mmnews.mn | 2025-07-31

НИЙГЭМ

НИЙГЭМ
Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна
ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022 оны 12 дугаар сард хүргүүлж, тус байгууллагаас 2023 оны 07 дугаар сард нийтэд мэдээлсэн.“CHINGGIS” хиймэл дагуулын төлөвлөлтөд үндэслэн “Үндэсний хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт, радио давтамжийн координацын үнэлгээ хийх” ажлыг нээлттэй сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна.Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй зөвлөх нь мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлагыг хангасан байх ба өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ [email protected] цахим шуудангийн хаягаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
2024/01/31
463
НИЙГЭМ
Хоёрдугаар сарын сүүлийн арав хоногийн үеэр цасан болон шороон шуургатай
Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд,  Завхан аймгийн зүүн,  Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногт нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.Зудын нөхцөл байдал үүсээд байгаа төв, зүүн аймгуудын нутгаар цас нэмэгдэж, салхи шуургатай өвөлжилт, хаваржилтын нөхцөл улам хүндрэх нөхцөл үүсэж байгаа тул аймаг, сумын Онцгой комисс, малчид иргэд онцгой анхаарч хариу арга хэмжээг шуурхай авах, өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх шаардлагатай.Түүнчлэн гуравдугаар арав хоногийн үеэр  цасан болон шороон шуургатай байх тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлж хэвшихийг анхааруулж байна.   
2024/01/31
483
НИЙГЭМ
"Сэтгүүлчтэй өглөөний уулзалт" зохион байгууллаа
Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан Сэтгүүлчтэй өглөөний уулзалтыг /2024.01.30/ зохион байгуулж  ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн Засгийн газрын тайлангийн талаар, Сонгогчдын Боловсрол Төвийн захирал С.Оюунтуяа Сонгогчдын оролцоо -2024 оны сонгуулийн онцлог, Жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл 2024 оны хамтын ажиллагааны саналын талаар харилцан мэдээлэл солилцов.Уулзалтад “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын сэтгүүлчдийн төлөөлөл болон Хэвлэл мэдээллийн зөвлөл, телевиз, сонин сайтын сэтгүүлчдийн төлөөллүүд оролцлоо.
2024/01/31
399
НИЙГЭМ
“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганы зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, найман бүлэг асуудлын хүрээнд хуулийн төсөл нэгийг, Байнгын хорооны тогтоол дөрвийг, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, Байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах” Ажлын хэсгийг байгууллаа. Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төрийн үүргийг хуулийн хүрээнд хангуулах, хяналт шалгалт хийх зорилготой тус Ажлын хэсэг “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд 500 гаруй оролцогчтой зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний хэлэлцүүлгийн үр дүнд  зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.  Түүнчлэн Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн удаатай. Мөн Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан уг  хуулийн Ажлын хэсгийн гишүүд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь аймагт томилолтоор ажиллан орон нутгийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлав.Байнгын хорооны зүгээс боловсрол, соёл, спортын салбарын яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж, 2024 онд тухайн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлын гарц, шийдэл, эрх зүйн орчны талаар санал солилцлоо. 
2024/01/31
425
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хөтөлбөрийг 90 сургуульд хэрэгжүүлнэ
2023 оны 6 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Хүртээмжтэй болгох дэлхийн удирдагчдын эвсэл” байгуулагдан манай улс нэгдэн орсон. Монголын тусгай олимпын хороо нь Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Монгол Улс нь дээрх эвсэлд нэгдэн орсноор дэлхийн 148 орны 30 мянган сургуульд хэрэгждэг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Жил бүр 30 сургууль, 3 жилийн хугацаанд 90 сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр холбогдох талууд анхны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ХНХЯ-ны Э.Ганхүү, ЗГХЭГ-ын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг, БШУЯ, Хөгжлийн бэрхүээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд оролцож хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Энхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах, цаашид үр дүнтэй тогтвортой хэрэгжилтийг хариуцах салбар дундын ажлын хэсгийг ХНХ-ын сайдын тушаалаар байгуулж ажиллуулах, 2024 оны төсөвт тусгасан хэмжээгээр санхүүжүүлж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
2024/01/30
507
НИЙГЭМ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу  30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.Эх сурвалж: ЦУОШГ 
2024/01/31
483
НИЙГЭМ
“Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин: Сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй
“Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин компанийнхаа ажилчдад сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө олгодог болжээ. Тэрбээр "Биеийн эрүүл мэнд xамгаас чуxал. Тэгвэл cэтгэцийн эрүүл мэнд ч ижил чуxал. Тиймээс ажилчиддаа "Sick Day" буюу өвчтэй өдрийн чөлөө өгдөг байсан бол өнөөдрөөс эxлэн "Mental Day" буюу сэтгэцийн эрүүл мэндийн чөлөө өгдөг байxаар шийдвэрлэлээ. Xүн зарим үед xүсээд ч орноосоо босмооргүй, ажил xиймээргүй, сэтгэл санаа урвагар үе байдаг. Ер нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ эмчлэx цаг xугацаа, зав зай xэрэгтэй. Xудал xэлээд л, өнөөдөр сэтгэл таагүй байна гээд ажилдаа ирэxгүй байx явдал гараxгүй гэж залуусдаа итгэдэг тул өнөөдрөөс эxлэн xэрэгжүүлж эxэллээ. Угаас сэтгэл xямралтай байгаа xүнээс бүтээмж xүсээд нэмэргүй. Тэрний оронд амарч сэргээд маргааш нь илүү өндөр бүтээлтэй ирсэн нь дээр..." гэжээ.
2024/01/30
602
НИЙГЭМ
Төрийн үйлчилгээг төвөггүй хүргэх 24/7 цахим төвтэй боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэтчилэн  үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын  хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн  байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр манай бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилдэг болж байна” гэлээ. Улсын бүртгэлийн байгууллага  иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа.Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, өнөөдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.  Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.Үүнд,Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээЦахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээТөлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.           Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлнэХүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг  газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага  нэвтрүүллээ.Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан  төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд  төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. 
2024/01/30
462
НИЙГЭМ
Х.Булгантуяа сайд Баянзүрх дүүрэгт болсон ослын улмаас хохирсон иргэдтэй уулзлаа
2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн онцгой байдалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох албаны хүмүүсийн хамт хохирсон иргэдтэй уулзлаа. Ослын өглөө ажлын хэсэг байгуулан шуурхай штаб дээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх багийг томилон ажиллуулсан. Мөн давхар сэтгэлзүйч байршуулж, тогтмол уулзалтуудыг зохион байгуулсан. Өнөөдрийн уулзалтаар сайд "Байгууллагын нөөц боломжиндоо тааруулаад хүүхэд, ахмадуудыг амраах болон иргэдийг эрүүл мэндийн бүтэн шинжилгээнд хамруулж, халамжийн сангаас хуульд заасан мөнгөн тэтгэмжийг шуурхай олгуулна" гэлээ.
2024/01/30
510
НИЙГЭМ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх сургалт явагдаж байна
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит туршлага судлах сургалт БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тэнхимийн (Lab of digital conservation solution) дижитал соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лабораторитой хамтран 1 сарын хугацаатай зохион байгуулж буй бөгөөд сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаж байна.Сургалтын хүрээнд соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны төрөлжсөн лабораторитой танилцах, 3 хэмжээст баримтжуулалт хийх олон төрлийн аргазүйн чиг хандлага, ялгаатай тал, судалгааны ач холбогдол болон давуу тал зэрэг орчин үеийн 3 хэмжээст метаверс технологийг хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны аргазүйд нутагшуулж соёлын салбарт хэрхэн ашиглаж болох талаар онол дадлага хослуулан суралцаж байна. Манай улсын талаас БНСУ-ын Кёнхи их сургуульд Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаа болон Монгол орны түүх, соёлын өв, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
2024/01/30
358
НИЙГЭМ
Нээлттэй дуудлага худалдаа болно
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 820 дугаар тогтоолын дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 9 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:Д/дАвтомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар Худалдах доод үнэ Дэнчингийн хэмжээ1Исузу трүүпер /Isuzu Trooper/, улсын дугаар 57-44 ГСА, 2001 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JACUBS55H17103029, нийт гүйлт 344,199 км2,000,000.00500,000.002Тоёота Ланд круйзер-105 /Toyota Land Cruiser-105/, улсын дугаар  44-55 ХЭҮ,  2005 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JTECJ09J605510731, нийт гүйлт 251,7458,000,000.002,000,000.003Фургон УАЗ-220692-033 улсын дугаар 74-47 ХЭА, 2011 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар 374100B0447842 нийт гүйлт 187,6612,000,000.00500,000.004Ниссан Патрол /Nissan patrol/, улсын дугаар 26-51 ХЭН, 2006 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JN1TFSY61Z0556048, нийт гүйлт 309,483 км10,000,000.002,500,000.005УАЗ-469 чиргүүл200,000.0050,000.006Киа лотзе /KIA LOTZE/, улсын дугаар 47-85 БРА, 2006 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар KNAGE22526A053393, нийт гүйлт 478,324 км1,500,000.00375,000.007УАЗ пургон 220692, улсын дугаар 43-49 ГСА, 2011 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар 374100B0447829, нийт гүйлт 260,000 км2,000,000.00500,000.008Тоёота Ланд Крузер -100 /Toyota land cruiser-100/, улсын дугаар 00-20 ГСА, 2002 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JTEHT05J322021746, нийт гүйлт 550,000 км5,000,000.001,250,000.009Дунд гарын жип Пик ап /Great Wall, CC1031PD6A/, улсын дугаар 57-05 ГСА, 2013 онд үйлдвэрлэсэн, ачааны арлын дугаар LGWCA2173DB000948, нийт гүйлт 240,000 км2,000,000.00500,000.00Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:Дуудлагын худалдаа болох хугацаа, газар2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн байрны хурлын зааланд болно.Дэнчин байршуулах данс:   Хүлээн авагч байгууллага: “БЗӨЦТС” ТӨХК РД: 2008904Дансны дугаар: Хаан банк 5750320587Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаарДуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэхДуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 02 сарын 25 -ны өдрийн 17:00 цаг хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн 209 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авахДуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99058371, 99001229 утсаар авна уу.  
2024/01/30
534
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зориорой
ХУД-ийн Яармаг явах замд буюу Хүннү Молл-ын замын эсрэг талын FOOD CITY-д хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2024 оны 01-р сарын 19-нээс 02-р сарын 09 хүртэл зохион байгуулагдаж байна. Жендэрийн Үндэсний хорооны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний талаар цахим каталоги гарган, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.Та бүхэн сар шинийн гоёл, бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүнийг зорин очиж аваарай.
2024/01/30
569
НИЙГЭМ
Зөрчил шалган шийдвэрлэхдээ хүний эрхийг хангаж, дээдлэхийг Комиссын гишүүн Б.Энхболд зөвлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэх зорилготой сургалт, зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд зохион байгуулагдаж байна.Улаанбаатар хот, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтан хамрагдаж буй тус арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон бусад албаны хүмүүс оролцсон юм.Комиссын гишүүн Б.Энхболд Улаанбаатар хот, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтныг хамруулсан чухал зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж буй ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны алба хаагчдад талархал илэрхийлээд оролцогчдод хандаж, цагдаагийн байгууллага жилд 2.7 сая орчим зөрчил шалган шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор мөн тооны ард иргэдтэй цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа харьцаж, зөрчил шалган шийдвэрлэхээр ажилладаг гэсэн үг юм. Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахдаа эрх, эрх чөлөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоодог онцлогтой ч хууль дээдлэх, хүний эрх, чөлөөг хүндэтгэх, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ёстойг цохон тэмдэглээд Комиссоос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.Тухайлбал,Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих.Зөрчил шалгах ажиллагаанд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн газрын саатуулах болон эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулахад тогтмол анхаарах.Хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх. Шинэ тутам үүсэж буй сорилт, бэрхшээлд тохирсон хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.  
2024/01/30
614
НИЙГЭМ
Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгааны үр дүнг танилцууллаа
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үр дүнг өнөөдөр танилцууллаа.НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран энэхүү судалгааг хийжээ.Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу судлан, тогтоож, засгийн газрын бодлого, хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, суурь мэдээллийг бий болгох зорилгоор хийсэн судалгаанд ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3750 суралцагчийг хамруулж, тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэсэн байна.Судалгаанд хамрагдсан:- 4 суралцагч тутмын 3 нь сургуулийн орчинд аюулгүй байдал алдагдаагүй гэж үзжээ. /Сургуулийн орчинд хичээлийн байр, спорт, урлагийн танхим, цайны газар, угаалгын өрөө, дотуур байр, сургуулийн гадна талбай, ирэх очих зам зэрэг багтдаг./- 5 суралцагч тутмын 2 нь сургуульд ирж очихдоо ямар нэг тээврийн хэрэгслээр зорчдог. /Нийтийн тээврээр 47,4 хувь, хувийн унаагаар 29,1 хувь, таксиагаар 11,9 хувь, сургуулийн автобусаар 11,6 хувь/- 5 суралцагч тутмын 1 нь гэрийнхэндээ туслах, дүүгээ харах, мал хариулах зэрэг шалтгааны улмаас сургуулиас гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж чаддаггүй.- Ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны суралцагчдын авч буй мэдээллийн эх сурвалжийн 56,8 хувь нь нийгмийн сүлжээ, интернет байдаг.- 3 суралцагч тутмын 1 нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан- 5 суралцагч тутмын 2 нь хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон.- Эрэгтэй 10 суралцагч тутмын 6, эмэгтэй 10 суралцагч тутмын 9 нь дотны найз нөхөдтэй.- Эмэгтэй 5 суралцагч тутмын 1, эрэгтэй 7 суралцагч тутмын 1 нь цахим дээрэлхэлтэд өртөж байна.- 10 суралцагч тутмын 1 нь сүүлийн 1 сард янжуур тамхи татсан.- 4 суралцагч тутмын 1 нь сүүлийн нэг сард электрон тамхи татсан.- 7 суралцагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн.- 2 суралцагч тутмын 1 нь өөрийнх нь асуудал, санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй гэжээ.- 3 суралцагч тутмын 1-ийн эцэг, эх, асран хамгаалагчид нь сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг нь огт мэдээгүй байсан гэж хариулжээ.
2024/01/29
592
НИЙГЭМ
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг хүлээн авч эхэллээ
"ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН 90 ЖИЛ"-ийн ойн хүрээнд монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулсан "МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ" үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр /2024.01.26/ боллоо.Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Алтаншагай болон албаны бусад хүмүүс байлцлаа.Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа СХД-ийн  “Улаанбаатар экспо” центрт 2024.01.20-2024.02.09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.Үзэсгэлэнд худалдаанд бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, арьсан эдлэл, тавгийн идээ зэрэг үндэсний үйлдвэрийн 200 орчим ААН, 1000 гаруй бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна.Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж, Монгол үндэсний баяраараа “МОНГОЛ БЭЛЭГ”-ээ сонгохыг уриалж байна.
2024/01/29
508