Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэн болон Бээжингийн Их Сургуулийн Археологи, музей судлалын сургуультай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч, доктор (Sc.D), профессор Б.Гүнчинсүрэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Тао Дэнь болон Бээжингийн их сургуулийн Археологи, музей судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Шен Рюйвэн нар энэ сарын 08-нд Бээжин хотноо “Тал хээрийн нутаг палеолитын үед” эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү эрдэм шинжилгээний төслийг анх удаа хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой юм.