mmnews.mn | 2025-11-25
Хүүхэд олоход тусалдаг Парисын дом
Парис дахь Пере Лашез оршуулгын газарт Виктор Нуарын булш байдаг бөгөөд одоо бараг шашны зан үйл хийдэг газар болжээ. Энд эмэгтэйчүүд зүгээр нэг цэцэг өргөхөөр ирдэггүй.
 Нуар бол 1870 онд дуэль тулаанд амиа алдсан энгийн нэгэн сэтгүүлч залуу юм. Гэвч түүнийг алдаршуулсан зүйл нь булшных нь чулуун баримал болжээ. 
Барималч түүнийг бүрэн хэмжээгээр дүрслэхдээ эмзэг эрхтнийг нь мэдэгдэхүйцээр нарийн урлажээ. Энэ нь булшийг "шүтэх сахиус" болгосон юм. 
Хэрэв хүүхэд гаргадаггүй эмэгтэй баримлын цавины хэсгийг өөрийн биеэрээ үрж, хүрэл уруулыг үнсэж, малгайд нь цэцэг үлдээвэл хайр дурлалд илүү азтай байж, хурдан жирэмсэн болно гэж итгэдэг ажээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ