Б.Мөнхцэлмэг Афганистанд видео бичлэг хийх зөвшөөрөл авч чаджээ
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд чамгүй нэр нөлөө бүхий Б.Мөнхцэлмэг хэд хоногийн өмнө Афганистанд хүрэлцэн очиж, тус улсын хууль дүрмийн дагуу бичлэг хийх эрхийг албан ёсоор хүссэн тухайгаа өөрийн соошл хуудсанд нийтэлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тэрхүү зөвшөөрлөө авсан тухай пост оруулсан байна.
Тэрбээр: "Талибанчууд газар нутгаар нь зорчингоо видео бичлэг хийх эрхийг Монгол Улсын иргэн надад зөвшөөрлөө. Миний хувьд шашин соёлд нь хүндэтгэлтэй хандаж үндэсний хувцсыг нь өмсөв. Хэдийгээр Афганистан хөгжил буурай, эдийн засаг сайнгүй ч гадны ямар ч улсад дээрэлхүүлдэггүй шууд өөдөөс нь дайтдаг, ард түмэн нь нэгдмэл үзэлтэй, нуугдмал хуультай хачирхалтай ард түмэн. Хамгийн сүүлд жилийн өмнө Иран улстай цэнгэг усны зөрчилдөөн үүсч хоорондоо гал нээлцээд амжсан.
Бээжингээс Афганы виз авахад маш том тус хүргэсэн жиргээний @AminaMongolia эгчдээ баярлалаа" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ