зүйл гэвэл, өвөл аврах ажиллагаанд явах үед маш их даардаг. Ядаж манай сум өвөл их хүйтэн байдаг онцлогтой ч холбоотой юм даа. Биеийн хүч, чадал шаардах ажилд алба хаагчдадаа тусалж чаддаггүйдээ заримдаа гэмшдэг.Эх сурвалж: ОБЕГ
2024/02/01
683
НИЙГЭМ
Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ
Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрхэн шийдэх бол хэмээн иргэд чих тавин хүлээж байсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:- Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй.Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно. Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 4,9, 5,0 гэдэг дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, маргаашаас:1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гаригт2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гаригт3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гаригт4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гаригт5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гаригт замын хөдөлгөөнд оролцохгүй.
2024/01/31
554
НИЙГЭМ
“Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 1, 2-нд болно
“MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.Хоёр дахь жилдээ болох гэж буй “MEF | Youth Perspective” арга хэмжээний хүрээнд залуус нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг чухал сэдвүүдийн талаар хэлэлцэж, салбартаа тэргүүлж буй дотоодын болон олон улсын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох боломжтой юм.“MEF | Youth Perspective 2024” үйл ажиллагааны танилцуулга бичлэгтэй ЭНД дарж танилцаарай. Мөн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, арга хэмжээнд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР
2024/01/31
372
НИЙГЭМ
Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдөр тохиож байна.Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” ХК-тай хамтран Монгол Улс түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан тусгай марк гаргадаг уламжлалтай.Энэ уламжлалын дагуу “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кулитц, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Германы харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.Монгол, Германы хооронд 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд Улаанбаатар, Берлин хотод цуврал арга хэмжээг зохион байгуулна.
2024/01/31
399
НИЙГЭМ
“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой
Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна. Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлнэ. Ингэснээр таны байршлыг зөв тогтоож, богино хугацаанд хариу арга хэмжээг зохион байгуулах ач холбогдолтой юм. Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.
2024/01/31
535
НИЙГЭМ
ЭМДҮЗ-ийн зарим нэг тогтоолд орсон өөрчлөлтийг танилцуулах уулзалт арга хэмжээг зохион байгуулж эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2022 оны 11, 2023 оны 06, 08 дугаар тогтоолыг шинэчлэх ажлын хүрээнд, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн албан хаагчдад ЭМДҮЗ-ийн 2023 оны 06, 08 дугаар тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг даваа гаригт зохион байгуулсан. Мөн “Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн нэгдсэн холбоо”, Орон нутаг дахь холбоо салбар зөвлөлийн гишүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн газрын төлөөллүүдэд дээрх тогтоолуудын шинэчлэлийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр тогтоолын шинэчлэлтэй холбоотой эмч, мэргэжилтнүүдийн саналыг авч, сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлэг хувиарын дагуу нийслэл болон орон нутгийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үргэлжилнэ.
2024/01/31
399
НИЙГЭМ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг энэ сарын 30-ны өдөр Төрийн ордонд боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Үр шилжүүлэн суулгах болон нүдний хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.Хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхахгүй, авлагагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж байна.
2024/01/31
418
НИЙГЭМ
Залуучуудын зүгээс авлигатай тэмцэх 15 арга
Олон улсын залуучуудын өдрөөр бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуучууд, тэдний илүү шударга, илүү шударга ертөнцийг бүрдүүлэхэд туслах хүчийг тэмдэглэдэг. Олон залуус авлигатай тэмцэж, томоохон өөрчлөлт хийж байгаад талархахын зэрэгцээ том баяр хүргэмээр байна.Авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй ч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа залууст зориулан Транспэрэнси Интернэшнл байгууллагын залуучуудын авлигатай тэмцэх багцаас дараах 15 санааг санал болгож байна.1. Мөнгийг дагаУлсын төсвийн асар их мөнгөний зарцуулалт нь авлигын ноцтой эрсдэлийг үүсгэж болзошгүй юм. Засгийн газрын зарлагыг буюу төсөв, мөнгийг хянаж, улсынхаа татварыг хэрхэн зарцуулж байгааг тодруулж, аливаа хууль бус үйлдлийг илчлэх боломжтой.2. Хангамжийг тоолСургуулиуд сурах бичиг, лабораторийн тоног төхөөрөмж, ангийн бусад хэрэгцээт зүйлс зэрэг их хэмжээний хангамжийг улсаас авдаг. Үүнийг хянах нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд тууштай байдал болон ил тод байдал л хэрэгтэй. Жишээлбэл, биологийн лабораторид хэдэн ширхэг Бунсен шатаагч байх ёстойг асууж, хэрэв тоо нь нийлэхгүй байвал яагаад дутуу эсвэл илүү байгааг тодруул.3. Иргэдээс төрийн үйлчилгээний талаарх санал, хүсэлтийн карт цуглуулахИхэнх хүмүүс төрөөс үзүүлж буй үйлчилгээний талаар санал, хүсэлттэй байдаг ч иргэд өөрсдийн үзэл бодлыг тус бүр бичих нь иргэнд ч тэр хүлээн авч буй байгууллагад ч тэр хүндрэлтэй ажил юм. Үүнийг хялбарчлахын тулд иргэдийн төрийн үйлчилгээний талаарх санал, хүсэлтийг мэдээллийн хуудсаар дамжуулан бөглүүлж, цуглуулж тусалж авлигатай тэмцэх ажилд хувь нэмрээ оруулж болно.Цөөн тооны карт нь утга учиргүй мэт санагдаж болох ч хэдэн зуу, хэдэн мянган картын цуглуулга нь төрийн үйл ажиллагааны талаар шинэ хэтийн төлөвийг бий болгох боломжтой. Мөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үр дүнг хуваалцаж, өөрчлөлтийг бий болгоход нийтээр ашиглах боломжтой.4. Технологийн шийдлүүдийг боловсруулахХэрэв та технологийн мэдлэгтэй бол вэб эсвэл мобайл аппликейшнээр дамжуулан мэдээллийн платформыг хөгжүүлж авлигын хэргийг баримтжуулахад олон нийтэд тусалж чадна. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол авлигын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үр дүнтэй арга юм. Би хахууль өгсөн – энэ нь хахуулийг мэдээлэх цахим платформ бөгөөд сайн ч жишээ юм.5. Зурагт ном зурКомик буюу зурагт ном нь авлигын эсрэг мэдлэгийг дээшлүүлэх үр дүнтэй арга юм. Зураг, текстийг хослуулснаар мэтгэлцээн өдөөхөд тусалдаг бөгөөд комик бүтээх нь хялбар байдаг. Танд зөвхөн үзэг цаас байхад л хангалттай.6. Театр, жүжиг ашиглахТа тайзан дээр авлигын эсрэг тэмцлээ хийх нь бүтээлч ажил юм. Хөгжим, жүжиг, яруу найраг, бүжгээр дамжуулан авлига г.м нийгмийн сөрөг хүчин зүйлстэй хэрхэн тэмцэхийг иргэдэд харуулахын зэрэгцээ нийгмээ хэрхэн сайжруулах талаар санааг нийтэд өгөх боломжтой.7. Хөлөгт тоглоом тоглохТоглоом бол авлига зэрэг ноцтой сэдвүүдэд зориулсан боловсролын үнэ цэнтэй, хөгжилтэй хэлбэр юм. Тэд мэдлэг, хандлага, үнэт зүйлсийг хөгжүүлж, багаар ажиллах, хамтын үйл ажиллагааг дэмжихэд өндөр үр дүнтэй байдаг.8. Спортоор дамжуулан мэдлэгийг дээшлүүлэхТаны дуртай спорт юу вэ? Авлигатай тэмцэхээс эхлээд ил тод байдлын төлөө та хүссэн спортоороо дамжуулан нийгмийнхээ авлигын эсрэг мэдлэгийг дээшлүүлэх боломжтой.9. Залуучуудын бүлэгт элсэхЗалуучуудын бүлгүүд авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хуваалцдаг. Янз бүрийн бүлгүүд өөр өөр зорилготой боловч авлигыг эсэргүүцэж буйгаа илэн далангүй ярих, түүний нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг олон нийтэд таниулах гэсэн хоёр нийтлэг зорилттой. Эдгээр бүлгүүд нь нэг удаагийн арга хэмжээнд оролцох зорилгоор болон урт хугацааны кампанит ажил хэрэгжүүлэх зорилгоор ч байгуулагддаг.10. Шударга байдлын зусланд суралцАвлигатай тэмцэх нь үргэлж ноцтой ажил байх албагүй. Шударга байдлын зуслангийн тусламжтайгаар та найз нөхөд, үе тэнгийнхэндээ авлигын эсрэг тэмцэх боломжтой. Манай Ил тод байдлын сургуулийн мэдээллийг эндээс үзээрэй.11. “Тэг” хахууль өгөх“Тэг валют”-ын дэвсгэрт нь хахууль нэхсэн албан тушаалтнуудад “үгүй” гэж хэлэх, хаана, хэзээ хахууль авах гэж байгааг илчлэх зорилготой хэрэгсэл юм. Энэ нь "тэг рупи" гэгддэг Энэтхэгийн хөдөлгөөнөөс үүсэлтэй бөгөөд авлигатай тэмцэх гайхалтай тактик болох нь батлагдсан.Хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхээр, тодорхой этгээд танаас хахууль нэхэх үед жинхэнэ мөнгөн тэмдэгттэй төстэй хэвлэгдсэн, “Авлигыг устгая, би хахууль авахгүй, өгөхгүй” гэх бичигтэй 0 төгрөгийн хуурамч дэвсгэртийг өгөх юм.12. ЭсэргүүцэлЭсэргүүцлийн арга хэмжээ нь иргэд, бүлгүүд олон нийтийн өмнө нэгдэж, тодорхой асуудлыг дэмжиж эсвэл эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх арга зам юм. Эсэргүүцэл, жагсаал, цуглаан нь авлигын эсрэг тэмцэгчдийн хүчирхэг хэрэгсэл болж чадна.13. Өргөдөл гаргахТаны үйл хэргийг дэмжин нэгдэж буй хүмүүсийн гарын үсгийн цуглуулга бүхий өргөдлийг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд буюу таны хүссэн өөрчлөлтийг бий болгох эрх бүхий албан тушаалтанд гаргах нь авлигатай тэмцэх нэг хэлбэр юм. Транспэрэнси Интернэшнл-ийн сайн жишээнүүд бий.14. Сонгуулийн амлалт асууСонгууль дөхөж байгаа энэ үед нэр дэвшигчид олны анхаарлын төвд байдаг бөгөөд сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн амлалтынх нь талаар хариуцлага ярих сайхан үе.Та өөрийн тойргийн нэр дэвшигчдээс авлигын эсрэг амлалтад гарын үсэг зурах эсвэл авлигыг зогсоох тодорхой арга хэмжээ авах талаар тохиролцох боломжтой. Тухайлбал, авлигын маш түгээмэл хэлбэр болох сонгуулийн санал наймаалцахгүй байх зэрэг амлалт авч болно.15. Crowdsource /олон хүнээс мэдээлэл цуглуулах/ сонгуулийн мониторингЖиргээ. Текст. И-мэйл. Гар утсандаа хандахаас эхлээд компьютер дээрээ вэб хуудсаараа газар дээр нь сонгуулийг хянах нь хэзээ ч ийм хялбар, хурдан байгаагүй юм. Онлайн crowdsourcing-ээр дамжуулан та хэдхэн товшилтоор өөрийн улс дахь санал хураалтын зөрчлийн талаар дэлхий нийтэд мэдээлэх боломжтой.Эдгээр 15 зөвлөмж танд хэрэг болно гэж найдаж байна. Хэрэв та эдгээр 15 санаануудыг хэрэгжүүлэхийг хүсвэл манай авлигын эсрэг багцыг татаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.Хэрэв танд энэ жагсаалтад байхгүй өөр санал байвал бид хүлээн авахад таатай байх болно! Эх сурвалж: https://www.transparency.org/en/news/international-youth-day-15-ways-young-people-can-fight-corruption
2024/01/31
456
НИЙГЭМ
Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны 3-р хурал боллоо
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо”-г байгуулах тухай 103 дугаар тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан.Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж “Welcome to Mongolia” уриан дор олон улсад сурталчлан таниулах ажлууд амжилттай хийгдсэн. Тэгвэл Монгол Улсын өнө эртний соёлын өв, нүүдэлчин ахуйг илтгэсэн бөгөөд ирээдүйд тэмүүлсэн орчин цагийн Монголчуудын амьдралын хэв маяг, ардчиллын үнэт зүйлийг илтгэх өвөрмөц өгөгдлийг агуулсан “Go Mongolia” нэгдсэн брендинг дор Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж эхлээд байна.Үндэсний хорооны 3-р хурал өчигдөр буюу 1-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд Сангийн яам, БОАЖЯ, УУХҮЯ, ЦХХХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцож өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлд хийгдсэн ажлуудыг дүгнэж ярилцав. Мөн энэ оноос эхлэн Монгол Улсыг илүү өргөн хүрээнд олон улсад таниулан сурталчлах “Go Mongolia” нэгдсэн брэндингийн хүрээнд хийгдэх төлөвлөгөөг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.Хурлын төгсгөлд 2024 онд дотоод руу болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх, “Go Mongolia” Үндэсний брэндинг дор эдгээр арга хэмжээг зохион байгуулах, яамдын уялдаа холбоо, оролцоог тодотгож Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн стратеги дор хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцож, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Засгийн газрын хуралд танилцуулахаар боллоо.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо”-г байгуулах тухай 103 дугаар тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан.Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж “Welcome to Mongolia” уриан дор олон улсад сурталчлан таниулах ажлууд амжилттай хийгдсэн. Тэгвэл Монгол Улсын өнө эртний соёлын өв, нүүдэлчин ахуйг илтгэсэн бөгөөд ирээдүйд тэмүүлсэн орчин цагийн Монголчуудын амьдралын хэв маяг, ардчиллын үнэт зүйлийг илтгэх өвөрмөц өгөгдлийг агуулсан “Go Mongolia” нэгдсэн брендинг дор Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж эхлээд байна.Үндэсний хорооны 3-р хурал өчигдөр буюу 1-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд Сангийн яам, БОАЖЯ, УУХҮЯ, ЦХХХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцож өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлд хийгдсэн ажлуудыг дүгнэж ярилцав. Мөн энэ оноос эхлэн Монгол Улсыг илүү өргөн хүрээнд олон улсад таниулан сурталчлах “Go Mongolia” нэгдсэн брэндингийн хүрээнд хийгдэх төлөвлөгөөг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.Хурлын төгсгөлд 2024 онд дотоод руу болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх, “Go Mongolia” Үндэсний брэндинг дор эдгээр арга хэмжээг зохион байгуулах, яамдын уялдаа холбоо, оролцоог тодотгож Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн стратеги дор хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцож, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Засгийн газрын хуралд танилцуулахаар боллоо.
2024/01/31
573