mmnews.mn | 2024-11-23
О.Энх-Эрдэнэ: Эх хэлээ дэлхийд сонсгохыг хүсэж англиар яриагүй

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцож, эхний шатандаа тэнцсэн билээ. Тэрбээр "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхашруулж, шүүгч Хэйди Блумын багт багтсан юм. 
Тус шоуны зарим шүүгчид түүнийг ам барьж байгаа эсэхэд хүртэл эргэлзэхээр гайхалтай дуулсан тэрбээр: " -Би англи хэл мэднэ ээ. Өөрийгөө ойлгуулж, чөлөөтэй харилцах хэмжээний мэдлэг бий. Гэхдээ Монгол Улсыг мэддэг ч эх хэлийг нь сонсож үзээгүй хүмүүст нэг удаа ч гэсэн монгол хэлээ сонсгохыг хүссэн юм аа. Мөн нэр хүндтэй тэмцээний үеэр санаандгүй байдлаар өөрийгөө буруу илэрхийлэх, шүүгчдийн сэтгэгдлийг дутуу ойлгохыг хүсээгүй ээ" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. 

Хэд хоногийн өмнө түүний "Авьяаслаг америкчууд" шоунд оролцсон бичлэг олон нийтийн сүлжээгээр тархан монголчуудыг бахдуулан шагшуулахын хажуугаар түүний англи хэлний чадварын талаар зарим нь шүүмжлэлтэй хандаж байсны хариуг ийнхүү мэдэгдэхийг хүслээ.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ