mmnews.mn | 2025-02-25
АНУ хамгийн их зардалтай яам, агентлагуудыг шалгаж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп хүнд суртлыг хумих, үр ашиггүй зардлыг танах зорилго бүхий асар өргөн хүрээтэй хяналт, шалгалтыг улс орон даяар хийж байна. Тэрбээр Илон Маскаар удирдуулсан шинжээчдийн багийг Пентагон (Батлан хамгаалахын яам), Боловсролын яам, Сангийн яам, Хэрэглэгчийн санхүүгийн хамгаалах товчоо зэрэг хамгийн том төсөвтэй яам, агентлаг руу илгээжээ.
Тус улсын шинэ засаг захиргаа нь байгуулагдсан эхний гурван долоо хоногтоо л холбооны 17 агентлагт хяналт, шалгалт оруулаад байна. Энэ үеэр Холбооны шүүгч "татан буугдсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ажилтнуудыг захиргааны чөлөөнд гаргах, гадаад дахь ажилчдыг эх оронд нь авчрахыг даалгасан" захирамж гаргав. Мөн Илон Маскаар удирдуулсан багийг Төрийн сангийн төлбөрийн болон мэдээллийн системд нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлах яаралтай тушаал гаргажээ. Гэвч энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Дональд Трамп, тэрбумтан Илон Маск нарын алинд ч нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэд хяналт шалгалтуудаа үргэлжлүүлэн хийсээр байна. Улмаар энэ удаагийн төсөв хэмнэх өргөн хүрээт үйл ажиллагаа нь тэрбум биш их наяд доллар хэмнэнэ гэж мэдэгдлээ. Тэд шаардлагагүй боловсон хүчнийг төрөөс цэвэрлэх, төсвийн үр ашиггүй зардлыг танах хөтөлбөрөө ямар ч саад тотгор тулгарсан хэрэгжүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: www.nytimes.com



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ