mmnews.mn | 2024-05-20
Прокурорын дурсамж: Өмсөж явсан хувцас нь угсраатай хэрнээ доторх бие нь алга болсон....

Мэнэнгийн талд нэг малчин аянганд цохиулж үхсэн байдалтай гэрийн буурийн чинээ газар шатсан, эмээл хазаартай морь нь үхчихсэн, малчны өмсөж явсан хувцас нь яг өмссөн байдалтай угсраатай. Гэхдээ бие байхгүй олдсон юм. 

Хэргийн газрын үзлэг хийсэн. Шатаад алга болсон юм байхгүй, Морь, иж бүрэн хувцас нь яг өмссөн угсраатай байгаад байдаг. Харин бие нь байхгүй. Гэртээ ирэхгүй. Аянганд цохиулсан гэхээр 3 сард болсон явдал, шатаад үнс болчихсон гэхээр хувцас нь бүтэн. Ойр хавийн хүмүүсээс мэдүүлэг авахаар их цагаан гэрэл гарсан гэхээс өөр сураггүй.

Гайхаад бүгдээрээ ярилцана. УЕПГ рүү танилцуулга явуулсан чинь хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг тагнуул хийхээр болоод аваад явчихсан. Одоо болтол 21 жил гайхаж байна. Хэргийг авсан тагнуулын мөрдөн "ийм юм байдаг юм аа" л гэж хэлсэн. Тэр хүн ор сураггүй алга болсон. Гарч ирээгүй.... 

Миний хувьд 2 таамаглал үлдсэн. 2 нь бодит байж болохоор, 1 нь фантаз, Өөрөө хувцсаа тайлж тавьж орхиод амьдралаа өөрчлөхөөр явсан. Хүн алаад тийм болгож тавьсан. Хэрвээ харь гаригийнханы тухай яриа үнэн бол аваад явсан байх гэж боддог.

Via П.Төртүвшин

 




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ