mmnews.mn | 2025-01-20

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч танд болон Туркийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол Улсын төрийн тэргүүний Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна.Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид “гуравдагч хөрш”, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.Бидний яриа хэлэлцээний дүнд “Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурлаа.Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.Турк Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.Тухайлбал, “Шинэ Хархорум” хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд туркийн талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк Улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох “Төмөр торгоны зам” буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцлаа.“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал боддоо солилцлоо.Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, зочид төлөөлөгчид өө,Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Туркийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед монгол, туркийн ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдар судлалын эмчилгээ, оношилгооны үндэсний төвийг байгуулахад хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо.Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.Мөн айлчлалын хүрээнд Истанбул хотноо зохион байгуулах “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцох болсон нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэхүү бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй, хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье.Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркийн уламжлалт түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.Анхаарал хандуулсанд баярлалаа.БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАН:Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Турк Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.Монгол Улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсэж байна.Энэ удаа хүндэт Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн бүрэлдэхүүн дагалдаж ирлээ.Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа.Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно.Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна.Бид  худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж үзэж байна.Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо.1992 оноос хойш Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдлээ.Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна.Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна Сири, Палестин, Украин зэрэг бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо.Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчид Анкара хотноо манай улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэлтэй танилцлаа. Истанбул хотод ч мөн танилцана.Айчлалын хүрээнд Монгол Улсаа дэлхий дахинд амжилттай таниулж буй Улсын филармонийн Морин хуурын чуулга Истанбул хотноо тоглолтоо хийх болжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бас гитар сайн тоглодог.Ерөнхийлөгч та болон дагалдан яваа төлөөлөгчид Ван аймагт зочилж, 2022 онд Турк, Монголын археологчид илрүүлсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьтай танилцана.Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.
2025/01/17
159
ДЭЛХИЙ
Японы 6.9 магнитудын газар хөдлөлтийн дараа 20 сантиметр өндөр цунами бүртгэгджээ
Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр Филиппиний тэнгисийн хавтан Японы баруун өмнөд эргээс далайн ёроолд, Евразийн хавтантай зөрөлддөг бөгөөд уг Нанкай хавтан нь 100-150 жил тутамд хүчтэй газар хөдлөлт үүсгэдэг гэжээ.Цунамигийн сэрэмжлүүлэг идэвхжүүлснээс хойш Миязаки мужид 20 сантиметрийн өндөртэй цунами бүртгэгдсэн байна. Орон нутгийн цагаар 02:50 минутад цунамигийн сэрэмжлүүлгийг зогсоожээ. Япон улсын Цаг агаарын агентлагаас мөн дээрх хоёр хавтан мөргөлдсөний дараа 8-9 сарын дараа 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдох маш өндөр магадлалтай гэдгийг мэдээлээд байна. Одоогоор Японы баруун бүс нутагт орших Иката атомын цахилгаан станц болон Кагошима муж дах Сендай атомын цахилгаан станцуудад ямар нэгэн гэмтэл бүртгэгдээгүй гэж NHK телевизээр мэдээлжээ.Орчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/Эх сурвалж: reuters.com
2025/01/15
129
ДЭЛХИЙ
АНУ-ын Калифорни мужийн таван хотод гарсан хээрийн түймрийн эргэн тойронд
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Калифорни мужийн таван хотод хээрийн түймэр дэгдэж тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл тохиолдлоо. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлаж, түймэрт эд хөрөнгөөрөө хохирол амссан иргэдэд шаардлагатай тусламж, хариу арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.Үүссэн нөхцөл байдал яг л дайны талбар мэт байгаа бөгөөд хээрийн түймрийн аюул заналхийлэл одоо ч хэвээр байсаар байна гэж мэдэгджээ. Түймрийн улмаас өнгөрөгч мягмар гарагаас хойш нийт 11 хүн амь насаа алдаж, 38,000 акр талбай шатаж, 10,000 гаруй барилга байгууламж шатсан байна. Түүнчлэн 180,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.Гал түймэрт 7500 гал сөнөөгч, 1162 гал унтраах тусгай нэгж техник, 31 нисдэг тэрэг, 6 ус хутгуурын онгоцтой хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд олон мянган оршин суугчид тог, цахилгаангүй, агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрсэн аюул дунд байна. Бямба гарагаас хээрийн түймрийн чиглэл өөрчлөгдөж гал сөнөөгчдөд хариу арга хэмжээ авахад багагүй бэрхшээл үүсгэж байна.Орчуулсан: Б.ГэрэлзаяаЭх сурвалж: reuters.com /ОБЕГ/
2025/01/13
186
ДЭЛХИЙ
Япон Улсын Засгийн газраас 'Чингис хаан' нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г   хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов. Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүслээ. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон Австрали зэрэг улсуудын хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас гурван шилжилт буюу AI хиймэл оюун ухаан өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг эрчимжүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрыг хамтран ажиллахыг санал болголоо.Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв.  Тэрбээр Монгол болон Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” Монгол Улсын Их хурлаар соёрхон батлагдсанд талархал илэрхийллээ.Япон Улсын Засгийн газраас  манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд М.Игавахара хэллээ. Тус зээлийг Монгол Улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оноос зогсоосон. Энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар талууд санал нэгдэв. Мөн Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах бүтээн байгуулалтад зарцуулахаас гадна хөгжлийн бусад төслүүдэд хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар нарийн судалж, дахин ярилцахаар тохиролцлоо.
2025/01/13
172
ДЭЛХИЙ
ОХУ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  /2024.12.21/ ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковтай албан уулзалт хийлээ.Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сүүлийн жилүүдэд гамшгаас хамгаалах чиглэлд улам нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үүссэнийг онцлон тэмдэглээд, хоёр улсын хил орчмын гал түймэр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ган зуд, цаг уурын аюулт үзэгдлүүд, газар хөдлөлтийн болзошгүй аюул, цаашлаад аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, гамшиг ослын үед хэрэглэх техник технологийн хангамж, нөөц, бэлэн байдал, аврагч алба хаагчдын ур чадвар гээд олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренков гамшгаас сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх Шадар сайд С.Амарсайханы санаачилагыг бүрэн дэмжиж байгаагаа дуулгаад, Монголын онцгой байдлын алба хаагчдыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулах болсныг тодотголоо.Мөн ирэх 2025 онд ОХУ-ын Хабаровск хотноо БНХАУ, ОХУ, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид хамтарсан сургуулилт хийхээр болсон байна. Энэхүү сургуулилтыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулилт нь гурван улсын гамшгаас хамгаалах арга тактик, техник технологийн хөгжил дэвшил, алба хаагчдын ур чадвар, дадлага туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.Түүнчлэн цаашид хамтарсан сургуулилтын давтамж, тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах, гамшгийн үеийн авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны үед ашиглах хамтарсан механизмыг бий болгох, хоёр улсын дундын эрсдэл, түүнээс үүсэх хохирлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.
2024/12/23
217
ДЭЛХИЙ
Засгийн газрынхаа нэг жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн ХАВЬЕР МИЛЕЙН ҮГ
Хүндэт аргентинчууд аа, Аргентин хэмээх аугаа улсын Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг олгосон та бүгдэд талархъя. Манай Засгийн газрын ажлаа авснаас хойших эхний хэдэн сар та бүхэнд амар байгаагүй. Энэ хүнд цаг үеийг даван туулсанд баярлалаа. Ядуурал, зовлонгоос ангижрах зам дардан байхгүй гэдгийг миний бие яг 1 жилийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд суухдаа анхааруулсан. Бид хамгийн чанга үеэ туулчихсан гэдгийг өнөөдөр би та бүхэнд бахархалтайгаар, итгэлтэйгээр хэлье. Манай Засгийн газарт итгэсэнд баярлалаа. Илүү сайн сайхан, баяр жаргалтай цаг үе Аргентиныг хүлээж байна. Гэлээ гэхдээ ингэж хэлж байгаа минь бид бүгд зорьсондоо хүрчихсэн гэсэн үг биш. Шаргуу хөдөлмөрийн үр шимээр энэ 1 жилийн хугацаанд ямар амжилтад хүрснээ тайлагная.Жилийн өмнө, манай улс гиперинфляцитай, инфляцийн түвшин 17000%-д хүрэх төлөвтэй байв. Өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Бөөний худалдааны сарын инфляци 10-р сард 1.2%-д хүртлээ буурчээ. Цаашдаа ч буурна. Жилийн өмнө, төсвийн алдагдал 15%-тай байв. Өнөөдөр бид сүүлийн 123 жилийн түүхэнд анх удаагаа төсвийн илүүдэлтэй, дефолт зарлах аюулгүй боллоо. Төсвийн алдагдал бол бүх завхралын үндэс юм. Төсвийн алдагдал үгүй бол өр тавих, мөнгө хэвлэх шаардлагагүй. Мөнгө хэвлэхгүй бол инфляци бий болохгүй. Жилийн өмнө, нэрийг нь хэлэхээс ч зэвүү хүрмээр заваан амьтан сонгуульд ялахын тулд инфляци бий болно гэдгийг ер тоохгүйгээр ДНБ-ийн 13%-тай тэнцэх мөнгийг хэвлэсэн. Өнөөдөр харин мөнгө хэвлэлт нь өнгөрсний явдал болжээ.Жилийн өмнө, манай улс ДНБ-ийн 1%-тай дүйцэхүйц хэмжээний худалдааны алдагдалтай байв. Өнөөдөр улсын маань хувьд түүхэн дээд рекорд болох 20 тэрбум америк долларын илүүдэлтэй болов. Жилийн өмнө л гэхэд, хүн ардын ахуй амьдралыг доройтуулдаг, хөрөнгө оруулалтыг үргээдэг төрийн зохицуулалтууд манай эдийн засгийг бүрэн боомилсон байв. Өнөөдрийг хүртэл бид өдөрт дунджаар 2, нийт 800 гаран төрийн зохицуулалтыг үгүй хийжээ. Манай Засгийн газар агаарын тээврийг нээж, нийтийн тээврийн зохицуулалтыг багасгаж, үнийн дээд хязгаарыг авч хаяж, экспортын хоригийг цуцалж, импортын татварыг бууруулсаар байна.Жилийн өмнө, Аргентин улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр хамгийн адгийн 35 улсын дунд толгой цохиж явлаа. Өнөөдөр хэдийнээ жагсаалтын дээд хагаст нь ороод ирчихсэн бөгөөд бид Аргентиныг эдийн засгийн эрх чөлөөгөөр номер 1 улс болгон болготлоо үйл хэргээ зогсоохгүй. Дэлхий нийтээрээ Аргентиныг харж байна. Гадны иргэд, хөрөнгө оруулагчид нь энд ирж амьдрах талаар судлаад эхэллээ. АНУ манай улсын Төрийн зохицуулалтыг үгүй хийх яамнаас (Ministry of Deregulation) үлгэр жишээ авч өөрсдөө ижил төрлийн яамтай болохоор зэхэж байна.Дийлэнх тохиолдолд нийт нийгэмд саар муу зүйл улс төрчдөд сайнаар, улс төрчдөд саар муу зүйл нийт нийгэмд сайнаар тусдаг билээ. Энэ бол кастын системийн мөн чанар. Кастын систем (дарга анги) яагаад ингэж авирладгийг ойлгох хэрэгтэй. Дарга ангийнхан алсыг хардаггүй, урт хугацаанд ач холбогдол өгдөггүй. Тэд эрх мэдэлтэй байх тэрхэн хугацаандаа татвар төлөгчдийг тултал нь сорж, шимэгчлэхээс өөр зүйлд санаагаа чилээдэггүй. Дарга ангийнханд улсын маань ирээдүй хамаагүй. Хувийн эрх ашгийнхаа төлөө аргентинчуудын ирээдүйг булшлах улс төрчдийн арга барилаас нийгмийн томоохон хэсэг ч гэсэн суралцан сонгуулийн саналаа халамжаар худалдаж заншив.Улс төрчид төрийг данхайлгах арга хэмжээнүүдийг л ярьж карьераа босгодог. Үр дүнд нь нийгэм сүйрч, төр данхайна. Аж амьдрал нь данхар төрөөс хамааралтай хүмүүс системийнхээ хамгаалагч болж, юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, ТББ-ууд, нэг нэгнээ барьж идэх шахаж байсан өөр өөр намын улс төрчид бүгд нийлэн статус квог хамгаалж байгаагийн учир нь энэ. Бид уг системийг үндсээр нь таслах болно. Эгэл жирийн аргентинчуудыг хоёрдугаар зэргийн иргэн болгосон төрийнхний давуу эрхийн дэглэмийг устгана. Ард түмний нуруу тэнийх цаг ирсэн.Ийм л учраас бид төрийн зарцуулалтыг огцом танаж байгаа юм. 2023 онд л гэхэд 100 тэрбум песогийн төсөвтэй байсан мэдээлэл сурталчилгааны зардлыг тэглэсэн. 18 яамыг 8 болгон цөөлж, бараг л 100 орчим секретариат, дэд секретариатыг цомхотгон, 200 гаруй газрыг татан буулгалаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг өсгөөгүй. Кирчнерист (социалист) пропаганда түгээдэг, жилийн 20 тэрбум песогийн алдагдалтай ажилладаг төрийн мэдлийн мэдээллийн агентлаг "TELAM"-ийн үйл ажиллагааг зогсоов. Одоогоор 34 мянган төрийн албан хаагчийг халж, бусдаас нь ажилдаа тэнцэх үгүйг нь шалгах шалгалт авч байна.Ажил авахаас өмнө хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хэлэлцүүлгүүдээр биднийг зөндөө баалж байсан. Арай аядуу хэсэг нь биднийг туршлагагүй, зорьсон зорилтуудаа гүйцэлдүүлж чадах чадал чансаа, улс төрийн эрх мэдэл байхгүй гэцгээж байв. Нөгөө хэсэг нь манай засгийг гуравхан ч сарын насгүй хэмээж байлаа. Гэсэн ч бид эдийн засгаа тогтворжуулж, сүйрлээс зайлсхийж дөнгөв. Төлөөлөгчдийн танхимд 15-хан хувь, Сенатад 10-хан хувийг эзэлж байгаа атлаа бид Аргентины түүхэн дэх хамгийн том бүтцийн реформыг хийжээ. Цөөнх байхдаа ийм ихийг гүйцэлдүүлж чадсан биднийг олонх болчихсон байгаагаар төсөөл дөө. Хоёр дахин хурдтайгаар хоёр дахин хол явна.Өөрчлөлт дараа жил ч үргэлжилнэ. Аргентинчуудын хэдэн аравны турш мэдрээгүй нам инфляцитай, эдийн засгийн өндөр өсөлттэй, мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар нь сайжирсан тийм жил Аргентиныг угтаж байна. Манай багийнхан нийт татварын хэмжээг 90%-иар бууруулах татварын реформын төлөвлөгөөгөө эцэслэж байгааг мэдэгдье. Төв банкийг татан буулгах үйл явцыг урагшлуулахад нэмэртэй мөнгөн тэмдэгтийн өрсөлдөөний схемийг та бүхэнд танилцуулсан. Ингэснээр аргентинчууд өдөр тутмын гүйлгээндээ дурын мөнгөн тэмдэгтээ ашиглаж болно. Гагцхүү татвар төлөхдөө песогоор төлнө. Сэргэлтийг хурдасгахад гадаад худалдааг боомилсон гинжнээсээ салах ёстой. Энэ ч зарчмаа баримталж бид Меркосурын хурал дээр гишүүн улсуудын хоорондох гаалийн татварыг тэглэх санаачлагыг дэвшүүлчихээд буй. Бусад орнуудтай ч гаалийн татварыг харилцан бууруулах тал дээр шийдэлд хүрэхээр мэрийх болно. Бидний нэн тэргүүний зорилт бол дараа жил АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах. Түүнчлэн, бид Аргентинд цөмийн реактор, тэр дундаа жижиг модулар реактор барих эрчим хүчний төлөвлөгөөг боловсруулан, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр сахиулах судалгаа шинжилгээ хийнэ.Аргентинчууд бид төрийг бүхий л зүйлийг хийх үүрэгтэй асрагч мэтээр харж даджээ. Авах ёсгүй үүрэг хариуцлагыг төр өөртөө наахаараа хувийн хэвшлийг сөнөөгөөд зогсохгүй нийгэмд эмх журам сахиулах, мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах мэтчилэн хамгийн үндсэн үүргээ ч гүйцэтгэж чадахаа байдаг. Бид төрийн газар, агентлаг, төрийн өмчит компаниудыг үргэлжлүүлэн татан буулгана. Төрийн үндсэн чиг үүрэгтэй хамааралгүй бүгдийг үгүй хийнэ. Төр цомхон, чиг үүрэг нь цөөн байх тусам эрх чөлөө давамгайлдаг.Санаа амарч болохгүй. Дараа жил бол сонгуулийн жил. Санал авахын тулд татвар төлөгчдийн мөнгийг өөрийн мөнгө мэт гарынхаа салаагаар урсгадаг улс төрчдөөс бид ялгаатай. Сонгуулийн жилд зориулж төсвийн болон мөнгөний тэлэлтийн бодлого баримтлаагүй манай засаг бол орчин үеийн ардчиллын түүхэнд гоц, сонин үзэгдэл. Төсөв нэмж, мөнгө хэвлэж байсан нь манай улс ангал руу унасан шалтгаан.Бид татварын, тэтгэврийн, хөдөлмөрийн, үндэсний аюулгүй байдлын, ялын, улс төрийн гээд энэ улсад хэдэн арван жилийн өмнөөс хийгдэх ёстой байсан реформуудыг хийх болно. Улс маань та бүхний заримынх нь төсөөлж ч чадахааргүй хөгжил дэвшил рүү урагшилж байна. Энэ онд маш их тэвчээр зааж чадсан аргентинчууддаа бүгдэд нь баярлалаа. 2024 он хий дэмий үрэгдээгүй. Энэ жил Шинэ Аргентины эхний он гэж дуурсагдах болно. 12-р сарыг гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Ирэх жилийг томоор төлөвлөөрэй. Манай Засгийн газар та бүхнийг бүхий л бололцоогоороо хамгаална. Аргентин улсын агуу ирээдүйд битгий итгэл алдраарай. Бурхан бүгдийг тань ивээх болтугай. Маш их баярлалаа.Эх сурвалж: Мизес Монгол /хэсэгчлэн орчуулав/
2024/12/13
280
ДЭЛХИЙ
АНУ-ын Нью-Йорк мужид цасан шуурганы улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
АНУ-ын Нью-Йорк мужийн баруун бүс нутгаар 12.2 см зузаан цас орж, цасан шуурга 17-20 метр секунд хүрч  шуурсаны улмаас хот хоорондын авто тээврийн замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зуун том оврын тээврийн хэрэгсэл цасанд боогджээ. Мөн тус мужийн Эри хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулсан байна. Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хэвээр байх тул цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлэн байдлаа хангах, мэргэжлийн байгууллагын мэдээ, мэдээллийг тогтмол авч, сэрэмжлэхийг ч мөн уриаллаа.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 3745 алба хаагч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.Эх сурвалж:Accuweather.comОрчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/
2024/12/13
206
ДЭЛХИЙ
Ажлын процесс: Шанхай хотын '15 минутын хот' концепцийн хэрэгжилттэй танилцлаа
Нийгмийн бүхий л үйлчилгээг иргэндээ 20 минут алхах зайд ойртуулах чиглэлд цаашдын хот төлөвлөлтөө чиглүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон бусад сайдуудын хамт Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочилсон билээ. Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг  уг үзэсгэлэнд  дэлгэн харуулсан байна.Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг бөгөөд 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ. Харин сүүлийн 10 жилд тус хот хөгжлийн бодлогодоо "15 минутын хот" хэмээх шинэ үзэл санааг тусгаж, амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. 
2024/12/09
1686
ДЭЛХИЙ
Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.
2024/12/09
190
ДЭЛХИЙ
Канадын хамгийн том хот Торонто “15 минутын хот” болно
3.2 сая хүн амтай Торонто хотод 2020 оноос дэлхийн олон хотын хөгжлийн загвар болоод буй "15 минутын хот" санаачилга хэрэгжих болсон. Торонто хот түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор 15 минутын хот байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Оршин суугчдаа  машин хэрэглэхээс зайлсхийж, алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчихыг хотын удирдлагууд уриалж, тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийгээд байна. Тухайлбал, бага сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдээ сургуульд хүргэж өгөхийн тулд эцэг эхчүүд өдөр бүр автомашин унадаг байдлыг өөрчлөхийг эрмэлзжээ. Ингэхдээ хорооллуудын ойр орчимд бага сургууль байгуулах ажлыг хийсэн байна. Хамгийн сүүлийн үеийн дүн мэдээгээр, Торонто хот 500 орчим бага сургуультай болж, хотын оршин суугчид 15 минутын зайд  алхаж эсвэл дугуйгаар яваад хүүхдээ сургуульд хүргэж өгдөг бас авдаг болжээ.  Тус хотын иргэдийг удаан хугацаанд бухимдуулж  байсан ч хүлээн зөвшөөрч ирсэн цаг хугацааны гажуудлыг дэлхийн олон хотод өөр өөрийн онцлогтой хэрэгжиж буй “15 минутын хот” санаачилга засаж байна. Хотын иргэдийн өдөр тутамдаа авахыг хүсдэг үйлчилгээнүүд хол зайтай, эмх цэгцгүй төлөвлөгдсөнөөс замын түгжрэлд үнэт цагаа барсаар байх гэж үү?! Хотын зохион байгуулалтыг өөрчилж, бетонон ширэнгэд, авто зам сүлжсэн хотод бус, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий эрүүл амьдралын хэв маягтай, аюулгүй, орчны бохирдолгүй эко хотын амьдралыг бий болгохыг дэлхийн улс орнууд зорьж байна. 
2024/12/06
2207
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ. Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв. Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.   
2024/12/06
220
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ.Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохиров.
2024/12/04
230
ДЭЛХИЙ
Эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад Аль-Сауд-ыг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон, айлчлалын хүрээнд яригдсан зүйлс эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мега төслүүдийн талаар танилцуулж, эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Саудын Арабтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.Ханхүү Турки бин Мухаммад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоо ихээхэн байгааг онцолж, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
2024/12/04
227
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн 16-р бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв.         Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна.        Энэ жилийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, "Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулагдаж байна.    Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой.         Цэнхэр бүсийн павильонд өндөр түвшний уулзалтууд болох ба Монгол Улс нь үндэсний түвшинд хэрэгжүүлж буй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцаж, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ болон туршлага хуваалцан, өөрийн улс орноо дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна.         Монгол Улс “Ногоон бүс” дэх павильоныг нь “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” (Go sustainable: Nomadic heritage, resilient rangeland) уриан дор зохион байгуулж,  улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой.         Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран оролцож байна.      
2024/12/03
171
ДЭЛХИЙ
'Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө' буюу 'One for All, All for One' үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна. Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ. Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр"Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.  
2024/12/03
205