mmnews.mn | 2024-05-20

УЛС ТӨР

УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав.Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсон Элчин сайд М.Игавахарад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэхийн сацуу Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад буйд гүн эмгэнэл илэрхийлж, Монголын ард түмэн Японы ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгааг тэмдэглэлээ.Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өрнөж ирсэн ба эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх “Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг Ерөнхий сайд онцлов.Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” болох Япон Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд нүүрснээс ус төрөгч гарган авах төсөл, Хөшигийн хөндийд бий болох шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон Улс хамтарч ажиллахад бэлэн байгааг, аялал жуулчлалыг хөгжүүлэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж буйг тэмдэглэлээ. Мөн Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын техникийн хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн. Цаашдаа шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах тал дээр нарийвчлан ярилцах нь чухал байна гэв. Түүнчлэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөл дээр хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.     
2024/02/07
265
УЛС ТӨР
Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 2035 он хүртэл шаардагдах эрэлттэй ажил, мэргэжлийн судалгааг тус яамнаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, арга аргачлал, загварыг харьцуулан судалж боловсрууллаа.Энэхүү судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн. Үүний дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхарын ахалсан Ажлын хэсгийн хурал 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж хуулийн төслийг Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ТББ-ийн төлөөллүүд, эмэгтэйчүүдийн ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүрдэж байгаа бөгөөд хуулийн төсөлд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.Цаашид хуулийн төслийг бусад оролцогч талуудад танилцуулж, саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангахаар шийдвэрлэлээ.
2024/02/07
241
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав.Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн   болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав.Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.
2024/02/07
266
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо. Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин, дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.
2024/02/06
264
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг  идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.  Уулзалтын үеэр “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
2024/02/06
238
УЛС ТӨР
Х.Нямбаатар: Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр над руу дайраад нэмэргүй шүү
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд дараах бичвэрийг оруулжээ. Ард иргэдийн амин чухал асуудал болоод буй сургууль, цэцэрлэгийн талаар тэр тууштай шийдвэр гарган, зоригтой ажиллахаар болсон аж. Ингээд түүний бичвэр болон яриаг аль болох олон хүнд түгээхийг хүслээ. "30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газраа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барихаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз. Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр над руу дайраад нэмэргүй шүү".
2024/02/05
543
УЛС ТӨР
“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төсөл боловсруулна
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд Ажлын хэсгийн хуралдааныг найман удаа зохион байгууллаа. Энэ хугацаанд Байнгын хорооны 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт тус бүр 2-ыг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороонд хүргүүлжээ.Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь хууль тогтоомжийн төслийг олон нийтэд таниулан сурталчлах хэлэлцүүлгийг 3 удаа, хууль тогтоомжийн төсөлд санал авах, нийтээр хэлэлцүүлэх уулзалт 2 удаа, төрийн байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 5 удаа зохион байгуулжээ. Мөн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан хууль тогтоомж, тогтоол, албан бичгийн гурван ботийг Улсын Их Хурлын архивын нэгж болгон шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2024/02/05
239
УЛС ТӨР
Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/02/05
290
УЛС ТӨР
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн засаг дарга нартай 2024 онд орон нутагт боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажилах гэрээ байгуулав.   Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 55 дугаар тэмдэглэл болон Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны зорилт, арга хэмжээний хэрэгжилт, хүн амд үзүүлэх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлэх зорилгоор энэхүү гэрээг байгуулж байна.   Боловсрол, шинжлэх ухааны яам 2024 онд: Үндэсний чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж, үр дүнг үнэлэх, урамшуулах“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэхТусгай хэрэгцээтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлэхСургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхДижитал сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний нөөцийг бий болгохДотуур байранд суралцагчийн эрүүл, аюулгүй сурч, амьдрах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэхЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхСургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхСуралцагчийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахНасан туршийн суралцахуйн бодлогыг хэрэгжүүлэхОрон нутагт шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхШинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхСудалгаанд суурилсан шийдвэр, инновацийн үйл ажиллагааг дэмжихБоловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн хэрэгжилт, салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэг хүлээхээр тусгажээ. Харин нийслэл, аймаг, орон нутаг: Сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын үйлчилгээг салбарын хууль, тогтоомж, шийдвэрийн дагуу тухайн орон нутагтаа зохион байгуулахХичээлийн жилийн бүтцийг мөрдөх, сургалтын цахим платформыг хөгжүүлэх, цар тахлын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлэхАймгийн боловсролын салбарын барилга байгууламжийн бүртгэлийг жил бүр шинэчлэхСургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, хамгаалал болон сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас авах улсын шалгалт, чанар болон гүйцэтгэлийн үнэлгээ, ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах монгол хэл, бичиг, элсэлтийн ерөнхий шалгалтыг чанартай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхЯлгаатай хэрэгцээтэй (малчин өрхийн, хилчдийн, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдарч буй, шашны сургуульд суралцаж буй, хэл соёлын ялгаатай хүүхдүүд) хүүхдийг боловсролд тэгш хамруулах,Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бэрхшээлийн хэлбэр, нөхцөл байдлаас үл шалтгаалан хамран сургах тойргийн цэцэрлэг, сургуульд хамруулж, танхимын болон хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээ үзүүлэх Хичээлээс гадуурх сургалтын ажлыг дэмжихБүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхБагш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, орон сууцны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхЕрөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Хүүхэд хөгжлийн өрөө”, “Охидын ариун цэврийн булан” байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулахАймаг, орон нутагт шинжлэх ухаан, инноваци, технологийг хөгжүүлэх 2024 оны арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан шаардагдах зардлыг орон нутгийнхаа 2024 оны төсвийн багцаас санхүүжүүлж, хэрэгжилтийг хангах зэрэг үүргийг хүлээн хамтран ажиллана.
2024/02/04
275
УЛС ТӨР
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойллоо
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр үргэлжилж, санал, дүгнэлтээ нэгтгэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хоёр өдрийн турш Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогын тухай санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ. Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, орон нутагт иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэлээ. Энэ саналаа ч Улсын Их Хурлын даргад өнөөдөр танилцуулсан байна.Түүнчлэн бүс бүр ялгаатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд улс төрийн намууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлого шийдлээ дэвшүүлэх боломжтойг хэллээ.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.Хоёр өдөр үргэлжилсэн чуулганд нийт 2775 төлөөлөгч оролцож 400 орчим санал гаргасныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дүгнэлтдээ дурдаад зургаан бүсийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлсныг танилцууллаа.Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлТөрөлжсөн аялал жуулчлал  (археологи, амралт, рашаан сувилал, шашин)Баруун бүсийн тэргүүлэх чиглэлБаруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,Хойд бүсийн тэргүүлэх чиглэлШинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланТөвийн бүсийн тэргүүлэх чиглэлЭрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлалЗүүн бүсийн тэргүүлэх чиглэлБоомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлалГовийн бүсийн тэргүүлэх чиглэлУул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлЭдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэхээр тогтлоо.
2024/02/03
305
УЛС ТӨР
“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг /бүрэн эхээрээ/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.
2024/02/01
301
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн олон түгжээ гагцхүү бидний оюун санаанд байгаа
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог.Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр ирээдүйд хэлэлцэгдэх болно.Аливаа хөгжлийн үйл явц, үнэт зүйл өөрөө дүгнэлт хийх цаг хугацааны шалгууртай байдаг.1963 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жонн Кеннеди “Ардчилал төгс биш, гэхдээ хэзээ ч хүмүүс хооронд хана барьдаггүй” гэсэн алдарт үгээ Берлиний хана дээр хэлж байлаа.2016 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн дагуу хана барих тухай асуудлыг хөндөж, энэ нь тухайн үед дэлхий дахинд томоохон мэтгэлцээн болж байсан.Саяхан Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үер дэлхийн улс төр, эдийн засгийн манлайлагчид цуглаж, цар тахал болон геополитикийн хуваагдлын эрин, дайн дэгдсэн сүүлийн 3 жилийг дүгнэн ярилцлаа. Энэ нь цар тахлын дараа дэлхийн манлайлагчдын томоохон цугларалтуудын нэг боллоо. Энэхүү цугларалтаар:-       Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн том сорилттой учирч байгаа тухай.-       Шинэ хүйтэн дайн дэгдэж, дэлхий дахин илүү хуваагдмал болж байгаа нөхцөл байдлын тухай.-       Дэлхийн хүчний харьцаа олон туйлт болж, олон улсын дэг журамд ноцтой сорилт учирч буй тухай зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа.Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн том дүгнэлт бол 30-40 жил тутамд хүн төрөлхтөн өнгөрсөн цаг хугацаандаа томоохон дүгнэлт хийдэг, үнэт зүйл болон хөгжлийн хувьд ирээдүйгээ дахин тодорхойлдог цаг хугацааны зүй тогтлын тухай байлаа.33 жилийн тэртээ Зөвлөлт Холбоот Улс задарч, социалист систем нурахад энэхүү системд багтаж байсан улс орнууд өөр өөрийн хөгжлийн зам, үнэт зүйлээ сонгосон билээ. Түүний дотор Монгол Улс ч шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын ардчилсан засаглалыг сонгосон.Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Саяхан миний бие 21 аймагт ажиллаж, 7000 орчим иргэдтэй уулзахад үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн дундаж нас 60 орчим байлаа.Тэд өнгөрсөн 30 жилийг бодитоор үнэлж, дүгнэхийг хүсэж байна. Тэд нийгмийн өөрчлөлтийн үед 30 орчим насны залуучууд байсан билээ.Тэд өмч хувьчлал, байгалийн баялаг, нийслэлийн газрууд хэн хэнд хэрхэн очсон тухай, яагаад нийгмийн хэт тэгш бус байдал үүссэн тухай, яагаад өнөөдөр нийслэлийн автозамын түгжрэл, агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн тухай, ирээдүйд бид юуг зорьж яваа тухай олон зүйлийг асууж байлаа.Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд голлон анхаарлаа."Алсын хараа-2050"  урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого" нийгмийн энэ л захиалгаар бий болсон.Авлигын эсрэг тэмцэл, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт, хилийн боомтуудын шинэчлэл, экспортын төмөр замын бүтээн байгуулалт, И-Монголиа, гацсан томоохон төслүүд, цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх асуудлууд...Энэ бүхэн нийгмийн, цаг үеийн захиалга байсан.Энэ бүх томоохон реформыг хийхэд хамтдаа байсан парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагуудад талархаж байна.Өнөөдөр бид хамтдаа 30 жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдэл, хөдөөгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн асуудлаар энэхүү Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна.Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм.Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнэтэй санаачилга юм.Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно. Эрхэм зочид, төлөөлөгчид өө,Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, автозамын түгжрэл, эдийн засгийн тэлэх боломжгүй мухардалд гацаж, орлогын тэгш бус байдал бий болсны үндсэн шалтгаан нь хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.Энэ бол аймгуудын хүн ам, газар нутгийн онцлог, нөөцөд тулгуурлаж, эдийн засгаа бүсчлэн хөгжүүлж чадаагүйн уршигт үр дагавар билээ.Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж, 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсны үндсэн шалтгаан бол тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоо юм.Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилсэн тойргоор явуулах болсноор тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой зорилгууддаа төвлөрч, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих болно.Өнгөрсөн 30 жилийн хугацаанд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлсэн ч шаваа тавиад тэр чигтээ гацсан нь олон. Газрын тос боловсруулах үйлдвэр, Аж үйлдвэрийн парк, Арьс шир боловсруулах үйлдвэр, Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц зэрэг улс орны хөгжилд нэн шаардлагатай төслүүд 30 жил яригдсаар өнөөдрийг хүрлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойрогтоо ахиухан тавиулахын төлөө ил, далд лообий, бие биеэ шантаажилсан улс төр, сонгуулиас сонгууль дамжсан амлалтуудын төлөөсөнд Монгол Улсын төсөв элсэнд асгасан ус шиг замхарч, олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй.Эрхэм зочид, төлөөлөгчид өө,Энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм.Хөгжлийн олон түгжээ гагцхүү бидний оюун санаанд байгаа. Шийдэл ч мөн адил...Форумаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон хэлэлцэхийг хүсэж байна. Тухайлбал,·      Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ?Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна.Энэ бүс нутаг нь улсын хэмжээнд үр тарианы 70.2 хувь, хүнсний ногооны 66 хувь, төмсний 79.4 хувийг хангаж байна. ·      Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ? Хэрхэн бид аж үйлдвэржсэн улс болох вэ? Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?Энэ бүсийн нийт хүн ам 207 мянга, нийт ДНБ нь дөрвөн их наяд төгрөг байна.Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна. ·      Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу?Нийт хүн ам 473 мянга, нийт ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг байна.Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг. ·      Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал.Нийт хүн ам 295 мянга, нийт ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна.Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай. ·      Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс.Нийт хүн ам 535 мянга, нийт ДНБ 4 их наяд 849 тэрбум төгрөг байна.Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна. ·      Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах том хөгжлийн амбицийг харах тухай энэ хоёр өдөр ярилцмаар байна.Нийт хүн ам 229 мянга, нийт ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг байна.Зүүн бүсэд нийт адууны 23 хувь, үхрийн 18 хувь байна.Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлж байна.Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграци (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой.·      Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан.Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлж байна.Цаашид энэ сэдэв олон нийтийн хэлэлцүүлэг болж, мөрийн хөтөлбөр болж бодитой хөгжих боломж гарна.Төсөв хөрөнгө оруулалт цэгцэрнэ. Та бүхний санал, хэлэлцүүлгийн үр дүнг Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын суурь болгон боловсруулна.Эрхэм зочид оо,Монгол Улсын Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн.7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу 2022 онд дуусгасан. Энэ жил үүний үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутаг болон Багануур, Багахангай дүүрэгт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ.Мөн орон нутагт орон сууц шинээр барих, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд татварын бодлогоор дэмжинэ.Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Мөн орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно.Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Энэ танхимд хуран цугласан эрхэм зочид, төлөөлөгчид өө,1990 оны цагаан морин жилийн хавар Монгол Улсын шинэ 30 жилийн түүх эхэлж, шинэ нийгэмд хөл тавьсан билээ.Өнөөдөр бид 30 жилийн алдаа оноог хэлэлцэж, тогтолцооны реформыг хамтдаа эхлүүлж, ирэх 30 жилийн үндэс суурийг тавьж байна.30 жилийн дараа шинэ үеийнхэн цуглаж, ирээдүйгээ тодорхойлох үед бидний энэ үеийг Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн гарааг эхлүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бүрэн шийдвэрлэсэн хэмээн дүгнээсэй гэж хүсэж байна.Та бид 30 жилийн дараа дахин нэг хоосон мөрөөдөл болж үлдээхгүйн төлөө, тогтолцооны реформыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь бодитоор үзэхийн төлөө чин эрмэлзэл, эр зориг, хүсэл мөрөөдлөө нэгтгэх цаг болжээ.Энэ бол ирээдүй үедээ эрүүл нийгмийг үлдээх үзэл санаа, үйл хэргийн тэмцэл юм.Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно.Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ.Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай энэ агуулга Монгол Улсыг бүрэн илтгэх болно.Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
2024/02/01
315
УЛС ТӨР
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана.Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.
2024/02/01
267
УЛС ТӨР
Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд хөдөө орон нутагт онцгой анхаарал хандуулсан. Учир нь хөдөөгийн сэргэлт бол бидэнд тулгамдсан хот,хөдөөгийн хэт тэнцвэрт бус хөгжлийн үндсэн шийдэл гэдгийг дурдав.Ерөнхий сайд 2023 оны нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдээс танилцуулав. Тодруулбал, “Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн” зэрэг эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах нь бидний хамтын сорилт юм. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.Уг уулзалт зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө.“Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд суурь асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол суурь реформ. Энэхүү бодлогыг бодитоор хэрэгжүүлж чадвал нийслэл Улаанбаатарт хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэх,  хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой” гээд орон сууцны бодлого нь бүс нутгийн рефомтой шууд холбоотойг анхааруулав.  Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд гарсан үр дүнг дурдаад бүсчилсэн хөгжлийн бодлогыг ч мөн амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулав.Аймаг, орон нутгийн удирдлагуудад энэ оны хоёрдугаар сарын сарын 1,2-нд болох “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-д онцгой анхаарал хандуулж ажиллахыг даалгалаа.Мөн 2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал. Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэлээ.
2024/01/31
312
УЛС ТӨР
‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ "Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ."Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлагад тус тус даалгалаа.Мөн тус хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгоно."Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авна.Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулнаДаатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ.Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг  зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Даатгалын салбарт тулгамдаж буй заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна.  Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том  нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар  төлөвлөж байна.Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулнаЗасгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай  тогтоол гаргасан.Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан.Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог Засгийн газрын шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.Товч мэдээ·      Малчдаас мах худалдан авахад олгох зээлийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мал, махыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг түүнд даалгалаа.·      Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тус зөвлөлийн дүрмийг тус тус баталлаа. 
2024/01/31
1100