mmnews.mn | 2024-11-21
“ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцох бүрэлдэхүүний жигдрэлтийг хангав

ХБНАБУ /Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс/-ын BPOTC /Birindra peace operations training center/ Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд явагдах “ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний салааны бие бүрэлдэхүүний жигдрэлтийн сургалтыг Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар удирдан 2024 оны 2 дугаар сарын 13-15-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

   Жигдрэлтийн сургалтаар салааны бие бүрэлдэхүүн НҮБ-ын эрх зүйн баримт бичиг болон тус сургуулийн зохиомол улсын улс төр, эдийн засаг, цагийн байдлын талаар танилцуулга 10 цагийн онолын хичээл болон тус олон улсын салаадын хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд боловсруулагдах үндсэн 6 сэдвийн хүрээнд 10 цагийн дадлагын хичээлд хамрагдан хүн нэг бүр, тасаг, салааны жигдрэлтийг хангав. 

“ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь оролцогчдын гар нийлэмжтэй ажиллагаа болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 4-ний өдөр явагдах юм.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ