mmnews.mn | 2024-10-05

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
'Мөнх тэнгэрийн бичиг-2024' монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2024” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖЗорилго:     Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино. Ерөнхий зохион байгуулагч:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар  Хамтран зохион байгуулагч:Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамБоловсролын яамЕрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлБоловсролын ерөнхий газарҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагМонголын Хүүхдийн урлан бүтээх төвМонголын Урчуудын эвлэлМонгол Улсын их сургуульШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнОлон улсын Монгол уран бичлэгийн холбооБичиг соёл төв Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид Ангилал: Уран бүтээлчидУран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх  Ерөнхий боловсролын сургуулийн багш нарУран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх    ОюутнуудУран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх  Сурагчид11-12 дугаар анги: Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, А3 хэмжээтэй, жаазалсан байх  Санамж:Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, оршин суугаа газрын хаяг болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичихТовч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих  Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв  Цахим хаяг: [email protected] Холбогдох утасны дугаар: 88555616, 99978546, 99880509 Бүтээл хүлээн авах хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг
2024/10/03
153
ТАНИН МЭДЭХҮЙ
Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэлээ.“Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор“ клуб тодорлоо.Мөн “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар оролцсон, анги, хамт олноороо ном худалдаж авдаг, ном шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөл гарын бэлэг гардлаа.“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон юм.Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болсон юм.Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж, соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.Энэ хөдөлгөөнийг “Номын ертөнц” клубын хүүхдүүд үндэсний хэмжээнд манлайлан зохион байгуулахаар болжээ.Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024/09/26
135
ТАНИН МЭДЭХҮЙ
Зүүдээ хамаагүй хүмүүст бүү ярьж байгаарай
Урьд нэг аянчин бүсгүй замд таарсан нэгэн айлд хоног төөрүүлж гэнэ. Тэр айлын гэрийн эзэн нь зайран хүн байсан юмсанж. Бүсгүй тэднийд хонохдоо гурван чоно өвөр лүү нь асаж байна гэж зүүдэлжээ. Өглөө сэрээд зүүдээ гэрийн эздэд ярьж өгөхөд гэрийн эзэгтэй: "Пөөх паах ямар аймаар зүүд вэ, муу ёрын зүүд байна, чонын хоол болох вий дээ" гэж их л сэжиглэнгүй уулга алджээ. Харин гэрийн эзэн эхнэрээ зандран: "Яасан муухай билэггүй амтай юм ярина вэ чи. Хүний зүүдийг тайлж чадахгүй бол дуугай л байхад яадаг юм" гэжээ. Бүсгүй аян замаа цааш үргэлжлүүлэхээр айлаас мордсоны дараа гэрийн эзэн эхнэртээ: "Энэ бүсгүйд зүүдлэгдсэн 3 чоно бол хожмын сайхан өдрүүдэд 3 сайхан хүү болон мэндлэх ёстой үрс нь байсан юм. Тэр сайхан билэгтэй зүүдийг нь чи буруугаар тайлаад урвуулж орхилоо доо, одоо энэ бүсгүйд юу тохиолдохыг би эс мэднэ" хэмээн их л санаа зовсон байдалтай хэлсэн гэнэ. Маргааш өглөө нь гэрийн эзэн босоод тээр хол дүнсийх хойд уулын энгэрт олон шувуу эргэлдэхийг харжээ. Муу совин нь татсан зайран морио унан давхисаар олон элээ хэрээ эргэлдсэн газар очиход чононд бариулсан хүний биеийн сэг байхыг харжээ. Сэг дээр урьд шөнө хоног төөрүүлсэн бүсгүйн дээлийн тасархай болон боодолтой баадан нь цусанд хутгалдан хаа сайгүй тарсан байхыг олж харж гэнэ.... Зүүдээ хамаагүй хүнд битгий ярьж бай. Зүүд тайлж мэдэхгүй хүн сайныг зөгнөсөн зүүдийг урвуулж муу зүг рүү эргүүлдэг юм. Хэн нэгэн хамгийн түрүүнд чамд зүүдээ ярьж өгвөл САЙН гэж тайлж өгч байгаарай. Тэгвэл ямар ч муу зөгнөлийн зүүд зөөлөрдөг юм. Хатуу зүүдийг зөөлөлж, сайн тал руу нь эргүүлж өгөх нь том буян шүү.
2024/09/24
159
ТАНИН МЭДЭХҮЙ
Энэ сарын 21-нд "CleanUP- IV" өдөрлөг болно
НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” болгон албан ёсоор зарласан бөгөөд олон улсын тэмдэглэлт өдрүүдийн хуанлид нэмж оруулсан билээ. Жил бүр 20 сая орчим хүн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрээс эх дэлхийн бохирдолтой тэмцэхээр нэгддэг.Харин Монгол улс 2021 оноос нэгдэж, байгаль орчны бохирдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлдэг болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь олон улсын байгууллага болон залуучуудын нэгдэлтэй хамтран энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд, олон нийтийг экологийн боловсрол олгох, хог хаягдлын менежментийн төлөвшүүлэх, залуу хойч үедээ байгаль орчноо хайрлах, сайн дурын ажлын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор “CLEAN UP- IV” нөлөөллийн аяныг зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд бүх насны төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, ашгийн төлөө болон ашгийн бус байгууллага нэгдэж, хэрэгжүүлдгээрээ онцлогтой.Энэ хүрээнд дараах үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.Үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэд аль болох дахин боловсруулах боломжтой хог хаягдал, аль болох хог хаягдал бага гаргах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг уриалах, мөн хог хаягдал бага гаргах бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтийг сонгон хэрэглэхэд уриалах;Хуванцар хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, дадал болгож төлөвшүүлэх;Электрон хог хаягдлын талаарх олон нийтийн мэдээллийг сайжруулах;Дан ганц залуучууд гэлтгүй нийгмийн олон талыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2024/09/18
142
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-09-18, Лхагва гарагБилгийн тооллын 15, Буд гараг. Могойг хүлэгч одтой, Намрын дунд харагчин тахиа сарын нэг цагаан хөхөгчин тахиа өдөр.Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:34-18:59Барилдлага: РашаанШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: УулҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой.Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх,  гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
2024/09/18
186
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын: 2024-08-26, Даваа гараг. Билгийн тооллын 22, Сумьяа гараг, намрын тэргүүн хар бич сарын 6 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үхэхийн барилдлагатай, хуран үйлдэхүй шүтэн барилдлагатай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар нохой өдөр. -Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19.45-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40), гахай (21.40-23.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
2024/08/26
260
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Аргын тооллын: 2024-07-08, Даваа гараг. Билгийн тооллын 3, Сумьяа гараг, зуны адаг цагаагчин хонь сарын, 1 цагаан мэнгэтэй, уул суудалтай, рашаан барилдлагатай, үнэг одтой, харагчин тахиа өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:52-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40 ), бар (03.40-05.40), туулай (05.40-07.40), морь (11.40-13.40), хонь (13.40-15.40), тахиа (17.40-19.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.
2024/07/08
420
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөрийн 'хоёр биеэ' арчилж тордох арга ухаан
Таны 10% уурагт буюу махан биеийн тань ахуй амьдрал, ажил төрөл, ааш аяг, эрүүл мэнд ямар байх нь 90% далд - сэтгэл биетэй шууд холбоотой. Хоёр биеэ арчилж тордох мэдлэгтэй, арга ухаантай байж Та өөрийн санасан хэмжээндээ явах болно. Танд шийдэхийг хүссэн төвөгтэй асуудал байгаа бол, Мөнгө санхүүгээ сайжруулмаар байгаа бол, Хичээгээд байхад цаанаасаа л болохгүй байх шиг санагддаг бол, Айдас, сэтгэлийн зовинолтой байгаа бол, Амжилтанд хүрэхийг хүсэж буй бол, Сайн хань ижилтэй болохыг хүсэж буй бол, Хүүхдүүдээ сайн сайхан яваасай гэж хүсэж буй бол, Амжилт, алдар нэр, гэр бүлээ хамгаалахыг хүсдэг бол ХИЙМОРЬТОЙ ТЭНГЭРТЭЙ Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ.Энэ чинь эрчим энергийн бүрэн бүтэн байдал шүү. Эрчим энерги 90% далд биеэ арчилж торддог байх учиртай. Энэ талаар мэдлэгтэй байх ёстой.Далд биеийг арчилж тордохуйн ач тус:- Танд нөлөөлж буй сөрөг нөлөө арилж, ажил амьдрал сайжирдаг. - Удмаас гарвалтай үйлийн үрийн нөлөө болон бусдын зүгээс ирсэн таагүй үйлийн мэдээллийг засаж, цаашид удамд дамжихаас сэргийлнэ.- Гэр бүл, хань ижил, үр хүүхдийн харилцаа асуудал эерэгээр шийдэгдэж засарна - Далд ертөнцийн хүчийг ашиглаж хийгддэг хараал, шившлэг, домын үйлийн нөлөө, хэл ам арилна- Далд ухамсрын сөрөг программыг арилгаж, нийгэмд эзлэх байр суурь, ажил амжилтаа сайжруулж, мөнгөний урсгал цэвэрлэгдэнэ.- Эрч хүчээр дүүрч ажлын бүтээмж нэмэгдэнэ.- Эрүүл мэндээ хамгаалж дархлаа сэргэнэ.- Сэтгэл санаа тайвширна. Өөрийн үнэлэмж сайжирч, аливаа асуудлыг шийдэх чадамж өндөр болно.- Амжилттай байдлаа хэвээр хадгалахад тусална.Өөртөө тус болж чадахгүй нөхцөл байдалд чамд тус болж чадах хүнд хандсан нь дээр ээ. Сэтгэл биеийн (90%) эмгэгшлийг бид өөрсдийн (10%) уурагт бие дээрээ ч мэдэрдэг. Анагаах ухааны шинжилгээ, эхо, томаграф, рентген зургаар оношлогдохгүй, эм тариагаар зүгээр болохгүй байгаа бол сэтгэл биеийн эмгэгшил л гэж ойлго. Залуу насанд ихэнх эмгэгшил сэтгэл биеийн түвшинд байдаг. 60, 70 насанд ихэнх тохиолдолд сэтгэл биеийн эмгэгшил хүндэрч уурагт биед ирсэн байдаг. Сэтгэл бие гадна, дотно 2 байдлаар бохирддог. Дотроос гэдэг нь таны өөрийн тань бодол сэтгэл, аливаад хандах хандлага, амнаас гарах үгтэй нь холбоотой. Гаднаас гэдэг нь мөн л өөрийн тань хүмүүстэй хэрхэн яаж харьцаж буйтай холбоотой байдаг. Хүнтэй муухай харьцаж хандаж, таагүй сэтгэгдэл үлдээсэн бол тухайн хүн өөрийг тань муугаар санаж, дурсаж, бодож, ярих болно. Энэ л гаднаас муу энерги ирэхийн үндэс болдог. Тиймээс ямар ч хүнтэй таатай сайхан дурсамж үлдэх хэмжээнд харилцдаг байгаарай. Хүн болгон өөрт тань таалагдах албагүй, хүн бүр өөрийг тань таалж байх ч албагүй. Юм болгон учиртай, учир болгон жанцантай. Замбад өдөр шөнө, нар сар, өвөл зун гэж байдагтай адил сайн нь ч, муу нь ч байдаг хорвоо. Аливаа хүндрэл, бэрхшээл, зовлон зүдгүүр түр зуурынх л байдаг. Түр тэвчээртэй байж даван туулаарай. Цаг хугацаа нь дуусч сайхан цаг ирдэг юм. Жоохон амжилттай сайн явахаараа битгий онгирч сэгсэгнээрэй. Харин идэвхтэй байж улам сайн болохоо л хичээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж энэ. Сэтгэл биеэ зөв арчилж тордож явах аваас уурагт бие өөрийгөө эрүүлжүүлэх чадамжтай байдаг юм. Байгалиасаа тийм бүтэц зохион байгуулалттай байдаг. Амьдрал ахуй, ажил төрөл, эрүүл мэнд ямар байх нь зөвхөн өөртэй тань холбоотой. Бид бодол, сэтгэл, хандлага, үйлдлээрээ амьдралаа бүтээдэг. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол.Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин.Сайн явах санааныхСайхан төрөх заяаных.Via Tsetsegjargal Dorj
2024/07/07
294
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-07-01, Даваа гараг. Билгийн тооллын 25, сумьяа гараг, зуны дунд цагаан морь сарын 8 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үхэхийн барилдлагатай, гоё хүүхэн одтой, улаан бар өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:55-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40 ), үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), хонь 13.40-15.40), нохой (19.40-21.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна.-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/07/01
347
ТАНИН МЭДЭХҮЙ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.Иймд: -Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/06/27
308
ТАНИН МЭДЭХҮЙ
Гадаадын жуулчид болон иргэдэд "what3words” апплейкшныг ашиглах боломжийг бүрдүүллээ
Монгол Улс 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид, ажиллаж, амьдарч байгаа гадны иргэд “what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус апплейкшныг өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар  интернетгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.Энэ үеэр “what3words" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шелдрик “Онцгой байдлын байгууллагад дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэдийн байршлыг богино хугацаанд тодорхойлохоос гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх нэмэлт хэрэгсэл болж байгаад бид бүхэн баяртай байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үнэхээр гайхмаар, биширмээр ажилладаг юм билээ” хэмээн үгэндээ онцоллоо. Харин ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшиг, аюулт, үзэгдэл, осолд өртсөн иргэд дуудлага, мэдээлэл өгөхдөө энэхүү апплейкшныг ашиглах боломжийг Онцгой байдлын байгууллага 2020 онд бүрдүүлж,  what3words компанитай  хамтын  ажиллагааны  санамж  бичгийг  байгуулсан. Энэ жил  өвөлжилтийн  нөхцөл  байдал  хүндэрч  цаг  агаарын аюулт үзэгдэл,  салхи  шуурганы  үед  иргэд  төөрөх,  сураггүй  болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор  улсын  хэмжээнд  иргэн  бүрийн  гар  утсанд  байршил тодорхойлох “what3words” аппликэйшныг суулгах аяныг өрнүүлж нийт 21  аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна” гэлээ.
2024/06/27
309
ТАНИН МЭДЭХҮЙ
О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна
Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид  бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.Тэрбээр "Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орно.  27-28-ны шөнө бороо орохгүй. Долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй, мөн усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.
2024/06/27
296
ТАНИН МЭДЭХҮЙ
Өвчин зовлонгоо дотоод эрчмээрээ анагаахуй
Өвчин эмгэг гэдэг өөрийн буруугаас болж л ирдэг. Энэ үед хүмүүст бууж өгөх эсвэл өвчин зовлонтойгоо тэмцэх гэсэн хоёр сонголт гарч ирдэг. Гэвч хүмүүс ихэвчлэн өвчин зовлонгийнхоо өмнө өвдөг сөхөрч, бууж өгөх замыг сонгодог бөгөөд энэ нь буруу юм. Өөрийгөө өөрчилж дотоод энергийн хүчээ ашиглан, өвчин зовлонгоо эмчилж болдог. Өвчин бол ял шийтгэл хүний амьдралын нэг хэсэг юм. Тухайн туссан өвчнийг ялж дийлэх, илүү сайхан амьдрал руу тэмүүлэх, эрүүл саруул, өвчин зовлонгүй амьдрах хүсэл зоригийг хүнд өгдөг. Гэвч хүмүүсийн ихэнх нь ингэж чадалгүй өвчиндөө ороогдож, өвдөж шаналдаг, тэр дорхноо бууж өгөхийг урьтал болгодог. Харин эсрэгээрээ сэтгэлийн тэнхээтэй байж, дотоод энергийнхээ хүчийг ашиглан, өвчин зовлонгоос ангижрах хэрэгтэй. Хамгийн гол нь аливаад хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Магадгүй энэ бүхэн бүтэшгүй зүйл мэт санагдаж байж болох хэдий ч, хүн бүрт энергээ ашиглах боломж байдаг. Өлсгөлөн, байгалийн гамшиг, өвчин гурав бол хүн төрөлхтөнд тохиолдох хамгийн том гарз хохирол байж болох юм. Гэсэн хэдий ч, энэ нь өөртөө илүү ихийг бий болгох, одоо буйгаасаа илүү сайхан амьдрах, эрүүл саруул байхын өмнөх шалгуурууд гэж ойлго. Тиймээс анхаарлаа хандуулж, бууж өгөхгүй байхыг хичээх нь зөв. Дотоод энергийн хүчээрээ өвчин зовлонг давж гарах боломжтой гэдгийг баталсан шинжлэх ухааны 5 дүгнэлтийг хүргэж байна.1. Эдгэрнэ гэдэгтээ итгэх: Хүн өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарч, аз жаргалтай байхын тулд энергийн түвшин өндөр байх зайлшгүй шаардлагатай. Иймд ухамсар болон энергийн түвшин хоёр хоорондоо холбоотой аж. Хэрвээ тухайн хүний энергийн түвшин сул байх аваас ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болохоос гадна, өвчин зовлон тусах үндэс болдог. Үүний эсрэгээр энергийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авч чадахаас гадна, өвчин зовлон тусахгүй байх ач тустай.2. Энергийн түвшингээ дээшлүүлэхЭнергийн түвшин муу байх тусам аливаа зүйлсийг хүлээж авах чадвар мууддаг байна. Учир нь хүний эдгэрэхгүй байх вий гэх бодол амин чухал энерги болон цэвэр ухамсрын урсгалыг хааж байдаг. Үүнээс гадна оюун ухаан, бие, сэтгэлийг боогдуулж хайр, мэдрэмжийг сулруулдаг. Энергийн түвшин өндөр байхад хүлээж авах чадвар дээшлэн, ертөнцийн энерги, цэвэр ухамсрыг чөлөөтэй хүлээж авдаг аж. Өөрөөр хэлбэл ямар ч өвчин зовлон туссан эдгэрнэ гэдэгтэй итгэлтэй байгаарай.3. Сайн, муу мэдрэмжийг ялгаж сурахСэтгэл хөдлөл, мэдрэмж бол, таны энергийн түвшнийг илэрхийлэх био-химийн дохиоллын систем юм. Ямар ч мөчид, ямар ч нөхцөлд байсан хамаагүй таны мэдрэмжүүд таны энергийн түвшнийг бүрэн илэрхийлнэ. Энергийг эерэг, сөрөг гэж ангилах нь түгээмэл. Гэвч энэхүү 2 туйлын хооронд өчнөөн мянган төрлийн давтамж байдаг. Хэрэв та энергийн түвшнээ дээшлүүлэх гэж байгаа бол, юуны өмнө эерэг болон сөрөг мэдрэмжийг хооронд нь ялгаж, сурах хэрэгтэй. Үүнийг сурахын тулд юу мэдэрч байгаагаа тодорхойлох шаардлагатай. Жишээ нь, та таагүй сэтгэл хөдлөл мэдэрвэл энэ бол сөрөг буюу доогуур түвшний хэлбэлзэл байна гэж тодорхойлж болно.4. Бодлоо удирдах чухал гэдгийг судалгаагаар батласан. Таатай сэтгэл хөдлөл төрвөл энерги өндөр байгааг илтгэнэ. Тэгэхээр энергийн түвшнээ дээшлүүлнэ гэдэг бол нэг ёсондоо эерэг мэдрэмж, сэтгэл хөдлөл бий болгоно гэсэн үг юм. Одоо тэгвэл сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Сэтгэл хөдлөлийг бодлууд үүсгэдэг. Бодол өөрөө энергийн хэлбэлзэл юм. Зарим бодлууд сөрөг мэдрэмж төрүүлж, энергийн түвшнийг доошлуулдаг бол эерэг бодлууд таатай мэдрэмж төрүүлж, энергийг дээшлүүлдэг. Бодлоо удирдах чухал гэдгийг судалгаагаар батласан.5. Анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал зүйл. Юуны талаар бодож байна гэдэг нь, нэг ёсондоо таны амьдралыг өөрчлөх, өвчнийг үгүй хийх ач холбогдолтой. Иймд эерэг зүйл бодож, өндөр энергийн түвшинтэй байвал сөрөг хүн, нөхцөл байдал, үйл явдалтай төдийлөн орооцолдохгүй. Жишээ нь, өвчтэй хүнийг эргэж очихдоо өвдөж зовж байгаа тухай нь бодохын оронд эдгэрч, эрүүл болохыг ерөөн, хамт байж, өвчнөө даван туулахад нь тусалвал илүү үр дүнтэй байх юм. Түүнчлэн өөрийгөө өвдөөгүй, эрүүл байгаагаар төсөөлөх хэрэгтэй аж. Анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал зүйлӨвчнийг эдгээх 10 алхам: Хүн бүрт өвчнийг ялан дийлэх харилцан адилгүй аргууд байдаг. Гэхдээ эрүүл мэндээ сайжруулж, өвчний өмнө бууж өгөлгүй, тэмцэх боломжийг олгодог дараах 10 алхмыг хэрэгжүүлээрэй.1. Өвчнийг эдгээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байж, бодлоо цэгцлэх. Танд би өвчнөө ялан дийлнэ гэсэн итгэл үнэмшил бий болсон цагт дотоод энергийн хүчээ ашиглан, өвчнийг үгүй хийж, бие сэтгэл санааны хувьд эрүүлжих болно. Нэг ёсондоо туссан өвчиндөө бууж өгөлгүйгээр тэмцэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийгөө урам зоригоор тэтгээрэй.2. Өөрийнхөө дотоод энергийн хүчийг бусадтай хуваалцах. Өөрт байгаа дотоод энергийн хүчээ бусадтай хуваалцахаас бүү татгалз. Учир нь бусдад сайхан сэтгэлээр туслаж, гараа сунгасан хэн бүхэнд бурхан хариу барьдаг. Өчүүхэн төдий тус эргээд хүнд зовлон, саад бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг байна.3. Дархлааны системээ сайжруулах. Хүн яагаад өвчин тусч байна вэ? Үүний хамгийн том шалтгаан бол, дархлааны систем муудсантай холбоотой юм. Иймд дархлааны системээ муутгахгүй байхын тулд байнга хичээх хэрэгтэй аж. Хүний дархлаа олон зүйлээс болж муудах нь бий. Үүнд уур бухимдал, бүдүүлэг зан, гутранги үзэл ч мөн нөлөөлдөг.4. Даруу төлөв байх. Хүн даруу төлөв байж, аливаа зүйлд хянуур хандсанаар анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чадах үндэс болдог байна. Үр дүнд нь юу, хаана өвдөж байгааг мэдэхээс гадна, түүнд ач холбогдол өгч, дотоод энергийнхээ тусламжтайгаар өвчнөөс салах боломжтой юм.5. Амьдралын хэв маяг, итгэл үнэмшил. Айдас, үнэлэмжүүддээ ухамсартайгаар эерэг өөрчлөлтүүдийг хий. Ямар өөрчлөлтүүдийг хийх тал дээр өөрийн мэдрэмжүүддээ итгээрэй. Учир нь та амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар хамгаас илүү сайн мэдэж байгаа.6. Хайртай хүмүүсээ бодох. Хайртай хүмүүсээ бодож, ирээдүйд үргэлжлүүлэн амьдрах шалтгаан өөртөө гаргах хэрэгтэй. Таныг өвчин зовлондоо дийлэгдэж, өвдөг сөхрөх үед таныг гэсэн хүмүүс ард чинь үлдэж байгаа гэдгийг бүү мартаарай. Тэднийг бодох үед эрч хүч, урам зоригоор тэтгэгдэх болно.7. Хөгжим, аялгуу. Хамгийн гайхамшигтэй энергийн хэлбэлзлийн хэрэгсэл юм. Хөгжим бүх саад бартааг туулан таны "ЭГО"-той нүүр тулдаг. Хөгжим сонссоноор та өөрийн энергийн түвшнийг хөгжмийн энергийн хэлбэлзлийн түвшинтэй ойролцоо түвшинд аваачдаг. Тэгэхээр өөр өөртөө эерэг мэдрэмж төрүүлдэг дуу, хөгжим, аялгууг сонсоорой.8. Урам зориг. Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг. Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ9. Дасгал хөдөлгөөн хийх. Энэ нь биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг "эндорфин" хэмээх бодисыг ялгаруулдаг. Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй.10. Сайн үйл хийх. Хайр энэрлийн үүднээс сайн үйл хийх нь таны энергийг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэрвээ сэтгэлийн хаттай байж, өвчин зовлон тусах үед өвдөг сөгдөж, бууж өгөлгүй өөртөө итгэлтэйгээр, эдгэрнэ гэсэн сэтгэлээр тэмц. Харин сэтгэлээр унаж, бууж өгвөл өвчин зовлон таныг ороосоор байх болно гэдгийг анхаар. Иймд та сайтар төвлөрч, дотоод сэтгэлийн энергиэ ашиглан өвчин зовлонгоосоо салаарай.Via Tsetsegjargal Dorj
2024/06/19
597
ТАНИН МЭДЭХҮЙ
Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байна
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.Тэрбээр “Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Энэ нь гэнэтийн ус ихтэй борооны давтагдал их байгааг илэрхийлж буй. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна гэв.Мөн төв болон зүүн аймгийн нутгаар гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер, усны аюулаас урдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн сар, улирлын төлөвөөс илүү тав хоногийн нарийвчилсан цаг агаарын мэдээг мэргэжлийн байгууллагаас авч байхыг уриаллаа. https://irimhe.namem.gov.mn/
2024/06/19
267
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Аргын тооллын: 2024-06-19, Лхагва гараг.  Билгийн тооллын 13, Буд гараг, Зуны дунд цагаан морь сарын 2 хар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай, хонгорцог одтой, хөх бар өдөр. -Өдрийн наран мандах/ жаргах цаг: 04.53-20.55-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.-Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
2024/06/19
312