mmnews.mn | 2024-11-23
Жо Байдены Трампаас ялгагдах онцлог хандлага
Трампаас ялгагдах Байдений онцлог талуудын нэг нь ердөө л ийм энгийн. 

Тэрээр конгресст хэлсэн үгэндээ:

Миний өмнөх ерөнхийлөгч улс төр хийж, "Манай улсын цусыг хордуулж байна” гэж цагаачдыг буруутгасаар ирсэн. Өмнөх ерөнхийлөгчөөс ялгаатай нь би албан тушаалд очсон эхний өдрөө цагаачлалын тогтолцоогоо засах, Америк мөрөөдөлд хүрэх зам болон бусад олон зүйлийг хийх цогц төлөвлөгөөг танилцуулсан. Учир нь би Америкчууд хэн бэ гэдгийг мэднэ. 

Бид бол дэлхий дээр хуучин, шинийг урласан сэтгэлгээтэй цорын ганц үндэстэн юм. Америк хүн бүр л хаа нэгтэйгээс ирсэн.  Энэ газар нутаг бол олон мянган жилийн турш байсан уугуул америкчуудын өлгий нутаг. Энэ газар нутаг бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн гэр. 

Зарим нь эрх чөлөөг эрэлхийлж, зарим нь өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж Америкийг зорьж ирсэн. Яг л Ирланд дахь өвөг дээдсийн минь гэр бүл шиг. Зарим нь хавчлага, дарангуйллаас ч зугтаж ирдэг. Зарим нь эндээс өөр хаана ч боломжгүй мөрөөдлийнхөө хойноос тэмүүлж ирцгээсэн. Энэ бол бид бүгдээрээ хаа нэгтээгээс ирж итгэл үнэмшил, мөрөөдлөө биелүүлэхийг зорьдог эрх чөлөөт орон. Энэ чинь л Америкийн утга учир юм....
Via X



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ