mmnews.mn | 2024-11-21
ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эргээс тасарсан мөсөнд боогдсон 75 хүнийг аварчээ

ОХУ-ын хамгийн том арал болох Сахалин нь Оросын зүүн эрэгт, Японы хойд хэсэгт оршдог 1000 км (621 миль) газар нутаг юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт  километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.


Жуулчид цөөн аялдаг хэдий ч тус бүс нутгийн энэ хэсэгт хүмүүс мөсөнд гацах нь элбэг тохиолддог аж.  Сүүлийн жилүүдэд тус аралд жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь далайн эрэг дээрх газрын тос, байгалийн хийн ордуудыг ашиглахтай холбоотой гэнэ.
Тухайлбал, 2020 онд Сахалин дахь Мордвиновын булангийн ойролцоох эргээс тасарсан мөсөнд боогдсон байсан 536 загасчныг аварсан талаар Оросын төрийн мэдээллийн РИА Новости мэдээлжээ.

Эх сурвалж: Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/02/17/europe/russia-far-east-sakhalin-ice-floe-rescue-intl-hnk/index.html  

Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ