mmnews.mn | 2024-11-21

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ.Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ.Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо.Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.  
2024/06/26
323
ДЭЛХИЙ
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар, Пусан хотууд нь 2016 онд Найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Тухайлбал, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь өнгөрсөн оны долоодугаар сард Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад баяртай байна. Цаашид Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд далайн гаралтай хүнсний салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд Пусан хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
2024/06/21
409
ДЭЛХИЙ
АНУ-ын Нью Мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалаа
АНУ-ын ой, хээрийн түймрийн улирлын эхэлж, лхагва гарагаас барууны орнуудад эрчимтэй үргэлжлэн, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна.Тус  мужид лхагва гарагийн өглөө гарсан гал түймэр 23.400 гаруй акр талбайд тархаж, хоёр хүн амь үрэгдэж, 1400 гаруй байшин болон бусад барилга байгууламж шатаж, 8,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Калифорни мужийн гал сөнөөгчид муж улсын хоёр захад шатаж байгаа таван томоохон түймрийн голомтод ажиллаж байгаа юм.Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/ Эх сурвалж: https://abcnews.go.com/US/6-major-blazes-burning-early-start-california-wildfire/story?id=111211040 
2024/06/20
272
ДЭЛХИЙ
Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ
Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд  “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ. 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.Европын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ. Он гарсаар эрс тэс халууны уур амьсгалын улмаас Ази тив дээд хэмжээндээ тулж халж, ургац алдагдаж, сургуулиуд хаагдаж, хүмүүсийн амь нас эрсдсэн байна. Тухайлбал, Шинэ Дели, Бамако, Мехико хотууд дээд түвшинд хүрч халсан бол АНУ-д гэхэд хүчтэй шуурганы улмаас эргэн тойрон сүйдэж, олон хүн амь насаа алджээ. Мөн Арабын хойг, Зүүн Африк, Бразилд хүчтэй борооны улмаас үер усны гамшиг тохиолдож,  далайн температур урьд өмнө байгаагүйгээр халсны улмаас эрдэмтдийн тооцоолж байгаагүй хэмжээний гамшиг тохиосон байна.Эх сурвалж: https://wmo.int/publication-series/wmo-global-annual-decadal-climate-update-2024-2028 
2024/06/17
262
ДЭЛХИЙ
Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад айлчилна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ГРИГОРЬЕВИЧ ЛУКАШЕНКО МОНГОЛ УЛСАД 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 01-04-НИЙ ӨДРҮҮДЭД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ.Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар  ярилцана.Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
2024/06/01
542
ДЭЛХИЙ
Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний  өдрийг  Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсон.  Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын зургаа нь эмэгтэй алба хаагч байгаа юм.
2024/05/29
441
ДЭЛХИЙ
Зүүн өмнөд Азийн зарим орнуудад үер бууж, хөрсний гулсалт үүссэний улмаас хүмүүс амь үрэгджээ
Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг хүчтэй аадар бороо дайран өнгөрч, үер буусны улмаас 16 хүн нас барсан бол Папуа Шинэ Гвинейд их хэмжээний аадар бороо орж,  хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн дарагджээ. Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн “Ремал” хүчтэй хар салхины хурд 110 км/цаг байсан бөгөөд аадар бороо орж, далайн түрлэгийн улмаас нам дор газар үерт автан, сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хүчтэй хар салхины урсгал ойролцоогоор 8.4 сая оршин суугчидтай, түүний дотор 3.6 сая хүүхэд амьдардаг суурин газрыг дайран өнгөрсөн аж.Харин орон нутгийн цагаар тавдугаар сарын 26-нд  Папуа Шинэ Гвинейд болсон үерийн улмаас үүссэн хөрсний гулгалтад дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.  Тус улсын Батлан хамгаалахын сайд Билли Жозеф  "Энга мужийн Майп-Мультитака орчмын алслагдсан зургаан тосгонд 4000 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь унтаж байх үеэр хөрсний гулгалт үүссэн. Мөн 150 гаруй байшин хоёр давхар орчим барилгын дайтай өндөр нурангид дарагдсан байна" хэмээн мэдээллээ.Эх сурвалж:Reuters.com Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/ 
2024/05/28
1486
ДЭЛХИЙ
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон.Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хүлээлгэн өглөө.Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.
2024/05/20
423
ДЭЛХИЙ
Эрэн хайх ажиллагаа явагдаж байна
МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непал улсын Катманду хотод алхалтын багтай очсон бөгөөд Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн. 5-р сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м ДТД орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м ДТД орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-ын дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж, 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна.Эх сурвалж: taiz.mn
2024/05/15
832
ДЭЛХИЙ
ХЭҮК-ын төлөөлөл Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны чуулга уулзалтад оролцлоо
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /GANHRI/-ны жил тутмын чуулга уулзалт 2024 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Женев хотноо боллоо.Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцлоо.2024 оны ээлжит Чуулга хурлын хүрээнд тус холбооны Ерөнхий ассамблей хуралдаж, дотоод удирдлага зохион байгуулалт, Товчооны шийдвэр, жилийн тайлан, төлөвлөлт, тухайлсан сэдвээр байгуулсан Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж, баталгаажуулсан юм.Улмаар “Бизнес ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдлага зарчмуудыг хэрэгжүүлэх асуудал, бизнесийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж буй асуудал, тэдгээрээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэв.Дашрамд дурдахад, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо нь хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж бэхжүүлэх, тэдний дуу хоолой болох зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө 120 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.
2024/05/10
451
ДЭЛХИЙ
Кени улсад үер болж, олон хүн амь эрсэджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика  /2024.04.29/ мэдэгдлээ. Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ. Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна. Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын  хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдээллээ. Эх сурвалж  https://CNN.COMОрчуулсан М.Алтанцэцэг  /ОБЕГ/Эх сурвалж  https://CNN.COMОрчуулсан М.Алтанцэцэг
2024/05/01
362
ДЭЛХИЙ
Густав Климтийн алдагдсан зураг 32 сая доллараар зарагджээ
Австрийн модернист зураач Густав Климтийн 1925 онд алдагдан сураггүй болсонд тооцогдож байсан “Фраулейн Лизерийн хөрөг”   бүтээл өчигдөр Австрийн Вена хотод 32 сая доллараар худалдаалагдсан байна. Энэхүү бүтээлийн үнийг 28 сая еврогоос эхэлж дуудахад  Хонконгийн нэрээ нууцалсан нэгэн оршин суугч 30 сая еврогоор буюу 32 сая ам.доллараар худалдан авчээ.Климт уг бүтээлийг нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1917 онд Венийн нэгэн жүүд гэр бүлийн захиалгаар зурж эхлэн арай дуусгаж амжаагүй байсан аж. Түүнийг 1918 онд таалал төгссөний дараа өв залгамжлагчид нь уг уран зургийг захиалсан эзэн болох Лизерийн гэр бүлд хүлээлгэн өгсөн байна. Харин 1925 онд уг зураг үзэсгэлэнд тавигдсаны дараа сураггүй алга болсон бөгөөд саяхнаас дуудлага худалдаанд орох гэж буй сураг ажиг гарч байснаа ийнхүү 32 саяар зарагдсан аж. С.Хүслэн
2024/04/25
525
ДЭЛХИЙ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд үг хэлэв
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы үеэр “Ази, Номхон далайн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд болсон ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжил нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулах дэлхийн хөгжлийн замын зураглал болж, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, хөгжиж буй улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэж хэлэв. Цахим холболт, өөрчлөлт нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бизнес, аж үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, ард иргэдэд шинэлэг үнэт зүйл, үйлчилгээгээр хангахын зэрэгцээ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг урагшлуулж, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээж өгч байна. Гэсэн хэдий ч цахим холболт, өөрчлөлтийг урагшлуулахын тулд засгийн газар, хувийн хэвшил болон бусад оролцогч талууд, ялангуяа тус бүс нутгийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улс зэрэг хөрөнгө, нөөцийн бэрхшээлтэй тулгарч буй улсын хувьд олон талт бүс нутгийн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв.Түүнчлэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын АНДЭЗНК, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар, Азийн технологийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд цахим инновац” сэдэвт тусгай арга хэмжээнд оролцож, үг хэлэв.Тусгай арга хэмжээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Ацуко Окуда, Далайд гарцгүй хөгжиж буй улсын олон улсын судалгааны төвийн захирал Д.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, НҮБ-ын АНДЭЗНК-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн хэлтсийн дарга Тэ Хён Ким, Казахстан Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын захирал Нуржан Рагмент, Азийн технологийн их сургуулийн Хиймэл оюун ухааны төвийн захирал доктор Монгкол Экпаньяпонг нар үг хэлж, мэдээллийн технологийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд, инновацын төв, тогтвортой хөгжлийн ухаалаг инновацын шийдлүүд сэдвээр танилцуулга хийж, илтгэл тавилаа.
2024/04/23
369
ДЭЛХИЙ
Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд Монгол Улсыг онцлов
"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан.Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхийн боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвөлгөө"-г онцлов.Сургалтыг дахин сэргээх, хурдасгах асуудлыг шийдвэрлэхийн тулд харьцангуй цөөн тооны улс орнууд бүрэн нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн бол олонх нь тахлын өмнөх шиг үргэлжилсэн гэж тайланд дурджээ. Тухайлбал, судлагдсан 60 орны гуравны нэг орчим нь л зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна.Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий даяар нийт 1,6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа явж чадаагүй.Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлд хэрэгжүүлж буй сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө, боловсролын цахим шилжилт, үнэлгээний тогтолцоо, мөн үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн талаар танилцууллаа.
2024/04/22
432