УЛС ТӨР
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамуратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсчилсэн хөгжлийн шинэ төлөвлөлтийг хийж, хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ. Мөн Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оноос хойш жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж, 2023 онд 6,000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний салбарыг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгааг онцлов. Эдгээр ажлыг хийхэд тус сангийн зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамура Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа. Монгол Улсын Засгийн газраас тавьж буй макро эдийн засгийн зорилт, арга хэмжээ, реформыг хэрэгжүүлэхэд ОУВС дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов.Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүч, бүсчилсэн татварын реформыг эдийн засгийн эрсдэл, сөрөг нөлөө багатай, үр дүнтэй хийх талаар зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.Ерөнхий сайдын дэргэд “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо ажиллаж буй. Тус хороонд Олон улсын валютын сан болоод Монгол Улстай хамтарч ажилладаг олон улсын байгууллага, донор байгууллагуудыг орж ажиллахыг Ерөнхий сайд урилаа.
2024/10/04
264
УЛС ТӨР
УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.10.03/ анхны хуралдаанаа хийлээ.Хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд ерөнхий мэдээлэл авах зорилгоор залуучуудын асуудлаарх Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлтэй танилцаж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ болон залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгуулага, судлаачдын мэдээллийг сонсов. Мөн ажлын хэсэг цаашид ажиллах чиглэлээ хэлэлцэж, тогтов.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Цэнгүүн, Ө.Шижир нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/03
344
УЛС ТӨР
'Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай' Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдааны үед эхэлсэн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан нар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гадаадын зээл, үнэт цаасны бүртгэлийн асуудал, мөн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, цахилгаан хуримтлуур нэмж байгуулахын ач холбогдол, Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээтэй болгох ажил, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асууж Засгийн газрын болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дурдаад, хэрэглээний савалгаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн гэсэн юм. Засгийн газрын болон орон нутгийн үнэт цаас улсын төсөвт зарцуулалтаараа бүртгэгдээд явж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлаж, орон нутаг, тухайлбал, нийслэл хот үнэт цаас гаргахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг бөгөөд зөвшөөрөл өгөхийн өмнө Сангийн яам судалдаг талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хот, Эмээлт, Дархан-Уул болон Баянхонгор аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрийн парк байгуулж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Харин Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр мэдээлж, уг хөтөлбөрт саналаа өгч хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин нар олон нийтийн дунд ихээхэн эргэлзээ дагуулж байгаа үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах бодлого болон уул уурхайн бирж ба брокеруудын асуудал, кокс-химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, арматур үйлдвэрлэх өртөг ямар болох, гадаадаас авах ажиллах хүчнийг хэмжээг нэмэгдүүлэх бодлогын дэмжлэг, төвлөрлийг сааруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, сайд нараас тодорхой хариулт авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, М.Энхцэцэг, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, С.Эрдэнэбат, Д.Ганбат нар агаарын бохирдол, бэлчээрийн доройтол, уул уурхай бүхий сум, нутгийн иргэдийн эрүүл мэнд, нөхөн төлбөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эрүүл мэндийн даатгалын төрөөс даах хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны араас ямар яам, төрийн байгууллагыг нүүлгэх, аймгийн төвийн сумдыг татан буулгах талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд төсөвлөсөн зардлыг эрчим хүчний хэмнэлттэй, инновац бүхий байшин, сууц барьсан иргэдэд олгох, шинэ суурьшлийн бүс рүү татах дэд бүтцийн шугам сүлжээний зардлыг байгальд ээлтэй байдлаар зарцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ашигт малтмал олборлох салбарыг татвар болон бусад бодлогоор дэмжих, зарим гацаанд орсон эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг үргэлжлүүлж, эх үүсвэрүүдээ хангалттай, найдвартай болгосны дараа үнэ тарифыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уул уурхайн компаниудтай хэлэлцээний ширээнд суух асуудлыг Засгийн газраас уриалж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тайлбарласан юм. Зэсийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харин алтны салбарт нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Улс орны эдийн засгийг дан ганц уул уурхайн салбар, ашигт малтмалын үнийн савлагаанаас хамааралтай байдлаас гаргаж, баялгийн хараалыг эцэс болгохын тулд хийх ёстой эхний алхмуудыг хийж, ард нь гарах нь зүйтэй гэсэн бодлогыг Засгийн газар баримталж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр дурдаад, эдийн засгаа солонгоруулж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 000 ам.долларт хүргэж чадвал нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэв.Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар явуулж байгаа Засгийн газрын идэвх, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа нарын гишүүд багш нарын цалинг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хөгжлийн асуудлуудыг бодитойгоор шийдвэрлэх үүднээс тээг болж байгаа хуулиудыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлээд явах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, төлөвлөгөөнд тусгасан хэрнээ төсөлд тусгаагүй асуудлууд байгааг сануулж, Засгийн газар хөгжлийн суурь асуудлууд руугаа чиглэж ажиллаж байгаа нь сайшаалтай байна гээд үйл ажиллагаагаа уялдуулж, хүн хүч, боломж нөөцөө зөв хуваарилж ажиллахыг зөвлөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, хүний хөгжлийн бодлого, хүний эрхийг хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ үед “Цалинтай ээж” хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Миний сонголт-Орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилтэд шат шатандаа анхаарал хандуулж, оролцож ажиллах зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тулгуур үзэл санааг хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт болгох, мөн бодлого, чиглэлээ зөв эрэмбэлэх шаардлага байгааг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ үед эхний ээлжинд урт хугацаанд үр дүнгээ өгөх нийлүүлэлтийн бодлогод анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд хүрэхийн төлөө нэгдсэн төлөвлөлттэй ажилладаг байя гэсэн санааг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг шаардлага хангасан гэж үзсэн тул тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/03
326
УЛС ТӨР
Нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт боллоо
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов. Уулзалтын хүрээнд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар сонгуулийн бэлтгэл ажил хангахтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэсэн юм. Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар нар санал авах байрны бэлэн байдал болон санал авах өдрийн бэлтгэл ажлыг хангах зөвлөмж, чиглэлийг өглөө.НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
2024/10/02
231
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулна
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өнөөдөр /2024.10.02/ Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллах болсон талаар мэдээлэл хийлээ.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, П.Сайнзориг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна. Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш 26 дахь жилээ үдэж байна. Төр, нийгмийн зүтгэлтнүүд, улс төрд хамтран зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг энэ өдөр Улсын Их Хурлын зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна. Ажлын хэсэг эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулан Улсын Их Хуралд танилцуулна гэв.Тэрбээр, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг баримтлан ажиллана гэдгээ 126 гишүүнтэй шинэ парламент онцолж буй. Тиймээс Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын парламентын холбоотой хамтран эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хэрхэн сэргээх, хор хохирлыг барагдуулах ажил ямар явцтай байгаа, ажлын явц удааширч байгаа шалтгааныг олж холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах тал дээр анхаарал хандуулан ажиллана хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/02
341
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн хоосон орон зайг нөхнө, сайжруулна
Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлага, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн орчны асуудлаарх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас товч тодруулга авлаа. -Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг “Гурван төгөлдөршил”-ийнхөө гол үзэл баримтлал хэмээн тодорхойлж байна. Тэгэхээр таны ахалж буй ажлын хэсгүүд чухал дүгнэлтүүдийг гаргах нь байна?-Хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн хэсэг нь хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хүний бүх төрлийн, тухайлбал, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, үндэс угсаа зэрэг хүний бүхий л эрхийг хангах асуудал юм. Энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг Улсын Их Хурал ирэх дөрвөн жилд боловсронгуй болгоно гэсэн үг. Зохицуулалтыг боловсронгуй болгоно гэдэгт зөвхөн хууль, эрх зүйн уялдаа холбоо, нийцлийг хангаад зогсохгүй салбар дундын харилцаа, бодлого, үйл ажиллагааны уялдааг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Миний ахалж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хэвшүүлэхтэй холбоотой ажлын хэсэг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлуудыг хууль эрх зүйн бодлого, баримт бичгийн хүрээнд ямар байдлаар шийдэж ирснийг судалж, тэнд байгаа хоосон зай, дутуу үлдсэн зүйлсийг нөхөж гүйцээх, сайжруулах талаар санал дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй. Ялгаварлан гадуурхалтын эсрэг асуудлаарх ажлын хэсэг уг асуудлаарх хуулийн зохицуулалтууд, тэдгээрийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгааг хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах юм.-Хүний эрх, ялгаварлан гадуурхалт гээд хэдхэн үгээр илэрхийлж байгаа боловч эдгээрийн цаана олон асуудал байна. Өөрөөр хэлбэл, таны ахалж буй ажлын хэсгүүд нэлээд өргөн хүрээтэй ажиллах нь?-Үнэхээр тийм. Нийгмийн харилцааг маш олон хууль, журмаар зохицуулж байгаа боловч өдий хүртэл, он удаан жил шийдэгдэхгүй байгаа, яг хүн рүү чиглэсэн цөөнгүй асуудлыг шийдэх хэрэгцээ зайлшгүй тулгарч байгаа. Тухайлбал, саадгүй байдал, хүртээмж, халамж, асрамжийн тухай асуудлууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, нийгмийн даатгалын асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал руу орж ажиллана. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хууль хоорондын уялдаа холбоог нь сайжруулах хэрэгцээ шаардлага бий. Ялгаварлан гадуурхалтын асуудал эрх зүйн бүх хүрээг хамарч байгаа. Манай улс энэ талаар өмнө нь бие даасан хуультай болохоор ажиллаж байсан юм билээ. Хэдийгээр бие даасан хуультай болж чадаагүй байгаа ч багагүй хэмжээний судалгаа, дүн шинжилгээ хийгдсэн байна. Тэр бүхнийг манай ажлын хэсэг авч үзэж, холбогдох санал дүгнэлтийг гаргах юм.-Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт бий. Улсын Их Хурал хууль батлахдаа Үндсэн хуулийн энэ заалтад нийцүүлдэг шүү дээ. Тэгэхээр хууль, бодлогын баримт бичгүүдэд энэ талаарх зохицуулалтууд тусаад явдаг юм биш үү?-Ялгаварлан гадуурхалтын эсрэг зохицуулалт, заалтууд хуульд байдаг ч асуудлыг шийдвэрлээд, ялгаварлан гадуурхсан тохиолдлуудад хариуцлага хүлээлгээд, зөрчлийг арилгаад, хохирогчийг хохиролгүй болгоод явсан тохиолдол байдаггүй юм билээ. Гэтэл амьдрал дээр ийм тохиолдол маш элбэг гардгийг бид мэднэ. Хэн нэгэн хүнийг гадаад төрхөөр нь ч юм уу, нас, хүйс, эсвэл эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлээр ялгаварласан, гадуурхсан, түүнээс болоод тухайн хүн эрүүл мэнд, эд материал, сэтгэл санаагаараа, тэр байтугай амь насаараа хохирох нь ч байна. Тэгэхээр энэ асуудлыг хуулиар зохицуулж, хэн ч байлаа гэсэн өөрийн төрөлхийн болон олдмол, заяагдмал онцлогуудаараа гадуурхагддаггүй байх, хүнийг ялгаварласан бол хариуцлага хүлээлгэдэг л байх ёстой. Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
2024/10/02
293
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Уул уурхай, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчны хоцрогдол, ойлгомжгүй байдлыг шинэчилнэ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.02) “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд оролцлоо. Уул уурхайн салбарын компаниуд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулдаг уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга оролцохдоо “Шинээр бүрэлдсэн парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 54 ажлын хэсэг байгуулсан ба үүнд ашигт малтмал, эрчим хүчний хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг багтсан” гэдгийг онцоллоо.Ашигт малтмал, эрчим хүчний салбарын тухай хуулиудыг ойлгомжтой, цаг үеийн шаардлагад нийцсэн байдлаар зохицуулахаар УИХ-аас ажиллаж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулж байна. Тиймээс УИХ хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хувьд анхаарч ажиллана гэлээ.Түүнчлэн Эрчим хүчний багц хуулиар төрийн байгууллагын чиг үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф түүнд тавигдах хяналтын хүрээнд л хэм хэмжээ тусгагджээ. Харин УИХ-аас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд уг хуулийг иж бүрэн зохицуулалттай байхад анхаарч ажиллахыг тодотголоо.Мөн төслүүд эхлээд зогсдог бус төлөвлөсөн хугацаандаа, үр дүнтэй, амжилттай хэрэгжээд дуусдаг байхад зориулж хууль, эрх зүйн орчныг шинэчлэх цаг үеийн шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолсон.Ийнхүү “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд уул уурхай, эрчим хүчний салбарын хуулиудад шинэчлэл хийж, оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хангахад төр бүх түвшинд онцгой анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/02
288
УЛС ТӨР
УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав
Ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий дэмжих бүлэг байгуулагдаж байна.Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.10.02) хүргүүлжээ. Уг бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Р.Батболд, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Л.Энхнасан, М.Энхцэцэг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/02
350
УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлнэХамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус төслийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хариуцан хянаж ажиллах чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хариуцуулах, төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно үзэж байна.Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна. “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажилланаНийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн биелэлтийг хангах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор хэлбэрээр ашиглах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны санг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар холбогдох сайд нарт үүрэг болголоо.Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу нөхөх олговор болгон өмчлүүлэх хэлбэрээр газар чөлөөлөлтийн ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гэр хорооллын суурьшлын бүсэд зургаан дэд төвийн инженерийн дэд бүтцийн хангамж, нэн шаардлагатай зарим барилга байгууламжийг барьж байна. Нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь хийгдэж барилгажуулах ажил үргэлжилж байна.Инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдсэн Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбар газрыг чөлөөлж 12000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1503 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр газар эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, 1238 нэгж талбарын газрыг бүрэн чөлөөлөн, 1235 нэгж талбарт нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр бүрэн олгосон. Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааг газар чөлөөлөлт хийгдсэн 13 га талбайд зарлаж, үнэлгээ хийх ажил явагдаж байна. Товч мэдээ· Бүсчилсэн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор боловсруулж, батлуулсан татварын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдсан татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.· УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална.
2024/10/02
294
УЛС ТӨР
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2024.10.01) 10 цаг 09 минутад 100 гишүүн буюу 79.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /Тэрбээр хэлсэн үгэндээ, намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэв.Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах нь зүйтэйг сануулсан.Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг мэдэгдээд, цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстойг гишүүдэд анхаарууллаа.Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, намрын чуулганы нээлт Олон Улсын ахмадын өдөр тохиож буй тул төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон нийт ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөв.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/01
367
УЛС ТӨР
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.Үүнд:1. “ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, Вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа.Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна. 2. “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно. 3. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа.Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 4. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, Вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа.Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно. 5. “МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН НИЙСЛЭЛ ХАНОЙ ХОТ ХООРОНДЫН НАЙРСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Луулайгийн Хосбаяр, Вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа.Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ. 6. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга Адьяасүрэнгийн Баярбаатар, Вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа.Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. 7. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-тМонголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Төмөрпүрэвийн Намнан, Вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа.Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.
2024/10/01
327
УЛС ТӨР
Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛМонгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.Үүнд:I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров. IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.Талууд 2022 онд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:“Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;“Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”;“Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.
2024/10/01
315
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСВУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д өнөөдөр бараалхлаа.Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.Мөн манай хоёр улс өнгөрсөн хугацаанд “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Вьетнам Улсын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлалаар хоёр орны харилцааны түвшинг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.Талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Вьетнам Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх тухай” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Ханой хотноо энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Вьетнамын Засгийн хоорондын комиссын XIX хуралдааныг үр ашигтай зохион байгуулах чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хоёр орны харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаан тэмдэглэв.Хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг Ерөнхий сайд онцлоод Вьетнам Улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй хар шуурга болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.
2024/09/30
279
УЛС ТӨР
Тамхины хяналтын тухай хуулийн асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2024.09.30) хуралдлаа. Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонсов. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэлдээ утаат болон электрон тамхины хэрэглээ, импортын хэмжээ, онцгой албан татварын талаарх статистик, тоо баримтыг дурдаж, 2022 онд Эрүүл мэндийн яаманд байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хэрхэн ажилласан талаар мэдээлэл танилцууллаа.Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар багуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Жангабыл, Б.Мөнхсоёл, М.Сарнай, Д.Ганмаа нар ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын судалгааг, үнэлэлт дүгнэлтийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын түвшинд тамхины татварын орчны болон бүтээгдэхүүний чанарын талаарх эрх зүйн зохицуулалт, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд хуулийн хэрэгжилт ямар байгаатай газар дээр нь танилцаж мэдээлэл авах шаардлагатай гэж үзэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/09/30
284
УЛС ТӨР
'Төрийн албаны менежерт тавигдах ур чадвар, шаардлага' сэдэвт сургалт боллоо
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2024.09.30/ УИХ-ын Тамгын газрын удирдлага, ахлах зөвлөхүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.Төрийн албаны менежерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, ойлголт, хандлагыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх зорилгоор сургалтыг зохион байгуулж буйг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон. Тэрбээр, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудын манлайлал, хариуцлага, ур чадварыг хөгжүүлэх, хандлагыг зөв чиглүүлэхийн чухлыг тэмдэглээд, хамтын менежментийн тогтолцооны талаар танилцуулав.Мөн УИХ-ын Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэн зохион байгуулахдаа үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, эерэг өөрчлөлтийг дэмжих, өөрчлөлтийн бодлого, инновацийг үйл ажиллагаандаа баримтлах, нэгжийн үйл ажиллагаандаа эрсдэлийн менежментийг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд дотоодын болон гадаадын дэвшилтэд арга, менежментийг нэвтрүүлэх зэрэг шинэ санаачлагуудыг баримталсан хэмээсэн.Мөн сургалтад Санхүүгийн боловсролын зөвлөх багш, докторант Ш.Алтанцэцэг оролцож, “Төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээ-олон улсын шаардлага, харьцуулалт” сэдвийн хүрээнд гүйцэтгэл, стратегийн менежментийн талаар мэдээлэл өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/09/30
289