mmnews.mn | 2024-05-09
Баян, ядуу хоёр юугаараа ялгаатай вэ
Билл Гейтс охиноо яагаад ядуу хүнтэй амьдралаа холбон гэрлэж болохгүй вэ, гэдгийг ингэж тайлбарласан юм.
 Хэдэн жилийн өмнө би АНУ-д болсон санхүү, хөрөнгө оруулалтын тухай бага хуралд оролцсон билээ. Илтгэгчдийн нэг нь Билл Гейтс байсан бөгөөд асуулт хариултын үед нь би түүнээс хүн бүрийн инээдийг хүргэсэн нэг ийм асуултыг тавьсан юм.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох таны хувьд охиноо ядуу эсвэл жирийн нэг эгэл даруухан залуутай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрч чадах болов уу?
 Билл ингэж хариулав:
 Нэгдүгээрт, баялаг гэдэг нь банкинд их хэмжээний мөнгөтэй данстай байна гэсэн үг биш гэдгийг нь ойлгоорой.
 Баялаг гэдэг бол юуны түрүүнд баялаг бүтээх чадвар юм.
Жишээ нь: Сугалаагаар ч юм уу эсвэл тоглоомонд санамсаргүй аз тохион 100 саяын мөнгө олдог хүн бол баян хүн биш, зүгээр л ихээхэн мөнгөтэй ядуу хүн гэсэн үг. Ийм учраас сугалааны саятнуудын 90% нь 5 жилийн дараа гэхэд л эргээд ядуу болж хувирдаг.  Мөнгөгүй мөртлөө баян гэгдсэн танил хүмүүс ч чамд бас байгаа байх. Жишээ нь: Ихэнхидээ бизнес эрхлэгчид.
 Тэд бол санхүүгийн оюун ухаанаа хөгжүүлж байгаа учраас мөнгөгүй ч гэсэн баялгийн зам мөрд хэдийнэ орсон хүмүүс, энэ бол жинхэнэ баялаг мөн.
 Баян ядуу хоёр юугаараа ялгаатай вэ?
 Хэрэв та сургуулиа төгсөхөөр шийдэж, шинэ зүйл сурч, байнга сайжирч байхыг хичээж буй залууг харвал түүнийг баян хүн мөн гэдгийг нь мэдээд аваарай.
 Асуудлыг төрд байна гэж боддог, баячууд бүгд хулгайч гэж үзэн, тэднийг байнга шүүмжилдэг залууг харвал харин түүнийг ядуу хүн гэдгийг нь мэдээрэй.
Баячууд сугарч нисэхийн тулд л зөвхөн мэдээлэл, сургалт хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг. Харин ядуу хүмүүс болохоор ингэж хөөрч нисэхийн тулд өөр бусад нь түүнд мөнгө өгч дэмжих ёстой гэж боддог.
Эцэст нь хэлэхэд миний охин ядуу хүнтэй суухгүй гэж хэлэхдээ, би ингэж мөнгө яриад байгаа юм биш. Би энэ хүний ​​баялаг бүтээх чадварыг нь л хэлээд байгаа юм.
 Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь ядуу байдаг нь үнэн. Мөнгөний өмнө ухаанаа алдаж, өөрсдөө мөнгө олох аргаа мэдэхгүй учраас л хулгай хийх гэж дайрдаг.
 Нэг удаа банкны манаач цүнхтэй мөнгө олоод, банкны захиралдаа өгч гэнэ.
Гэтэл хүмүүс энэ хүнийг тэнэг маанагаар нь дуудаж  байсан ч, үнэндээ бол энэ хүн зүгээр л мөнгөгүй баян хүн байж.  Жилийн дараа банк нь түүнд хүлээн авагч ресепшний ажлыг санал болгож, 3 жилийн дараа гэхэд тэр үйлчлүүлэгчдийг удирдах болж, 10 жилийн дараа гэхэд энэ банкны бүс нутгийн салбарыг удирдах болж. Тэрээр одоо олон зуун ажилчдыг удирдаж байгаа бөгөөд түүний жилийн урамшуулал нь гэхэд л өнөөх хулгайлж болох байсан тэр мөнгөнийх нь үнийн дүнгээс ч өндөр байна.
 Эд баялаг гэдэг нь угтаа бол юун түрүүнд сэтгэлийн төлөв байдал л юм шүү, найз минь.
 Орчуулсан Норзонгийн Энхбаяр



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amgaa Luuyaa
2024-04-28 03:08:48
162.158.146.180
Үнэхээр авууштай сайхан үлгэр жишээ юм бна
Оюунцэцэг Раашцэрэн
2024-04-26 08:09:55
172.69.252.169
Маш гоё нийтлэл олж уншлаа баярлалаа
Иргэн
2024-04-26 07:28:32
172.70.233.50
Салбарын удирдагч өөрөө хулгайч бсан юм уу? Юу уншчихав хөгшин хүн болохоор буруу ойлгоод бна уу? Ккк
Төстэй мэдээ