Өмнөговь аймгийн ЗТДГ-аас Түмэн тэмээний баярын хүрээнд Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгчийг урьжээ. Улмаар Испани улсаас тус холбооны төлөөлөгч Рубэн баярт оролцож, сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцлаа.
Тэрээр анх удаа Монгол улсад тэмээний баярт оролцож байгаа бөгөөд Монголын соёл, тэмээний соёл бүх зүйл сонин содон туршлага болж байгааг онцоллоо.
Мөн тэрээр “ Тэмээ малыг амьтан гэж харахаас илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү. Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс байгаа. Гэвч бодит байдал дээр өөр. Үнэхээр гайхалтай байна” гэлээ.
Түмэн тэмээний
баярыг үзэж сонирхсон жуулчдын нэг Австрали улсаас ирсэн Пэдди МакХьюгийн гэр
бүл. Тэд Австрали улсдаа тэмээн аж ахуйг 50 жилийн турш хөгжүүлж, эрхэлж байгаа
бөгөөд улсдаа анх удаа тэмээн уралдааныг гэр бүлээрээ санаачлан зохион байгуулсан
нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн байна. Монголд тэмээн соёлыг
мэдэж, судлахаас гадна тэмээн аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн
иржээ. Тэдний хувьд Монголын тэмээн баяр амьдралдаа үзэж байсан хамгийн
гайхалтай баяр байна гэж онцоллоо.
Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн
клуб