Алексей Навальный хорих ангид таалал төгсчээ
Оросын сөрөг хүчний алдартай улстөрч Алексей Навальный Ямало-Ненецкийн автономит тойргийн 3-р хорих ангид нас баржээ. Энэ тухай Холбооны хорих газрын орон нутгийн хэлтэс мэдээлсэн байна.
“Засан хүмүүжүүлэх 3 дугаар колонид хоригдож байсан ялтан Навальный А.А. хэсэг хугацаанд алхсаны дараа бие нь тавгүйрхэж, бараг тэр даруй ухаан алдсан. Шаардлагатай бүх сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй, түүнийг нас барсан болохыг яаралтай түргэн тусламжийн эмч нар баталсан. Үхлийн шалтгааныг тогтоож байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.
RT-ийн эх сурвалжийн мэдээлснээр, Навальныйгийн үхлийн шалтгаан нь цусны бүлэгнэл муудан саатсан явдал аж. Алексей Навальный 47 настай байсан билээ.
Д.Бат
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
2024/11/15
2024/11/13
2024/11/03