mmnews.mn | 2024-12-11
Хятадын 'Талын хар' архины зөв хэрэглээ
"Талын хар" архи нь уух зориулалтаар бус эмчилгээний зорилгоор айлд байж байх ёстой аж. Дараах байдлаар хэрэглэвэл ач тустай юм байна:
  • Морины хөлд цус хурсан үед гаднаас нь шавшиж хэрэглэнэ
  • Үе мөчний өвдөлтөд шавшиж, булчин шөрмөс зангирсан үед гадна талаас нь жин тавьж бооно
  • Хоол шингээж, гэдэс цэвэрлэх зорилгоор өдөрт 1хоолны халбагыг ууж болно /хушны самар дарсан ханд нь тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна/
  • Сармистай хандлан өглөө, өдөр, орой бага тунгаар хэрэглэж зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ
  • Толгойн хаван, хөлийн хаван буулгах зорилгоор бариа хийхдээ хэрэглэдэг.
  • Хоолны хордлого болсон үед мөн 50гр ууж хэрэглэнэ.
  • Ургасан ясны гадна талд Дудзи 5 тантай хавсран түрхвэл яс ургалтыг зогсоож, өвчин намдаана.
  • Мөн бариа засал хануур төөнүүрийн өмнө ариутгалын зорилгоор хэрэглэхээс гадна тухайн хэсгийн цусны бичил эргэлтэнд онцгой нөлөөтэй.
  • Самрын чөмөг нэг аяга, сармис 5хумс хийгээд дараад хадгалчихаад ханиад томуу дархлаа суларсан, элдэв нянд өртвөл өглөө оройд хоолны өмнө 50г-аар хэрэглэнэ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ