НИЙГЭМ
НИЙГЭМ
ФОТО: Эр зоригт хөвгүүдээ эцсийн замд нь үдлээ
Дүнжингарав
худалдааны төвийн урд зам дээр газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрсний
уршгаар ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван гал сөнөөгч харамсалтайгаар амь
насаа алдсан билээ.
Өнөөдөр
тэдгээр баатарлаг хөвгүүдээ хамт олон, гэр бүл, ойр дотныхон нь эцсийн замд нь үдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар эмгэнэл илэрхийллээ.
Сайн төрлийг
олох болтугай. Ум ма ни бад ми хум
2024/01/29
688
НИЙГЭМ
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Хууль зүй,
дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалтын
хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг
оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх
зорилгоор “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг
2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
болон оюуны өмчийн талаарх ойлголт, сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой анхаарах
зүйлс гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарвал зохих үр өгөөжтэй
мэдээллүүдийг хүлээн авч, харилцан санал бодлоо солилцов.
ДХИС, ЦЕГ-ын
Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг,
зөрчлөөс сэргийлэх хэлтэс, Оюуны өмчийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хүний
эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас холбогдох албан хаагчид тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, сэтгүүлчид
аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө уг мэдээллийн үнэн эсэхийг эх сурвалжаас тодруулах,
буруу сэдлийг үзэгч, уншигчдад төрүүлэхгүйн тулд мэдээлэл хүргэх өнцгөө зөв
тодорхойлох, хүний эрх, халдашгүй дархан байдал, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр
хүндийг дээдлэх зэрэгт зайлшгүй анхаарах ёстойг тэдний зүгээс онцлон тэмдэглэж
байсан юм.
2024/01/29
672
НИЙГЭМ
Төрөлжсөн асрамжийн газрыг цахимжуулах төслийн уулзалтыг зохион байгууллаа
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг даалгаад тус яамны зүгээс дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар болов.
2024/01/29
498
НИЙГЭМ
“Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа боллоо
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2019-2023 онуудад амжилттай хэрэгжүүлж дууслаа.Төсөл нь гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйлчилгээг сайжруулах, түр хамгаалах байрны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах үндсэн гурван хэсэгтэй хэрэгжсэн. Үүнд:1. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 5 түр хамгаалах байрыг шинээр ашиглалтад оруулах;2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр чадавхи бэхжүүлэх;3. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиглэлээр судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төлөвлөх, иргэд, олон нийтэд хүчирхийллийн хор уршгийг таниулах, үүрэг хүлээгчдийг чадавхжуулах.Тодруулбал, төслийн хүрээнд Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг зэрэг 5 байршилд түр хамгаалах байрыг ашиглалтад оруулсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 475 хүнд үйлчилгээ үзүүлээд байна.Үүнээс гадна цагдаагийн байгууллагын дэргэд 9 хүүхдэд ээлтэй өрөө, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зан үйл өөрчлөх сургалт явуулах 7 өрөөг тохижуулж хүлээлгэн өгөөд байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийг даван туулагч 50 эмэгтэйд мөнгөн тусламж үзүүлж тэднийг эдийн засгийн хувьд бие даасан байдлыг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүчирхийлэлд хохирч байгаа шалтгаан нөхцөлийг судалсан криминологи судалгааг хийлээ.Мөн хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн иргэдээс гаргах санал санаачилгыг дэмжих зорилгоор 20 аймаг, 7 дүүргийн хүрээнд тэтгэлэгт 50 төслийг хэрэгжүүлж нийт 250 мянган ам.долларын санхүүжилт олгосон.Түүнчлэн хамтарсан багийн үндэсний чуулганыг 800 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаас гадна, хамтарсан багийн 3000 гаруй гишүүнийг сургалтад хамруулан ажиллалаа.Судалгааны зургаан ажлыг хийж 10 төрлийн 34 нэр төрлийн гарын авлагыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр гаргасан бол гэр бүлийн хүчирхийллийг хохирогчийг хамгаалтад авах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлыг 12 аймаг 5 дүүрэгт зохион байгуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйл, хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа, сургалтуудад 200 хүн хамруулж, хамтарсан багийн сургагч багшаар 40 хүнийг бэлтгэж, нэг цэгийн үйлчилгээ болон тусламжийн утасны нийт 394 ажилтныг сургаж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч багшаар мөн 30 сургагч багшийг бэлтгэсэн байна.
2024/01/29
534
НИЙГЭМ
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Хуваарийн дагуу өнөөдөр сондгой (1,3,5,7,9) тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хүртэл хэвээр үргэлжлэх бөгөөд одоогоор тэгш, сондгой хязгаарлалтыг цаашид сунгах тухай яригдаагүй байна.
2024/01/29
488
НИЙГЭМ
Хүний эрхийн Үндэсний Комисс галд өртсөн орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авлаа
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны шөнө гарсан галын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд УОК, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох албаныхантай хамтарч шуурхай ажилласан юм.Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны байгууллагын нэгдүгээр үүрэг. Иймээс Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлуулах түрээсийн байрны зардлыг Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн түймэрт өртсөн орон сууцны оршин суугчдыг Баянзүрх дүүрэг дэх хоёр зочид буудалд хуваан байрлуулсан бөгөөд түрээсийн байрны зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааг шийдвэрлэх асуудалд НЗДТГ-аас дэмжлэг үзүүлж байгаа аж. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгэний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар зэрэг холбогдох албан байгууллагаас бүрдсэн шуурхай штаб байгуулагдаж, зочид буудалд түр суурьшсан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Энэ хүрээнд СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 26 дугаар хорооны халамжийн ажилтан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ажилтнууд зочид буудалд байрлаж буй иргэдэд 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа бол тус дүүргийн цэцэрлэгийн багш нарын төлөөлөл хүүхдийн өрөө байгуулж, хариуцан ажиллуулж байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжид, Хяналт шалгалт хариуцсан ахлах рeфeрeнт Б.Мөнх-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрноров нарын бүрэлдэхүүн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсан юм.Үүнд: 1. Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх.2. Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох. 3. Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах.4. Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах.5. Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх.6. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийллээ.Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана.
2024/01/28
529
НИЙГЭМ
Хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн батлав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн батлав.• Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45.5 хувиар /810.0 мянгаас 1,485.0 мянга/ өсөж байна.• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдын цалин, бусад холбогдох зардлыг хувьсах зардалд багтаасан нь өмнөх тогтоолоос онцлог болж байна.• Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь төсвийн төлөвлөлтийг бодит өртөгт суурилан тооцоолох чанарыг сайжруулж байна.• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.• Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг орууллаа.• Хувьсах зардлын бүрэлдэхүүнд сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын зардлыг тусгалаа. Нарийвчилсан аргачлал гарна.• Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан судалгаанд суурилан итгэлцүүрийг тооцлоо.• Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусган, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах нөхцөл бүрдлээ.• Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа. Дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянган төгрөгт хүрлээ.• Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3.2-14.0 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдаж, сургуулийн удирдлага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд сургалтын орчинг сайжруулах, сургуулийн хагас бие даасан тогтолцоог бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно.
2024/01/28
489
НИЙГЭМ
Эргэн тойронд чинь боловсролгүй, харанхуй улс байвал чи жаргана гэж үү....
1990 оны цагаан
морин жилийн хувьсгал Монгол оронд ардчиллын салхийг хагалж, нэг намын
тогтолцоог халан, социалист системээс зах зээлийн нийгэмд шилжих эхлэлийг
тавьсан билээ. Энэхүү хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь зүрх сэтгэлийн
дуудлагаараа нэгдсэн мянга мянган залуус байсан юм. Ардчилсан хувьсгалын ачаар
бидэнд хувийн өмч хөрөнгөтэй байх боломж, мөн хилийн чанадад хүссэн газар
руугаа зорчих зам нээгдсэн нь олзуурхууштай хэрэг!
Гэвч уг үйл
явдлаас хойш 30 гаруй жил өнгөрөөд буй өнөө цагийн өндөрлөг дээрээс харахад,
тухайн үед төв талбайг дүүртэл цугларч зүрх сэтгэлээ зориулан тэмцэж байсан
залуус маань өөрсдийн хүсэн мөрөөдсөн амьдралд хүрч чадсан билүү?! Тэр үеийн
зурагийг хараад өнөөгийн амьдралтай жишин бодохуйд тэдгээр мянга мянган
залуусыг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Тэдний зарим нь цагийн эрхээр
итгэл найдвараа алдаж, бор дарстай нөхөрлөсөөр ид хийж бүтээх насандаа хорвоог орхисон билээ.
Тэд дүн өвлийн
хүйтнээр тэгэж жагсаж тэмцэж байхдаа үр хүүхдэдээ өнөөгийн ийм “улны” амьдралыг
хүсэж байсан гэж үү?! “Хувьсгалыг зоригтнууд гардан хийж, завшигчид үр өгөөжийг
нь хүртдэг” гэж юутай үнэн үг вэ. Ардчиллаар олж авсан арга зам, боломж
бололцоог цөөн тооны хүмүүс тултал нь ашиглаж чадав! Үүний үр дүнд өнөөгийн
Монголд баян хоосны ялгаа Энэтхэгээс дутахааргүй тод томруун ялгарч эхэллээ.
Нийгмийн олонх болсон “улны” иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож,
харин эрх мэдэлтэн, авлигач түшмэдүүд, улсаа тонон луйвардагсдын амьдрал
сансрын хурдаар дээшээ цойлов. Тэдний идэж завшсан нь тэрбум бүү хэл их наяд
хэмээх бидний төсөөлшгүй хэмжигдхүүнээр илэрхийлэгдэх болж. Энэ их хөрөнгө
мөнгөө тэд зөвхөн өөрсдийн хүрээлэлд зарцуулахаас бус, ард иргэдийн тусын тулд
ганц гялтайх сайн үйл хийдэг билүү?!
Тэгвэл гадны
баячууд манайхнаас тэс өөр сэтгэхүйтэй байдаг юм байна. Мягмар Саруул-Эрдэний
бичсэн нэгэн постыг уншаад, манай тэрбумтнууд ингэдэгсэн бол хэчнээн сайхан бэ
гэх бодол төрөв. Ингээд уг постыг сонирхуулья.
“Виржиниа мужийн
Арлингтон хотын захиргаанаас шилдэг оюутан сурагчдад олгодог тэтгэлгээс тээр жил
манай бэр хүртэж, бид бүгдээр ёслолд нь очиж оролцсон юм. Дан хувь хүмүүсийн үлдээсэн
өвөөс бүтсэн тэтгэлэг, үр хүүхдүүд нь гарч ирж эцэг өвгөдөө төлөөлөн 10, 10 мянган
долларын тэтгэлгийг ээлж дараалан гардуулаад л байна.
Тэгтэл нэг бүсгүй эцгийнхээ тэтгэлгийг барьсаар гарч ирлээ. Тэгээд өгүүлэв:
"Миний аав шинжлэх ухаан болон бизнесийн талбарт маш амжилттай ажиллаж, хичээл
зүтгэлээрээ саятан болсон хүн. Тэгээд насныхаа эцэст бүх өв хөрөнгөө Арлингтон хотын
боловсролын төвд хандивлаж, сурахыг ихэд хүсэж буй боловч сурах нөхцөл бололцоогүй
оюутан залуусыг тэтгэж байгаарай гэж гэрээсэлсэн юм. Тэр үед бид хэд ойлгосонгүй,
яагаад мөнгөө бидэнд үлдээсэнгүй вэ, өөрийнхөө хүүхдүүдийг боддоггүй юм уу? гэхчлэн
шалгаав. Гэтэл аав: “Харин ч энэ бол та нарыг бодсон, та нарын үр ач нарын аз жаргалын
төлөө хийж буй зөв зүйтэй үйлдэл юм аа. Та нарыг бүгдийг аав нь салбартаа тэргүүлэх мэргэжилтэн
болтол тэтгэж өглөө. Алзахгүй. Гэтэл миний энэ их мөнгө хөрөнгийг та хэдүүлхнээ
хадгалаад, эргэн тойронд чинь боловсролгүй, харанхуй улс байвал жаргана гэж үү?
Үр хүүхдээ үзэн ядалт, гэмт хэргийн
үүр болсон хотод амьдраасай гэж та нар хүсээгүй биз дээ?” гэсэн юм. Одоо би аавынхаа
тэтгэлгийг жил бүр бахархалтайгаар гардуулдаг болсон, манай хот хөгжин цэцэглэж
байна" гэж билээ.
Саяхан SmartAsset хэмээх вэбсайтын санал асуулгаар ард иргэд нь хамгийн
сэтгэл хангалуун аж төрдөг гэх жагсаалтад Арлингтон хот АНУ-даа хоёрт оров. Би бол гайхсангүй.
Гэснээс, манай саятан тэрбумтнууд
зөвхөн өөртөө, өөрийнхөө л хүүхдэд хамаг мөнгөө зориулдаг, тэд үр хойчийнхоо ирээдүйг ямархнаар л төсөөлж
явдаг юм бол доо?....”
Д.Мягмарсүрэн
2024/01/28
537
НИЙГЭМ
Байрзүйн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг дадлага, ур чадварыг эзэмшүүллээ
Байр зүйн зургийн ашиглалт нь гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, үүссэн нөхцөл байдлыг зурагт оруулж үр дүнтэй шийдвэр гаргах, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хүн хүч, нөөц хангалтыг тооцож, улмаар үйл ажиллагаанд ашиглаж хэвшсэнээр бүх шатанд нэгдсэн ойлголттой ажиллахад чухал ач холбогдолтой юм.Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.Сургалтаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд цэргийн байр зүйн зургийн ашиглалт, команд штабын сургууль зохион байгуулах, бодлого-төлөвлөлтийн, шийдвэрийн, даргын ажлын болон маршийн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг дадлага, ур чадварыг эзэмшүүлсэн юм.
2024/01/27
800
НИЙГЭМ
Өөдөө тэмүүлэх Go Mongolia
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Welcome to Mongolia"-г түлхүүр үгээ болгож манай улсын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тогтоон хэрэглэх шаардлагатай болсон.✅Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Эделмань олон улсын брэндинг, маркетингийн компани, үндэсний зөвлөх, холбогдох байгууллага, бүтээлч багтай хамтран Монгол Улсын үндэстний брэндийн дизайны олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг судалж, олон улсад танигдах үндэсний брэндийн харагдах байдал, дүрслэлийг боловсруулан, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэстний брэндинг, маркетингийн стратегийг тодорхойлон, маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсрууллаа.✅Энэ хүрээнд 14 сарын туршид нийгмийн бүхий л бүлгийг оролцуулсан судалгааг хийж эдийн засгийн бүтэц болон Тогтвортой хөгжлийн зорилгод Монгол Улсын оруулж буй хувь нэмэр болоод тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улс төрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг оролцуулсан.✅Судалгааны үр дүнд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монгол Улс болоод монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойлсон.✅Монгол Улс дэлхийд Монголд зочлох жилийг тохиолдуулан гаргасан Welcome to Mongolia брэндийг 2022 онд зарлаж, олон улсад Монгол Улсад зочлохыг илтгэж, үр дүн, ач холбогдлоо өгсөн бол харин 2024 оноос Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлахад бэлэн боллоо.✅Залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн уриалах утгыг агуулж байгаа бол олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг түлхүүр үг болох нь судалгааг нотлогдсон.✅Олон улсын сайн туршлагаас үзвэл үндэсний брэнд түлхүүр үг, өнгө төрх нь дунджаар 5-10 жилийн настай байдаг бөгөөд улс орны хөгжлийн бүтэн нэг үеийн өнгө төрхийг илтгэж, тухайн цаг үед амьдарч буй ард иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, үндэсний бахархлыг төрүүлдэг. Иймд Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай “Go Mongolia” брэнд Монгол Улсыг илтгэх болно.
2024/01/26
562
НИЙГЭМ
Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
УОК-ын Шуурхай штабаас өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалж эхэлсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдсэн бөгөөд хөдөө аж ахуйн биржээр 24-ний байдлаар 53.9 тн хонь, ямааны мах, 13.3 тн сарлаг, үхрийн махыг 554.3 сая төгрөгөөр арилжсан байна.
2024/01/26
517
НИЙГЭМ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно
2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ.
2024/01/26
662
НИЙГЭМ
Газ тээвэрлэж явсан машин дэлбэрэх үед хувцас нь шатаад гүйж явсан иргэн холбоо барина уу
2024 оны 1 сарын 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин мөргөлдөж улмаар дэлбэрч гал гарсан. Гал түймэрт өртөж хувцас нь шатсан иргэн Глобал иннова сургуулийн харуулын байр руу гүйж ирэхэд тухайн өдөр харуулаар ажиллаж байсан Ганхуяг түүнд туслан, шатаж байсан хувцсыг нь тайлсан юм байна. Тухайн иргэн шатсан хувцсаа тайлаад эсэн мэнд гүйгээд явсан гэнэ. Шатсан хувцсыг хаях гэтэл кармаанаас нь мөнгө цухуйж байхаар нь эзэнд нь өгье гээд авсан байна.
Өнөөдөр өөрөө харуулын байрандаа ажиллаж байгаа, мөс цэвэрлээд завгүй байгаа учраас энэ мэдээллийг оруулаад өгөөрэй. Ирээд мөнгөө аваарай гэсэн шүү.
Холбогдох утас: 95500005
2024/01/26
1786
НИЙГЭМ
“S’Outlet” дэлгүүрийн агуулахыг буулгаж байна
Өнгөрөгч зун Улаанбаатар хотод тохиолдсон үер усны гамшигт нөлөөлөгч хүчин зүйлээр тодорхойлогдсон зарим барилга объектуудыг буулгах захирамж шийдвэр гараад нэлээн хугацаа өнгөрөөд байгаа билээ. Голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн агуулахыг өнөөдөр буулгаж байна. Дэлгүүрийн үндсэн барилгыг 2-р сард буулгах аж.
2024/01/26
546
НИЙГЭМ
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн “Өглөөний уулзалт”-ыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.-Уулзалтаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын тайлан,-Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, Судалгааны багийн ахлагч Б.Эрдэнэочир “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чанарын судалгаа”-ны товч танилцуулга, үр дүн, зөвлөх үйлчилгээний тоймыг танилцуулж, төлөвлөгөө боловсруулахад ямар асуудлыг анхаарч ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.
2024/01/26
525
