mmnews.mn | 2024-05-20
Бусдыг бодох, хүндлэх соёл гэж үүнийг хэлнэ.....
Солонгосын Сөүл хотоос АНУ-ын Сан Франциско хотыг чиглэн 10 цаг нисэх нислэгийн үеэр энэ ээж онгоцонд сууж явсан 200 гаруй зорчигчид тус бүрд нь гялгар ууттай бэлэг тараажээ.
Уг уутанд чихэр, бохь, чихний бөглөө зэргийг багтаасан бөгөөд нислэгийн үеэр 4 сартай хүүхэд нь уйлж бусдын тав тухыг алдагдуулсан тохиолдолд уучлаарай хэмээн өгсөн аж.

Мөн уг уутанд "Сайн уу, би Жан Вүү байна. Би 4 сартай, өнөөдөр ээж, эмээтэйгээ нагац эгчийнх рүү Америк орныг зорин аялж явна. Би анх удаагаа онгоцонд сууж үзэж байна тиймээс бага зэрэг сандарч, айж байна. Хэрвээ би уйлж та бүхэнд төвөг удвал уучлаарай. Би аль болох тайван байхыг хичээх болно, гэхдээ амлаж бол чадахгүй. Хэрвээ миний хоолой чанга байвал чихний бөглөөг ашиглаарай. Аян замдаа сайн яваарай. Баярлалаа." гэсэн мессеж байв.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ