ДЭЛХИЙ
ДЭЛХИЙ
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө.Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордууллаа.Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Соёлын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа.Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.
2024/10/01
165
ДЭЛХИЙ
Балбад хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, усан цахилгаан станцууд эвдэрчээ
Балба улсад сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж, тус улсын усан цахилгаан станц, усжуулалтын байгууламжууд ихээхэн эвдрэл учирч, урьдчилсан байдлаар 4.4 тэрбум рупи буюу 32.6 сая ам.долларын хохирол учраад байна.Тус улсын албаныхны мэдээлснээр үерийн улмаас 625.96 МВт хүчин чадалтай ажиллаж байсан 11 усан цахилгаан станц эвдэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн бол баригдаж байгаа 15 усан цахилгаан станц эвдэрсэн байна. Мөн нийт 1100 МВт-ын хүчин чадлын дамжуулалт зогссон бөгөөд энэ нь тус улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудын нийт хүчин чадлын гуравны нэг нь юм.Орон нутгийн цагаар ням гарагийн орой үер, хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, 111 хүн гэмтэж бэртэн, 42 хүн сураггүй алга болж, 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.Эх сурвалж: https://xinhuanews.cn /ОБЕГ/Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/09/30
162
ДЭЛХИЙ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
2024/09/30
154
ДЭЛХИЙ
'Сайн санааны үйлс' олон улсын өдөрлөг 24 дэх жилдээ зохион байгуулагдав
ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс Улаанбаатар дахь гадаад орны Элчин сайдын яамдтай хамтран жил бүрийн намар зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг уламжлал ёсоор 24 дэх жилдээ энэ 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд болж өнгөрөв. Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын ЭСЯ-д, Тайландын Өргөмжит консулын газраас гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцсон нь өмнөх жилээс даруй хоёр дахин илүү үзүүлэлт байв. Тус арга хэмжээнд оролцсон ГХЯ-ны төлөөлөл, ДТГ-ын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагууд, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд болон ард иргэд идэвхтэй оролцож, улс орнуудын соёл, сурталчилгаа, мэдээлэлтэй танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авалт, үндэсний хоолны амталгаа хийв. Энэ жилийн арга хэмжээнд ЕХ-ны ТРАМ – экспортыг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн тавигдсан байв. Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв энэхүү арга хэмжээг сайшаан санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллажээ.Жил бүрийн энэхүү арга хэмжээний хүрээнд цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж сайн санааны үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж, харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ. Энэ уламжлалын хүрээнд ААН, бизнесүүд бие биеэсээ суралцах, туршлагаа хуваалцах бололцоог нээж өгч байна. Тухайлбал, ЕХ-ны ТРАМ төслийн тусламжтайгаар үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлж буй аж ахуйн нэгжийн туршлагаар үйлдвэрлэлээ кластерийн хэлбэрээр хөгжүүлэх нь үр дүнтэй байгаатай танилцах бололцоо гарчээ. Ийнхүү “Сайн санааны үйлс” арга хэмжээ хүрээгээ тэлсээр байна. “Сайн санааны үйлс” арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон хэлсэн үгэндээ “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрсөн оны 5 дугаар сард тэмдэглэж, өнгөрсөн түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Клубийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж “Сайн санааны үйлс” арга хэмжээ нь олон нийтийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон. Клуб нь өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн 100 гаруй төслөөс 5 төслийг 2023-2024 онд хэрэгжүүлсэн нь ихээхэн ач холбогдол, үр дүнтэй байна” гэж онцлон тэмдэглэв.Тус өдөрлөгт Хүндэт зочноор оролцсон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” нь нийгмийн сайн сайхны төлөө бүхий л түвшинд сайн санааны үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлэхийн хамт энэхүү сайхан санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, зорилгод нийцсэн арга хэмжээ болж эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хичнээн чухал болохыг харуулж байна гэв.
2024/09/24
161
ДЭЛХИЙ
Хойд Америкийн улс орнуудад ой, хээрийн түймэр дэгдээд байна
Өнгөрсөн долоо хоногт Европын 11 улсыг дайран өнгөрсөн “Борис” нэртэй хар салхины улмаас Австри, Унгар, Герман, Итали, Польш, Румын, Словак, Словени, Хорват, Чех, Молдавд сүүлийн 30 жилийн хугацаанд тохиолдоогүй их хэмжээний үер бууж, 27 иргэн амь насаа алдаж, олон зуун иргэн ор сураггүй болжээ.Тухайлбал, Польш улсын нийт 7 муж бүхэлдээ үерт автаж, 20 иргэн амь насаа алдаж, 8000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ 368 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна. Харин Хойд Америкийн Португал, Өмнөд Америкийн Калифорни зэрэг улсуудад ой, хээрийн түймэр гарч олон мянган га.талбай шатсан бол Эквадор, Боливи улсад ган гачиг нүүрлэж байна. Хэт хуурайшилтын улмаас Бразил улс ой, хээрийн түймрийн улмаас асар их хэмжээний кофены тариалангийн талбай шатаж, тус улсын болон дэлхий дахины кофены зах зээлд ч хохирол учруулаад байгаа аж.Португал улсад гэхэд өнөөдрийн байдлаар 122.000 га.талбай шатаж, таван иргэн амь насаа алдсан бөгөөд 100 орчим түймрийн голомтод 5000 гаруй гал сөнөөгч, 320 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.Орчуулсан:.Гэрэлзаяа
2024/09/24
147
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,Хатагтай, ноёд оо,Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна.Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье.“Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна.Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна.Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/09/23
158
ДЭЛХИЙ
Европын орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотуудад “Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ.Үерийн улмаас Польш улсын баруун бүсэд орших Клодзко мужид найман хүн амь насаа алдаж, 1600 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол Чех улсад 10.000 иргэнийг нүүлгэн шилжүүлж байна. Түүнчлэн Польш улсын түүхэн хотод их хэмжээний үерийн улмаас гүүр нурж, Унгар улсын Будапешт хотын Дунай мөрний усны түвшин энэ долоо хоногийн сүүлээр 8.5 метр (27.9 фут) давах төлөвтэй байгаа нь 2013 онд бүртгэгдэж байсан 8.91 метр (29.2 фут)-ээс давахаар байгаа тул бэлтгэл, бэлэн байдлаа чангатгаж эхэлсэн байна.Эх сурвалж:https://www.reuters.com/ /ОБЕГ/Орчуулсан:Б.Гэрэлзаяа
2024/09/16
213
ДЭЛХИЙ
БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирэв
Mонгол Улсын
Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань
Жөн Монгол Улсад айлчлал хийхээр 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс,
БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд
хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан
билээ.Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань
Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.Айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр,
эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний
асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж
бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл,
харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.
2024/09/06
328
ДЭЛХИЙ
'Парламентын боловсрол' хөтөлбөрт хамрагдахаар Япон Улсаас сурагчид зорин ирлээ
Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр (2024.09.05) Япон Улсаас сурагчид зорин ирлээ.Япон Улсын Осака мужийн “Хацүда Тондабаяши” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдлаа.Хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.
2024/09/05
245
ДЭЛХИЙ
Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Монголд албан ёсны айлчлал хийхээр ирлээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас Оманы Султант Улсад хавсран суугаа Элчин сайд Э.Булган, Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Нассер Аль-Бусайди болон албаны бусад хүмүүс угтав.Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Зөвлөлдөх уулзалтын тухай хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
2024/08/26
231
ДЭЛХИЙ
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛИЙН БАРИМТ БИЧИГ ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын оролцогчид бид:Олон улсын хууль болон НҮБ-ын Дүрэм, түүний зорилго, зарчмууд, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг мөрдөхөө нотолж,1995 оны Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний дотор 5 дахь зорилгын хэрэгжилт, бүх салбарт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавжуулахын төлөөх хүчин чармайлтаа эрчимжүүлэхээ тус тус нотолж байна.Бид:Үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд улс төр, иргэний, эдийн засгийн, соёлын амьдрал дахь эмэгтэйчүүдийн бүрэн, тэгш, утга учир бүхий оролцоог хангах болон эмэгтэйчүүд охидын эсрэг бүх төрлийн ялгаварлал, хүчирхийллийг устгах нь жендэрийн тэгш байдал, хүний эрхийн талбар дахь олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх зорилгууд болохыг санаж,Геополитикийн хурцадмал байдал, зөрчлийн таагүй нөлөөнүүд, тухайлбал, хүмүүнлэгийн үр дагаврууд, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд болон хүнсний аюулгүй байдалд үзүүлж буй таагүй үр дагаврыг сэтгэл зовинон тэмдэглэж,Эмэгтэйчүүд, охид нь тэдний хүйс, арьсны өнгө, нас, хэл, үндэс угсаа, соёл, шашин, хөгжлийн бэрхшээл зэргээс, мөн бүтцийн тэгш бус байдал, тэдний нийгэм-соёлын байр сууриас хамааралтай тодорхой саад тотгорын улмаас жендэрийн хувьд бүрэн тэгш байдалд хүрэхэд бэрхшээл тулгарч байгааг хүлээн зөвшөөрч,Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудал бөгөөд эмэгтэйчүүд, охид, түүний дотор хөгжиж буй болон арлын жижиг орнууд дахь эмэгтэйчүүд, охид нь уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол, гамшгийн сөрөг нөлөөнд асар их өртөж, улмаар эдгээрийн үр дагавар нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, өлсгөлөнг эцэс болгох зэрэг асуудалд нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч,Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүх нийтийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөөх үйлсэд эмэгтэйчүүд өөрчлөлтийн маш чухал агент болохыг хүлээн зөвшөөрч,Цахим орчин дахь эмэгтэйчүүд, охидын бүрэн, тэгш, утга учир бүхий оролцоо нь цахим орчны жендэрийн тэгш бус байдлыг арилгах, бүх нийтийг татан оролцуулсан тогтвортой хөгжлийг урагшлуулахад асар их үүрэгтэй болохыг цохон дурдаж,Спорт, урлаг, соёлын нийгэм-соёл, энх тайвны соёл, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандлагын хөгжилд оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэхийн хэрээр тогтвортой хөгжлийг урагшлуулан залуурдагч чухал хүчин зүйл болж байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт спорт, урлаг, соёлын эмэгтэйчүүд, охидын чадавхжуулалт, нийгмийн оролцоог хангахад гүйцэтгэж буй чухал үүргийг цохон тэмдэглэж байна.Бид дараах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ амлаж байна. Үүнд:Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хөгжлийн зорилгууд, түүний дотор Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд эмэгтэйчүүдийг илүүтэй татан оролцуулах замаар дэлхий нийтийн олон талт хамтын ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг ролийг бэхжүүлэх,Олон улсын энх тайван, аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдалд эмэгтэйчүүдийн оруулж буй дорвитой хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхийн сацуу зөрчлийг шийдвэрлэх, энхийг цогцлоох үйлсэд эмэгтэйчүүдийн тэгш бөгөөд бүрэн оролцоог дэмжих,Тогтвортой хөгжлийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван тулгуурыг цогцоор хэрэгжүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлын асуудлыг бүх бодлого, хөтөлбөртөө тусгах,Бүх түвшинд эмэгтэйчүүд, охидын улс төрийн оролцоо, төлөөллийг хангах, түүнчлэн байгаль орчны зэрэг бүх асуудлын удирдлага, шийдвэр гаргах түвшинд тэдэнд тэгш оролцоо, төлөөлөлтэй байх боломжийг олгох,Эмэгтэйчүүд, охидын эдийн засгийн чадавхжуулалтыг сайжруулах, түүний дотор эдийн засгийн нөөц, санхүүгийн үйлчилгээг авч, захиран зарцуулах, зохистой ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, бизнесийн удирдлагын сургалтад хамруулах зэрэг арга замаар чадавхжуулж, тэдний албан бус, цахим эдийн засагт оролцох боломжийг нэмэгдүүлэх, мөн эмэгтэйчүүд, охидын хөдөө аж ахуйн орц, дэмжих үйлчилгээ, газар, ус, ариун цэвэр болон усжуулалтын байгууламж, дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, шинэлэг технологиос хүртэх боломжийг дэмжиж өгөх,Хүний эрхийг бүрэн хүндэтгэхийн хамт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхжуулалт болон өнөө ба ирээдүй үеийн ашиг сонирхлыг харгалзсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,Байгаль, экосистемийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн иж бүрэн, салбар дундын тогтолцоог шинжлэх ухааны шилдэг ололт, баримт нотолгоо, уугуул иргэд болон орон нутгийн хүмүүсийн хуримтлуулсан мэдлэг дээр үндэслэн хөгжүүлэх асуудлыг улс орны онцлог бүхий жендэрийн мэдрэмжтэй, оролцооны аргыг ашиглан хэрэгжүүлэх,Уур амьсгалын өөрчлөлтийн талаас уян хатан хөдөө аж ахуйн бодлого, практик үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг харгалзсан арга барил нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжих, эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрхийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасчид зэрэг хүнсний жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний ядуурлыг бууруулах, өлсгөлөнг эцэс болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутагдлыг арилгахад үр дүнтэй хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлж өгөх зэрэг арга замаар тогтвортой хөдөө аж ахуйн хүнсний тогтолцоог хөгжүүлэх,Бүх талбарт жендэрийн зөрүүг арилгахын тулд хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэхийг зорих, мөн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр ажилладаг бүх түвшний институцуудэд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх,Боловсрол, сургалтын талбар дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах, эмэгтэйчүүд, охидод бүх түвшин, бүх салбарт чанартай боловсрол, сургалт, түүний дотор шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсролыг тэгш хүртээх нөхцөлийг бүрдүүлэх,Жендэрийн цахим хэрэглээний ялгаа, ялангуяа хөдөө, хотын эмэгтэйчүүд, охид, залуу ба ахмад настай эмэгтэйчүүдийн дундах цахим хэрэглээний ялгааг арилгах, инновац болон бизнес эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх, түүний дотор хөгжиж буй орнууд дахь эмэгтэй удирдлага, эмэгтэй эзэнтэй цахим старт-ап, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдний цахим технологи ашиглан зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг дэмжих,Спорт, урлаг, соёлын салбаруудын эмэгтэйчүүд, охидын чадавхжуулалтад оруулж байгаа улам бүр өсөн нэмэгдэж буй хувь нэмэрт үндэслэсэн, тэдэнд тэгш боломж олгоход чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,Жендэрийн тэгш байдлыг бүрэн хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах, улмаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд НҮБ-ын систем болон бүс нутаг, олон улсын бусад байгууллагын хурал чуулган, санаачилгын хүрээний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, чингэхдээ нөөц бололцоо, мэдлэг, туршлага, технологи, санхүүгийн нөөцөө эл үйлсэд зарцуулдаг Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн үүсгэл санаачилга, хувийн хэвшил, судлаачид зэрэг бүх талын төлөөлөлтэй хамтран ажиллах зэрэг болно.Бид дараах асуудлыг дэмжихээ нотолж байна:НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээний санаачилгууд болон 2024 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо дэлхийн удирдагчид хуран чуулж, өнөөгийн болон ирээдүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон улсын зөвшилцлийг баталгаажуулах “Ирээдүйн суудлаарх дээд түвшний уулзалт”-ыг дэмжихээ нотолж байна.
2024/08/26
232
ДЭЛХИЙ
Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцоно.Энэ айлчлал нь хоёр улс 2012 оны 01 дүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
2024/07/09
356
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв.Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв.Цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов.Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв.Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-тэй хамтран ажиллахыг уриаллаа.Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
2024/07/05
258
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Астана хотноо уулзлаа.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.
2024/07/04
236
ДЭЛХИЙ
Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа.Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ.Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.Одоогоор манай улсын 10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна.Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо.Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.“Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна.Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.“Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм. Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа.Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байна.Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ.2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.
2024/06/27
311