mmnews.mn | 2024-09-17

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-02-07, Лхагва гараг. Билгийн тооллын 27, цагаагчин үхэр өдөр, суулга-19 одтой, уул суудалтай, 9 улаан мэнгэтэй, рашааны барилдлагатай өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-18:00. -Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин хонь, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.
2024/02/07
399
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад амгалан жаргалантай сайн
Аргын тооллын: 2024-02-06, Мягмар гараг. Билгийн тооллын 26, цагаан хулгана өдөр, онгоц-18 одтой, ус суудалтай, 1 цагаан мэнгэтэй, үхэх барилдлагатай өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:13-17:59. -Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин морь, бич, тахиа, могой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, мал худалдах, хүнийг ханаж, төнөх, даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
2024/02/06
265
ТАНИН МЭДЭХҮЙ
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
2024/02/05
267
ТАНИН МЭДЭХҮЙ
Үдийн цайны багцад ингэний сүүг оруулбал хүүхдэд ч, малчдад ч ашигтай
25 дахь жилдээ зохион байгуулагдсан Түмэн тэмээний баярын үеэр Мал эмнэлгийн ухааны доктор, малын эмч Ө.Эрдэнэбилэг тэмээний ашиг тусын талаар дараах мэдээллийг өглөө.    Ер нь Монгол улсын тэмээ 890 орчим мянган толгой болж өсөж байсан. Зах зээлийн шуурганд нэрвэгдэж тэмээн сүргийн ашиг шим багасаад, маханд хэрэглэсээр байтал 250 мянга хүртэл хорогдсон. Харин сүүлийн жилүүдэд тэмээний ноос, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, зах зээлийн үнэлэмж сайжирсантай холбоотойгоор тогтвортой өсөж, энэ жил бол Өмнөговь аймаг 16 түмэн тэмээнийхээ баярыг хийж байна. Тэмээний гол ашиг шим бол ноосон ашиг шим. Тэмээнээс 5 кг ноосыг ашиглах боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд торомны, ингэн тэмээний ноосыг самнаж бэлтгээд, маш нарийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Ноос биш ноолуур нь чанартай. Тиймээс том том бренд бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Мөн сүүн ашиг шим. Ингэний сүү бол дэлхийн даяар эрүүл мэндийн бүтээгдэхүүн болж хөгжиж байгаа. Ингэний сүүний эрэлт нэмэгдсэн. Өнөөдөр ингэний нэг литр айраг 20-25 мянгаар үнэлэгдэж байна. Үнэлэмж өссөн. Хүний сахрыг бууруулах, эмчлэхэд сүү нь онцгой ач холбогдолтой учир дэлхий даяар ингэний сүүний эрэлт асар их нэмэгдсэн.    Дэлхий даяар ингэний сүүний талаар сурталчилгаа, мэдээлэл сайн явдаг. Гэвч Монголд хараахан тийм биш байна. Манайд ингэний сүүний сүлжээ үүсгэж байж хөгжүүлэхгүй бол говийн нэг малчин сүүгээ хүргэнэ гэхээр тийм ч амар биш. Мөн ЕБС-ийн үдийн цайны багцад ингэний сүүг оруулж өгвөл хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байхаас гаднын малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ч тустай гэж бодож байна.     Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб 
2024/02/05
344
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-05, Даваа гараг. Билгийн тооллын 25, шарагчин гахай өдөр, хонгорцог-17 одтой, огторгуй суудалтай, 2 хар мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:57. -Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.-Нохой жилтний сүлд гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, нохой авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.
2024/02/05
274
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулвал өвчин эмгэг ирнэ
2024 оны 02 сарын 04. Ням гараг. Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын гурван хөх шар нохой өдөр. Үс засуулвал өвчин эмгэг ирнэ. Билгийн тооллын 24. Онгоц одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөргөө гаргавал зохистой.
2024/02/04
276
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад сайн
Аргын тооллын: 2024-02-03, Бямба гараг. Билгийн тооллын 23, улаагчин тахиа өдөр, эрхтний тэргүүн-15 одтой, шороо суудалтай, 4 ногоон мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:18-17:54. -Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг гаргах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирал талбих, өс дарах, сайн үйлийг эхлэх, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.
2024/02/03
259
ТАНИН МЭДЭХҮЙ
"Samsung"-ын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн үнэт Зөвлөмж
“Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц.7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла.8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай.10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга.11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай.12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг.13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг.
2024/02/02
331
ТАНИН МЭДЭХҮЙ
Монгол Улсын соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчийг тодруулав
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарсныг Соёлын сайд өнөөдөр батламжиллаа.Д.Цэндсүрэн нь 1952 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Намаржаа” гэдэг газарт малчин ард Долгорын таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл “Эсгий ширмэл урлал” өвийг тэрээр өөрийн ээж Д.Долгороос 7 дугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна. Д.Цэндсүрэн нь 1960-1978 онд Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургууль, 1970-1976 онд Төв аймгийн Хөдөө аж ахуй нэгдэлд саальчин, 1976-1985 онд Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1985-1991 онд Хөдөө аж ахуйн банканд нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэтгэвэрт гарсны дараа олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эдүгээг хүртэл идэвхтэй оролцож иржээ. Соёлын биет бус өвийн “Уламжлалт гар урлал”-ын ай сав, түүний төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 2006-2023 онуудад 11 аймгийн 28 сумын 900 гаруй иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулсан.2006 онд “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой”-н арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Монгол гэрийн өв” үзэсгэлэнд гэрийн халз, ширмэл зэрэг бүтээлээр оролцож “Тэргүүн” байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. 2014-2019 онд БНХАУ-ын Хөх хот, Манжуур, Ордос, Эрээн хотод гар урлалын үзэсгэлэн, экспод оролцож “Брэнд бүтээгдэхүүн”, “Шилдэг бүтээл”-ийн эзэн, Төв аймгийн “Оны шилдэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч”, “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн” гэрчилгээ, цом, алтан медаль, шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байжээ. 2011 онд зохион байгуулагдсан “Ардын урлагийн их наадам”-д амжилттай оролцож “Батламж”, “Нүүдэлчин Монгол-2022” Соёлын биет бус өвийн их наадамд оролцож “Уламжлалт гар урлал”-ын төрлөөр 1-р байрт шалгаран “Батламж”, 1,000,000 төгрөгийн шагнал хүртсэн, 2023 онд “Эсгий туургатан-2023” анхдугаар уралдаанд амжилттай оролцож “Дэд” байрт шалгарсан. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1976-1980 онд VI, 1981-1985 онд VII, 1986-1990 онд VIII таван жилийн гавшгайч, 2018 онд “Тэргүүний ардын авьяастан”, 2019 онд “Алтан гадас” одон, 2022 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.Ташрамд дурдахад, тус журмын дагуу 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа, 2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа, 2022 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөөмийч Д.Цэрэндаваа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.
2024/02/02
409
ТАНИН МЭДЭХҮЙ
Хөрсний монолитыг Байгалийн түүхийн музейд байршуулав
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэвшинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт  хүлээлгэн өглөө. Музейн хамт олон уг бүтээлийг газарзүй-геологийн танхимдаа байршуулжээ.Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
2024/02/02
228
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн
Аргын тооллын: 2024-02-02, Баасан гараг. Билгийн тооллын 22, улаан бич өдөр, салхины эх-14 одтой, гал суудалтай, 5 шар мэнгэтэй, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:52.-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Луу, хулгана, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, худаг малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эсгэх, чимэг оёх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
2024/02/02
368
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахыг цээрлэвэл зохилтой
Аргын тооллын: 2024-02-01, Пүрэв гараг. Билгийн тооллын 21, хөхөгчин хонь өдөр, тэргүүн дагуул-13 одтой, хий суудалтай, 6 цагаан мэнгэтэй, хотол чуулганы барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:51. -Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.-Үс бүү засуул өвчин тусах тул цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
2024/02/01
296
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-01-31, Лхагва гараг. Билгийн тооллын 21, хөх морь өдөр, тугчин-12 одтой, мод суудалтай, 7 улаан мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:49. -Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.-Аливаа үйлд муу болой.
2024/01/31
256
ТАНИН МЭДЭХҮЙ
Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуультай хамтран ажиллана
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзаж,  нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа нисэхийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бүрдэж байна.Ташрамд дурдахад: Бээжингийн нисэх, сансар судлалын их сургууль нь 1952 онд хятадын нисэх, сансрын чиглэлээр 8 их, дээд сургууль, судалгааны газруудыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын үндэсний 16 гол их сургуулийн нэг.Түүнчлэн агаар, сансрын орон зайн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дэлхийд нэгдүгээр зэрэглэлд багтдаг, тээврийн шинжлэх ухаан, технологи болон материалын инженер, механик инженер, эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд эхний 50 байранд багтдаг сансар судлалын шилдэг их сургуулиудын нэг юм.Тус сургууль нь БНХАУ-ын Засгийн газарт үйлчилгээ үзүүлж, улс орны стратегийн томоохон хэрэгцээг удирдамж болгон ирээдүйг харсан, стратегийн өндөр технологийн судалгааг бэхжүүлж, инновацын элементүүдийг технологид нэвтрүүлэх, инновацын шилдэг платформ, шинжлэх ухааны судалгааны нэгдүгээр зэрэглэлийн багийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн юм.
2024/01/30
310
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-01-30, Мягмар гараг. Билгийн тооллын 20, харагчин могой өдөр, харцага-11 одтой, уул суудалтай, 8 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:23-17:48. -Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд дал,  мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, их хэрэг үүсгэх, ном унших, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, замд явах, хүнийг ханаж, төнөх, даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх,  эд мал худалдах, үхэгсдийн үйлд муу.
2024/01/30
283