mmnews.mn | 2024-11-21
Иран улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, экспорт, импортоо нэмэгдүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад болон Шанхай хотод албан томилолтоор ажиллалаа.
Албан томилолтын үр дүнд, Хэбэй, Шандун мужуудын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.




Мөн агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, иргэний нисэхийн чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг асуудлаар мужийн удирдлагуудтай санал солилцов.
Түүнчлэн Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, манай хоёр улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.
Ингэснээр хоёр улс аль аль нь экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.








Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ