mmnews.mn | 2024-11-21
Жүжигчин агсан Я.Оюунцэцэгийн түүхэн гэрэл зураг
Нэгэн иргэн түүхэн сонирхолтой зураг олжээ. 1983 он. Долоодугаар сарын 7. Москва хотын Кремлийн Улаан Талбай.

Японд атомын бөмбөг хаясан улсыг дэлхий даяараа эсэргүүцэж байсан тэр дотроо Америк охин Саманта Смитийн тухай энх тайвны дуу хүртэл байсныг санаж байгаа биз дээ. Тэгвэл Монгол улсаас Я.Оюунцэцэг /"Говийн зэрэглээ" киноны Номингийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн жүжигчин агсан/ гэж сурагч охин бас энх тайвныг дэмжиж Зөвлөлтийн удирдагч нарт хандан "Та бүхэн АНУ-тай дайн хийх гэж байна уу?" гэсэн асуулттай захидал илгээж байжээ. Хүйтэн дайны энэ үед 1983 онд ЗХУ-ын удирдагчид энх тайвны зүтгэлтэн өөр өөр тивийн хоёр охиныг улс орондоо урьж "Бид дайтах гээгүй, бид энх тайвныг хамгаалан эрхэмлэж байна" гэсэн албан ёсны хариу өгчээ. Монгол охин Я. Оюунцэцэг, Америк охин Саманта Смит нар Улаан Талбайд. 07.07.1983 Энэ гэрэл зураг одоо Улаан талбайн ойролцоо кафед байдаг гэнэ.
Тухайн үед баруун зүүн пост орнуудын хэвлэл мэдээллийнхэн уг үйл явдлыг онцлон дэлхий даяар цацаж байсан аж.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ