УЛС ТӨР
УЛС ТӨР
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцохыг урьж байна
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг есөн үе шаттай явууллаа.Тус Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Г.Эрдэнэбулган (тайланг үзэх), Б.Амартүвшин (тайланг үзэх), Ч.Отгонсүрэн (тайланг үзэх), Б.Даваажав (тайланг үзэх) нарыг тодруулаад байна. Эдгээр нэр дэвшигчтэй 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр томилгооны сонсгол зохион байгуулах тул оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл Та бүхэн бүртгүүлнэ үү. Бүртгэлийг цахимаар болон шуудангаар явуулах боломжтой. Томилгооны сонсголд оролцогчдын бүртгэлийн хуудсыг бөглөж [email protected] цахим хаягаар илгээнэ.Нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бичгээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд шуудангаар эсхүл дээрх цахим шуудангаар 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбоо барих утас: 51-262727ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2026/09/23
216
УЛС ТӨР
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-т /2026.09.22/ бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав. Ерөнхий сайд Н.Учрал, Австрали Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй манай чухал гуравдагч хөрш, Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түншүүдийн нэг юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнтэй чиглэлүүдийн нэг. Үүний гол илэрхийлэл нь “Оюутолгой” төсөл. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээгээр төслийн зардлыг бууруулах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байгааг онцлов. Цаашид төслөөс Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн оролцоог өргөжүүлэх, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг илүү тэнцвэртэй, төрөлжсөн, харилцан ашигтай болгох, ялангуяа Монгол Улсаас Австрали Улсад нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр цогц шинэчлэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг Засгийн газрын бодлогын түвшинд үргэлжлүүлж, хүнд суртлыг бууруулах, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихэд анхаарч ажиллаж байгааг тодотголоо. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австрали Улстай хамтарч, хөрөнгө оруулалт, технологи, стандарт, магадлан итгэмжлэл, мэргэжилтэн бэлтгэх туршлагыг татан оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, дээврийн нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалт, ашиглалтын аюулгүй байдал, чанарын баталгааг хангах чиглэлээр Австралийн “PV” суурилуулагч, зураг төсөл боловсруулагчдыг магадлан итгэмжлэх тогтолцооны туршлагыг судалж, мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв. 2025 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 66.8 сая ам.долларт хүрсэн. Монгол Улсын 28 мянга орчим иргэн Австралид амьдарч байна. Ерөнхий сайд Австрали Улсад суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл, төгсөлтийн дараах ажиллах боломжийг илүү таатай болгох асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ. Талууд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх ажлыг урагшлуулж, дээд түвшний харилцан айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.
2026/09/23
240
УЛС ТӨР
Г.Тэмүүлэнг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар /2026.09.22/ томилж, батламжиллаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг төлөвшүүлэх, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал.Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан, ил тод, хариуцлагатай болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх хууль зүйн болон төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох нь тэргүүлэх зорилт болж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү хариуцлагатай албан тушаалд томилж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. Мөн Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, танхимын зарчмаар хамтран ажиллах зарчмыг хатуу шаардаж ажиллана” гэдгээ илэрхийлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн.Ерөнхий сайд: “Улсын Их Хурлын гишүүд ээ,Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр урьдчилан танилцуулахаар хүргүүлсэн болно.Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна.Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэнгийн дэлгэрэнгүй намтрыг Улсын Их Хуралд 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Ганзоригийн Тэмүүлэн олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай боловсон хүчин юм.Эрхэм гишүүд ээ,Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар.Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна. Монгол Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна.Ганзоригийн Тэмүүлэнгийн Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон, төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадварнь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.Иймд шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.Эрхэм гишүүд ээ,Ганзоригийн Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн танилцуулж байна.Сайдын алба бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, Танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.
2026/09/23
532
УЛС ТӨР
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
2026/09/21
235
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо.Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулах юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.Ерөнхийлөгч мөн 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чикаго хотноо АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.
2026/09/21
203
УЛС ТӨР
Ерөнхий хяналтын сонсголын зар
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг [email protected] цахим шуудангаар ирүүлж болох бөгөөд эсвэл https://forms.gle/4c1Yfhz1G9fiSmpg7 линкээр илгээнэ. Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно. Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/Цахим шуудангийн хаяг: [email protected]Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
2026/09/18
209
УЛС ТӨР
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд мэдэгдлээ.
2026/09/17
210
УЛС ТӨР
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, хөрөнгө оруулагчдын саналыг сонслоо.Ерөнхий сайд “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах олон хууль батлуулж, өөрчлүүллээ. Эдийн засгийн эрх чөлөөний, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрлийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн салбарт анхны Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавих Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийгболовсруулж байна. Эрх зүй орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болж байна. Одоо бид хуулийн хэрэгжилтдээ онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилнө” хэмээв.Мөн хөрөнгө оруулагчид хууль ёсны зөвшөөрлөө төрөөс авсан ч орон нутагт олон саад бэрхшээлтэй тулгарч, татвар хураамж, ажлын байр, авах цалин, ашиг орлого нь алдагддаг байдлыг өөрчилнө. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол зөвхөн олборлолт биш харилцан итгэлцэл юм. Тиймээс төр, иргэд, орон нутаг, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд “Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл” байгуулахаар болсон. Энэ хүрээнд 21 аймагт гурван талт зөвлөл ажиллана. Хувийн хэвшил хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, 10 долларын долоо нь уул уурхайн салбарт ногдож байна.
2026/09/17
202
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн.Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
2026/09/17
217
УЛС ТӨР
Ерөнхий хяналтын сонсголын зар
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг [email protected] цахим шуудангаар ирүүлж болох бөгөөд эсвэл https://forms.gle/4c1Yfhz1G9fiSmpg7 линкээр илгээнэ. Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно. Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/Цахим шуудангийн хаяг: [email protected]Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Ажлын алба
2026/08/31
286
УЛС ТӨР
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Засгийн газар энэхүү төсвийн хүрээнд есөн шийдвэр гаргалаа. Байгалийн баялгийн үр өгөөжөө иргэддээ тэгш хүртээнэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авах гэж байна. Үүнийг түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна.Тухайлбал, Дулааны 3 дугаар цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны 6 дугаар цахилгаан станц барьж байгуулах, 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах ажлыг дуусгана. Хуримтлалын санд мөн төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар төлөвлөсөн" хэмээв.УИХ-ын дарга С.Бямбацогт, "Монголчууд анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авах гэж буй нь иргэдэд зориулах эх үүсвэрийг нэмж байна" гэлээ.2027 оны улсын төсвийн төслийн онцлох тоо, мэдээллээс дурдвал: -Төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулна. 2027 онд төсөвт төвлөрөх ногдол ашгийн хэмжээ 3.5 их наяд байхаар тооцоолов.-Ахмад настанд суурь тэтгэвэр 100,000-300,000 төгрөг нэмж олгоно.-Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргаа доогуур иргэдийг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, орлогыг нь хамгаална.-Бүх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.-Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Гарааны бизнес эрхэлж буй ААН, байгууллагын ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ төлнө.-16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна.-Нэг хүүхэд-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбартай болно.-Ерөнхий боловсролын 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, дулаан алдагдлыг бууруулж, орчин үеийн технологийн шийдлээр шинэчилж “Ногоон сургууль” болгоно.-“Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.-Цахилгаан машин цэнэглэх 500 өртөө барьж байгуулах зэрэг багтаж байна.
2026/08/31
269
УЛС ТӨР
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.Ерөнхий сайдын есөн шийдвэр “Монголын баялаг-Монголчууддаа” нэг зорилготой юм. Энэ оны төсвийн тодотгол бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, төр бүсээ чангалж, цалин тэтгэвэр нэмэхэд зориулна. Ирэх 2027 оны төсвийн хуулийн гол зорилго нь Монголын баялгаа монголчууддаа хүргэх үндсэн зорилготой. Эдгээр шийдвэрүүд нь Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй гэсэн гурван багц агуулгатай. Хорин жил яригдсан Оюутолгойн ногдол ашгаа авч, иргэн бүрийн хуримтлалын данс, шинэ VI цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихад зориулахаар төлөвлөжээ. Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэхээ танилцууллаа. Ерөнхий сайдын есөн шийдвэр 1.Таны мөнгө
-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.
2. "Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа
-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно. 3.
Татвар
-Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.4.Тэтгэвэр, цалин
-380.300 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй. 5.Орон сууц
-16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.6.Эрчим хүч
-"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.7.Боловсрол
-Гүүглийн компьютер 100.000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, нэг төрөлжсөн ахлах сургууль8.Эрүүл мэнд
-Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна.
9.Ногоон хөгжил
-500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
2026/08/31
322
УЛС ТӨР
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт анхны гадаад айлчлалаа эхлүүлж, Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад тус тус албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.08.26) мордлоо.Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар 2026 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тус улсад, Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой, Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийж буй юм.Тус айлчлал нь эдгээр улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалахын сацуу парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хэрэгжих айлчлал гэдгээр онцлог болж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/08/26
276
УЛС ТӨР
ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Томас Графт баяр хүргэж, амжилт хүслээ.Тэрбээр, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэлээ.Элчин сайд Томас Граф Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.Хоёр улсын Ерөнхийлөгч нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг шат ахиулан, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, Хамтарсан тунхаглал гаргасан.Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хууль, эрх зүй, шүүх, эрчим хүч, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, соёл, археологи зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
2026/08/26
294
УЛС ТӨР
Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа.Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн талаар санал солилцов. Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргална. Энэ уулзалт Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.Энэ хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд талууд айлчлалын үеэр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэнэ. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Уулзалтын үеэр Сангийн сайд төслүүдийг шуурхай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
2026/08/26
274
