Еврей өвөө нь ач хүүдээ сургасан баяжих аргууд
70 настай Еврей өвөө ач хүүдээ заасан баяжих 7 арга: бас бодууштай.
1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй бол үхэх үедээ харамсана. Хийхдээ харин 70% хүртэл хийхэд хангалттай бөгөөд хийх зүйлийнхээ талаар ч гэсэн 70% мэдэж байхад болно.
2. Байнга хөдөлмөрлөж мөнгийг олж байх ёстой. Ингэснээр хүн идэвхтэй, урам зоригтой байна. Үүнийг илүүрийг хэрэглэх тусам өнгө ордогтой утга нэг гэж тайлбарласан. Хүн хэрэв хөдөлмөрлөхөө зогсоовол зэврэнэ. Толгойгоо ажиллуулж чадвал шаврыг ч мөнгө болгох боломж байдаг.
3. Нийтлэг зүйлээс татгалзаж, илүү өөр зүйлийг зоригтойгоор сэтгэх хэрэгтэй. Шинэ зүйлийг эхлээд хэн ч тоохгүй, яваандаа тэр зүйл нийтлэг болж хувирдаг.
4. Ямар нэгэн зүйлд амжилт гаргая гэвэл бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Ажлыг бүү хойш тавь, учир нь маргааш олон учраас бүтэлгүйтдэг. Энэ үед хамт байсан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн тэднийг анхаараад зогсохгүй гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулж асрах хэрэгтэй.
5. Чухал уулзалтын үед 30 минутын өмнө ирж, орчин тойрноо өөртөө дасгаж өөрийн болгох хэрэгтэй, ингэж байж уулзалт амжилттай болно.
6. Бичиг үсэг тайлагдсан л бол тэмдэглэл хөтлөж байх хэрэгтэй. Тэмдэглэл хийх нь олон талын ач холбогдолтой ч хамгийн гол нь тэмдэглэл хийх үед тухайн зүйлийг дүгнэж байдаг.
7. Алхаж болох газар алхаж байх хэрэгтэй. Заавал машин тэрэг унах шаардлагагүй. Учир нь алхаж байх үед хүн төвлөрч, шинэ зүйлийг сэтгэх дүгнэх боломжтой байдаг гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ