Шуурхай
- Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
- Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
- Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
- Б.Ану-Үжин: 'Улаанбаатар трамвай' төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино
- Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
Видео
Энтертайнмент
'PHYSICAL ASIA' нэвтрүүлгийн оролцогчдыг улсын наадам үзэхийг урилаа
2025/12/09
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа. Жан Хо Ги “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэлээ.
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....
2024/04/08
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа. Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ. Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.
Алдарт 'Манжуурын толгод' вальс
2024/04/03
“Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нэрийг 1911 оноос товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ...Энэхүү гэгэлгэн аялгуу эртнээс монголчуудад танил дотно болж, түүний хөг хэмнэлд уяранхан вальс бүжиглэсээр ирсэн билээ...
