mmnews.mn | 2024-12-12
Ажлын процесс: Шанхай хотын '15 минутын хот' концепцийн хэрэгжилттэй танилцлаа

Нийгмийн бүхий л үйлчилгээг иргэндээ 20 минут алхах зайд ойртуулах чиглэлд цаашдын хот төлөвлөлтөө чиглүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон бусад сайдуудын хамт Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочилсон билээ.

 Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг  уг үзэсгэлэнд  дэлгэн харуулсан байна.

Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг бөгөөд 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ. Харин сүүлийн 10 жилд тус хот хөгжлийн бодлогодоо "15 минутын хот" хэмээх шинэ үзэл санааг тусгаж, амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. 





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ