mmnews.mn | 2025-02-10

ЭНТЕРТАЙНМЕНТ

ЭНТЕРТАЙНМЕНТ
Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна
Хүүхдийн урлан бүтээх төв дараах ангиудад нэмэлт элсэлт авч байна:- Монгол уран бичиг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Хар Зураг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Эко гар урлал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Сүрлэн сүлжмэл - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Үндэсний уламжлалт уран хатгамал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Хар зураг, уран зураг - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Арьсан урлал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Хувцас загвар - Мягмар/Пүрэв гараг Өдрийн ээлж- Сүрлэн наамал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Уран зураг анхан шат - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гарагӨглөөний ээлж: 09:00-11:00 цагийн хоорондӨглөөний ээлж: 14:00-16:00 цагийн хоорондБүрдүүлэх материал:- Төрсний гэрчилгээний хуулбар- Цээж зурагХолбоо барих утас:11-329426, 9977-5707
2025/01/08
201
ЭНТЕРТАЙНМЕНТ
Хөгшрөх үед харамсал төрүүлэх зүйлс
Залуу байхдаа бид ирээдүйг бодолгүйгээр олон шийдвэр гаргадаг. Гэхдээ зарим шийдвэр дунд насанд хүрэх үед бидэнд сөргөөр нөлөөлдөг. Хөгшрөх үед харамсал төрүүлдэг зүйлсийн заримаас дурдвал:1. Буруу хүнтэй гэрлэх Залуу байхдаа гэрлэх шалтгаанаа зөв тодорхойл. Бусдын жишгийг дагах, нийгмийн байр суурь олох, эсвэл дарамтад орж гэрлэхээс зайлсхий. Хайр, нөхөрлөлдөө тулгуурлан зөв хүнээ сонго. Буруу шалтгаанаар гэрлэвэл амьдралд чинь зөрчил, сэтгэл гутрал, шүүхийн хэрэг, гашуун дурсамж үлдэх болно. 2. Боломжийг алдах Залуу байхдаа танд олон боломж нээгдэнэ. Гэхдээ айдас, залхуурал, эсвэл бардамналыг давж чадахгүй алдах нь бий. Хожим харамсахгүйн тулд боломжийг ашигла. 3.Харилцаагаа сүйтгэх Залуу байхдаа мөнгө, амжилтад хэт төвлөрч, хүмүүсийг ашиглах, холбоогоо таслах зэрэг буруу үйлдэл хийх нь элбэг. Гэвч нас ахих тусам хайраар дүүрэн харилцаа, итгэлцэлгүй амьдрал хоосон санагдана. 4. Хийсэн үр хөндөлт Залуу эмэгтэй байхдаа жирэмсэлж, айдаст автсан үедээ үрээ хөндүүлсэн бол хожим харамсах магадлалтай. Хүүхдээ тэврэх мөчөөс татгалзсан тэр шийдвэр чинь амьдралдаа гаргасан хамгийн том харамсал байж болно. 5. Хүүхдээ үл тоох Залуу эрэгтэй байхдаа хариуцлагаас зугтаж, хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй бол хожим үүнийгээ харамсах болно. Чиний орхисон хүүхэд амжилтад хүрсэн ч чи түүний эцэг нь гэж хэлэх эрхгүй болно. 6. Бурхнаас нүүр буруулах Нас ахих тусам амьдралыг утга учиртайгаар харж, Бурхны тухай илүү их боддог. Хожимдсон хойноо биш, залуу байхдаа Бурхантай ойр байж, амьдралаа бүтээгээрэй. 7. Биеэ үл хайхрах Нэг л биеийг бүх амьдралынхаа туршид авч явна. Тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, буруу хооллолтоос зайлсхий. Хожим эрүүл мэндээ алдсанаас болж харамсах болно. 8. Цагийг дэмий үрэх Залуу байхдаа залхуурах, буруу харилцаанд цаг зарцуулах, утгагүй зүйл хөөцөлдөх нь хамгийн том харамслыг авчирна. 9. Мөрөөдөл, авьяасаа орхих Залуу насандаа авьяас, хүсэл мөрөөдлөө орхисон бол хожим бусдын амжилтыг хараад "Энэ би байх байсан" гэж бодож харамсана. 10. Нэр хүндээ алдах Хожим нас ахих үед таны нэр хүнд маш чухал болно. Залуудаа үйлдсэн бүх үйлдэл чинь таны нэр төрд нөлөөлсөн байх тул анхааралтай амьдар. 11. Эд баялгаа үрэх Хөдөлмөрлөж олсон мөнгөө клубт үрэх, хэтрүүлэн зарцуулах зэргээс зайлсхий. Хожим нь хөрөнгө оруулалт хийж, ирээдүйгээ баталгаажуулаагүйдээ харамсах болно. 12. Сайхан хайрыг алдах Амьдралдаа чамайг чин сэтгэлээсээ хайрласан хүн байсан уу? Түүнийг үл ойшоовол хожим "Тэр хүнтэй одоо хүртэл хамт байсан бол ямар байх байсан бол?" гэж бодох болно. 13. Эцэг эхээ үл хүндлэх Залуу байхдаа эцэг эхээ хуучинсаг гэж бодож үл тоох нь амархан. Гэвч тэдний үнэ цэнийг хожим ухаарахдаа харамсах вий. Цаг хугацааны үнэ цэн: •Эгч, ахтай байх үнэ цэнийг тэднийгээ алдсан нэгнээс асуу. •10 жилийн үнэ цэнийг саяхан салсан хосоос асуу. •1 жилийн үнэ цэнийг эцсийн шалгалтдаа унасан оюутнаас асуу. •1 секундын үнэ цэнийг ослоос амьд гарсан хүнээс асуу. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тиймээс одоо байгаа мөч бүхнээ нандигнаж, амьдралаа үнэ цэнтэйгээр өнгөрүүлээрэй.
2025/01/05
278
ЭНТЕРТАЙНМЕНТ
Улсын аварга шалгаруулах 'Дронокон-2025' тэмцээнд оролцохыг урьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.Оролцогчдыг 2025 оны нэгдүгээр сарын 14-нийг хүртэл бүртгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
2025/01/04
245
ЭНТЕРТАЙНМЕНТ
Монголын дүрслэх урлагийн түүх /1911-1950/
 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм.Тэр үед монголын уран бүтээлчид үндэсний урлагийн уламжлалыг хадгалан, дэлхий дахины урлагийн онцлогийг судалж, ялангуяа Зөвлөлтийн дүрслэх урлагаас суралцаж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьж зураач урчуудын өмнө шинэ нийгмийг цогцлон бүтээх чиглэлийг баримталж байМонгол оронд Европын уран зургийн арга Оросоор дамжин орж ирсэн бөгөөд монголын зураач, урчуудын өмнө хүн төрөлхтний хөгжлийнхөө түүхэнд хуримтлуулсан зураг дүрслэлийн ухааны арвин баялаг болох өрнөдийн зургийн аргыг сурч эзэмшиж МАН-аас гадаадын боловсронгуй байдлыг дагаж мөрдөн явах нь нэн зүйтэй гэж зөвшөөрөн тогтов.        1920 оны XI сараас 1921 оны IV сар хүртэл «Монголын үнэн» сонины анхны дугаарт хоёр, бусдад нь тус бүр нэг, нийтдээ долоон зураг хэвлэгдэж, ардын намын зорилго бодлогыг илэрхийлж, түүний хэтийн төлөв, үзэл санааг олон түмэнд хүргэж, улмаар сурталчлагч, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж байснаас үзэхэд орчин цагийн дүрслэх урлагийн ууган төрөл зүйл сонины зураг Монгол ардын намаас империализм хамжлагат ёсыг эсэргүүцсэн ардын хувьсгалд ид бэлтгэж байсан үеэс үүссэн байна.        1921 оны 7-р сарын 19 нд «Монголын үнэн» сонины шууд үргэлжлэл «Уриа» сонин хэвлэгдэж монголын ард түмний түүхэнд шинэ үе эхэлснийг зарлан тунхагласан «Бүрээч» зураг нийтлэгдсэн бөгөөд монгол зургийн уламжлал, бэлгэдэл, зүйрлэл зэргийг чадмаг ашиглажээ. Энэ зурагт бөөн үүлээр ард түмний хүсэл мөрөөдөл дэлгэрэхийг, дэлбээлсэн цэцгээр хүсэл мөрөөдөл жинхэнэ биеллээ олсныг үзүүлж байжээ.        1924 онд Зураач Б.Шарав В.И.Лениний хөрөг зурсан бөгөөд тэрээр монголын дүрслэх урлагт шинэ уран зураг, зураасан зургийн эх суурийг тавьсан манай шинэ үеийн дүрслэх урлагийг үндэслэгчийн нэг хэмээн зүй ёсоор үздэг билээ. Түүний уран бүтээлийг хөрөг, ном хэвлэлийн зураг гэж ангилан үзэж болно.Тухайн үеийн монголын зураачдын бүтээлийг судалж байхад шинийн төлөө тэмүүлж, тэр зүг уриалан дуудаж, шинэ зүйлийг эзэмшиж, эзэмшихийн төлөө тэмцэж, хуучныг жигшин үзэж, шинэ үзэл санааг ойлгон ухаарч, баярлан баясаж байгаа романтик тэмүүлэл бүхий идэвхтэй уран сайхны дүр илэрч байсан нь зураачид амьдралын сайн сайхан, түүний гэрэлт ирээдүйн гайхамшгийг ойлгож тэр зүг тэмүүлж байсныг харуулна.Нийгмийн хөгжил дэвшил дүрслэх урлагаас шинэ зам, агуулга хэлбэрийг шаардаж ардын нам, хувьсгал, цэрэг, эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын хувьсгал зэрэг нь уран бүтээлийн гол сэдэв болж байжээ.Монгол Ардын цэрэг, тэдний сүр хүчийг илтгэн харуулсан олон бүтээл гарч харийн түрэмгийлэн эзлэгчид, дотоодын хар шар хамжлагат ёсны давхар дарлалд шаналан зовсон ард түмэнд эрх чөлөөг олгож сайн сайхан амьдралыг авч ирсэн хүмүүс бол тэр үеийн ардын журамт цэрэг гэж үзэж уг сэдвийг онцлон авч өргөн дэлгэр дүрсэлж байжээ.Амьдралын өөрчлөлт, нийгмийн хөгжил дэвшил хичнээн түргэн байх тусам уран бүтээлийн сэдэв агуулга маш хурдан өөрчлөгдөн баяжиж уран бүтээлийн зорилго нийгэм, улс төрийн бодлоготой нягт холбоотой үүсэн тогтсон нь орчин үеийн дүрслэх урлагийн ололт, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл болж байв. Энэ үеийн уран бүтээлийн нэг нийтлэг зүйл бол амьдралын шинэ утга санаагаар баялаг, түүгээрээ бүтээлч үйлсэд уриалан дуудсан дайчин шинжтэй байсанд оршино. Тухайн үеийн дүрслэх урлаг ард түмний оюун санааны эрэлт шаардлагыг хангаж, хүсэл сонирхолд нь бүрэн нийцэж байлаа.Монголын дүрслэх урлагийн зүтгэлтэн нар шинэ нийгмийн зорилтыг хэрэгжүүлж соён гэгээрүүлэх, орчин үеийн дүрслэх урлагийг буй болгон хөгжүүлэх ажлыг хослуулан авьяас билгээ дайчилж ардын хувьсгалын утга соёл ба түүний дүрслэх урлагийг бүтээхэд бие сэтгэлээ дайчилан ажиллаж байжээ.Тэр үед ажиллаж байсан зураач, урчуудын нэг хэсэг нь уламжлалт дүрслэх урлаг, ардын урлал, дорно дахины урлагийн боловсролтой байлаа. Нөгөө хэсэг нь хувьсгалын жилүүдэд орчин үеийн дүрслэх урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж байсан уран бүтээлчид байжээ.Бас нэгэн давуу тал нь Намын үзэл суртал нэвтрүүлэх явдалд клуб / улаан булан/ нь үлэмж тустай ба зүй нь олон түмнийг сурган гэгээрүүлэх хэргийг чухалчилж монголын төр засгийн бодлогыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байснаараа түүхэн ач холбогдолтой юм.Монголын зураач, урчууд өрнө дахины урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж улмаар тосон будаг, гөлтгөнө материалаар уран бүтээлүүд хийж, бодит амьдралыг дүрслэхэд реалист барилыг эзэмших гэж мэрийн ажиллаж байлаа. Уран бүтээлчид эрлийг бодит байдалд нийцүүлэн, цаг үеэ тусган орчин цагийнхаа урлагийн зорилго чиглэлтэй хослуулан хийж байв. Аливаа улсын утга соёлын түүх тухайн ард түмний туулсан замналтай салшгүй уялдаатай байдагчлан, орчин үеийн дүрслэх урлаг нийт улс үндэсний утга соёлын нийтлэг хэв шинжийг ямар нэг хэмжээгээр шингээхийн сацуу өөрийн орны өвөрмөц амьдрал, байгаль, ахуй байдал, хэв заншил, хувьсал хөгжлийг соргог тусгасан байна.Монгол улсын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийн түгээмэл шинж, үзэл санааны гол чиглэл, хөгжлийн зүй тогтлыг гаргах үүднээс урлагийн бүтээлүүдийг зураасан зураг, уран зураг, уран баримал, тайз чимэглэл, гоёл чимэглэлийн урлаг гэж ангилан тус тусад нь авч үзэхдээ хөгжлийн хувьд тухайн үедээ тэргүүлж байсан зураасан зургаар эхлэж байна. Тэр үед ухуулан сурталчлах зураасан зургийн төрөл зүйл хүн амын ихэнх бичиг үсэг мэдэхгүй байсан нөхцөлд тухайн үеийн улс төрийн амьдралын утга учир, нам засгийн бодлогыг ойлгомжтой, хүртээмжтэй сурталчлахад чухал үүрэгтэй байжээ.Өргөн уудам нутаг дэвсгэртэй дэд бүтэц хөгжөөгүй монгол орны тухайн нөхцөлд зураасан зургийг олон хувиар хэвлэж хамгийн бөглүү зах хязгаарын нутагт хүртэл тарааж болох бүрэн боломжтой байлаа. Намаас зураач урчуудын зураасан зургийн бүтээлд нийт олон түмнийг хувьсгалын үзэл суртлаар хүмүүжүүлэхэд чиглэж, олноор байгуулсан клубүүдийг харьяат намын хороонд захируулж, үзэмжтэй болгохын тулд зураачдаар зураг хөргийг бэлтгэх хошууны хороодын дэргэд нэжгээд улаан буланг шинээр нээж байсан байна.Зураасан зургийн урлагт суурь зураг, зурагт хуудас, хэвлэл, чимэглэлийн зураг зэрэг олон зүйл багтдаг бөгөөд эн түрүүнд сонины зураг эхлэн хөгжсөн байна. Сонины зураг уран сайхны чигмэглэлийн үүргээсээ гадна тодорхой үзэл санааг илэрхийлж улс төрийн агуулга, уран сайхны нэгдлийг буй болгон ардын намын дайчин үгийг олон түмэнд хүргэх үзэл суртлын хүчирхэг зэвсэг болж байжээ. Эдгээр зургуудыг хэн ч харсан ойлгомжтой байсан төдийгүй ард түмэн жинхэнэ хань нөхөр, дайснаа хэн болохыг танихад нөлөөлж байсанд улс төрийн ач холбогдол оршино.Зураачид олон түмний анхаарлыг татахуйцаар сонирхолтой зохиомж, уран сайхны хэтрүүлэл, хошигнол оруулж зурж байв. Зарим зурагт тайлбар өгч, холбогдох этгээдийн нэр зааж зураг дээр бичиж тодосгох, хоёр гурван хэсэг болгон цуврал байдлаар зурах зэрэг аргыг хэрэглэж байжээ.Монголын анхны хэвлэл «Монголын үнэн» сонины анхны дугаарыг нам төрийг үндэслэгч их жолоодогч Д.Сүхбаатарын санаачилга оролцоотойгоор коминтернийн нөхдийн тусламжтайгаар нийтэлж гаргасан байна. Энэ сонины эхний дугаарт «Эрх мэдлээ авч, эрдэм соёлоо мандуулъя» зураг нийтэлж түүнд хувьсгалын бүрээ үлээж байгаа морьтой хүнийг зурж олон түмнийг харийн түрэмгийлэн эзлэгчид, дотоодын хар шар хамжлагат ёсны давхар дарлалын эсрэг хүчээ нэгтгэн тэмцэж эрх чөлөөгөө олж аваад улмаар соёл боловсролоо мандуулах хувьсгалын үйлсэд уриалан дуудсан утга санааг илэрхийлжээ.Мөн түүнчлэн хуучин дүрслэл, хэллэг уран сайхны хүрээнээс хальж бодит байдалд ойртсон байна. Тэр үед хамжлагат, лам нар Орос улсыг элдвээр муучилж ард түмний дунд худал цуурхал тарааж түүнд дургүйцүүлэх, холдуулах бодлого явуулж байсан нөхцөлд шууд дүрслэлийи аргаар монгол зөвлөлтийн ард түмний найрамдал нөхөрлөлийн эхлэл хэрхэн тавигдаж байсныг илэрхийлэхэд тохиромжтой биш байжээ. Тиймээс зураач, урчууд тухайн цаг үед тохирсон төлөөлөл, дүрслэлийн аргыг сонгон хэрэглэсэн нь уул найрамдал нөхөрлөлийн эхлэлийг илэрхийлэхэд төдийгүй төлөөлөл адилтгал, зүйрлэл зэргийг ашиглан бэлгэдэл, гүн утга санаа бодлоо илэрхийлж ирсэн нь ард олонд ойлгомжтой хэлбэрээр ном дэвтрийг орчуулан гаргах, үнийг хямд болгож ялангуяа бага хүүхэд ба ард түмнийг төөрөгдөлгүй болгож нам засгийн үнэнд итгэлтэй байлгах бодлогийг Төв Хорооноос удирдан чиглүүлэн ажиллаж байсан байна.«Монголын үнэн» сонины эхний дугаарт «Монгол ардын нам», «Оросын эв хамтын нам» гэсэн хоёр тугийг эн зэрэгцүүлэн зурж хөрш зэргэлдээ октябрийн хувьсгалын өлгий Зөвлөлүүдийн орны ард түмэнтэй найрамдал нөхөрлөлтэй амьдралыг хүссэн монголын ард түмний хүсэл мөрөөдөл амьдралд хэрэгжиж буйг харуулжээ. Ялангуяа хоёр улсын тугийг эн зэрэгцүүлэн зурснаар уг найрамдал нөхөрлөл ард түмний эрх ашгийг хамгаалсан бие биеэ хүндэтгэсэн тэгш эрхийн үндсэн дээр буй болж байгаа шинэ утга агуулгатай болохыг үзүүлсэн байна. Улмаар уул санаа сэдвийн утга агуулга улам гүнзгийрч түүнийг даган уран дүрслэлийн арга хэллэг нь баяжин хөгжжээ.Монгол Ардын Намын удирдлагаар партизан цэрэг Оросын эв хамт намын тусламж болгон явуулсан улаан цэргийн хамтаар хэцүү хүнд нөхцөлд байсан монгол орныг гадаадын түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлж буйг харуулж, эцэст нь Монгол орныг тусгаар тогтнуулж, жирийн, малчин ард түмэнд эрх чөлөө олгож хөл дээр нь босгон авч байгааг уран дүрслэлээр илэрхийлжээ.Мөн олон нийтийн дунд суртал нэвтрүүлэх тухай монгол ард улсыг аж ахуй ба эрдэм соёл, ший жүжиг, зураг урлалыг чанарыг сайжруулж, улаан булан, улаан гэр мэтийг өргөжүүлэн хөгжүүлэх тогтоол гарсан байна.Дүрслэх урлагийн бүтээлд мал амьтныг тодорхой зорилгын үүднээс дүрслэн зурдаг билээ. Тус улсын үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх явдалд намаас тодорхой чиг шугам гаргаж уламжлалт зураасан зургийн агуулгыг төдийгүй хэлбэрийг баяжуулж, урлаг уран сайхны олон арга барилаар, дүрслэн илэрхийлэх хэрэгслийг гүнзгийрүүлж эхэлсэн байна.«Монголын үнэн» сонин ЗХУ-ын Эрхүү хотноо хэвлэгдэж байсан бөгөөд үүний ачаар монголын зураачид Зөвлөлтийн зураачдын бүтээлтэй танилцаж коминтерний нөхдийн тусламж дэмжлэг авч байсан нь зургийн урлаг шинэ утга агуулга, үзэл санаагаар хөгжихөд ач тусаа өгч зарим сонины зургуудыг чухам хэн зурсан болох нь тодорхой биш байна.Монголоос сонинд ажиллаж байсан хүмүүсийн дунд зураг зурдаг нь С.Буяннэмэх байжээ. Түүний зурсан «Уран үгсийн чуулган» сэтгүүлийн хавтас болон «Шанз тоглож буй эмэгтэй», «Эртний баатар» зэрэг хэд хэдэн зураг мэдэгдэж байна. «Уран үгсийн чуулганы» хавтас ба «Монголын үнэн» сонинд нийтэлсэн зургуудаас монголын амьдрал, хүний төрх, хувцас, эдлэл хэрэглэл, хөдөлгөөн зэргийг үзүүлсэн байдал, үндэсний уламжлалт зургийн хүн, мал амьтны хэлбэр дүрсийг гаргаж ирсэн өвөрмөц арга ажиллагааг хэрэглэсэн зэргээс үзэхэд тус сонины нэг, хоёр, дөрөвт нийтэлсэн зургуудыг С.Буяннэмэх зуржээ.Ардын хувьсгалаас хойш гарсан «Уриа», «Ардын эрх», «Үнэн» зэрэг тогтмол хэвлэлд олон зураг нийтлэгдэж байжээ. Тэдгээр хэвлэл шинэ цагийн дүрслэх урлагийг үүсгэн хөгжүүлэгч зураачдын өсөж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Сонины зургуудаас зураасан зургийн сэдвийн цар хүрээ, уран бүтээлчдийн өсөлт, ур чадварын дээшлэлтийг мэдэж болохоор байна.Тухайн үеийн бодит байдал, нийгмийн үзэгдлийг дүрслэх урлагийн уран сайхны хэлээр сурталчилж шинэ нийгмийн амьдралыг дүрслэх, шинэ хүний дүрийг бүтээхэд зураач урчууд, авьяас билгээрээ тодорсон залуу авьяастан нар мэдлэг, ур чадлаа зориулж ардын хувьсгалыг бахдан магтах, ухуулан сурталчлан ард түмэнтэй ойртуулах ба уран сайхны ажлын тухай Намын Төв Хорооноос гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг гол болгож байв.«Монгол ардын нам» сэтгүүлийн хавтсанд ард түмэн намаа нягт хүрээлж байгааг харуулсан байдаг бол «Хувьсгалт залуучуудын эвлэл» сэтгүүлийн хавтсанд ирээдүйдээ итгэл төгс байгаа шинэ эрин үеийн залуусын цог золбоог үзүүлсэн байна. «Ардын цэрэг», «Хувьсгалт улаан цэргийн бодлого» зэрэг сэтгүүлд эх орны соргог манаа болсон шинэ хүнийг зуржээ.Тухайн үед төрөл бүрийн номыг зурагтай хэвлэж байсан бөгөөд тэр зургууд нь үзэмж чимгийн үүрэг гүйцэтгэхээсээ илүү түүний утга санааг илэрхийлж, агуулгыг гүнзгийрүүлж байснаараа онцлог юм.Монголын сэхээтнүүд эх хэлээрээ ЗХУ болон европын уран зохиолоос Аугаа их зохиолч А.Горькийн зөвлөсөнчлөн идэвхтэй зарчмыг баримталсан зохиол орчуулж байсан бөгөөд тэр зохиолын заримд монголын зураачид зураг зурж байжээ. Д.Дефогийн «Робинзон Крузо»гийн зураг чимэглэл энд онцгой байртай юм. Энэ бүхнээс үзэхэд сонин, сэтгүүл, ном нь орчин үеийн дүрслэх урлагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, урчуудыг хүмүүжүүлж, тэдний эгнээ өргөжиж, уран бүтээлийн үзэл суртал, ур чадвар дээшлэхэд ач холбогдлоо үзүүлжээ.Үзүүлэн таниулахад зориулсан зурагт хуудас нь нам засгийн бодлогыг сурталчлахад дайчин зэвсэг болж энэ төрөл зүйлийн үүсэл хөгжлийн явц ихээхэн сонирхолтой юм. Улс төрийн ухуулах хуудас гаргахыг жанжин Д.Сүхбаатар анх санаачилж, намын анхны ухуулах хуудасны үгийг өөрөө бичиж байжээ.Монгол ардын намаас ухуулах, уриалах хуудас бичүүлэх, хэвлүүлэх талаар онцгой анхаарч, Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид тус намын анхдугаар их хурлыг хуралдуулахаар Хиагт хотод бэлтгэл ажил явуулж байхдаа мөн ажлыг зохиож тэд 20 гаруй нэр төрлийн их, бага хэмжээний ухуулах хуудасны төрөл бүрийг хамгийн бага тоогоор 100-гаас доошгүй хувиар хэвлэж Монгол оронд тарааж байжээ.Ардын хувьсгал мандсанаас хойш Монголын анхны зурагт хуудас 1923 онд Ленинград хотод хэвлэгдэж байсан байна. Энд өнгөрсөн нийгмийн бурангуй байдлыг ололт амжилттай жиших замаар шинэ нийгмийн хөгжил хөдөлгөөний зүй тогтлыг харуулжээ.Монголын зураач урчууд европын уран зургийн арга барилд суралцаж эхэлсэн бөгөөд уран бүтээлүүдэд ертөнцийг мэдэрч тусгадаг бодьгал шинж, дүрслэлийн примитив хандлага, байгалиас хуулбарлан суралцах натуралист баримтлал зонхилж нам төрөөс театр, клубуудийн зэрэг уран сайхны байгуулагуудын ажиллагааг сайжруулах, уран сайхны боловсон хүчин бэлтгэх зорилгоор жүжиг, дуу бүжиг, хөгжим, зохиол найруулга, кино ба гар зургийн сургуулиудыг байгуулж улсаас аль болох зардлаар хангах уран сайхны талаар арга тогтоол гаргасан байна. Мөн соёл боловсролыг ухралтгүйгээр хөгжүүлж бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгаж, ард түмнийг гэгээрүүлэх бодлог барьж байлаа.Тухайн үед Монголд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн К.И.Померанцев, Н.Н.Вельский, С.А.Бушнев нар зургийн дугуйланд багшлах, дагалдуулан сургах замаар Л.Гаваа, О.Санжжав, Л.Намхайцэрэн, Ү.Ядамсүрэн нарын зэрэг олон зураачдыг тосон будгийн арга ажиллагаанд сургаж байсан буюу багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд А.Соёлтой багшийн дугуйланд О.Цэвэгжав, Д.Чойдог нар суралцаж уран зургийн аргатай танилцжээ. Энэ үеэс тосон будгийн аргаар хийсэн анхны бүтээлүүд гарч эхэлсэн байна.1940 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулж дүрслэх урлагийн төрлөөр уран бүтээлийн анхдугаар уралдааныг зарласан ба энэ уралдаанд тосон будгаар зурсан уран бүтээлийн ажлууд тавигдав.1940-1941 онд Ү.Ядамсүрэн, Д.Чойдог нарыг Москва хотноо уран зургийн дээд сургуульд суралцуулахаар явуулсан боловч Дэлхийн II дайн эхлэн Германы арми ЗХУ-д довтолсон тул тэд сургуулиа дуусгаж чадалгүй Монгол руу буцаж иржээ. Зураачид хэдийгээр ганц жил суралцсан ч нилээд туршлага хуримтлуулж мэргэжлийн хандлагатай болж ирснээр тэр үеийн залуу зураачдад зургийн онол, дадлагын талаар их зүйлийг зааж сургаж байсан байна. Уран сайхны хүрээлэнгээс улс орныг батлан хамгаалах чанар бүхий жүжгүүд, олон түмний эх оронч байдлыг үзүүлсэн утгатай дуу шүлэг уран бүтээлүүд гаргаж ард олныг сурган хүмүүжүүлэхэд чиглэгдэж байв.1941 онд зураач Ү.Ядамсүрэн “Х.Чойбалсан”, “Х.Чойбалсангийн хөрөг”, О.Цэвэгжав “Партизан цэрэг элсүүлэлт” зэрэг бүтээлүүд гарсан байна.1942 онд Монголын ардын засгаас Улсын уран сайхны хэрэг эрхлэх газрын харьяанд Зураг урлалын газар байгуулагдаж тус Газрын анхны даргаар Д.Чойдог, ахлах зураачаар О.Цэвэгжав, зураачаар Д.Лувсанжамц, дагалдан зураачаар П.Балдандорж, модоч дархан Сандуйжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь Монголын дүрслэх урлагийн байгууллагын үндэс суурь болсон байна.1942 онд зураач Л.Гаваа “Цаатан” бүтээлээ зурсан байна.Монгол орны тусгаар тогтнол хүн ардын эрх чөлөөний төлөө тэмцэж явсан партизан нарын хөргөөс Д.Чойдогийнх бодит амьдралыг уран сайхнаар харуулсан байдал, дүрийн шийдэлтийн хувьд онцгой ялгарч байв. Тэрээр сонин сэтгүүлийн зураг зурж байснаас биш уран зургаар ажиллаж байгаагүй ч үзэгчдийн анхаарлыг хөрөгт төвлөрүүлэх тийм зохиомжийг сонгож дотоод сэтгэлгээ, гадаад намба төрхтэй холбож уран сайхны дүрээр илэрхийлэх зорилго тавьж байснаас үзэхэд түүнд уран дүрслэлийн эрэл хийж, туршлага хуримтлуулж байсан нь ажиглагддаг.1943 онд зураач Д.Чойдог-ийн зурсан “Партизан Мельников”, “Өвгөн партизан”, Н.Цүлтэм “Атак” бол монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зөвлөлтийн интернационалч, эх орончдын нэг юм. Зовлон туулж тэмцэлд хатуужсан энэ хүний зориг эрмэлзлийг уран дүрслэлийн ойлгомжтой хэлээр илэрхийлсэн билээ. Д.Чойдог ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан нэр үл мэдэгдэх нэг партизаны хөргийг зурсан бөгөөд тэр хүний дүр төрх байдлыг харахад шинэ төрдөө байгуулсан гавьяатай хүн болох нь харагддаг.1944 онд зураач Ү.Ядамсүрэн “Малчин эмэгтэй”, Л.Ванган “Атак”, Л.Гаваа “Цогийн идэр нас”, Л.Гүрсэд “Агт Бэлэглэлт” тус тус зуржээ. Ү.Ядамсүрэнгийх угсаатны зүйн онцлогийг нарийн гаргаж түүгээрээ оросын ард түмний амьдралыг үзэгчдэд хүргэж байснаараа өвөрмөц байв.1945 онд Зураг урлалын газрын дэргэд Зургийн дунд сургуулийг байгуулсан бөгөөд энэ сургуулийн анхны элсэгчид нь хожмын Монголын урлаг, соёлын нэрт зүтгэлтэн зураач Б.Гомбосүрэн, Б.Чогсом, О.Мягмар, С.Рэнцэн, кино найруулагч Б.Сумхүү, Бодьсүрэн, Бадамгүр, О.Нямсүрэн нарын 15 хүн байжээ . Тэдэнд анх хар зургийг Д.Чойдог, шугам зургийг Л.Намхайцэрэн, өнгөт зургийг О.Цэвэгжав нар зааж байжээ.1945 онд зураач Ү.Ядамсүрэн “Ударник Ичинхорлоо”, О.Цэвэгжав “Цэрэг гэртээ ирсэн нь”, П.Балдандорж “Хотын Гудамж”, Н.Цүлтэм “Чойбалсан Партизаны Хамт”, Д.Лувсанжамц “Сур Харвалт” зэрэг тосон будгийн уран бүтээлүүд гарсан байна.1946 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын тогтоолд "Аймгийн төвүүдэд уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулан, түүний удирдах хүмүүсийг бэлтгэх зорилгоор уран зураач ба гэрэл зурагчин нарыг бэлтгэх курсийг 1946 онд зохион байгуулсугай" гэж заасан ёсоор хөдөө орон нутагт уран зураг, гэрэл зургийн салбар байгуулагджээ. Мөн онд Дүрслэх урлагийн газар нь улам өргөжиж дотроо уран бүтээлийн тасаг, үйлдвэрийн зургийн тасаг, баримлын тасаг, мужааны тасаг болон сургууль курсийн танхимд зургийн дунд сургуулийн сурагчидад мэргэжлийн хичээл зааж байжээ.1947 онд зураач Ү.Ядамсүрэн “Монгол Эмэгтэй, Н.Цүлтэм “Сталин Чойбалсан”, Л.Ванган “Гамин Бораны Харгислал”, Д.Манибадар “Эртний баатар”, Зураач Д.Лувсанжамц “Сүхбаатар, Чойбалсан” Хөрөг зургийн төрөл зүйлд Д.Сүхбаатарын дүр онцгой байр эзэлж зураг зурсан бөгөөд уул бүтээлийг зурсан арга барил, хээ угалзыг шалмаг хэрэглэсэн байдал, зураглал чимэглэл, цэвэр өнгө зэргээр ардын урлагтай холбож өгсөн нь их жанжныг адил төсөөтэй дүрслэхийн зэрэгцээ түүний жавхаалаг сэргэлэн зан төрхийг харуулахыг эрмэлзсэн байна.Зураач Ү.Ядамсүрэн том бага хэмжээний 50 гаруй хөрөг түүх хувьсгал, аж байдал, байгаль зэрэг төрлөөр хэд хэдэн бүтээл хийсний гадна ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон 40 гаруй зураг зурсан байна.1947 оны 6 сард нам засгийн удирдагчид, зураач, урчуудыг засгийн газрын бага хурлын танхимд хүлээн авч уулзахад... маршал Чойбалсан “Сүхбаатарын хөрөг”- ийг урт ширээний гол дунд тавьж... зураачдад хандан... «Та нөхөд Сүхбаатарыг дүрслэхдээ энэ зургийг үлгэр авч болох юм» гэсэн санаа хэлж С.Бумцэнд «Дуугарахгүйгээс биш яг Сүхбаатар юм даа» гэж байжээ.1948 онд О.Цэвэгжав “Өөрийн хөрөг”, Д.Чойдог “Бумцэнд” зэрэг бүтээл гарсан байна. Шинэ нийгэм ертөнцийн боловсролд дэвших, хүн ардын шинжлэх ухааны оюун билгийг Хөгжүүлэх нь үнэхээр зайлшгүй хэрэгтэй байлаа. Тиймээс эрүүл энхийн сэдэв урлаг, утга зохиолд чухал суурийг эзэлж байлаа.1949 онд зураач Равсал “Х.Чойбалсан”, П.Балдандорж “Хөвсгөл Далай”, Э.Лхамжав “Хиагтыг Эзэлсэн нь” зэрэг уран бүтээл гарчээ.Тухайн үеийн уран бүтээлчид монгол орны үйлдвэрийн ирээдүй, ажилчин ангийн гайхамшигт хүчийг магтан дуулж байснаараа энэ үеийн дүрслэх урлаг өвөрмөц юм. Ялангуяа шинэ амьдралыг цогцлон байгуулах үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулж байгаа идэвхтэй дүрийг харуулж, хөдөө аж ахуйг техникжүүлэхэд ЗХУ-аас үзүүлж байсан өгөөмөр тусламжийг харуулахыг гол болгож байжээ.
2024/12/13
281
ЭНТЕРТАЙНМЕНТ
Хүүхдийн найрал дууны наадмын шилдгүүдийг тодрууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад улс, нийслэлийн 85 сургуулийн 5780 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 25 сургуулийн 1300 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Тодруулбал,Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,Дэд байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,Гутгаар байранд Баянгол дүүргийн Монгени сургуулийн “Одод” хамтлаг,Тусгай байранд Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг,Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн Монгол дахь Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг, “Шилдэг удирдаач багш” номинацийн эзнээр Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн хөгжмийн багш Ө.Байгалмаа,“Шилдэг удирдлага” номинацийн эзнээр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа. 
2024/10/28
285
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Улаанбаатар хот -100' архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарна
Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг "Улаанбаатар" хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар хот -100" архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг 10 дугаар сарын 23-аас 30-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд толилуулна. Үзэгч та бүхнийг архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.
2024/10/22
239
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Миний Улаанбаатар' уралдааны нэвтрүүлэг, видео контент, гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, орчин цагийн нийслэл Улаанбаатар хэмээх нэрээр хөгжиж ирсний 100 жилийн ойг тохиолдуулан “Миний Улаанбаатар” бүтээлийн уралдааныг сэтгүүлч, контент бүтээгч, гэрэл зурагчин болон сонирхогчдын дунд зарлаж байна. “Миний Улаанбаатар” бүтээлийн уралдаанаар нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн аж байдал, өнгө төрхийг харуулсан өгүүлэмж бүхий нэвтрүүлэг, видео контент, гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулж, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой.Дараах 2 төрлөөр бүтээл хүлээн авч, шалгаруулна.Нэвтрүүлэг, видео контентГэрэл зурагУралдаанд оролцогчдын бүтээл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:Нэвтрүүлэг, видео контент нь HD форматтай, чанарын шаардлага хангасан байна.Гэрэл зураг нь 300 DFI-тай байна.Бүтээлийг 2024 оны аравдугаар сарын 20-ны өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.Уралдаанд ирсэн бүтээлийг дээрх 2 үндсэн чиглэлээр тус тус шалгаруулж, дараах байдлаар шагнана.  I байр: 5,000,000 төгрөг, дурсгалын зүйлII байр: 3,000,000 төгрөг, дурсгалын зүйлIII байр: 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл“Миний Улаанбаатар” бүтээлийг шалгаруулах нэмэлт мэдээлэл:Оролцогчид бүтээлээ өөрийн албаны болон хувийн фэйсбүүк хуудсанд байршуулж, “Улаанбаатар мэдээ”, “Миний Улаанбаатар” hashtag хэрэглэнэ. Цахим орчинд оруулсан бүтээлийн лайк, шейрийн тоо нэгдсэн онооны шалгуур үзүүлэлтэд хамаарна.
2024/10/17
244
ЭНТЕРТАЙНМЕНТ
'UB DANCE 2024' олон улсын чөлөөт бүжгийн фестиваль энэ сарын 12-нд болно
Экстримкрейв студиэс санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “UB Dance 2024” гудамжны бүжгийн улсын хамгийн том фестивалийг аравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, олон улсын нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Орчин үеийн бүжгийн найман төрлөөр залуучууд өөрсдийн авьяас чадвараа сорих бөгөөд шилдгүүдийг тодруулах тэмцээн “Midway event hall"-ийн тайзнаа болно.Тэмцээний төрөл:•    Breaking 1vs1•    Electro 1vs1•    Hip hop 1vs1•    -Breaking kids 1vs1 /TOP 8/•    Poppin & Locking /Seven to smoke /•    All Style 2vs2•    Ladies only 2vs2 Allstyle /TOP8/•    Crew PerformanceШүүгчид:1. Breaking• bboy AIBI /CRUSH CREW/• bboy BILGUUN /OC/• bboy ELEX /Universal Zulu Nation/2. Breaking kids• bboy Ochiroo /HOOLIGANZ CREW/3. Electro• DAVAA /NIB/• CHINBAT /preselection/4. Hip hop• Jagaa• AMBUU /preselection/5. Funky Style• ANDY /BEAT 1 FAMILY/• poppin zigo /preselection/6. All style• Kai /AIMAR Prod/• Machio /BEAT 1 FAMILY/• Rookie /Yoton gang/• ARMAAN• IGO /W2M/7. Crew Performance•Baachka /AIMAR Prod/•Panda /AIMAR Prod/•Jason /SQUADZ/•Baagii /AIMAR Prod/•BELLADJ:• DJ CRAZYTUK ( HOOLIGANZ)• DJ TUSHIGHOST:• HOST MC BATUSH ( CRUSH CREW)• HOST DUK ( HOOLIGANZ )• HOST JWOOGUEST ARTISTS:• TBAНИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
2024/10/10
264
ЭНТЕРТАЙНМЕНТ
Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан.Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм.Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллаж, морин хуур урлаачидтай уулзан морин хуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.Улсын хэмжээнд 15 орчим морин хуурын урлан, 60 гаруй морин хуур урлаач бий бөгөөд жилд 3,000 орчим морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гарснаас хойш морин хуур хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна.Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм.Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн морин хуур урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ.Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10 жил, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцлов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан. Энэ чиглэлд Боловсролын яамнаас Ажлын хэсэг гарган ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэмдэглэв.Түүнчлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцолж, морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд бие, сэтгэлээ зориулж ирсэн морин хуур урлаачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах” гэж заасны дагуу Морин хуурын олон улсын наадмыг 2024 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулсан.
2024/10/04
240
ЭНТЕРТАЙНМЕНТ
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.   12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
2024/08/26
291
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Морин хуур' найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.Хоёр улсын төрийн тэргүүний  ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.Шадар сайд С.Амарсайхан, “Морин хуур” найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгааг онцолж, энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийллээ.Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Шадар сайд Ж.Ходжаев хэлж, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав.Монгол, Узбекийн шилдэг 21 бүтээлийг хоршиж толилуулсан  тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын  улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо.Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж, “Морин хуур” найрал хөгжим болгосон юм.Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” бүтээлээ толилуулж байсан түүхтэй.
2024/06/27
371
ЭНТЕРТАЙНМЕНТ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: -Тус наадмын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 14-ний 19:30 минутад Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучирын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Х.Отгонзул:-Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан түүхтэй. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдсэн.Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал:-Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна. Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2024/06/14
544
ЭНТЕРТАЙНМЕНТ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно
"Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.
2024/06/10
643
ЭНТЕРТАЙНМЕНТ
МУГЖ О.Бат-Өлзий ихэр хүүхэдтэй болсон дурсамжаа хуваалцжээ
МУГЖ О.Бат-Өлзий: Эхнэр маань бие давхар болж бид 2 бөөн баяр боллоо. Удалгүй 3 сар гарантай байхад нь Драмын эрдмийн театрын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй тайзан дээр гарахдаа гэдсээ чивчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай  явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж, ялангуяа МУГЖ Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм. Сарын бригадаар сайн явж ирлээ. Харин намар тулгар гэдэстэй өнөө маргаашгүй төрөх болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би И.Нямгаваа найруулагчаас- Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч гэж хүслээ.Найруулагч Нямгаваа: -Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?Бат-Өлзий:-Үгүйдээ би аав болох гэж байна, хажууд нь баймаар байна.Нямгаваа:  Улсын ажил, цалин авч байгаа бол ажлаа л хий!Ингээд говь руу  бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. 7 хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод 1-р төрөхтэй холбогдлоо.Бат-Өлзий: -Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?Сувилагч: Жүжигчин Сарантуяа юу?Бат-Өлзий: Тийм ээ Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор палхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа Сувилагч : Байна уу? Танай хүн төрсөн 2 ихэр, хүү охин төрүүлсэн.Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манарав.Бат-Өлзий: Хүү охин хоёроо.... гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад - Би хүү охинтой болчихлоо...гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ. Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (Сарантуяа) биеийг асууж байна.Бат-Өлзий: Асуусангүй, мартчихжээ.Жүжигчин Дашхүү ах: Тэнэг мал минь ээжийнх нь биеийг асуугаач! гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ. Миний өгзөгнөөс утаа уугиж байсан байхаа. Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна. Сувилагч: -Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утсаа тасалчих юм аа. Эхнэр чинь сайн байгаа чамд үг хэлүүлсэн. Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй" гэсэн шүү гэлээ. Намрын бригад бууж, эхнэртээ хонины шинэ махтай театр дээр шөнө буулаа. Жүжигчин Авирмэд ах: Дүү минь нялх хүүхэд дээр шөнө очихдоо нойтон махтай очдоггүй юм гэлээ. Би театрын жижүүрт махаа орхиод гэр лүүгээ жирийлгэлээ. Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байв. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихэр маань тайван унтаж байлаа. Ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулчихаж. Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичнээн ихээр хайрласан гээч.(үг дутав) Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагийн нэрийг охиндоо өглөө. Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.Энэ бол 36 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа.
2024/05/07
16543
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Плэйтайм' наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулна. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид оролцох бөгөөд 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид бүтээлээ хүргэх юм.“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг "Плэйтайм" наадам ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалдаг. Энэ хүрээнд наадам болох талбайд мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмжээ."Плэйтайм" наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэ хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөр, хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, стэнд-ап комедиа, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулах үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна
2024/05/03
401