Насан туршдаа буяны үйл бүтээсэн эмэгтэй өөд боллоо
Будааны ороомог буюу кимбаб хийн зарж олсон бүх мөнгөө бусдын сайн сайхны төлөө хандивладаг байсан Өмнөд Солонгосын иргэн Пак Чүн Жа 95 насандаа өөд болжээ. Тэрбээр арваад настай байхдаа ар гэрийн амьдрал хүнд, мөнгөгүйн улмаас сургуулиасаа гарсан байна. Ингээд насан туршдаа хар бор ажил хийж ирсэн Пак 2008 оноос эхлэн гудамжинд кимбаб зарж, олсон мөнгөө “Green Umbrella” буяны байгууллагад хандивладаг байсан бөгөөд нийт хандивынх нь хэмжээ 300 сая вон болсон байна.
Тэрбээр энэ мөнгөө санхүүгийн бэрхшээлээс болж сургуульд сурч чадахгүй байгаа хүүхэд залууст зориулахыг эрхэмлэн захидаг байжээ.
Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 11 хүнийг гэртээ байлган хооллож ундлан, асарч хамгаалж ирсэн байна. Түүний энэ сайн үйлсийг үнэлж 2021 онд “LG Humane Award” шагнал хүртээж байв. Шагнал гардах үеэрээ тэрбээр туулж ирсэн бэрх амьдралынхаа талаар өгүүлж, хүмүүсийг бие биедээ тус дэмтэй амьдрахыг уриалан “Өөрт байгаагаа бусадтай хуваалцахаас өөр сайхан зүйл байхгүй" гэж нулимс дуслуулан ярьж байжээ.
Пак гуай өөд болохдоо, түрээсийн байрны барьцааны мөнгө болох сүүлчийн 50 сая воноо мөн бусдад хандивлаж буйгаа гэрээсэлсэн байна.
Эх сурвалж: шашин ба шинжлэх ухаан групп
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-03-17 07:23:44
103.212.116.25
Аз жаргалтайгаар тэнгэрт дэвшжээ,манай хэд хулгайлсан эд хөрөнгөндөө,хийсэн үйлэнлээ санаа зовоод олигтойхон ч үхэж чадахгүй дээ,тэнгэр бол тэднийг хүлээж авахгүй
Z
2024-03-16 19:23:27
202.179.21.213
heleh ,baharhah bagadam ugiin saihand ter hund zoriulagdahaar bna.
Оюунчимэг
2024-03-16 18:46:05
202.21.107.118
Үнэхээр гайхалтай, бүх хүн энэ хүн шиг байвал хүн төрөлхтөн сайн сайхан байх болноо.Энэ хүн диваажинд төрнөө.
зочин
2024-03-16 17:55:51
139.5.216.9
Бурхан гэдэг л энэ байхдаа.
Батдорж
2024-03-16 14:44:40
66.181.191.33
Ийм хүмүүс хүнийхээ хувьд үнэхээр агуу том.Тэд дараа төрөлдөө шууд бурхан болох юмуу асар баян тансаг орчинд ( тэрбумтны гэрт) хүүхэд болон төрж агуу хайран дунд насаараа умбасан нэгэн болох байх
Davaajav
2024-03-16 12:06:08
66.181.160.77
Saihan setgeliin uzuurt suu gej Buantai hunii suns ni amar amgalangiin orond zalrah boltugai.
Зочин
2024-03-16 11:03:12
66.181.176.239
Сахйан сэтгэлт хүн гэж хэлэхээс өөр үг алга даа бурхан минь.
Төстэй мэдээ
2024/11/15
2024/11/13
2024/11/03