mmnews.mn | 2025-07-01
Ямар ч хариу нэхэхгүйгээр чамайг хайрладаг хүн бол ЭЭЖ
Хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд нэмэр болохуйц өгөөжтэй үзэл бодлууд олон нийтийн сүлжээнд тааралдах үед тэдгээрийг аль болох олон хүний хүртээл болгочих юмсан гэх чин хүсэл төрдөг учраас сайтдаа нийтэлж байгаа болно.
Чамд хамгийн хайртай хүн бол чиний найз залуу/найз охин биш, авгай нөхөр чинь ч биш, ЭЭЖ чинь.
Ямар ч хариу нэхэхгүйгээр чиний амьдралд, эрүүл мэндэд, чиний ирээдүйд байнга санаа зовж сэтгэлийн эрүүл мэндээ үргэлж золиосолж явдаг ганц хүн.
Аав, ээж хоёр орой адилхан ядарч орж ирээд ээж л хоол хийнэ.

Санаж яваарай: 1. Ээжийн хийсэн хоолыг хэзээ ч голж болохгүй. 2. Ядруу буурай ээжээсээ хэзээ ч ичиж болохгүй. Ээж байгаагүй бол чи байхгүй. Тиймээс найзтайгаа, машинтайгаа авахуулсан зураг биш, ээжтэйгээ авахуулсан зурагаа бахархалтайгаар постолж байгаарай. 3. Ээжтэй хэзээ ч хэрэлдэж болохгүй. Чиний төлөөх хайр нь дийлээд, чамайг болохгүй болохоор чинь л санаа зовсондоо заримдаа арай олон давтаж хэлэх тохиолдол байнаа байна. Энэ бол үр төлөө хайрлах, харамлах эх хүний инстинкт. Тиймээс үглэлээ гэж цааргалах хэрэггүй. Чи өөрөө аятайхан байдаг бол үглэхгүй шдээ. Чи бод доо. Чамаас юу ч асуухгүй, чамайг ерөөсөө хайхрахгүй бол аймаар биздээ? Ээж нар айлын тавагнаас чихэр авчихаад өөрөө идэлгүй кармаалаад харьдаг. Чамайг өрөнд орвол цалингийн зээл, тэтгэврийн зээл аваад, байгаа ганц алтан бөгжөө юманд бодолгүй шууд зарна, чамайг шоронд орвол хамгийн түрүүнд уйлаад очно. Найзууд бол ихэнх нь байхгүй болно. Ээж чинь чиний цалинг асуухгүй, чиний ажлыг ч асуухгүй. Ээж нар юу асуудаг вэ? - Хоолоо идсэн үү? - Хичээлээ хийсэн үү? - Битгий оройтоорой. - Хүүхдүүд ярьсангүй, завгүй л яваа байлгүй. - Царай зүс чинь яачихаа вэ? Юу болоов?
Ээж юм асуувал үнэнээ хэлсэн нь дээр, угаасаа зөн совингоороо мэдчихээд зүгээр лавлаж байгаа нь тэр.
Эх сурвалж: https://twitter.com/Ichinkhorloo3




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ