ТАНИН МЭДЭХҮЙ
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-10-25, Баасан гараг. Билгийн тооллын 24, Сугар гараг. Намрын адаг хөх нохой сарын есөн улаан үнэг одтой, хар нохой өдөрБарилдлага: идэрШүтэн барилдлага: тийн мэдэхүйСуудал: төмөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 7:27-17:46. Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ тул тохиромжгүй.Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийггадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.
2024/10/25
296
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой сайн
Аргын тооллын: 2024-10-21, Даваа гараг. Билгийн тооллын 19, Сумъяа гараг. Намрын адаг хөх нохой сарын дөрвөн ногоон гөрөөсөн толгой одтой, шар морь өдөр. Барилдлага: үл зохилдох. Шүтэн барилдлага: сэрэхүй. Суудал: мод. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:21-17:53. Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/10/21
276
ТАНИН МЭДЭХҮЙ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээлэл
20-ноос 21-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна.Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. 2024 оны 10-р сарын 20-ны 20 цагаас 10-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -9…-11 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -9…-11 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. 2024 оны 10-р сарын 22-ноос 2024 оны 10-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2024/10/21
302
ТАНИН МЭДЭХҮЙ
Гамшгийн үеийн бэлэн байдлыг дадал хэвшил болгох шаардлагатай байна
Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсрууллаа. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 30 сургуулийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, мэдээлэл цуглуулав.Дэлхий нийт цэцэрлэг, сургуулийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, сургалтын хөтөлбөртөө гамшгийн эрсдэлийг бууруулах тухай агуулгыг тусгадаг. Манай улсын хувьд 2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/181 дүгээр тушаалаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг батлан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж эхэлсэн юм.Хяналт шинжилгээ, үнэлгээнээс гарсан дүгнэлт“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах дүгнэлтүүд гарсан байна. Үүнд:Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт тусгасан мэдлэг ойлголтыг эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч сурагчид мэдлэгээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед хэрэгжүүлж чадах эсэхдээ эргэлзэж байна.Сурагчдын “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөр, амьдралын орчноос авч буй мэдлэг ойлголт нь өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусдад туслах, анхан шатны тусламж үзүүлэхэд хэрэглэгдэх байдал хангалтгүй байна.Сурагчид хичээлээс гадуур цахим технологийн тусламжтайгаар энэ талын мэдлэг, ойлголтыг олж авч байгаа тул цаашид амьдралдаа хэрэгжүүлэх дадал хэвшилд сургах, гамшиг, ослын үед тулгарах нөхцөл байдалд хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх практик сургалтын арга зүйд шилжих нь чухал байна.Эцэг, эх, сурагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг сургуулийнхаа гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээг улирал бүр хийж, зөрчлийг арилгах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа нь үр дүнтэй байна.Сургуулийн тавилга, эд хогшил, үзүүлэн самбар, хүндэтгэлийн булан зэргийг хананд бэхэлгээ хийж байрлуулах, цахилгааны утсанд гадны хүчин зүйл үйлчилж гэмтэл үүсгэх эрсдэл их байна.Сургуульд төлөвлөгдсөн аврах гарц, тэмдэглэгээ байдаг ч ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, дийлэнх нь цоожтой байгаа нь гамшиг ослын үед аюулгүй талбайд очих боломжгүй болох эрсдэлийг бий болгож, энэ нь гамшгийн өмнөх үеийн бэлэн байдлыг хангалтгүй байгааг харуулж байна.Багш нар сурагчдын багаар ажиллах чадварыг хамгийн олон давтамжтай үнэлдэг бол мэдээлэл, харилцааны технологи, инновац, олон талт соёлыг ойлгох, шүүн тунгаах, шийдвэр гаргах зэрэг бүтээлч сэтгэлгээний чадварыг харьцангуй бага давтамжтай үнэлж байна.Багш, сургалтын менежерүүдээс тодорхой хувь нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн, сургуулийн түвшний сургалтад хамрагдсан, сургагч багшаар ажилласан байна. Сургалтаас авсан мэдээллээ хичээл сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд нь сургуулийн орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах зэргээр арга зүйн болон бусад дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна.Судалгаанд хамрагдсан сургуулиудын 28 хувь нь гадна, дотно орчиндоо эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулсан боловч сургалтын байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайланд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа“-г төлөвлөж оруулаагүй байна.Санал зөвлөмжСургалтын байгууллагын гамшгийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах менежментийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр:Сургуулийн гамшгаас хамгаалах менежмент, дадлага, сургуулилалт хийх, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагуудын оролцоо, санаачилгыг дэмжих;Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд танхимын сургалтыг хичээлээс гадуурх дадлага сургуулилалт, практик сургалттай хослуулж, дадал хэвшил болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;Ерөнхий боловсролын сургуульд гамшиг, байгалийн аюулт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед ашиглах төсөв, зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төлөвлөж, зарцуулах;Сургуулийн жилийн сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөөгөөнд “Гамшгаас хамгаалах болон аюулгүй, эрсдэлгүй орчин бүрдүүлэх” тухай заалт оруулж хэрэгжүүлэхШинэчлэн боловсруулж буй сургалтын хөтөлбөрт “Аюулгүй амьдрах ухаан”-ы агуулга, арга зүй, үнэлгээг тусгаж, хэрэгжүүлэх.Сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг бууруулах чиглэлээр:Анги танхимд байх тавилга эд хогшлыг хананд бэхлэх;Ил байх цахилгааны утсыг далдлах;Аюулгүйн аврах зам, гарцуудын ашиглалтын бэлэн байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах;Галын унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах;Сургуулийн хашааны гаднах гарц, аюулгүйн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах;Сургуулийн гадаад орчин үерийн эрсдэл ихтэй тул далан шуудуу байгуулах, аянга зайлуулагч байршуулах;Сургуулийн ойр орчим 50-70 метрээс дотогш шатахуун түгээгүүрийн газар байрлаж байгаа нь эрсдэлтэй тул үүнийг бодлогын түвшинд авч үзэх;Сургалтын хэрэглэгдэхүүн, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр:“Аюулгүй амьдрах ухаан” дадлага, сургуулилт, танхимын болон цахим сургалтыг зохион байгуулах сургалтын хэрэглэгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд богино хэмжээний видео бэлтгэж сургалтад ашиглах гэх мэт мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоонд түшиглэх;Сурагчдад жилд нэг удаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт хийх бэлэн байдлын сургалтыг зохион байгуулах, шаардлагатай хэрэглэгдэхүүний нөөцийг бэлтгэх;“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад өмнө ашиглаж байсан “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн”, “Бэлэн бай” багц гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглах, хөгжүүлэх;Бэлтгэгдсэн сургагч багш нарын нөөцөд суурилан нийт багш нарт “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлага, нийгмийн ажилтныг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багшаар тасралтгүй бэлтгэх, орон нутгийн туршлагатай иргэдийг зочин багшаар урьж, амьдралын туршлагаас нь суралцах зэрэг арга хэмжээг зохион байгуулах;Сургууль бүрийн өсвөрийн аврагч клубийн үйл ажиллагааг өргөжүүлж, үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг дэлгэрүүлэх.
2024/10/18
265
ТАНИН МЭДЭХҮЙ
'Миний кодын эхлэл' хакатон эхэллээ
Нийслэлийн Бизнес инновацын газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль болон Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг аравдугаар сарын 17,18-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хакатон тэмцээн нь сурагчдад шинжлэх ухаан, технологийн мэдлэг олгох, бүтээлч ур чадварыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сурагчид 2 өдрийн турш вэб програмчлалын сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээрээ бүтээл гаргах юм.Хакатонд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 59, 60 75, 114, 115, 118, 161, 163, 130 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн 24 сурагч өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр оролцож байна.
2024/10/17
278
ТАНИН МЭДЭХҮЙ
'Мөнх тэнгэрийн бичиг-2024' монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2024” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖЗорилго: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино. Ерөнхий зохион байгуулагч:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Хамтран зохион байгуулагч:Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамБоловсролын яамЕрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлБоловсролын ерөнхий газарҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагМонголын Хүүхдийн урлан бүтээх төвМонголын Урчуудын эвлэлМонгол Улсын их сургуульШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнОлон улсын Монгол уран бичлэгийн холбооБичиг соёл төв Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид Ангилал: Уран бүтээлчидУран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх Ерөнхий боловсролын сургуулийн багш нарУран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх ОюутнуудУран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх Сурагчид11-12 дугаар анги: Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, А3 хэмжээтэй, жаазалсан байх Санамж:Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, оршин суугаа газрын хаяг болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичихТовч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв Цахим хаяг: [email protected] Холбогдох утасны дугаар: 88555616, 99978546, 99880509 Бүтээл хүлээн авах хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг
2024/10/03
476
ТАНИН МЭДЭХҮЙ
Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэлээ.“Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор“ клуб тодорлоо.Мөн “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар оролцсон, анги, хамт олноороо ном худалдаж авдаг, ном шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөл гарын бэлэг гардлаа.“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон юм.Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болсон юм.Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж, соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.Энэ хөдөлгөөнийг “Номын ертөнц” клубын хүүхдүүд үндэсний хэмжээнд манлайлан зохион байгуулахаар болжээ.Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024/09/26
227
ТАНИН МЭДЭХҮЙ
Зүүдээ хамаагүй хүмүүст бүү ярьж байгаарай
Урьд нэг аянчин бүсгүй замд таарсан нэгэн айлд хоног төөрүүлж гэнэ. Тэр айлын гэрийн эзэн нь зайран хүн байсан юмсанж. Бүсгүй тэднийд хонохдоо гурван чоно өвөр лүү нь асаж байна гэж зүүдэлжээ. Өглөө сэрээд зүүдээ гэрийн эздэд ярьж өгөхөд гэрийн эзэгтэй: "Пөөх паах ямар аймаар зүүд вэ, муу ёрын зүүд байна, чонын хоол болох вий дээ" гэж их л сэжиглэнгүй уулга алджээ. Харин гэрийн эзэн эхнэрээ зандран: "Яасан муухай билэггүй амтай юм ярина вэ чи. Хүний зүүдийг тайлж чадахгүй бол дуугай л байхад яадаг юм" гэжээ. Бүсгүй аян замаа цааш үргэлжлүүлэхээр айлаас мордсоны дараа гэрийн эзэн эхнэртээ: "Энэ бүсгүйд зүүдлэгдсэн 3 чоно бол хожмын сайхан өдрүүдэд 3 сайхан хүү болон мэндлэх ёстой үрс нь байсан юм. Тэр сайхан билэгтэй зүүдийг нь чи буруугаар тайлаад урвуулж орхилоо доо, одоо энэ бүсгүйд юу тохиолдохыг би эс мэднэ" хэмээн их л санаа зовсон байдалтай хэлсэн гэнэ. Маргааш өглөө нь гэрийн эзэн босоод тээр хол дүнсийх хойд уулын энгэрт олон шувуу эргэлдэхийг харжээ. Муу совин нь татсан зайран морио унан давхисаар олон элээ хэрээ эргэлдсэн газар очиход чононд бариулсан хүний биеийн сэг байхыг харжээ. Сэг дээр урьд шөнө хоног төөрүүлсэн бүсгүйн дээлийн тасархай болон боодолтой баадан нь цусанд хутгалдан хаа сайгүй тарсан байхыг олж харж гэнэ.... Зүүдээ хамаагүй хүнд битгий ярьж бай. Зүүд тайлж мэдэхгүй хүн сайныг зөгнөсөн зүүдийг урвуулж муу зүг рүү эргүүлдэг юм. Хэн нэгэн хамгийн түрүүнд чамд зүүдээ ярьж өгвөл САЙН гэж тайлж өгч байгаарай. Тэгвэл ямар ч муу зөгнөлийн зүүд зөөлөрдөг юм. Хатуу зүүдийг зөөлөлж, сайн тал руу нь эргүүлж өгөх нь том буян шүү.
2024/09/24
314
ТАНИН МЭДЭХҮЙ
Энэ сарын 21-нд "CleanUP- IV" өдөрлөг болно
НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” болгон албан ёсоор зарласан бөгөөд олон улсын тэмдэглэлт өдрүүдийн хуанлид нэмж оруулсан билээ. Жил бүр 20 сая орчим хүн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрээс эх дэлхийн бохирдолтой тэмцэхээр нэгддэг.Харин Монгол улс 2021 оноос нэгдэж, байгаль орчны бохирдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлдэг болсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь олон улсын байгууллага болон залуучуудын нэгдэлтэй хамтран энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд, олон нийтийг экологийн боловсрол олгох, хог хаягдлын менежментийн төлөвшүүлэх, залуу хойч үедээ байгаль орчноо хайрлах, сайн дурын ажлын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор “CLEAN UP- IV” нөлөөллийн аяныг зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд бүх насны төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, ашгийн төлөө болон ашгийн бус байгууллага нэгдэж, хэрэгжүүлдгээрээ онцлогтой.Энэ хүрээнд дараах үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.Үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэд аль болох дахин боловсруулах боломжтой хог хаягдал, аль болох хог хаягдал бага гаргах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг уриалах, мөн хог хаягдал бага гаргах бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтийг сонгон хэрэглэхэд уриалах;Хуванцар хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, дадал болгож төлөвшүүлэх;Электрон хог хаягдлын талаарх олон нийтийн мэдээллийг сайжруулах;Дан ганц залуучууд гэлтгүй нийгмийн олон талыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2024/09/18
240
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-09-18, Лхагва гарагБилгийн тооллын 15, Буд гараг. Могойг хүлэгч одтой, Намрын дунд харагчин тахиа сарын нэг цагаан хөхөгчин тахиа өдөр.Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:34-18:59Барилдлага: РашаанШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: УулҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой.Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
2024/09/18
287
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын: 2024-08-26, Даваа гараг. Билгийн тооллын 22, Сумьяа гараг, намрын тэргүүн хар бич сарын 6 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үхэхийн барилдлагатай, хуран үйлдэхүй шүтэн барилдлагатай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар нохой өдөр. -Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-19.45-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40), гахай (21.40-23.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
2024/08/26
431
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Аргын тооллын: 2024-07-08, Даваа гараг. Билгийн тооллын 3, Сумьяа гараг, зуны адаг цагаагчин хонь сарын, 1 цагаан мэнгэтэй, уул суудалтай, рашаан барилдлагатай, үнэг одтой, харагчин тахиа өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:52-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40 ), бар (03.40-05.40), туулай (05.40-07.40), морь (11.40-13.40), хонь (13.40-15.40), тахиа (17.40-19.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.
2024/07/08
518
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөрийн 'хоёр биеэ' арчилж тордох арга ухаан
Таны 10% уурагт буюу махан биеийн тань ахуй амьдрал, ажил төрөл, ааш аяг, эрүүл мэнд ямар байх нь 90% далд - сэтгэл биетэй шууд холбоотой. Хоёр биеэ арчилж тордох мэдлэгтэй, арга ухаантай байж Та өөрийн санасан хэмжээндээ явах болно. Танд шийдэхийг хүссэн төвөгтэй асуудал байгаа бол, Мөнгө санхүүгээ сайжруулмаар байгаа бол, Хичээгээд байхад цаанаасаа л болохгүй байх шиг санагддаг бол, Айдас, сэтгэлийн зовинолтой байгаа бол, Амжилтанд хүрэхийг хүсэж буй бол, Сайн хань ижилтэй болохыг хүсэж буй бол, Хүүхдүүдээ сайн сайхан яваасай гэж хүсэж буй бол, Амжилт, алдар нэр, гэр бүлээ хамгаалахыг хүсдэг бол ХИЙМОРЬТОЙ ТЭНГЭРТЭЙ Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ.Энэ чинь эрчим энергийн бүрэн бүтэн байдал шүү. Эрчим энерги 90% далд биеэ арчилж торддог байх учиртай. Энэ талаар мэдлэгтэй байх ёстой.Далд биеийг арчилж тордохуйн ач тус:- Танд нөлөөлж буй сөрөг нөлөө арилж, ажил амьдрал сайжирдаг. - Удмаас гарвалтай үйлийн үрийн нөлөө болон бусдын зүгээс ирсэн таагүй үйлийн мэдээллийг засаж, цаашид удамд дамжихаас сэргийлнэ.- Гэр бүл, хань ижил, үр хүүхдийн харилцаа асуудал эерэгээр шийдэгдэж засарна - Далд ертөнцийн хүчийг ашиглаж хийгддэг хараал, шившлэг, домын үйлийн нөлөө, хэл ам арилна- Далд ухамсрын сөрөг программыг арилгаж, нийгэмд эзлэх байр суурь, ажил амжилтаа сайжруулж, мөнгөний урсгал цэвэрлэгдэнэ.- Эрч хүчээр дүүрч ажлын бүтээмж нэмэгдэнэ.- Эрүүл мэндээ хамгаалж дархлаа сэргэнэ.- Сэтгэл санаа тайвширна. Өөрийн үнэлэмж сайжирч, аливаа асуудлыг шийдэх чадамж өндөр болно.- Амжилттай байдлаа хэвээр хадгалахад тусална.Өөртөө тус болж чадахгүй нөхцөл байдалд чамд тус болж чадах хүнд хандсан нь дээр ээ. Сэтгэл биеийн (90%) эмгэгшлийг бид өөрсдийн (10%) уурагт бие дээрээ ч мэдэрдэг. Анагаах ухааны шинжилгээ, эхо, томаграф, рентген зургаар оношлогдохгүй, эм тариагаар зүгээр болохгүй байгаа бол сэтгэл биеийн эмгэгшил л гэж ойлго. Залуу насанд ихэнх эмгэгшил сэтгэл биеийн түвшинд байдаг. 60, 70 насанд ихэнх тохиолдолд сэтгэл биеийн эмгэгшил хүндэрч уурагт биед ирсэн байдаг. Сэтгэл бие гадна, дотно 2 байдлаар бохирддог. Дотроос гэдэг нь таны өөрийн тань бодол сэтгэл, аливаад хандах хандлага, амнаас гарах үгтэй нь холбоотой. Гаднаас гэдэг нь мөн л өөрийн тань хүмүүстэй хэрхэн яаж харьцаж буйтай холбоотой байдаг. Хүнтэй муухай харьцаж хандаж, таагүй сэтгэгдэл үлдээсэн бол тухайн хүн өөрийг тань муугаар санаж, дурсаж, бодож, ярих болно. Энэ л гаднаас муу энерги ирэхийн үндэс болдог. Тиймээс ямар ч хүнтэй таатай сайхан дурсамж үлдэх хэмжээнд харилцдаг байгаарай. Хүн болгон өөрт тань таалагдах албагүй, хүн бүр өөрийг тань таалж байх ч албагүй. Юм болгон учиртай, учир болгон жанцантай. Замбад өдөр шөнө, нар сар, өвөл зун гэж байдагтай адил сайн нь ч, муу нь ч байдаг хорвоо. Аливаа хүндрэл, бэрхшээл, зовлон зүдгүүр түр зуурынх л байдаг. Түр тэвчээртэй байж даван туулаарай. Цаг хугацаа нь дуусч сайхан цаг ирдэг юм. Жоохон амжилттай сайн явахаараа битгий онгирч сэгсэгнээрэй. Харин идэвхтэй байж улам сайн болохоо л хичээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж энэ. Сэтгэл биеэ зөв арчилж тордож явах аваас уурагт бие өөрийгөө эрүүлжүүлэх чадамжтай байдаг юм. Байгалиасаа тийм бүтэц зохион байгуулалттай байдаг. Амьдрал ахуй, ажил төрөл, эрүүл мэнд ямар байх нь зөвхөн өөртэй тань холбоотой. Бид бодол, сэтгэл, хандлага, үйлдлээрээ амьдралаа бүтээдэг. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол.Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин.Сайн явах санааныхСайхан төрөх заяаных.Via Tsetsegjargal Dorj
2024/07/07
532
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-07-01, Даваа гараг. Билгийн тооллын 25, сумьяа гараг, зуны дунд цагаан морь сарын 8 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үхэхийн барилдлагатай, гоё хүүхэн одтой, улаан бар өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:55-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40 ), үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), хонь 13.40-15.40), нохой (19.40-21.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна.-Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. -Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/07/01
447
ТАНИН МЭДЭХҮЙ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.Иймд: -Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,-Баталгаат зам, гүүрээр зорчих,-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, -Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.Эх сурвалж: ЦУОШГ
2024/06/27
435