СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Ш.Дулмаа найрагчийн 'Хүүгийн эцэгт бичсэн захидал'-ын хариу иржээ
Билэг танхай яруу найрагч Р.Чойном 1972 оны 2 сарын 19ний орой хэн нэгнээс дамжин ирсэн "Цог" сэтгүүлд Ш.Дулмаагийн "Хүүгийн эцэгт бичсэн захидал" шүлэг гарсныг ихэд олзуурхан уншиж байсан гэдэг. Гэтэл тэр даруйд нь "Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс" гэсэн хариу шүлэг бичсэн байлаа. Дээх нь үед Утга зохиол урлаг сонинд л нэг нийтлэгдсэн гэсэн Энд тэндээс хайгаад олддоггүй гэж мэддэг хүмүүс нь ярих юм билээ.Иймээс тунчиг ховор шүлгийг нийтэлж байгаадаа баяртай байна аа.........Р.ЧОЙНОМ"Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс"Амьдрал хэмээх далайн атираас ихтэй мандлаарАрван таван жилийг алдлан тэврэн дэвсээрГангар гунгар донгодох дуучин шувуу шиг захидалГашуун боловч үнэнийг минь дурсан дурсан ирлээЦалгиж галгиж явсаар хөл алдсан насныхааЦагаас эрт бууралтсан хилэнцэт тэргүүнээ бөхийжҮнэнээс үнэн үгсийг чинь есөн ес уншлааҮдшийн цаг чимээгүй зүрхэн шимширч суунааБаяр,гуниг хоёр ингэж зэрэгцэн ирдэгийгБараан үсээ цайтал санасангүй явлаа дааАтар залуу цагийн гэнэгүй тарьсан нүгэлАраас гүйцэж ирдэгийг зүүдэлсэнгүй явлаа дааАрдаг дураар морины салхит хондлой дээгүүрАрхаг суран ташуур гувруу татуулж буух шигАжиг ч үгүй зүрхний алаг тольтон дундуурАнхны янагийн үгс шижигнэтэл зүсээд орлооАлд биений минь хэлтэрхий үрийн минь ээж таАнхны янаг гэдэг эмзэг энэхэн үгийгАймшиг жишэмгүй хэлснийг минь...уучлаарайАрван хэдэн жилийн өмнө....байх нь байсан л дааХотойх нь үгүй залуухан хорвоог чинь хотойлгожХонхор нь үгүй хорин насыг чинь хонхойлгожҮүрийн гэгээ шиг үнэн цагаан сэтгэл дээр чиньҮл итгэхийн хар дуслыг анхан дусаажХав халуун өвөрт чинь хагацлын салхи оруулжХар сайхан мэлмийд чинь гомдлын нулимс хуруулжАаваа гэж дуудах ангир үрийн чинь дуугаарАтга хонгор зүрхийг чинь ахин дахин зүссэнЯнаг сэтгэлийн гэмтэн би өдий болсон хойнооЯмар замаар явснаа эргэж бүтэн харлааНүд нээхэд хоосон,урт зүүднээс сэрсэн шигНүгэл буян хоёроо дэнсэлж нэгэн бодлооХүслийн ууган хорвоод алтан жолоо зэрэгцүүлжХүү төрүүлсний баяраар аагтай сархад цэлэлзүүлжХүний жишээ цогцлуулсан анхны гал голомтооХүйтэн усаар унтраах шиг ажиггүй орхин гарахдааДууяа чиний хайрын энг буруу хэмжижДуугүй хатуу гунигаар энэ болтол эмтэлжДурлал жаргал бялхах эхийн залуу сэтгэлийгДутуу бариад унагаасан гангар шаазан шиг хагалахдааАавын тэнэгхэн хүүг арз шиг согтоож ирдэгАтар залуу насны анхны өнгөнд төөрчээ биАраас уйлаад үлдсэн ангаахай бяцхан үр мааньАрван наймтай болоод амдаад ирэхийг бодсонгүйЭр хүн чадалтай гээд бүсгүй хүнээр тогложЭнэрэх сэтгэлгүй явдаг нь ухаан муугийн хар гай байнаЭм хүн тэнхээгүй гэвч бүхэл хүнийг төрүүлжЭх орондоо өгдөг нь уян сэтгэлийн гавъяа байнаӨнөөдөр миний хүү арван найм хүрчӨөртөө минь адилхан ханхар эр болсоныгӨрнүүн ажлын талбарт нэгэн бүтээлч нэмснийгӨр зүрхээ оволзуулж баяр бялхан уншлаа биАавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрчАмрагийн зай цээжний гүнд хонхойн эвгүйрчАрван таван жилийг яажшуу өнгөрөөж ирснийг чиньАлаг зүрхээ балталзуулж гэмшил бялхан сонслоо биСэрүүн,дулаан хорших гэрэлтэй,сүүдэртэй хорвоодСэтгэл гэдэг үнэнч,нүд гэдэг худалч юм ааСээтэн хаях амархан сэхэлтэй,мөхөлтэй орчлондСэрэмж муухан явбал сээрэн дунгуй хийлгэдэг байнаӨгч чаддаг,авч чаддаг орчлонгийнӨнгө нас хоёрыг мөнх юм шиг явахад миньДуулуулж ч чаддаг,уйлуулж ч чаддаг замбуулингийнДутууг дүүргэж,дүүрнийг дундалж жаргахад миньХорьдын цагаан сар тоонон дээгүүр өнгийтөлХонгор бяцхан хүүгээ үнэгчлэн зүүдэлж унтталХоёр дэрний нэгэн дээр нулимс юугаа дуслуулсаарХорвоод ганцаардсан чи минь намайг хүлээж байжээАйлын хүүхдэд шоглуулж ааваа дуудан уйлсанАнгаахай бяцхан үрээ онгон шувуу шиг хайрлажАлаг нүднийхээ нулимсыг бяцхан гараар нь арчуулжАгуу орчлонд хоёулханаа аж төрждээ чи миньЦарцаат намрын өдрүүдэд цантсан дээвэр өргөхдөөЦагаалга битүүлгэ болж хөндөх хүн эрэхдээЦайныхаа дээжийг аягалаад уух хүн хайхдааЦайлган хонгор сэтгэлээр намайг харсаар байжээҮнэн мөний нүдээр ялган тунгааж харвалҮр,амраг хоёрынхоо зовлонгоор жаргаж явсанХүн мөсөөр дульхан намайг чи хайрлахдааХүү чинь саналаа гэж хэлж зүрхлэхгүй явжээӨдий олон жил уруул давж гаргалгүйӨнөөдрийг хүртэл зүрхэндээ өвдтөл нуусан гомдолГуйх газар гуйхгүй гэж гутрах өдөр гутрахгүй гэжГучин хоёр шүдэндээ зууж явсан үгс чиньЧин үнэнийг мэдэх энэхэн биеээрээ бодвоocЧиний үг биш миний үг байнаӨнөөдрөөс урьд нь би өнгөрснөө эргэн харжӨөрөө өөртөө тэгж үнэнийг хэлэх ёстой байжХоёр гурав дахь авгайнхаа хуримын шуугиан дундуурХойноос уйлах үрсийнхээ дууг сонсох ёстой байжАварга бөхийн барилдааныг алмайран гайхаж явахдааАйлыг үүрч яваа бүсгүйг анзаарах ёстой байжээГэлээ гэхтэй хүн гашуун үнэнээ ухаарвалГэмших,зөвтөх хоёр оройтдоггүй юм гэнэлээҮс минь буурал болсон ч сэтгэл минь буурал болоо ч ууҮгүй ч билүү би...өмнө чинь одоо бөхийеСэрүүн хангайн буга шиг сайхан эр болсонСэргэлэн хонгор хүүгээ эргэж нэг харъяСэтгэл гэдгийг мэдэлгүй дэндүү дургиж явсанСэхүүн тэр жилүүдийг эргэж нэг санаяЭдэлж өмсөх хоёроор хүүгий минь дутаасангүйЭцгээ гэсэн сэтгэлийг нь....элгээрээ дэвтээж иржээЭрийн цээнд хүргэж алсын моринд дөрөөлүүлжээЭнхийн төлөө үйлсэд нэгэн цэрэг нэмжээАрван таван намрын мөсөн хярууг хуримтлуулжАлаг зүрхээ одоо хайраад хайраад нэмэргүйАлдсан алдаа надтай алаг шатар нүүсээрАцан шалааны хөлд алсын мад өржээУушгины үзүүр чимхиймээр өвлийн хүйтэндУлс орныхоо төлөө чичирч явсан зүтгэлСанасан шувуу ирмээр хаврын сайхандСая түмнийхээ төлөө ургуулж явсан цэцэрлэгНийт монгол орондоо арван таван жилНийгэм журам байгуулах ажил үйлсэд зүтгэсэнНижгэр явдлын дор бас хувийн бараан сүүдэрНинжин сэтгэл доголсон хазгай мөр шиг үлджээГанц хоёрхон биенийхээ гунигийг тоочоод яахавГарцаагүй тохиож болох хүн бүхний амьдралаасАжил бүтээл бялхсан эх орныхоо өвөр дээрАмсаж туулсан мөрөө ардах залуустаа яръяЭлэг бүтэн гэрийнхээ аз жаргалыг хугасалжЭрх танхилхан үрийнхээ ариун хайрыг хагасалжЭрээн бараан амьдралд гэнэдэж явааЭцэг эх байдаг бол эргэцүүлж үзэг гэхээрХоёр биендээ амссан алдаа оноо бүхнийгХойчийн залуу үед дохио болгон бичьеҮйл явдал нь гашуун ч үзэж ирсэн туужийнхааҮнэнээс үнэн мөрүүдийг хоёр талаасаа бичьеБичгээр үүсэх зохиолыг нэгэн хүн бүтээдэг болБиеэр үүрсэн амьдралыг хоёр хүн шүлэглэеХоёр өнгийн замаар хорвоог үзсэний хувьдХоёр чавхдас нь болж үнэний хуурыг дуугаргаяНадад болоод нийтэд хэлэх бүхнээ хэлНартад болоод чамд гэмших бүхнээ гэмшиеЧиний болоод миний гунигт алдааны замаарЧийрэг сайхан залуусыг бүү алхаг гэж бичьеХожим нь гэмшээд баршгүй гашуун энэ алдааХорин насны босгонд яаж ирснийг яръяХотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдралдХоёр залуу танилцсан тэртээ хавраас эхэлье....../Дам дам хүмүүс хуулж тавиад эх сурвалж нь олдсонгүйд хүлцэл өчсүү/
2024/09/06
212
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Хүнийг өнгөцхөн дүгнэж болохгүйн сургамж жишээ
Энэтхэгийн баян эр Махаража Жай Сингх Лондон дахь Rolls-Royce компанийн павильонд зочлохдоо энгийн даруу хувцастай явсан бөгөөд Rolls-Royce шоуны танхимаар сонирхож удаан явав. Тэнд ажиллаж байсан үндсэрхэг үзэлтнүүд түүнийг анзаарч, бор арьст эрийг машины худалдаанаас хөөн гаргажээ. Гутаан доромжлуулсан Жай Сингх шууд 6 машин худалдаж аваад гэртээ хүргүүлэв. Хотын захиргаанаас зөвшөөрөл авч Rolls-Royces машинаараа гудамж талбайг байнга шүүрдэж байхыг жолооч нартаа тушаажээ. Удалгүй энэ мэдээ дэлхий даяар тархаж, Roll-Royce-ийн нэр хүнд хаа сайгүй унажээ... Европ, Америкт хэн нэгэн Rolls-Royce машинтай гэж сайрхах тоолонд хүмүүс “Хотын хог хаягдлыг цэвэрлэхэд ашигладаг машин уу?" гэж шоолдог болов. Иймээс Британийн машин үйлдвэрлэгч брэндийн эзэд Энэтхэгийн Махаражаас албан ёсоор уучлалт гуйж, машин бэлэглэх хүсэлтээ илэрхийлжээ. Ингээд Махаража Жай Сингх гудамж цэвэрлэх үйлчилгээнээс машинуудаа эргүүлэн татсан гэнэ.
2024/05/30
441
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Прокурорын дурсамж: Хууль хөгжсөн улсын шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлт
2007 оны л үед дээ. УЕПГ-д Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байв. Нэг чиг үүрэг нь гадаадад ял эдэлж байгаа Монгол иргэн эх орондоо ирж ялаа эдлэх, гадаад улсын иргэн Эх орондоо ялаа эдлэхээр гаргасан хүсэлтийг зохих байгууллагатай хамтран шийдвэрлэх юм.Ингээд Польш улсын Дээд шүүхээс ял шийтгүүлсэн, тэнд хорих ангидаа очихгүйгээр нутаг буцсан Монгол Улсын Иргэнийг түүгээр нь ялыг эдлүүлэх арга хэмжээ авна уу гэсэн хүсэлт, холбогдох материал нь ирлээ. 3 шатны Шүүхийн шийдвэрүүд байна.Үйлдсэн гэмт хэргийн тухайд, Монголчууд нийлж архидаад зодолдож тэр дундаа арай ахмад нь маргааш өглөө нь нас баржээ.Гэмт хэрэг үйлдсэн хүн нь :Монголын тосгонд амьдарч байсан, гэрээгээр энд ирж ажиллаж байгаа гээд сэтгэл зүйн зураглал дүгнэлттэй.Үхлийн шалтгааныг маш нарийн тогтоосон.Хохирогчид зангидсан гараар цохиж учруулсан... тооны гэмтэл, Гарын алгаар учруулсан.. тооны гэмтэл, Биеийн тамирын гутлаар учруулсан... тооны гэмтэл байна гээд.Хохирогчийн үхлийн шалтгаан нь согтуу бөөлжиж бөөлжсөндөө хахаж үхсэн байна.Гэхдээ энэ хахах бөөлжих явц нь гэмт этгээдийн хохирогчид учруулсан тархины гэмтлийн улмаас болжээ гэжээ.Шинжилгээний Дүгнэлт бол үнэн супер. Анхан шатны Шүүх хэргийг шийдвэрлэхдээ:- Шүүгдэгч нь хот газарт амьдарч байгаагүй, энд ирээд хохирогчийн удирдлаган доор ажилласан, хохирогч байнга дээрэлхэх шоглох хандлагатай байсан, гэмт хэрэг үйлдэгдэхдээ хохирогчоос эхэлсэн. Хэл амаар доромжилсон, СОЁЛЫН ШОК - нд орсон байна гээд 3 жилийн хорих ялаар шийтгээд тэнссэн байв.Үүнийг нь Польшийн прокурор эс Эсэргүүцсэн, энэ процесс нь жил гаруй явсан. Дээд шүүхээс нь 3 жилийн хорих ялыг нь биеэр эдлүүлэх болоход Залуу нутаг буцчихсан байв.Би материалыг хүлээн авч тухайн үеийн УМБГ-т хүргүүлж залууг аваад ирсэн.Ингээд гадаад улсын шүүхийн шийдвэрийг Монголд хэрэгжүүлэхийн тулд Монголын шүүхийн шийдвэр гаргуулаад 3 жилийн хорих ялыг эдлүүлж энэ ажил дууссан.Сонирхолтой зүйл нь, Польшид Субъект, Субъектив талын шинжүүдэд маш дэлгэрэнгүй дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гаргадаг ажиллагаа нь байв. Хүнийг хувь хүн талаас нь нэвт дүгнэж, Анх удаа тохиолдлын чанартай байдлын улмаас гэмт хэрэг үйлджээ. Хохирогч өөрөө буруутай, бас соёлын ШОК гэсэн дүгнэлт ашигласан нь дорой ядуу нэгнээ өрөвдөж энэрэнгүй ханддагт байгаа юм.Энэ асуудлыг шийдвэрлэх явцад Польшийн элчин сайдын яамны Норжмаа гэх хүн байнга утсаар ярьж үе шатны шийдвэрүүдийг авч байсан. Шийдвэр өгөх үедээ уулзсан чинь настай Польш эмэгтэй байсан. Хэл аялганы хувьд энгийн Монгол хүнээс ялгагдахгүйгээр ярьж байсан. Өөрийгөө Монголч эрдэмтэн. Нортелова гэж танилцуулж байлаа….Via П.Төртүвшин
2024/05/10
408
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Прокурорын дурсамж: Удам даасан Бөө
2016 оны хавар 5 дахь өдөр ажил тарахын өмнөхөн цагдаагаас 3 хүн дагуулаад ороод ирлээ. Эзгүй хээр газар ухаж байгаад малчид мэдэгдсэнээр баригджээ. 3 метр гүн нүх ухаад, дотор нь ажиллаж байж. Яагаад ингэсэн талаар нь асуухад:Эдгээр гурван залуугийн 2 нь нэг айлын хүргэн, базууд, харин нөгөөх нь тэр айлын удмыг даасан бөө гэнэ. Бөө нэг өдөр бөөлөөд, тэр айлын өвөг дээдэс нь 1000 бээрийн цаана танай удмын дарж нуусан эрдэнэс байна. Тэрийг очиж ав гэлээ гэжээ. Ингэснээр дарагдмал алт эрдэнэс эрж, олж ирэх экспедиц 3 хүнтэй бүрдэж, хадам аав зардлыг гаргав. Ингээд Улаанбаатараас урагш явсаар Дорноговь аймгийн Мандах суманд ирж хуучин хатсан сайранд эрдэнэс хайсан нь энэ. Азаар нутгийн хүмүүст мэдэгдэж баригджээ. Хэрэв тэгээгүй бол шороо нурж нэг хүргэнээр хохирох байсан.Нөгөө гурваар болсон явдлыг яриулаад, Монгол улс 1.5 сая км том нутагтай. Ийм хүний ийм яриагаар эрдэнэс олох ямар ч боломжгүйг 2 хүргэнд тайлбарлаж өгөв. Маш сайн ойлгов. Ярианы завсарт бөөгөөс: Чи чинь Шар хаданд хэдэн удаа хэвтэж байлаа? гээд асуув. Хариулт : 2 удаа гэж байна.Ойлгомжтой боллоо. 2 хүргэн гайхаад л, тэдний гэр бүл ямар нэг шийдвэр гаргах, ямар нэг үйлдэл хийх бүртээ удам даасан бөөгөөс зөвлөгөө авч хэвшсэн байв. “Одоо та 2 ойлгосон уу?” гэлээ. “Ийм хүн байсныг мэдсэнгүй. Дахиж энэний үгэнд орохгүй” гээд, би асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад буцаасан.Via П.Төртүвшин
2024/04/25
1291
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Баян, ядуу хоёр юугаараа ялгаатай вэ
Билл Гейтс охиноо яагаад ядуу хүнтэй амьдралаа холбон гэрлэж болохгүй вэ, гэдгийг ингэж тайлбарласан юм. Хэдэн жилийн өмнө би АНУ-д болсон санхүү, хөрөнгө оруулалтын тухай бага хуралд оролцсон билээ. Илтгэгчдийн нэг нь Билл Гейтс байсан бөгөөд асуулт хариултын үед нь би түүнээс хүн бүрийн инээдийг хүргэсэн нэг ийм асуултыг тавьсан юм.Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох таны хувьд охиноо ядуу эсвэл жирийн нэг эгэл даруухан залуутай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрч чадах болов уу? Билл ингэж хариулав: Нэгдүгээрт, баялаг гэдэг нь банкинд их хэмжээний мөнгөтэй данстай байна гэсэн үг биш гэдгийг нь ойлгоорой. Баялаг гэдэг бол юуны түрүүнд баялаг бүтээх чадвар юм.Жишээ нь: Сугалаагаар ч юм уу эсвэл тоглоомонд санамсаргүй аз тохион 100 саяын мөнгө олдог хүн бол баян хүн биш, зүгээр л ихээхэн мөнгөтэй ядуу хүн гэсэн үг. Ийм учраас сугалааны саятнуудын 90% нь 5 жилийн дараа гэхэд л эргээд ядуу болж хувирдаг. Мөнгөгүй мөртлөө баян гэгдсэн танил хүмүүс ч чамд бас байгаа байх. Жишээ нь: Ихэнхидээ бизнес эрхлэгчид. Тэд бол санхүүгийн оюун ухаанаа хөгжүүлж байгаа учраас мөнгөгүй ч гэсэн баялгийн зам мөрд хэдийнэ орсон хүмүүс, энэ бол жинхэнэ баялаг мөн. Баян ядуу хоёр юугаараа ялгаатай вэ? Хэрэв та сургуулиа төгсөхөөр шийдэж, шинэ зүйл сурч, байнга сайжирч байхыг хичээж буй залууг харвал түүнийг баян хүн мөн гэдгийг нь мэдээд аваарай. Асуудлыг төрд байна гэж боддог, баячууд бүгд хулгайч гэж үзэн, тэднийг байнга шүүмжилдэг залууг харвал харин түүнийг ядуу хүн гэдгийг нь мэдээрэй.Баячууд сугарч нисэхийн тулд л зөвхөн мэдээлэл, сургалт хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг. Харин ядуу хүмүүс болохоор ингэж хөөрч нисэхийн тулд өөр бусад нь түүнд мөнгө өгч дэмжих ёстой гэж боддог.Эцэст нь хэлэхэд миний охин ядуу хүнтэй суухгүй гэж хэлэхдээ, би ингэж мөнгө яриад байгаа юм биш. Би энэ хүний баялаг бүтээх чадварыг нь л хэлээд байгаа юм. Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь ядуу байдаг нь үнэн. Мөнгөний өмнө ухаанаа алдаж, өөрсдөө мөнгө олох аргаа мэдэхгүй учраас л хулгай хийх гэж дайрдаг. Нэг удаа банкны манаач цүнхтэй мөнгө олоод, банкны захиралдаа өгч гэнэ.Гэтэл хүмүүс энэ хүнийг тэнэг маанагаар нь дуудаж байсан ч, үнэндээ бол энэ хүн зүгээр л мөнгөгүй баян хүн байж. Жилийн дараа банк нь түүнд хүлээн авагч ресепшний ажлыг санал болгож, 3 жилийн дараа гэхэд тэр үйлчлүүлэгчдийг удирдах болж, 10 жилийн дараа гэхэд энэ банкны бүс нутгийн салбарыг удирдах болж. Тэрээр одоо олон зуун ажилчдыг удирдаж байгаа бөгөөд түүний жилийн урамшуулал нь гэхэд л өнөөх хулгайлж болох байсан тэр мөнгөнийх нь үнийн дүнгээс ч өндөр байна. Эд баялаг гэдэг нь угтаа бол юун түрүүнд сэтгэлийн төлөв байдал л юм шүү, найз минь. Орчуулсан Норзонгийн Энхбаяр
2024/04/24
14007
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Прокурорын дурсамж: Өмсөж явсан хувцас нь угсраатай хэрнээ доторх бие нь алга болсон....
Мэнэнгийн талд нэг малчин аянганд цохиулж үхсэн байдалтай
гэрийн буурийн чинээ газар шатсан, эмээл хазаартай морь нь үхчихсэн, малчны
өмсөж явсан хувцас нь яг өмссөн байдалтай угсраатай. Гэхдээ бие байхгүй олдсон
юм. Хэргийн газрын үзлэг хийсэн. Шатаад алга болсон юм байхгүй, Морь, иж бүрэн хувцас нь яг өмссөн угсраатай
байгаад байдаг. Харин бие нь байхгүй. Гэртээ ирэхгүй. Аянганд цохиулсан гэхээр
3 сард болсон явдал, шатаад үнс болчихсон гэхээр хувцас нь бүтэн. Ойр хавийн
хүмүүсээс мэдүүлэг авахаар их цагаан гэрэл гарсан гэхээс өөр сураггүй.
Гайхаад бүгдээрээ ярилцана. УЕПГ рүү
танилцуулга явуулсан чинь хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг тагнуул хийхээр
болоод аваад явчихсан. Одоо болтол 21 жил гайхаж байна. Хэргийг авсан тагнуулын
мөрдөн "ийм юм байдаг юм аа" л гэж хэлсэн. Тэр хүн ор сураггүй алга болсон. Гарч ирээгүй.... Миний хувьд 2 таамаглал
үлдсэн. 2 нь бодит байж болохоор, 1 нь фантаз, Өөрөө хувцсаа тайлж тавьж орхиод
амьдралаа өөрчлөхөөр явсан. Хүн алаад тийм болгож тавьсан. Хэрвээ харь
гаригийнханы тухай яриа үнэн бол аваад явсан байх гэж боддог.Via П.Төртүвшин
2024/04/21
909
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Том Ах
Сүүлийн өдрүүдэд ажил ихтэй, ээжийнхээр орох завгүй явна. “Хүүе хүү минь хүрээд ир, ярих зүйл байна” гээд ээж минь залгаастай. Нэг өдөр арай эрт дууссаных ажлаа тараад очив. Бие гайгүй юу? гэж асуухад зөрүүлээд л “Би яах вэ, чи Болроогийнхоо хөөцөлдөөд буй ажлыг нь нэг шалавлах арга байна уу? Батаа ойрдоо нэг л биш. Чи яасныг нь мэдээдэх. Баяраа бас авгай хүүхэдтэйгээ тар тур хийсэн. Нөгөө юмаа хүртээд байгаа бололтой. Баярмаа удахгүй төрнө. Гэр орон нь хоол унд байна уу?" гээд урсгаж өглөө. Ээлжит гэрийн даалгавар эхэлж буй нь энэ. Ингээд л ээжээсээ даалгавраа аваад шуударлаа даа.Би айлын том, 4 эрэгтэй 4 эмэгтэй дүүтэй хүн. Багад нь нэгнийх нь даалгаврыг нь хийлгэнгээ нөгөөхийг нь бантанг идүүлж, суултуурт нь суулгаж, бас нэгийг нь хуурайлж эрэгтэй хүүхэд гэмээн жаран чавганцын ажил хийсээр дунд сургуулиа дүүргэж, Орос руу сурахаар мордсон доо. Тэнд сурах, наймаа хоёрыг хослуулан байж олсон хэдэн бор төгрөгөө ээж, аав, дүү нартаа явуулдагсан.Араасаа лан лангаар ачаа үүрсэн надад харин сайн хань заяажээ. Айлын бага охин олон дүүтэйг минь мэдсээр байж надтай гэрлэсэн. Халамжтай шүү гээд үнсэхэд нь хичнээн их баярладаг гээч. Хань минь миний дүү нарт их сайн. Азтай золигнууд бас нэг том аниатай болчихож байгаа юм даа.Өнгөрсөн хавар олгойн мэс засал хийлгэхээр түргэнээр эмнэлэгт очвоо. Хагалгааны дараа хажууд хань минь байна. Харц яагаад ч юм дүү нараа хайгаад. Эхнэр “Хөнгөн хагалгаа болохоор ээж дүү нарт хэлээгүй” гэхэд нь уур ёстой дүрсхийв. Утсаа шүүрч аваад ээж рүү залгаад “Би энд үхэж байна мэдэв үү” гэж хэлээд тасалчихав. Хориод минут өнгөрсний дараа манай арми цувж байнаа. Эхлээд ээж дүү нар, араас нь хүргэн бэрүүд гээд бөөндлөө. Бүгд л яаж байна, юу хэрэгтэйв гээд л. Би яахав өндийгөөд суучихсан нэг өрвийсөн юм: Та нарыг мэдээгүй байхад ингээд мажийчих юм байна л даа. Мажийсан хойно ирэхгүй яасын” гээд зарц барлагаа загнаж байгаа ноён аятай таахалзаад л.Эмнэлэгт зургаа хоновоо. Эргэлт гэж бялхам, тасаг дэлгүүр болсон. Хажуугийн орны залуу “Та их сайхан буянтай ах юмаа. Ийм сайхан олон дүү нартай. Танд атаархлаа” гээд эр хүн байж уйллаа. Эвий дээ, 4 дүүтэй ажээ. Харамсалтай нь хол хөндий гэнэ. Жилдээ уулзах нь ховор, уулзсан ч элэг нэг улс мөн үү гэхээр хоосон хөндий байдгаа хуучиллаа. Хөөрхий залууг өрөвдлөө. Тэгэхгүй яахын бөгсийг нь арчиж, бантанг нь халбагадаж өсгөсөн юм чинь гээд би цээжээ түнхийлгэж байгаад нээх сайхан таахалзав. Залуу инээмсэглэж харагдана. Эмнэлгээс гарлаа. Оёо ч сайхан эдгэрлээ. Дүү нар ирж нэгэн оройг сайхан өнгөрүүлэв.Маргааш орой нь утас дуугарав. Цагдаагийн газраас бага дүүгийн нэрийг хэлж, хамтраад зодоон хийсэн байна гэв. Уур дүрс, улангассан амьтан цагдаагийн газар луу харайлгав. Байцаагчтай нь ярилцав. “Ах нь юм байна танд дүүг чинь өгөөд явуулъя. Харин дуудсан цагт бэлэн байлгаарай” гэв. Гарын үсэг зурмар болчихоод нөгөө золигоо хүлээв. Өрвийсөн юм байцаагчийн өрөөнд ороод ирлээ. Байцаагчийн хэлсэн үгэнд ойлгосон дүр эсгэн толгой дохиж харагдана. Миний алга, ам хоёр тэсээд л хүлээгээд байв. Тэгсэн яасын шурд гээд гараад гүйгээд явчихав. Дүүгийн чинь эд юмс гээд байцаагчийн өгсөн юмнуудыг базаад би араас нь харайлгав. Үүдэн дээрээс л өнөөх сүрхий гарыг алдчихав. Гялс мялс бараа сураггүй. Утсаа гарган утас руу нь залгав. Жижиг торонд дуугарч байна. Авлаа, харлаа. Тэгсэн намайг утсан дээрээ “Асаалттай танк” гээд дугаарыг минь хадгалчихсан байдаг байгаа. Дуудлагыг нь харж хэсэг зогсоод ганцаараа инээчихэв.Эвий дээ, миний дүү. Бусдын дүү нар будант хорвоод нэгэн хэвлийгээс унасанаа мартаж амьдарч байхад миний дүү нар мундаг юмаа. Бүр айгаад зугтчихлаа шүү дээ. Бас ахыгаа асаалттай танк гэж боддог юм байна. Ах нь амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөж байвал дүү нарынхаа ард асаалттай танк, урд нь бамбай бололгүй яах вэ. Болох болохгүйд нь аавыгаа орлосон ах байх нь миний үүрэг шүү дээ. Эвий дээ хэдэн дүү нар минь энх тунх, аз жаргалтай байвал ах нь баярланаа хэмээн бодоод алхтал аньсага чийгтэн, хацар нойтон дусалд хайрагдсан нь бахдал омогшлын нулимс байлаа....За орой болжээ. Ойрын дэлгүүрээс ээждээ дуртай боов сүүг нь аваад очъё доо. Сүүлийн гэрийн даалгавар авснаас хойш овоо удчихлаа хэмээн бодож тэнгэр өөд харав. Жаргах наран надад “Жарганаа ах минь та жаргана. Аавын тань үнэр зөвхөн таниас үнэртдэг” хэмээгээд шоолонгуй инээмсэглээд уулын цаагуур түрхэн жаргаж буй нь тодоос тод мэлмийд буулаа…. Via arigatoukanji.com
2024/04/12
518
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Сэтгүүлч Г.Золжаргал: ….’Ийсус’ Зоригоо
Найз маань хэзээ ч Ийсусийн сүмд явж байгаагүй. Өнгөт хорвоогийн жамаар бурханд одлоо.....Гэхдээ "Ийсуст" дуу хоолойн өнгөөрөө сонгогдсон явдал байдаг .Өөрөө надад олон удаа ярьсан болохоор түүхийг нь би энэ өдөр дурсах учиртай.1989 бил үү, тэрнээс арай хойхно бил үү? Америкаас Холливуудын киноны уран бүтээлчид манайд ирсэн юм. Монгол кино үйлдвэрт ирж Ийсус киног "ам" барьж монгол хэлээр дуу оруулах том төсөлтэй ажилласан. Дэлхийн бараг 160 гаруй оронд өөр өөрийнх нь хэлээр "дубляж" орчуулга хийсэн найруулагч гэж ланжгар байлгүй яахав..Энэ кино, уран бүтээлийн хувьд ч, киноны хувьд ч ярилтгүй. Бараг л "Спартак" "Бен Хур" "Титаник" кинотой дүйнэ. Гайхалтай бүтээл. Өөрсдийн Эзэн тэнгэрийнхээ тухай хөрөнгө хүч гаргаж хийхгүй бол өөр юуг тэгэж хийх билээ, Америк гүрэн!....Монголд ирээд маш олон жүжигчнээс тохирох дуу хоолойны "проб" авчээ. Аваад л байж аваад л байж. Эцсийн эцэст яг таарах цорын ганц хүнээ олсон нь Зориг байв. Зориг найзын маань зөөлөн дуу, сэтгэлд хүрсэн ухаарал сэтгэлийн өнгө үнэхээр гайхалтай. Америкууд Монгол хэл мэдэхгүй ч:- Энэ жүжигчний дуу хоолой яг Ийсус бурханы дуу хоолой шиг сонсогдоно. Урьд нь бурханд "ам " барьсан жүжигчнийг Дэлхийн олон улсаас хайгаад олоогүй. Харин танай Монголд байжээ гэсэн.Ингээд Америкаас дуу оруулалт бичих Холливуудын мэргэжилтнүүд ирж ажилласан. Юун бидний мэдэх практик ажил . Амьсгаа, үг өгүүлбэр, хатуу зөөлөн хэлсэн үг бүрийг маш нарийн багажаар хэмжиж "дуу хийх" сэтгэл зүрхний угаас Тэнгэр бурхан ярьж байна уу гэдгээр нь хянаж ажилласан юм билээ.Холливудын "Ийсус" кино нь уран бүтээлийнхээ хувьд дээгүүр ордог кино ,үнэхээр сайн бүтээл. Өгүүлэгч нь Монголын радиогийн "нөгөө" Чулуунбат ах уншсан санана. Ингэж найз минь бурханы дуу хоолойгоор дэлхийн нэг чухал уран бүтээлд мөнхөрчээ. Түүнээ ярихдаа Америкийн киночдын мэргэжлийн чадварыг гайхсанаа хэлнэ.Харин MNB-гийн "Үдшийн хэмнэл" студид байхад Авирмэд редакторын "Сартагтайн гуу" нэвтрүүлгийг Ховд аймагт очиж хийсэн нь Телевизийн анхны нэвтрүүлэг, тун аятайхан болсон гэж зохиогч нь сэтгүүлч Авирмэд олон жил ярьдаг байсан даа. Би дандаа дэргэд нь сонсоно.Н.Зоригийн бие нь дээд ертөнцдөө заларсан ч дуу оруулсан гадаадын хэдэн арваар тогтохгүй кино, өөрийнх нь тоглосон "Аль нь вэ" "Загийн алим" -аас авахуулаад өчнөөн бүтээл энд үлджээ. Тийм учир биднийхээ дунд бүтээлээрээ амьд байна.1986-1990 он хүртэл Хүүхэд залуучуудын театрт Нямгаваа найруулагчийн удирдлага дор Зориг, Нямсүрэн, Төмөрбаатар, Бат-өлзий, гээд шижигнэсэн-тажигнасан залуус монголын тайзны урлагийн тэнгэрт Од болон гялалзаж, Монгол театраар амьсгалж байв.. Тоглолттой өдрийн тасалбар нь олдохгүй. Хүүхдийн театрын өмнөөс Цирк хүртэл билет хайсан үзэгч багширч машин зам хаагдаад, театрын хаалга руу дайрч, дайн дажин шиг юм болдог байсан үеийн бас нэг гол баатар шүтээн-жүжигчин мөн Аан харин Эсээ, Зоригоо бид гурав "Үдшийн хэмнэл" студид Үндэсний Телевизийн өнгөтэй өөдтэй нэвтрүүлгүүдийг хийх гэж чардайж явлаа. Хэн маргах билээ...?Найз маань "бурханы" дуу хоолойтой жүжигчин байлаа. Тэр дууных нь өнгө нь сэтгэлээс гарахгүй. Ямар сайндаа Америкийн Холливуудаас киночид ирээд зунжин муу найзыг маань "Чайка" машинаар ганцааранг нь зөөдөг байхав. Өндөр ч цалинтай. Өөр тийм жүжигчин дуулаагүй дэг. Нэргүйбаатар СГЗ жүжигчин нэг дурсдаг. Болсон үнэн явдал юм ...Оюутны байрны 307 тоот өрөөнд бид хоёр хэсэг сууж олон ч удаа төмс шарж нэг савнаас хувааж идээд, бильярд нүдсэн, хагас сайны орой манай оюутны "общагт" физикийн факультетын байрнаас Буян Жагаа ирж дискотека зохиоход Зориг маань мөн олон удаа DJ нь хийж байв даа.Тэрнийг дурсвал өчнөөн түүх хөвөрнө.Ингэсгээд өндөрлөе дээ....Сэтгүүлч Г.Золжаргал /Баримтат киноны продюсер/
2024/04/11
919
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Настай хүмүүс ч ичдэг…..
Эмнэлэгт харсан нэг үзэгдэл сэтгэл эмтэлж бичихээс аргагүй болов. Монголчууд настнаа хүндэлдэг сайхан уламжлалтай ч, 60+ настай л бол тэр хүнд ичих нэрэлхэх, хайрлах дурлах, гоёж гангалах эрх үлдээгүй мэт харгис үзэлтэй байх юмаа. Эмнэлгийн сэхээний тасагт ухаан нь орж гаран буй 80 орчим насны эмэгтэй өвчтөнг цээжээр нь нүв нүцгэн түрдэг орон дээр хэвтүүлэн авчрав./Эмээ гэхийг хүссэнгүй, бичвэрийг уншаад учрыг нь ойлгоно/ Дусал, хүчилтөрөгч залгаастай бие нь хүндхэн байсан тул хувцсыг нь тайлсан юм болов уу гэж эхэндээ бодов.Төдхөн өвчтөн ухаан оров. Цээжин дээр нь нөмрөх юм ч харагдсангүй.Гаднаас эрэгтэй, эмэгтэй дадлагын оюутан эмч, нар сувилагчид орж ирж түүнээс асуумж авч үзлэг хийв. Тариа нь нэмэгдэж, хөгшин сахиуртаа, надад хэдрэх юм байна уу, би ичээд байна гэв.-Байхгүй ээ. Үзлэг нь дуусаагүй байхад маяглаад гэж 50 гаруй насны охин нь зэмлэв.Гэтэл дуслыг нь солих гэж орж ирсэн сувилагч хөгшний яриаг сонсоод "Аальгүй эмээ вэ?" гээд хөхөрч, шоолж байна.Хөгшин өрөөнийхнөөсөө ч, өөрийг нь инээж доог хийсэн сувилагчаас ч ихэд ичиж байгаа нь харцнаас нь илт байсан ч хүний эрхэнд байгаа хойно яалтай ч билээ.Охин нь утсаа ухсаар суухад:-Шолхойсон дэлэн унжуулаад... эвгүй юм гэж аяархан хэлсэн юм. Тэгээд орой болсон хойно нэг хүүхэд нь ирж ашгүй юм өмсгөх шиг болсон. Настай эмэгтэй гэдэг олон жил амьдарсан охин шүү дээ! Дотор сэтгэлдээ бага саваагүй охин, цэл залуухан бүсгүй явсан тэр л эмэгтэй настай болчихоод байгаа нь тэр.Анх сэхээний тасагт түүнийг оруулж ирэхэд ухаангүй шахуу байсан бол орчноо мэдэрч, эмч нарын асуумжинд хариулж 2 ч дусал хийж дууссан ч хөөрхийд юм өмсгөөгүй л байлаа.Хөгшин хүнд ичээд байх юм байхгүй гэж манайхан боддог нь их харагддаг. Зарим сошлд танил болсон хүмүүс ч настай ээжийгээ усанд оруулж байгаа, эмчид үзүүлж буй нүцгэн шалдан зураг бичлэг оруулахдаа ээжийгээ ичнэ, хүн л юм чинь нэр хүнд гэж буй гэдгийг хэзээ ч бодохгүй, эцэг эхээ ачилдаг гайхамшигт хүмүүн гэж хандалт авахад л улайраад байгаа санагддаг. Эрэгтэй, эмэгтэй хэд хэдэн хүн ээжийгээ усанд оруулаад, биеийг нь тослоод гээд нүцгэн шалдан бичлэг оруулж байгааг хараад хөөрхий хөгшдийн нүцгэн шалдан биеийг танихгүй олон түмэнд цацаж байгаад нь дургүй хүрч байв. За саяхан даа, хоёр гурван хоногийн өмнө, жараад насны эрэгтэй хүн эмнэлэгт ачийгаа сахиж бга гэргийдээ төрсөн өдрийн бялуу лаатай аваачиж гэнэтийн бэлэг барьж буй бичлэг цацагдлаа. Бялуун дээр 58 гэсэн тоон лаа асааж байсан. Гэтэл олноороо тэр бичлэгийг хөөрхөн эмээ өвөө гэцгээн өхөөрдөцгөөн шэйрлэж гарлаа. Тэр өхөөрдөөд байгаа нь ч тохуурхсан, хүнд байж боломгүй гаж инээдтэй явдал гэж үзэж байгаагийн илрэл шдээ.58 настай эмэгтэй нөхрөөсөө төрсөн өдрийн гэнэтийн бэлэг авах нь тийм гайхаж хачирхаж, "өхөөрдөх" явдал огт биш л дээ!Зарим нь бүр, эмнэлэгт байгаа хөгшиндөө торт аваачиж байгаа "Хөөрхөн өвөө" ч гэж байх шиг. Ер нь чиний л өвөө, эмээ биш бол дөнгөж жар хүрч яваа, дал шүргэсэн хүмүүсийг нээх эмээ өвөө гэж налиганах нь бүдүүлэг явдал шүү!Тэр хөөрхөн өвөө гэсэн хүүхэн 30 гарсан л хүн харагдсан. Жар ч хүрээгүй хүмүүс яахаараа гучаад насны хүүхний эмээ өвөө болдог юм?Яагаад жараад насны хайртай хос нэгэндээ баяр хүргэх гэнэтийн бэлэг өгөх нь тэгж өхөөрдөж хачирхах явдал юм? Залуу л хүмүүс баяр хөөр тэмдэглэж, нэгэндээ бэлэг барьж хайраа илэрхийлэх ёстой гэж боддог бол ёстой дэлхийгээс хол хоцрогджээ!Хүн амьд сэрүүн л бол хэдэн настай байсан ч нүцгэн шалдан харагдахаас ичнэ гэдгийг настай эцэг эхээрээ шоу хийж усанд оруулж байгаа нтрээ сошлд дэлгэгчид ойлгоосой! Эмнэлэгт нүцгэн байгаагаасаа ичиж буй настныг аальгүй эмээ гэж байгаа сувилагч хүний эрхийн мэдрэмжтэй болбол таарна!Бүх хүнд нэр төр, ичих эмээх мэдрэмж гэж бий! Нас ахимаг хүн харахаараа л учиргүй эмээ, өвөө гэхээ ч болимоор байна!
2024/04/10
567
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Нарны бүх цадигийг багтаасан зураг….
Ван Гог хэдэн мянган зураг зурсан ч хоёр зуугаад нь үлджээ. Хэн ч худалдаж авдаггүй учраас зурагаа найз нөхөд, таарсан хүмүүстээ бэлэглэдэг байв. Хүмүүс түүний зурсан зургийг зочдын өрөөндөө өлгөхөөс ичиж зовдог байлаа. Тийм этгээд зураг тавибал бусдын нүдэнд солиотой харагдах вий гээд. Ван Гогийн сэтгэлийг бодож л бэлэглэсэн зургийг нь хүлээн авдаг байж. Авсан хойноо арандаг аятай подваль руугаа шидэж орхино. Тийм байдлаар олон зураг нь үрэгджээ. Өнөө үед Ван Гогийн зураг бүхэн сая доллараар үнэлэгдэж байна. 100-хан жилийн дотор юу болоо вэ?Гучин хоёртой байхад нь Ван Гогийг сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлжээ. Уул нь тэр бусдад гай хор болоогүй. Зурагаасаа болж сэтгэцийн өвчтөн гэж оношлогдсон хэрэг. Жишээ нь, оддыг тэр мушгирсан байдлаар зурдаг байсан. “Од ийм биш шүү дээ” гэж хүмүүсийг хэлэхэд “Би ч бас оддыг мушгиа бишээр хардаг. Гэхдээ яг зураад эхлэх үед дотроос минь нэг дуу хоолой маш чангаар хэлдэг: Од угтаа ийм шүү дээ гэж. Дэндүү хол учраас тэдний жинхэнэ дүрийг усан нүд минь харж чадах уу? Миний хувьд тэр дуу хоолойг дагахаас аргагүй” гэсэн. Орчин үеийн физикчид оддын эрчлээг нээжээ. Галзуу солиотой гэж ад үзэгдэж байсан Ван Гогийг ододтой харилцдаг зураач байсныг хүмүүс хожим ойлгосон юм. Гучин гурван насандаа тэр амиа егүүтгэжээ. Сэтгэцийн эмнэлгээс гараад ганцхан зураг зурсан. Тэрээр нарыг зурах гэж бүтэн жилээ зориулжээ. Өглөө ургахаас орой шингэх хүртэл нь нар руу харж, өнгө гэрэл бүрийг сэрж мэдэрч. Үүнээсээ болж хараагаа алдсан юм. Түүнд сайн санасан нэг хүн “Та арай дэндүү юм аа. Ив ижил нарыг нэг л өдөр тольдоод болох биш үү?” гэхэд нь Ван Гог ийн хариулжээ: “Би ижил нар ургаж, жаргахыг харж байгаагүй. Хэзээд дахин давтагдашгүй байдаг. Тэр бүх нарны цадигийг би нэг зурагт багтаах гэсэн юм” Бүтэн жилийн турш нарыг ажсан зураач харах мэлмийгээ алдсан ч санасандаа хүрчээ. Мөрөөдөл болсон зурагаа зурчихаад, Тео дүүдээ бяцхан зурвас бичсэн нь: “Би цөхрөл, гутралаас болж амиа хорлоогүй. Бүх дэлхий доог тохуу хийвч хувь зохиолоо гүйцээсэн азтай хүн, би. Нарны цадигийг ганц зурагт багтааж зурах миний сүүлчийн хүсэл байсан. Өнөөдөр гүйцлээ. Үгээр хэлшгүй ханамж төрлөө. Би амьсгалахын тулд биш, зурахын тулд амьдарч байсан. Одоо боллоо” гэжээ. Тэгээд Ван Гог өөрийгөө буудсан юм. Тийм гүн ханамж, төгс тавирлыг амссанаас хойш үхлийг хүлээн сажилж явах хэрэг юу сан ...Тэр солиотой хүн биш, ердийн молхи сэтгэхүйн хязгаараас хальсан нэгээн...
2024/04/03
701
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Бусдыг бодох, хүндлэх соёл гэж үүнийг хэлнэ.....
Солонгосын Сөүл хотоос АНУ-ын Сан Франциско хотыг чиглэн 10 цаг нисэх нислэгийн үеэр энэ ээж онгоцонд сууж явсан 200 гаруй зорчигчид тус бүрд нь гялгар ууттай бэлэг тараажээ. Уг уутанд чихэр, бохь, чихний бөглөө зэргийг багтаасан бөгөөд нислэгийн үеэр 4 сартай хүүхэд нь уйлж бусдын тав тухыг алдагдуулсан тохиолдолд уучлаарай хэмээн өгсөн аж.Мөн уг уутанд "Сайн уу, би Жан Вүү байна. Би 4 сартай, өнөөдөр ээж, эмээтэйгээ нагац эгчийнх рүү Америк орныг зорин аялж явна. Би анх удаагаа онгоцонд сууж үзэж байна тиймээс бага зэрэг сандарч, айж байна. Хэрвээ би уйлж та бүхэнд төвөг удвал уучлаарай. Би аль болох тайван байхыг хичээх болно, гэхдээ амлаж бол чадахгүй. Хэрвээ миний хоолой чанга байвал чихний бөглөөг ашиглаарай. Аян замдаа сайн яваарай. Баярлалаа." гэсэн мессеж байв.
2024/03/31
533
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Гудамжны амьдралаас Харвардын тэтгэлэгт оюутан болсон түүх
Миний ээж намайг 14 насандаа гудамжинд төрүүлсэн юм. Ээж бид 2 Нью Иоркын гудамжаар сэлгүүцэн үнэгүй хоол хайж, хогийн савыг нэгд нэгэнгүй ухан өлсгөлөнгөө даран амьдарч байлаа. Би юу ч мэдэхгүй...тэгж л гудамжинд өссөн. Үнэтэй дэн буудал, орон гэргүй хүний амрах газрыг хайж олно гэдэг үнэхээр амаргүй, ихэнхдээ хүйтэн зам дээр үнэр танартай гудамжны буланд амьдрах тохиолдол их байлаа.Миний гэрийн хаяг үргэлж л Нью Иоркийн захын нэг гудамжны хоолны газрын арын булан байлаа.Тиймээс миний нэр “ОРОН ГЭРГҮЙ ХҮН” болсон юм.Би сурах дуртай.Эзэмшсэн хөрөнгөгүй би, бусадтай адил болохын тулд нэг ном уншаад дахин уншиж, тэр номоо дахин бодох аргыг сонгосон юм.Орон гэргүй хүмүүсийн цуглардаг оромж тосгонд ээж бид хоёр хүлцэн тэсвэрлэхийн аргагүй аюултай харцыг тэсэн, үхэх сэхэхээ үзэн сургуульд сурсан юм.12 жил сурах хугацаандаа бараг л 12 газар сургуулиа солин байж суралцсан.Гэхдээ үнэхээр шантарч болохгүй байлаа.Нэг сард 5 ном уншиж, Нью Иоркийн бүх үнэгүй сонинг нэг бүрчлэн уншсан юм.Гудамжны зам л надад энэ дэлхийн хамгийн өргөн хичээлийн танхим болж байлаа.Мөрөөдөлтэй болж эхэллээ.Дээд сургуульд элсэн орж, өөрийн хувь тавиланг өөрөө өөрчлөх мөрөөдөл...Манай гэр бүл дахин бусдын доог тохууны бай болохгүй байх мөрөөдөл...“Орон гэргүй хүнд дээд сургууль мөрөөдөх ч юм биш" гэж...Хүмүүс бүгд л адилхан үг хэлдэг.Би орон гэргүй хүн шиг харагдахгүйн тулд даруу төлөв байж, хувцсаа ч үргэлж цэвэрхэн өмсөв.Шүдээ тас зуун хичээллэв.11-р ангид байхдаа ээждээ нүүдэл суудал хийсэн ч дахин сургуулиа солихгүй шүү гэж гуйв.Дээд сургуульд орохоор болбол намайг сайн мэддэг багшийн тодорхойлолт хэрэгтэй учраас...Тиймээс би өглөө үүрийн 4 цагт босон хичээлдээ явж, шөнө 23 цагт оромжиндоо ирдэг байлаа.4.0-той ойролцоо дүнгээ сахин хамгаалж, хэлэлцүүлэгт оролцон, багаар ажиллах хөдөлгөөн зэрэг янз бүрийн хөдөлгөөнд оролцов.Бүх газар л надад суралцах талбар болж байлаа.Ингээд өөрчлөлт гарч эхэллээ.Нийгмийн халамжийн газрууд тэтгэлгээр тусалж эхлэв.Олон нийтийн байгууллагуудаас намайг анзаарч харж эхлэв.Надад итгэдэг хүмүүс гарч ирж байна гэсэн үг.Үнэхээр байдаг хүчээрээ хичээсээн...Өөрийн амьдрал хувь тавилангаа өөрчлөхийн тулд зөвхөн урагшаа л харан гүйсэн.Энэ бүгдийн эцэст Броун, Колумбиа, Амхости зэрэг Америк даяар 20 гаруй дээд сургуулиас тэнцсэн гэсэн мэдээг авсан.“Түүнийг тэнцүүлэхгүй бол та бүхэн 2-р Мишель Обамаг алдах болно” Khadijah Williams!Орон гэргүй байсан би Харвардын 4 жилийн тэтгэлэгт оюутан болсон юм.Би өөрийгөө ухаантай гэдэгт үргэлж итгэлтэй байсан. Бусдын "орон гэргүй юм чинь яасан ч яахав” гэдэг үгэнд дургүй. Миний нэр КHADIJAH WILLIAMS!!!Дахин хүмүүс намайг “орон гэргүй” гэж дуудахгүй. Мөрөөдөл байхад хүрэх зам зурайж байдаг.Via X
2024/03/28
695
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Герсоны аргаар эдгэршгүй өвчнөө анагаасан түүхүүд
Paul Schofield 38 настай байхдаа 1981 онд элэгний үрэвсэлтэй болж арьс нь шарлаж, элэгний үзүүлэлт нь маш өндөр болж, үе үе халуурч, дотор нь муухайрдаг болжээ. Эмчилж байсан эмч нь таныг баталгаатай эмчлэх эм одоогоор байхгүй тул содтой ус, жүржийн шүүс уугаад гэртээ хөдөлгөөн багатай байхыг зөвлөсөн байна. Ингээд арьсаар эмээл, цүнх, суран бүс, малгай хийж зардаг байсан дэлгүүрээ ажиллуулж чадахгүй болжээ. Өдрөөс өдөрт бие нь дордож байв. Хэцүү байдалд орсон Paul хиреопрактик (нуруу засдаг) хүнээс Герсоны эмчилгээний тухай сонсож номыг нь аваад дэглэмийг нь сахиж, өдөрт 13 стакан сок уусан гэнэ. Бие нь зугуухан сайжирч эхэлж, 2 сарын дараа шинжилгээгээ давтаж, эмч дээ үзүүлэхэд элэгний үзүүлэлт нь эрүүл хүнийх шиг болсон байна гэсэн аж. Үүнээс хойш үе үе ханиад хүрсэн юм шиг болж бие нь муудахад богино хугацаагаар Герсоны эмчилгээгээ хийгээд зүгээр болдог байж, сүүлдээ бүрмөсөн эдгэрч Герсоны эмнэлгийнхэнд баярласнаа илэрхийлэн захиа бичиж өөрийнхөө зургийг номондоо хэвлэхийг зөвшөөрчээ. 1995 оны 2 сард Paula Ptak 34 настай байхдаа гэнэт нэг өглөө нүдний дунд талын хэсэг нь юм харахгүй болсон байна. Нүдний эмчид үзүүлэхэд ретинопати буюу нүдний шар толбо гэмтсэн гэж хэлсэн байна. 4 сар эмчлүүлэхэд ямарч өөрчлөлтгүй хэвэндээ байв. Ангиографи хийлгэхэд нүдний шар толбон дээр шувууны үүр шиг юм байна гэсэн байна. Өөр нэг нүдний эмчид үзүүлэхэд Histoplazmoza capsulatum гэдэг мөөгөнцрөөр үүсгэгддэг өвчин бөгөөд аэрозоль мэтийн химийн бодис их хэрэглэдэг хүмүүст тохиолддог гээд мэс заслаас өөр эмчилгээ байхгүй гэсэн байна. Түүний 2 танил нь Герсоны аргаар хавдраа эмчилсэн байсан тул энэ аргаар эмчлэхээр шийдэж өдөрт 2 удаа өглөө, орой кофегоор клизм тавьж өдөртөө хэдэн удаа ногооны шүүс уусан байна. Сар гаруйн дараа нүдийг нь мэс заслаар эмчлэнэ гэсэн эмчдээ үзүүлэхэд толбо маш бага болсон байна мэс засал хийх шаардлагагүй болсон байна гэсэн байна. Ийм богино хугацаанд Герсоны эмчилгээ дархлааны эсүүдийг сэргээж нүдэнд үүссэн мөөгөнцрийг нь эмчилсэнд бөөн баяр болсон байна.Xavier Naude 58 настай байх даа (1992онд) уушгины ателектаз өвчтэй болж байнга амьсгаадаж, хөдлөх бүрт нь амьсгал нь бөглөчих шахаж хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалдаг болсон гэнэ . Эмч нар уушигны эдийн 70% нь гэмтсэн гэж хэлсэн байна. Үүнээс гадна сарвууны үе нь хүчтэй өвдөж аягатай ус барьж чадахгүй болсон гэнэ. Олон янзын эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй тул 1993 онд Герсоны эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн байна. Мексикт ирээд эмчилгээ эхлээд хэдхэн хоноход сарвууны өвдөлт нь гайгүй болж 2 долоо хоногийн дараа алхах үедээ амьсгаадаж хэсэг зогсож амьсгаагаа дардаг байсан нь алга болж 3 долоо хоногийн дараа Англидаа буцан ирж өөрөө эмчилгээгээ үргэлжлүүлж өдөр ирэх тутам бие нь сайжирч байжээ. Эмч нартаа үзүүлэхэд уушигны 50% нь эрүүл болсон байна гэж хэлсэн байна. Сакраменто хотод амьдардаг Александра Леннокс 1984 онд баруун хөхөндөө хавдартай гэсэн онош сонсжээ. Нөхрөөсөө салаад сургуулийн насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг байв. Нэг найз нь Стэнфордын Их Сургуулийн Анагаахын салбарын хавдрын тасгийн эрхлэгчид үзүүлэх цаг авч өгсөн тул очиж үзүүлэхэд та 2 жил хүрэхгүй амьд явна гэсэн байна. Машинаараа гэрлүүгээ явж байхдаа маш их уй гашууд автаж уйлж явсан гэнэ. Буцаж ирээд гэртээ шууд буусангүй ойролцоо байдаг эрүүл хүнс зардаг дэлгүүр лүү явж дэлгүүрийн эзэнд өөрийнхээ тухай ярихад түүнд Герсоны номыг уншихыг зөвлөсөн тул худалдан авч гэртээ ирсэн байна. Удалгүй Герсоны эмнэлэгт ирж эмчилгээгээ заалгаад өөрөө гэртээ үргэлжлүүлэн 2 жилийн дараа хавдар нь алга болсон гэнэ. Хөхний хавдраа мэс засал, химийн эмчилгээгүй эмчилсэн дээ маш их баярласан байна. Кент Гарднер 46 настайдаа улаан хоолой, мөгөөрсөн хоолойг хамарсан гольфийн бөмбөг шиг том хавдартай болсон гэнэ. Эмч нар дараагийн 5 жилд амьд байх боломж танд 8% гэж хэлсэн тул альтернатив аргаар эмчлэхээр шийдэж Герсон эмчийн номыг авч 20 хоногт 2 удаа уншиж, бие даан өөрийгөө эмчилж эхэлсэн байна. Эмчилгээ эхлээд 1,5 сарын дараа хавдар нь багасч 7 хоног тутамд багасч байсан гэнэ. Хоолойд буй хавдар нь задарч маш өмхий үнэр гардаг болсон байна. 2,5 сарын дараа нэг удаа ойролцоо байдаг дэлгүүр лүү явж байтал хоолой дээрхи хавдар нь салж байгаа мэдрэмж төрж хоолой руу нь ороход нулимж хаях газар байхгүй байсан тул залгисан гэнэ. Дэлгүүрт ороход дотор нь муухайрч хүйтэн хөлс цутгаж, хамаг бие нь дагжин чичирч, ухаан балартаж өвдөглөн суусан гэнэ. Арай ядан гэртээ ирж 5 өдөр орноосоо ч босох тэнхэлгүй хамаг бие нь суларч хэвтсэн байна. Энэ үед толгой нь өвдөж, дотор муухайрч, гэдэс нь базалж, үе мөч булчин нь өвдөж, халуурч, нойргүй болж зүрх нь дэлсэж байсан гэнэ. 6 дахь өдрөөс бие нь арай гайгүй болж орноосоо боссон ба үүнээс хойш өдрөөс өдөрт бие нь сайжирсаар эрүүл болсон байна. Энэ хугацаанд эмчилгээгээ байнга үргэлжлүүлж байсан гэнэ. Н.R.Feinstein гэдэг 82 настай эмч түнхний үений үрэвсэлтэй болж маш хүчтэй өвддөг байсан тул Герсоны эмнэлэгт ирсэн байна. Мэс заслаар түнхний үеийг нь солино гэсэн тул татгалзсан гэнэ. Даралт ихтэй тул байнга даралтны эм уудаг ба холестерин нь өндөр байсан ба сонсгол нь бас муудсан байсан гэнэ. Эхнэр нь үе мөчний өвчтэй, холестерин нь ихэссэн байсан тул цуг ирсэн байна. Эмчилгээ эхлээд удаагүй байхад холестерин нь багасч, удалгүй даралт нь ихсэхээ больсон байна. 3 долоо хоногийн дараа сонсгол нь эрс сайжирч, даралтны эмээ уухгүй болсон. Удалгүй түнхний өвдөлт нь намдаж рентгенд харахад түнхний эвдэрсэн үе нь сэргэсэн байсан гэнэ. Joergon van Zsidy гэдэг эмч Голланд улсад сэтгэцийн эмчээр ажиллаж байгаад нутагтаа буцан ирж Монреалийн Анагаахын сургуульд багшилж хажуугаар нь натурапат эмчээр ажилладаг байв. 1988 оноос бүх бие нь ядардаг болж бие нь загатнаж, дотор нь муухайрч, бие нь өвддөг болж, сэтгэл гутралтай болсон байна . Удалгүй өтгөн хатдаг болж, үе мөч ялангуяа өвдөг нь хүчтэй өвддөг болсон гэнэ. Үе мөчөө намдаахын тулд аспирин болон бусад үрэвслийн эмнүүдийг уусан байна. Жилийн дараа арьсан доор нь тосны гаралтай гүвдрүүнүүд гарсан ба шинжилгээ хийлгэхэд элэгний үрэвсэлтэй гэж гарсан байна. Арьс нь шарлаж, турж эхэлсэн ба 20кг-г 6 сарын дотор хаясан гэнэ. Үе үе хүчтэй огиулдаг болж хагас жилийн дотор 7 удаа эмнэлэгт хэвтжээ. СТ-шинжилгээ хийлгэхэд элэгний баруун дэлбээнд нь хэдэн жижиг хавдартай, зүүн дэлбээнд нь 2-3см хавдар байжээ. Удалгүй хөлийн ул нь хавдаж хэвлийд нь шингэн хуримтлаглаж, хавдар нь түргэн томорч юм идэхэд дотор нь муухайрдаг болж, өвдөгний өвдөлт нь маш хүчтэй болж, хэвлийгээр нь ч өвддөг болсон байна. Бие нь эрс муудсан тул химийн эмчилгээ хийлгэж чадахгүй байсан ба сүүлдээ бүр 44 кг турж орноосоо ч босож чадахгүй болсон тул эмч нар хэдхэн хоногийн нас үлдлээ гэсэн байна. Дүүдээ хэлж аав, ээжийнхээ шарилын хажууд өөртөө нүх ухуулж бэлдүүлээд эцэг эхтэйгээ бага насаа өнгөрөөсөн байшиндаа сүүлийн хоногуудаа өнгөрөөхөөр шийдэж Монреаль хотын ойролцоо ууланд байдаг бага насаа өнгөрөөсөн байшин даа ирсэн гэнэ. Дүү нь нэг өдөр ирэхдээ Герсоны номыг авчирсан тул нэгэнт алдах юмгүй тул энэ аргаар үзээд алдая гэж шийдсэн гэнэ. Ингээд сок уудаг болж, кофегоор клизм тавьж эхэлсэн ба өдөрт 8-10 удаа клизм тавьсан ба баас нь өмхий үнэртэй , маш их шимэгч гарч байжээ. Хэсэг хугацааны дараа тамир тэнхээ нь арай гайгүй болж 7 хоногт 0,7 кг жин нэмэж эхэлсэн байна. 8 сарын дараа өвдөгний өвдөлт нь намдсан тул гэрээсээ гарч ойгоор гүйдэг болж, 2 жил эмчилгээгээ үргэлжлүүлж бүрэн эдгэрсэн байна. Эрүүл болсоны дараа ханиад ч хүрээгүй, толгой, өвдөг нь өвдөөгүй цоо эрүүл хүн шиг байсан гэнэ. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр миний бие маш сайн байна гэж ярьдаг болсон гэнэ. Эрүүл болоод 7 жилийн дараа Герсоны эмнэлгийнхэнд захиа бичиж баярласнаа хэлж, өөрийнхөө түүхийг хэвлэхийг зөвшөөрсөн байна.1985 оны 8 сард Ronald Patricia Ainey 46 настайдаа нойр булчирхайн хорт хавдар 3-4 үе гэсэн онош сонсжээ. Хавдар нь элэг, цөсний хүүдий, дэлүүндээ үсэрхийлэл өгч хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байж, өмнө нь архины гаралтай элэгний архаг үрэвсэлтэй байсан тул эмч нар ямарч эмчилгээ тус болохгүй гэсэн байна. Хамаг бие нь өвдөж, ямарч тамир тэнхээгүй болсон байв. Сониноос Герсоны эмчилгээний тухай сонсоод Канадаас Мексик улсруу Герсоны эмнэлэг рүү сүүлчийн найдлага тээн явжээ. Тэнд 14 хоног болж эмчилгээгээ заалгаад бие нь арай гайгүй болоод гэртээ ирж эмчилгээгээ үргэлжлүүлсээр 1986 оны 12 сард эмчид үзүүлэхэд хавдар нь бүрмөсөн эдгэрсэн байжээ. 1999 онд буюу 15 жилийн дараа Герсоны эмнэлэг рүү ярьж баярлаж явдгаа дахин илэрхийлжээ.Rob гэдэг залуу хар тамхинд донтож Герсоны эмнэлэгт эмчлүүлээд зүгээр болсон байна. Үүнээс хэдэн жилийн дараа 1993 онд 77 настай өвөө нь шигдээс болсон ба түргэнээр эмнэлэгт ирээд хүлээж байхдаа тархинд нь цус харваж тал бие нь саатай, ярьж чадахгүй 3 долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Охин нь буюу Rob-н ээж аавдаа шууд Герсоны эмчилгээ хийсэн ба 3 долоо хоногийн дараа өвгөн босож алхаж эхэлсэн ба 3 сарын дараа ойролцоо байдаг цэцэрлэг лүү алхаж очдог болж эмчилгээгээ үргэлжлүүлсээр бүрмөсөн эдгэрсэн ба үүнээс 8 сарын дараа 1994 онд 78 настайдаа жолооны үнэмлэх авсан ба 93 настайдаа бэртлээс болж нас барсан байна. Энэ аргаар үе мөчний өвчин, элэгний архаг үрэвсэл, чихрийн өвчний 2-р хэлбэр, харшил, багтраа зэрэг олон өвчнийг төгс эмчилдэг. Чихрийн өвчний 1-р хэлбэрийг бүрмөсөн эмчлэхгүй боловч хүндрэл үүсэхээс нь сэргийлж чаддаг байна. Харин энэ эмчилгээнд өдөрт 7.7-9 кг ногоо хэрэгтэй тул химийн бордоогүй цэвэр ногоогоо тарьж бэлдэх ёстой болж байна. БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2021-5-13
2024/03/24
4292
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Монгол эмэгтэйд тас загнуулсан Араб эрчүүд
Голландад 2015 онд сонинд гарч, шуугиан тарьсан гэрэл зураг. Дулаан хувцастай дүрвэгч 7 эр ба 3 хүүхэдтэй хөл нүцгэн эмэгтэй. Монгол залуус бол хувцаснаасаа илүүчлээд, хүүхдүүдийг нь ээлжилж үүрээд явна даа, тийм ээ.Энэ зураг надад нэг үйл явдал санагдуулав. ХОЁР АРАБ ЭР МОНГОЛ ЭМЭГТЭЙГЭЭС ЭРҮҮНИЙ ШӨЛ ХҮРТСЭН ЯВДАЛТэр жил би, хоёр араб эр монгол эмэгтэйгээс эрүүний шөл хүртсэн явдлын гэрч нь болсон юм даг. Би ч гэж дээ бид. Инчоноос УБ хүрэх онгоцонд нэг монгол хүү уйлаад салдаггүй. Ээж нь аргаа барж байгаа бололтой. Гадны зорчигчид цөөхөн, ихэнх нь манайхан. Эхэндээ хүмүүс тэр 2-оос залхах шинжтэй байснаа сүүлдээ санаа нь зовинож асууж байгаа нь монголчууд. "Хүү нь яагаа юм болоо, эгч нь өргөх үү? Ах нь саатуулах уу?" гээд л... Онгоцны үйлчлэгчдийг хэн нэг нь байнга дуудаастай, хонх нь дугарах тоолонд хөөрхий үйлчлэгчид хий дэмий л сандарч ирээд асууна, өөр арга чарга байхгүй шинжтэй.... Тэр ээж, хүү 2-ын арын эгнээ хавьцаа явсан хоёр араб эр цухалдсан маягтай: - Эмэгтэй та наад хүүгээ дуугүй болгоно уу? Бид удаан тэвчлээ гээд англиар хэлж орхив. Тэр үед л би, байн байн үйлчлэгчдийг дуудаад байсан нөхөд тэр 2 болохыг мэдэв. Яг энэ үед тэр ээжид туслаад хүүг нь өргөж саатуулж байсан монгол эмэгтэй цэвэр англи хэлээр нөгөө хоёр араб эрийг загнаад хаясан. - Танай нутагт л хүүхэд, эмэгтэйчүүдийн амыг хүчээр хорьдог байх, ардчилсан Монгол руу нисэж байгаа бол хүний эрхийг, тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдээ дээдэлдэг газар гэдгийг сайн ойлго! гээд тас загнаад. Тэр 2 араб эрийн царай одоо ч нүдэнд харагддаг. Бараг амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд загнуулж байгаа болов уу гэмээр 2 бие рүүгээ хараад давхраатай том нүднүүдээ эргэлдүүлээд яахаа мэдэхгүй гайхаад шок шүү дээ. Тэр онгоцонд явсан гэрч нар байдаг бол батлаарай кк. Монгол эрчүүд бид ч яахав ээ дээ, тэр зэргийн эрүүний шөлөнд дассан улс.Via Tsolmonbaatar Gelenkhuu
2024/03/20
3335
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Хиагтыг чөлөөлсөн түүх
Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн нь олон жилийн харийн дарлалаас эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхаглахад томоохон түлхэц болсон түүхэн үйл явдал юм.Хиагтыг чөлөөлөх асуудлыг 1921 оны гуравдугаар сарын 6-7-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцэж, зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийг 17-ны өдөр Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар дамжуулан өгчээ.Энэ нь давуу хүчтэй дайсан хориглон суусан олон хөлийн боомт газрыг эзлэн авах нь Ардын журамт цэргийн хувьд төдийгүй энгийн иргэд, хотын оршин суугчдын амь нас сүйдэж, ихээхэн хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн хэрэг байв. Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт “Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захирапд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир. Манай Монголын ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харьяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, Монголын Хиагт хотыг хамт бидэнд тушаавал зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно.Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбоос манай Монголын цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино” гэжээ.Хотыг байлдаангүйгээр шилжүүлэн өгөх тухай Ардын журамт цэргийн шаардлагыг хятад цэргийн удирдлага хэрэгсээгүй учир гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд хүрч хуралдуулжээ.Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй 2 морьт хороо, 400 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хороонд 3000 хүнтэй 4н хороо, явган цэргийн тус бүр 2000 хүнтэй 1 ба 2 р хороод Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, 1500 хүнтэй явган цэрэг, 12 пулемет, 140 цэрэг бүхий 7 их буутай хүч байрлаж байжээ. Нийслэлээс ухарсан хятад цэргүүдийн тоог оруулаад Цэргийн комиссын мэдээгээр 9000-10000 дөхсөн гэсэн баримт ч бий.Журамт цэргийн хувьд хотыг чөлөөлсний дараа хороодоос ирүүлсэн мэдээ болон журамт цэргүүдийн дурдатгал зэргээс үзэхэд 400 арай хүрэхгүй тооны цэрэг байлдаанд оролцсон байна. Зэвсгийн хувьд 2 их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд ЗОУ-аас Ардын журамт цэрэгт зориулж, 2 дугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемет, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт байдаг.Жанжин Д.Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор хорооны дарга Б.Пунцаг, Ц.Хасбаатарын 1,2-р хорооны цэргүүд Хиагтын баруун талын Эрээн нарсны хамар болон Төгсгөө булагийн эхний манхан хүртэл, хорооны дарга С.Цэрэндоржийн 2-р хорооны цэргүүд Төгсгөө булагийн баруун тал Ноён овооны зүүн Орос булгийн хамар хүртэл. Эрдэнэ вангийн хошууны Ч.Базарсадын 4-р хорооны цэргээс 100 цэргийг баруун үзүүртэй залгаж зуун цэргийн дуган, хойт манхан элс, Дух нарсны дотор хүртэл, Пунцагийн хорооноос 15, Цэрэндоржийн хорооноос 5, Базарсадын хорооноос 20 бүгд 40 цэргийн 20-ийг Оргойтын баруун талын дэвсэгт , 10 цэргийг Ноёны овооны баруун гууд байрлуулж, Тужийн нарс, Согоо булгийн зүгээс Монголд цэргийн харуулыг ороон ирэх гамин цэргийн араар бүслэн байлдах үүрэгтэй байжээ.Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу журамт цэргийн хороод хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтлохоор байлдааны журам эзэлсэн байна. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугатан гарч, удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугатсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаа татан ирүүлж галт байр эзлүүлэн, үдээс хойш 16 цагийн үед их бууны галын бэлтгэлийн дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн зайлан оджээ. Бүрэнхий болж эхлэхтэй зэрэг байлдааны ажиллагаа зогссон байна. Монгол Ардын түр Засгийн газраас ардын журамт цэргийг хот руу орохыг хойшлуулах тухай мэдэгдсэний дагуу жанжин Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу 1921 оны гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулав.
2024/03/18
542