Өнгөрөгч оны 11-р
сард АНУ-д явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп
уламжлал ёсоор өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр хоёр дахь
бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүлж байна.
Тэрбээр тангараг
өргөх ёслолынхоо үеэр бараг 30-аад минут үг хэлэхдээ америк мөрөөдлийг дахин
сэргээж, засаг захиргааны системд нүүрлэсэн хямрал, эмх замбараагүй байдлыг
засаж залруулахаа амласан билээ.
Түүний хэлсэн
үгэнд нэлээн хэдэн чухал өнцгүүд хөндөгдсөн бөгөөд хууль бус цагаачлалтай хатуу
тэмцэхээ зарлан, одоогоор Хятадын мэдэлд оршиж байгаа Панамын сувгийг эргүүлж
авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Мексикийн буланг Америкийн булан болгох
тухай өгүүлж, тэр ч байтугай Ангараг
гараг дээр мөрөө гаргана хэмээн амласан нь түүний гол дэмжигч Элон Маскт
ихээхэн таалагдсан нь илт байлаа.
Бас нэгэн хатуу
байр суурь нь хүйсийн асуудлаарх мэдэгдэл байв. Тэрбээр “АНУ-ын засаг
захиргааны албан ёсны бодлогын дагуу эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон хүйс байх
болно” хэмээн зарласан юм.
С.Хүслэн